Хөдөлмөрийн Үндэсний Намыг үүсгэн байгуулагчдын нэг С.Зоригтбаатартай ярилцлаа.
ХҮНамыг анх үүсгэн байгуулсан түүхээс яриагаа эхэлье?
Хөдөлмөрийн Нам дэлхийн олон улс оронд байдаг. Жишээ нь: Англид Тони Блейрийн нэгэн цагт даргалж байсан Нью Лейбор нам гэж бий, Шинэ Зеландад ч бий.Иймээс ч Монголын улс төрд өөрийн гэсэн чиг баримжаатай, зүүн төвийн үзэлтэй, ажилчин ангийн эрх ашгийг хамгаалдаг, хөдөлмөрчдийн төлөөллийг багтаасан намыг бий болгож хөгжүүлье гэдэг зорилгоор Хөдөлмөрий Үндэсний Намыг хэсэг нөхдийн хамт одоогоос арван жилийн өмнө буюу 2011 онд үүсгэн байгуулсан. 2011 оны 4 сарын 18-нд байсан санагдаж байна. Би Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас Хөдөлмөрийн Үндэсний Нам гэсэн албан ёсны нэрээ авч, 2011 оны 12 сарын 05-ны өдөр Улсын Дээд Шүүхэд албан ёсоор бүртгүүлж байлаа.
Улмаар би ХҮНамын даргаар ажиллаж байгаад 2015 онд ээлжит бус их хурлаар С.Боргил гэдэг хүнд тамга, гэрчилгээ, намын бусад бичиг баримтыг хүлээлгэж өгсөн байдаг.
Тодруулбал энэ үед Хөдөлмөрийн Үндэсний Намд “Цахим өртөө”, “Эв Монгол”, “Реформ” клуб зэрэг салбар салбарын мэргэжилтэн залуусаас, төрийн бус байгууллагууд залуучууд нэгдэн, намыг шинээр бэхжүүлж эхэлсэн. С.Боргил дарга бид хоёр хамтдаа нийт 20 000 гаруй гишүүн элсүүлж, 21 аймаг төдийгүй сум, дүүрэг хороодод намын анхан шатны байгууллагуудаа байгуулсан.Ингэж анхан шатны байгууллагуудаа бүрэн бэхжүүлсэнийхээ дараа буюу 2016 оны 01 сарын 17-нд Улсын Драмын Театрт Хөдөлмөрийн Үндэсний Нам ээлжит их хурлаа 500 гаруй төлөөлөгчтэйгөөр зохион байгуулсан байдаг. Энэ ХҮН-ын их хурлын 500 гаруй төлөөлөгчид санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ХҮНамын даргаар сонгосон юм.
Тухайн үед С.Ганбаатар даргыг сонгох үед одоогийн ХҮНамын удирдлага гэж өөрсдийгөө нэрлээд байгаа Т.Доржханд, Б.Найдалаа нар мөн л дэмжиж, алга ташаад л сууж байсан. Гэвч удалгүй маргаан эхэлсэн. Тодруулбал Т.Доржханд гэдэг хүн тухайн үед ХҮНамын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын сонгуульт ажил хийж байсан. Би тэр үед намын удирдах зөвлөлийн гишүүн байлаа. УИХ-ын 2016 оны сонгуулийн систем тухайн намын жагсаалт бүхий холимог системээр явагдахаар байсан. Тэрхүү намын жагсаалтын эхний 28-д хэн хэн бичигдэх вэ? гэдэг асуудал байсан. Гэтэл уг жагсаалтыг мөнгөөр үнэлж зарах тухай санааг Т.Доржханд гаргасан юм. С.Ганбаатар, Т.Доржханд хоёрын зөрчил үүнээс эхэлсэн.
Улмаар маргаан ч ужгирч, Т.Доржханд, Б.Найдалаа нар ХҮНамаас гараад, УИХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшээд явцгаасан.Тодруулбал Т.Доржханд Хан-Уул, Б.Найдалаа Чингэлтэй дүүрэгт бие даагаад намаа орхиод явчихсан. Бууриа сахисан хэсэг нөхдөө би удирдаад НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцсон. Улмаар НИТХ-ын 2020 оны сонгуульд бид нар даагаа нэхэж оролцох төлөвлөгөөтэй байсан. Гэтэл Сүхбаатарын талбай дээр Б.Найдалаа, Т.Доржханд хоёр хоёулхнаа зогсож байгаад Нийслэлийн ХҮНамын хорооны даргаар “Шинэ Монгол” сургуулийн П.Наранбаяр гэдэг хүнийг томиллоо гэж зарласан. Яагаад ингэж байгаа юм бэ? Дүүргүүдийн намын удирдлагатайгаа ярилцахгүйгээр ингэж болохгүй. Манай намын дүрэмд ч байгаа. Дүүргүүдийн нам нь оролцож байж, нийслэлийнхээ намын даргыг сонгох ёстой. Гэтэл бид нарын сонгох эрхэнд халдаад Нийслэлийн ХҮН-ын даргыг сонгоход оролцуулаагүй. Эсрэгээрээ бидэнд "Та нарыг татан буулгачихсан. Та нарыг намын гишүүнчлэлээс хассан" гэж байгаа юм.
Дүүргийн намыг хэн нэгэн дураараа татан буулгах ямар ч боломжгүй. Баянзүрх дүүргийн ХҮН-ын хороог Баянзүрх дүүрэг дэхь ХҮН-ын гишүүд хуралдаж байгуулсан байхад зүгээр нэг өөрийгөө даргад өргөмжилсөн хүн шууд тушаал гаргаад татан буулгачихна гэж байхгүй л дээ. Намын дүрэмд намын их хурлаар л намыг татан буулгах тухай заасан байдаг. Улс төрийн намын тухай хуулиараа ч боломжгүй. 2017 оны 5 сарын 24-ний өдөр орон нутгийн сонгуультай холбоотойгоор Захиргааны хэргийн шүүх дээр Б.Найдалаа бид хэд заргалдсан юм. Энэ явцад Улсын Дээд Шүүхийн архиваас нэг мэдээлэл олж авсан. Тэр нь юу вэ? гэхээр ХҮНамын хурал хийсэн гээд нийт тавин найман хүний нэр байсан. Гэтэл энэ тавин найман хүний хорин хоёр хүн нь ерөөсөө энэ намд ямар нэгэн сонгуульт ажил хийдэггүй хүн байж таарсан. Өөрөөр хэлбэл хуурамч хүмүүсээр ирц бүрдүүлээд, найз нөхдөөрөө гарын үсэг зуруулчихсан байсан юм. Жишээ нь: Нацагдоржийн Энхжаргал гэж эмэгтэй Нийслэлийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч гээд гарын үсгээ зурчихсан. Энэ нь “Гэрэг партнерс”-ийн захирал, Т.Доржхандын найз байх жишээтэй. Мөн Дарьсүрэнгийн Бат-Эрдэнэ гэж хаа хамаагүй хүнийг Нийслэлийн намын хорооны дэд дарга гэчихсэн байсан.
Мөн Баянгол дүүрэг, Налайх дүүргийн намын хорооны дарга А.Диваачамбын гарын үсгийг хуурамчаар зурчихсан. А.Диваачамба: “Би энэ хуралд суугаагүй ээ” гэсэн бичгийг өөрийн гараараа надад бичиж өгсөн байгаа. Тэр хүн 2017 оны 5 сарын 24-ний өдөр намын ямар нэг хуралд, тодруулбал Б.Найдалааг намын даргаар сонгох хуралд оролцоогүй болно гэдгээ баталсан.Өөрөөр хэлбэл Б.Найдалаа нар Улсын Дээд Шүүхийг хууран мэхлэх замаар намын даргаар бүртгүүлсэн.Тухайн үед хүчин төгөлдөр байсан Хөдөлмөрийн Үндэсний Намын дүрмийн тавын зургаад Намын төв хороо энэ хурлыг зарлаж, намын дарга удирдах ёстой гэж заасан. Гэтэл уг хурлыг Намын дарга С.Боргил удирдаагүй. Өөрөөр хэлбэл Б.Найдалаа гэдэг хүн хуурамч бичиг баримт бүрдүүлээд энэ намын дарга болчихжээ. Тэгэхээр Б.Найдалаагаас намын тамга гардсан гэх Т.Доржханд ч хууль бус.
Хамгийн сонирхолтой нь Б.Найдалаа тухайн үед ямар нэг тамга тэмдэг хэрэглээгүй дарга болсон ба надаас жилийн дараа буюу 2018 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байж тамга тэмдэг гэрчилгээгээ авсан байдаг юм.
Нөгөө Улсын Дээд Шүүх дээр бүртгүүлсэн бүртгэлээрээ нэг ёсондоо түрий барьсан хэрэг шүү дээ. Хөдөлмөрийн Үндэсний Намын гэрчилгээ, тамга, бүртгэлийн батламжийг хүлээлцсэн акт гээд 2018 оны 11 сарын 07-ын огноотой баримт нь надад одоо ч бий.
Ингээд Т.Доржханд нь Б.Найдалаадаа тамга тэмдгээ өгч байгаа юм. Тэгээд Б.Найдалаа нь Т.Доржханддаа буцаагаад өгчихөж байна. Энэ будлиантай хурал гэгчид Д.Гантулга өөрийнхөө эхнэрээ оруулаад гарын үсэг зуруулсан, мөн төрсөн эгчээ хүртэл оруулсан байгаа юм. Ийм хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар энэ нөхдүүд УИХ-ын сонгуульд оролцсон, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцсон, одоо Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л хууль бусаар орох гэж байна. Нэг ёсондоо буруу замаар будаа тээж байгаа учраас үүнийгээ хурдан зөв болгооч ээ, залруулаач ээ гэдэг шаардлагыг бид Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага өгсөн.Хэрвээ энэ Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшүүлсэн гэх нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах юм бол энэ сонгууль өөрөө хүчингүй болно шүү. Яагаад гэвэл намын удирдлага гэх хүмүүс нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн. Д.Энхбат гуайг би хүндэлдэг. Тэгэхдээ тэр хүний өмнөөс нь харамсаж байна. Яагаад гэвэл тэр хүн ХҮН-ын дотоод нарийн ширийн учрыг нь мэдэхгүйгээр хуурамч бүртгэлтэй даргатай намаас нэр дэвшихийг зөвшөөрчихлөө шүү дээ. Н.Сувд гуайн хүү Т.Бат-Оргил нийслэлийн ХҮНамын дарга байсан. Тэр хүний өөрийнх нь бичиг нь бас надад байгаа. Жишээ дурьдахад АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн Ц.Туваанд “Чамд тамга тэмдгээ шилжүүлж байна аа” гээд өгснийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Гэтэл нэг өдөр сэрээд харсан чинь С.Эрдэнэ: "Ах нь тамгаа алдчихлаа, дахиад тамганы нэг хяналтын дугаар өгөөдөх" гээд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хандаад эхэлсэн.
Хамгийн гол нь МАН-ын захиалгаар юм уу? юугаар юм ? шууд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар шинэ тамганы хяналтын дугаарыг С.Эрдэнэд өгчихөж байгаа юм. Ингээд л С.Эрдэнэ буцаад намын дарга гэж өөрийгөө зарлаад, АН хоёр хуваагдчихсан шүү дээ. Яг үүнтэй адилхан ХҮН-ын гишүүдийн сонгосон С.Ганбаатар,Тордайн Ганболд нарыг Улсын Дээд Шүүх бүртгэхгүй явж байтал Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр Б.Найдалаа, Т.Доржханд нар хуурамч бичиг баримт бүрдүүлээд л өөрсдийгөө дарга болгочихсон. Дээд шүүх тэдний материалыг сайн нягталж үзээгүй юу? эсвэл ямар нэгэн авлига, ашиг сонирхол орсон уу? Юутай ч хууль бусаар ХҮНамын удирдлагыг Б.Найдалаа, Т.Доржханд нар авсан.
Та анх ХҮНамыг үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан юм байна.Ер нь Т.Доржханд, Б.Найдалаа гэдэг хүмүүстэй анх яаж холбогдож, хамтарч ажиллаж эхэлсэн юм бэ?
Т.Доржханд, Б.Найдалаа нар бол ах дүү нар юм билээ. Үеэлүүд гэлүү дээ.
Энэ залуучууд надтай анх уулзаад, ХҮНамд бид гишүүнээр элсээд , улс төрд шинэ хүчин бий болгож гаргаж ирье.Танай ХҮНам чинь болж байна аа. ХҮН гээд товчлол нь ч, Хөдөлмөрийн Үндэсний Нам гээд нэр нь ч их гоё юм гээд л эхэлж байсан...
Би намын логогоо зураачаар зуруулж, өнгө нь бусад намуудаас ялгарах ёстой тул чернилэн ягаан өнгөөр суурь болгоё гээд эхэлж байлаа. Бид нарын гараа их сайхан байсан.Харамсалтай нь зам мөр маань ийм болчихож. Уг нь хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Болохгүй зүйлүүдээ ярилцаад, дүрэмдээ захирагдаад л явах ёстой. Харамсалтай нь тэд чадахгүй байна.
Б.Найдалааг Улсын Дээд Шүүх ХҮНамын даргаар бүртгэсэн үйл явдлаас хойш жилийн дараа тамга тэмдгээ танаас авсан гэж байна. Нэгэнт Б.Найдалааг ХҮНамын даргаар бүртгэсэн үйл ажиллагаа хууль бус болж буй юм бол одоо гарч байгаа ХҮНамын бүх шийдвэрүүд хууль бус болж байна гэсэн үг үү?
Бүгд хүчин төгөлдөр бус.Одоо гарч байгаа Хөдөлмөрийн Үндэсний Намын бүх шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа.Эх нь булингартай бол адаг нь бас булингартай. Анхнаасаа өөрөө дүрмийн бус, хууль бусаар Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн учраас түүнээс хойших бүх үйл явдал бас л хууль бус гэж би ойлгож байгаа.
Б.Найдалааг ХҮН-ын даргаар бүртгэсэн шийдвэртэй холбоотойгоор та цагдаагийн байгууллага болон прокурорт гомдол гаргасан байсан. Ямар шатандаа яваа юм бэ?
Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, тодорхой хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Би энэ хэргийг цаг алдахгүй, хурдан шуурхай буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас өмнө шийдээд өгөөч ээ гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Харамсалтай нь хуулийн хугацаа жаахан урт байдаг юм шиг байна. Их л удаан л ажиллаж байгаа нь харамсалтай.
ХҮНамын даргаар ажиллаж байсан С.Боргил нь Б.Найдалаад үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй бололтой, тэр хүн байр сууриа илэрхийлсэн зүйл бий юу?
С.Боргил Б.Найдалааг Улсын Дээд Шүүх дээр бүртгүүлэнгүүт нь, “Энэ чинь яагаад ингээд бүртгэгдчихэв ээ? Би ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байгаа шүү дээ” гээд Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасан байдаг. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ч бас гомдол гаргасан юм билээ. Одоо ч гэсэн С.Боргил дарга Сонгуулийн Ерөнхий Хороон дээр гомдлоо өгчихсөн байна лээ.Хууль, шүүхийн байгууллагууд дээр мэдүүлгээ өгөөд л явж байгаа.
С.Ганбаатар ХҮНамын даргаар ажиллаж байхдаа Т.Доржхандыг Ерөнхий Нарийн Бичгийн Даргаас чөлөөлөх болсон үндэслэл нь таны ярианд дурьдагдсан намын жагсаалтыг зарах тухай л асуудал байсан уу? эсвэл...
Гол нь намын лист наймаалцсан явдал. Мөн Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой намын байр сууриа илэрхийлье гэж С.Ганбаатар, С.Боргил дарга нар ярьж байсан. Гэтэл яг тэр үед гэнэт л бужигнуулаад эхэлсэн л дээ, Т.Доржханд, Б.Найдалаа нар.
С.Ганбаатар намаасаа албан ёсоор гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн. Энэ тохиолдолд уг нь С.Боргил л намын дарга хэвээрээ байх ёстой. Гэтэл Улсын Дээд Шүүх С.Боргил гэдэг хүний үндсэн эрх, эрх чөлөөнд нь халдаад, Б.Найдалаа, Т.Доржханд хоёрын бүрдүүлсэн бичиг баримтыг нягтлахгүйгээр Б.Найдалааг бүртгэчихсэн. Үүнээс л бүх зүйл үүдэлтэй.
Төгсгөлд нь миний асуугаагүй, таны хэлье гэж бодож байсан зүйл байвал микрофон нээлттэй байна?
Монгол Улс Улс төрийн намын тухай хуультай, намууд нь дүрэмтэй, тэр дүрмийг нь Улсын Дээд Шүүх бүртгэж авдаг юм бол бүртгэлийнхээ асуудал дээр Монгол Улсын төрийн байгууллагууд анхаараач ээ.
Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхтэй гээд Үндсэн хуулиндаа заачихсан байгаа энэ эрх, эрх чөлөөг нь бүртгэх нэрийдлээр бусниулж, нэг намыг хоёр болгон, намын дарга биш хүнийг албан ёсны намын даргыг нь байсаар байтал бүртгэж битгий будилаан үүсгээч ээ. Энэ бол Улсын Дээд Шүүх болон Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай салшгүй холбоотой асуудал.
Мэдээж тэдэнд тухай тухайн үеийнх нь эрх баригчид нөлөөлсөн байх. Хөдөлмөрийн Үндэсний Намын бүртгэлд магадгүй Ц.Элбэгдорж гуай нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэж боддог. Яагаад гэвэл яг Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн өмнө буюу Ц.Элбэгдоржийн үүрэгт хугацаа нь дуусахаас өмнө л Б.Найдалаа ХҮнамын даргаар Улсын Дээд Шүүхэд бүртгэгдчихсэн. Ер нь одоо Улс төрийн намын тухай хуулийг яаралтай боловсронгуй болгож, бүртгэлийнх нь асуудлыг нарийвчлах шаардлагатай болжээ.
Баярлалаа.
М.Чойжал
Сэтгэгдэл0
Энэ новш үмхий гошногоо женко батлагад хэдээр зарсан бол?
Женкогийн гол санаа бол дараагийн шинэ ерөнхийлөгчийг сонгуулахгүй байх тэгж гэмээн суудалдаа хэвтээд байж болно гэж төлөвлөж байна. Энэ мэт бол зүгээр чигчий хуруунууд нь шүү дээ дарж алга болдоггүй атгаг санаа ихтэй 15 толгойтой атгаалжин хар мангас чинь женко байна даа.
Үнэн түүх ярьсан байна
Songuulu 2 jileer hoishilnoo!
ОДОО МАНЫ ЛАЛАРУУД ХҮНИЙ ЭРДЭНЭБАТ СОНГОГДОХ ШААНС БАЙГААГ УХААРЧ ХОРТ МОГОЙН ҮГЭЭ ЦАЦАЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ ЭНЭ МЭТ МӨНГНИЙ БООЛООР ОДООНООС ЯРИА ГАРГАЖ БАЙНА. ХҮРЭЛСҮГ ЯЛАГДАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЧИХСОН ЭРДЭНЭБАТ ЯЛАХ МАГАДЛАЛТАЙ ЯЛЧИХВАЛ СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ ГЭЖ ЗАРЛАХ НҮХ УХААД ЭХЭЛЛЭЭ ДЭЭ МАНЫ ЛАЛАРУУД. МӨН ҮХЭЖ БАЙНА АА ХҮРЭЛСҮГ...ХАХА МАН Л ЗААВАЛ ЯЛАХ ЁСТОЙ ЮМ БИЗ ДЭЭ ЭНЭ ИХ ДОЛЛАР ЗАРЦУУЛАЖ БАЙГАА ЮМАА ЭРГЭЭД ОЛОЖ АВХ ГЭЖ ГАЛЗУУРЧ БАЙНА ДАА МУУСАЙН ҮХДЭЛҮҮД
Ямар боловсролтой хүн болохоор ингэж алдаатай бичдэг байнаа??? Мөрөөрөө байгаа намыг хүртэл гүтгээд л. Тэглээ гээд чиний наад хатгаасыг чинь хэн ч тоохгүй
Яг үнэн шүү
АЛДАА ЧУХАЛ БИШ САНАА НЬ ЧУХАЛ ШҮҮ
одооны ЖАН ыхан ямарч хүнийг дэвшүүлэхгүй гээд гарсан хүн болгонд нэр хоч зүүж харлуулж хуулийн талаас нь хүчингүй болгох гээд Сонгуулийг хүчингүй болгох гээд нүхээ ухацгааж байна ЖЕНКО ч хулгайч дээрээ хорлон сүйтгэгч юм аа
ОДОО МАНЫ ЛАЛАРУУД ХҮНИЙ ЭРДЭНЭБАТ СОНГОГДОХ ШААНС БАЙГААГ УХААРЧ ХОРТ МОГОЙН ҮГЭЭ ЦАЦАЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ ЭНЭ МЭТ МӨНГНИЙ БООЛООР ОДООНООС ЯРИА ГАРГАЖ БАЙНА. ХҮРЭЛСҮГ ЯЛАГДАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЧИХСОН ЭРДЭНЭБАТ ЯЛАХ МАГАДЛАЛТАЙ ЯЛЧИХВАЛ СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ ГЭЖ ЗАРЛАХ НҮХ УХААД ЭХЭЛЛЭЭ ДЭЭ МАНЫ ЛАЛАРУУД. МӨН ҮХЭЖ БАЙНА АА ХҮРЭЛСҮГ...ХАХА МАН Л ЗААВАЛ ЯЛАХ ЁСТОЙ ЮМ БИЗ ДЭЭ ЭНЭ ИХ ДОЛЛАР ЗАРЦУУЛАЖ БАЙГАА ЮМАА ЭРГЭЭД ОЛОЖ АВХ ГЭЖ ГАЛЗУУРЧ БАЙНА ДАА МУУСАЙН ҮХДЭЛҮҮД
Д.Энхбат гэдэг юм. Нэрийг нь ч зөв тогтоож чадахгүй байж чи одоо болио
15,3 хамаа МАН энд ямарч хамаагүй. Чи нойрны эм, найрка хоёроо ахиухан уу? эссвэл ээлжит эмчилгээгээ хийлгэчихээд гараад ир Сонгуулиар боож үхэв Хаврын улирал сэтгэцийн эмгэгтэй хүнд хэцүү л дэ э
хэсүүл хэвтээ ганбаагиин хамаатан улстөриин янхан олон нам хэсэгч мэргэжил нэгтэнүүд нь магнайбаяр уянга батзандан магнай цолмон баасанхүү
нам нийлж сэм хувилдана гэж нэрэндээ таарсан таар шуудайнуудаа.та нарын энэ үг,үйлдэл чини хэнд ч хэрэггүй мэдэв үү.зайлцгаа
Энэ УДШ - ийг яана аа , УБЕГ ыг яана аа ...Бурхаан !!! Эгэл жирийн ард олоныг зурсан зургаар минь явуулаач ... ?? !!! Улс зөн ядрахаараа БУРХАН & БУГ хоёроо ялгахаа болидог юм гэсэн , ТИЙМДЭЭ ТУЛЛАА шүү ...
ХҮН г дайрах даралт эхэлжээ нэмэргүй энэ намд 600000 ДЭМЖИГЧ бии АН дэмжигчид 1000000 гаран орж ирнэ залуус сэхээтнүүд шударга ахмадууд нэмнэ ХҮРЭЛСҮХ захиргаадах албан тушаалтай ярина гэж хашгирна одоо хүч нь суларсан цэргиин ангиудыг албадаж магад ЭНХБАТ-ХҮРЭЛСҮХ-ЭРДЭНЭ гэсэн харьцаа 78-21-1\1000гарна энэхүү 240 ГАРУЙ хүн нь эрдэнэнии
эрдэнэ харьяат ардаа бүртгэсэн чинь 300
Бас нэг АН-ын өрөөсөн дугуйнууд байгаа юм байна.
Энэ залуу саяхан мэдээллийн урсгал нэвтрүүлгээр орж байсан доржхандтай халз ярилцахад сандраад худлаа ярьдаг этгээд гэдэг нь батлагдаж байна лээ.
дайн дээр дажин гэж бас ямар нэг лай нь гараад ирвээ. бас бөөн бужигнаан болох юм байна л даа. битгий үймээн самуун гаргаарай даа эрхэм намын дарга нараа!
МАН-ганцаараа Хүрэлсүхийг оролцуулах гээд лзаваан юм хийгээд байна, УБЕГ хамаагүй тэд чинь МАНхаа даалгаварыг биелүүлж байгаа хүмүүс
Зоригоо их сайн залуу Гэхдээ Ганбаатарын фанат. Ганбаатар өдөрт хэд урвана. Бүгд мэдэж буй. Тэгэхээр ХҮН-ээс хэрэгтэй үедээ урваад хаяаад явсан_ байж таарна Түүний нотолгоо юм ХҮН нам бол шинэ улстөрийн найдвартай хүчин Ганбаа мэт урвагчид мэдээж хүн намаар орсон гарсан уравсан шаравсан Ерөнхий характер хийдэг үйлдэл нь практикаар нотлогдож буй нь энэ юм ХҮН намд урвагч Ганбаатар түй ч хамаагүй.
Энэ муу новшийн сайн гэж юу байсан юм. Хаана мөнгө байна тэнд гүйж явдаг новш гэсэн биз дээ. Хутган үймүүлэгч новш.
Оюунтай улс төрд орсон Энхбат лав Монгол биш буриад.Зоригтой улс төрд орсон Батүүл шиг.
Иймэрхүү хөлсний ноход сонгуулийн үеээр гарч ирж жаал боргоод хэдэн халтар зоос авах юмдаа. Тэр нь хоол болдог л байгаа даа. Но поезд ушёл
Сонгууль болхоор л иймэрхүү баасны хар ялаанууд гарч ирэх юм , яг л баасан дээр шавсан ялаа
Энэ нэг Мөнгө төлөө юугаа ч худалдахаа сийхгүй болсон новш зайлаад өгөөсэй. Доржхандад хандаа хага даруулаад зайлаа биз дээ. Одоо тэгээд чихгүй гүлдийгээд яваад байх юм. Монгол иймэрхүү бөгс худалдсан яашка шиг нөхдүүдээс болж сүйрнэ шүү.
Ямар нэг улс төртэй холбоотой асуудал яригдахаар л Элбэгдоржийн нэр заавал хавчуулагдсан явах юм. Дээд шүүхэд Элбэгдорж нөлөөлсөн гээд байгаа юм биш үү
солиорцон хийх юмаа олж ядсан хүүрнүүд яасан их юм бэ
ХӨЛСӨӨР ХИЙЖ БАЙГАА АЖИЛ НЬ ТОДОРХОЙ БНА,ЭНЭ ХҮНЭЭС ХОЙШ ӨЧНӨӨН ДАРГА СОЛИГДООД ОДОО БАЙГАА ДАРГА ДОРЖХАНДАД ЯМАР ХАМАА БАЙНАА? НАМА АЛДСАН БОЛ ДАРААГИЙН ДАРГААСАА Л НЭХЭХ ЁСТОЙ,ДОРЖХАНД 1БАЙР ХУДАЛДАЖ АВСАН ЧИНЬ ГЭНЭТ АНХНЫХ ЭЗЭН БИЙ БАЙНАА БАЙРАА АВНАА ГЭВЭЛ ЮУ БОЛОХ УУ ХА ХА?
unen yarisan bh shig
end segegdel bichsen humuusiig harahad mongoliin niigemd uneniig olj hardag hun baaihgui bolj dee.
Сонгууль ойртохоор мэдрэл муутай юмнууд ногоон ялаа мэт бужигнаад эхэлдэг юмаа!!!
Энэ хүний ярилцлага гарсан гараагүй доржханд бол элбэгдоржийн бууны нохой,барууны эдийн засгийн алуурчдын суурин тагнуул болсон сэжгийн амьтан гэдэг нь олонд ил л байсан шүү дээ. Зарим хүмүүс зориуд тэгдэг юм уу эсвэл ийм мэдээлэлгүй харанхуй амьтад байдаг юм уу доржхандыг дэмжээд намираад байдаг юм. элбэгдоржыг дэмжсэнтэй яг адил шүү дээ. мунхаг харанхуй ард түмэн өөрөө өөрийнхөө дайсан.
За за больж үз,аль өнгөрсөн юм сөхөөд хэний захиалгаар хэдэн төргөгөөр наад мэдээлэл хийж байгаа юм бэ.ХҮНамын наад Доржханд,Найдалаа нар чинь шудрагаар гарч ирсэн залуус гэж харагдаад байгаа,үг яриа эрүүл,бас боловсрол,мэдлэгтэй зөв ярьж,сэтгэж чаддаг юм билээш дээ.Холоо очиж наад жүжигээ ярь сонгуулиар нойрноосоо сэрээ юу?
Хөөрхий чамдаа л бурхад юм даа. Муугаа мэдэхгүй бас мэдэмхий.
Пээ энэ сэтгэгдэл дээр энэ хүнийг бариж идэхнээ .Муулаад байгаа хүмүүс бүгд Доржхандын троллууд ль бна ха ха
Угаасаа Доржханд хууль бусаар гарсантш дээ хар машинд маш их мөнгө зарцуулсан хууль бус нөхрийг эргүүлэн татах хэрэгтэй
Босоо ГАМБААгийн цүнх баригч ямар том дарга болоо вэ ТӨР самардаг хүн болох санаатай
Доржханд хаанахын захиалгат нөхөр вэ
Яг үнэн түүх ярьсан байна
Хүн нам чинь Монре импексийн нам болсон шүү дээ.Ахан дүүсийн ч гэх юм уу
Ганбаатарыг байгуулж байхад 2015онд элсэж байлаа.Доржханд лист үнэлсэн нь үнэн шүү дээ
Тууштай тэмцэнэ шүү.Нам хулгайлдаг гаруудыг илчлэх нь зөв шүү.
Наад хэрүүлээ шүүхэд өг л дөө , энэ монголчуудыг тайван байлгаач , та нарт ард түмэн биш өөрсдийн хувийн эрх л чухал даа
тийм шүү!
ийм элий балай хорвоогийн хог шаарнууд байх юмаа
Доржханд гэдэг халтарын эрлийз чинь жинхэн будилааны эзэн баына
ene Dorjhand gej shunaliin tulamiin esreg ene zaluu saihan zorigtoihon helj
Ямар ард түмэн байна яг тийм төр засагтай байдаг гэдэг хууль байна. Манай ард түмэн дотор АН,ХҮН гэхчлэн харийн гар хөл болсон, Рио Тинтог үхэн хамгаалагч суурин тагнуулын байгууллагуудыг дэмжээд, итгээд, бас тахин шүтэлт цухалзуулаад яваа амьтад монгол хүн мөн үү.Санаатай Монгол улсын эсрэг юм донгосоод явдаг юм бол шийдсэн гамин байх нь тодорхой л доо. Харин даган баясагч мулгуу монгол малууд байвал яг наанаа зогс. Монгол хүн монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой. Эс тэгвэл чи зүсээ хувиргасан хорон санаат гамин байж таарна. Өвөг дээдсийн сүнс цээрлүүлэх болтугай.
МАН+МАХН+ХҮН+Эрдэнэ vs АН Хүн жүжиглэж байна, хөдөөнөөс 0 хувь нийслэлээс 1 хувь
Ийм худалдагдсан хямдхан амьтсыг газар авахуулж болохгүй шүү!! Монголын улс төрд тусч буй жаахан гэгээг таслах санаатай адаг гар байна!
ЗОРИГИЙН АСУУДЛАА ШИЙДЧИХВЭЛ Ч СОНГУУЛИЙН ХЭРЭГ ЮУ БАЙНА !!! ШУДАРГА ЁС БУЗАР БУЛАЙ ЭНЭ ХЭРГИЙН ЦААНА Л БАЙГАА !!!
ЗОРИГИЙН АСУУДЛАА ШИЙДЧИХВЭЛ Ч СОНГУУЛИЙН ХЭРЭГ ЮУ БАЙНА !!! ШУДАРГА ЁС БУЗАР БУЛАЙ ЭНЭ ХЭРГИЙН ЦААНА Л БАЙГАА !!!
Ene khulsnii trloluud yumiig oilgj bj bisheesh Zorigtbaatariin yarj bga ni jinkhene unen dorjkhand gedeg erliiz bukh yumiig samarsan ene bie unelegsh .
Явж явж эсьэл Хшрэлсүх эсвэл Элбэгпохж л буруутай гэсэн ярианаас залхаж бна. Өөрсдөө яасан юм гипктнозонд орчихсон 20 жил болсон юм у хаагаа юм бэ
МАШ САЙН ШҮҮХДЭЖ ЯЛАХ НЬ ЗҮЙТЭЙ. ДАВАРСАН ДОРЖХАНД НАЙДАЛАА ГЭСЭН АХ ДҮҮС 2-Т ЗАВШУУЛЖ ҮЛ БОЛНО. ЭД НАР БОЛ МАН-ЫН ХҮРЭЛБААТАРЫН ТАВИУЛУУД ЗОЛИОСНЫ ХҮМҮҮС ЮМ. МАН-ЫН ГАР ХӨЛҮҮД ШҮҮ ЭД НАР. БОРГИЛ БОЛ ДОРЖХАНД НАЙДАЛАА НАРЫН ДЭРГЭД АМЕРИКТ СУРГУУЛЬ ТӨГССӨН, ТЭНДЭЭ САНХҮҮГИЙН АЛБАНД ОН УДААН ЖИЛ АЖИЛЛАСАН МАШ САЙН БЭЛТГЭГДСЭН БОЛОВСОН ХҮЧИН ШҮҮ. БОРГИЛЫГ БОЛ ХҮМҮҮС ДЭМЖИНЭ ЭЭ
Hn
Энэ заваан хэруул , албан тушаалын телеех тэмцлийг болио чи мянга орилоод их хуралд муудалтай сонгуулийн хорооноос хуулийн дагуу болсон зуйлийг эсэргуйцээд хаа хурэх юм .
Би энэ тэр намтай ямарч холбоогүй гэхдээ улс төрийг сонирхон харж явдаг хүн. Хүн намын будлианы хувьд энэ залуутай яг адилхан хардалт тухайн үед нь төрж байсан. Манай улсад өрсөлдөгчөө зайлуулахаар намаар тоглодог арчаагүй технологи бий болжээ. Одоогий будлианаар мөн энэ тогтсон технологи хэрэгжиж байна
Доржхандыг дориун залуу гэж бодож байтал авах идэхийн шуналтай, авилгал хээл хахууль хөгжүүлж мэдэх аймаар хүн юм байна
За энэ нэг далжигар одоо бас юу вэ? Өөрийгөө шүүх гээд бодчихсон юм уу? Хаашаа юм. Асуудал байгаа бол донгосоод байлгүй шүүхэд хандаач.Малаанз вэ.
ша ша Зоригтбаатараа чиний нам чамайг дэмждэг хүн гэж юу байдгийн.
Энэ нөхөр явах газаргүй боллоо доо. Улс төрийн хямд янхан юмдаа гэхдээ л 570 9911 авах мөнг олдог гэхэр ашигтай ажил байх н. Үр хүүхэддээ юу гэж хэлнээ. Ийм баж болхгү шо залуусаа буру юм аажим замгүй нүүргүй болдгийм шү
Гэбтүүл янхан хиншүү ганбаагийн гарын шабь. Хиншүгийн баг явахгүүнээ кккк
За Доржханд та хоёрын хэн нь худалч суганы үс вэ гэдгийг телевизээр бүрд харсан. Доржханд ч бас чамд ахыг хувьд захисан байхаа миний дүү ийм суганы үс маягаар амьдрахаа болио. Наад амьдрал чинь үнэ цэнэгүй шүү гэж.
Яасан их мөнганий шуналтай новш бэ? Хэний гар хөл болж бгааг чигь мэднэ шүз
Энэ ац бас юу вэ бас
Ганбаатарын суганы үс энэ залуу Баянхонгорын хэдэн сумдын иргэдийг хоршоо байгуулна гэж хошгируулж хүний хөгжлийн мөнгийг нь дээрэмдээд тэр хавраа зайсанд байр аваад орчихсон дээрэмчин шдээ. Хийж чадах ажил нь тийм л хүн дээрэмдэх, шантаажлах, цүнх барих.
Зоригтбаатараа чи бас нэг хэсэг БЗД-ийн АН-ын дарга гээд тамга булаацалдаад байсан бил үү???