сонин mn
ЛОНДОН. /Yonhap/. “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар БНАСАУ-д цөмийн хэлэлцээний ширээнд эргэн суухыг, мөн Солонгос хоорондын хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг лхагва гарагт уриалжээ.
Гадаад хэргийн сайд нар Солонгосын хойгийг дипломат шугамаар цөмийн зэвсгээс ангижруулах АНУ-ын хүчин чармайлтыг дэмжиж буйгаа мөн илэрхийлсэн байна.
“Бид БНАСАУ-д өдөөн хатгасан үйлдлээсээ зайлсхийж, цөмийн зэвсгээс ангижруулах зорилго бүхий дипломат хэлэлцээнд оролцохыг уриалж байна. БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн, баталгаатай, эргэлт буцалтгүйгээр ангижрах зорилгод хүргэхийн төлөө бид үргэлжлүүлэн хүчин чармайлт тавина” гэж “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэрэг, Хөгжлийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг