УИХ, Засгийн Газрын гишүүн, Монгол Ардын Намын Даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин сүүлийн 30 жилийн улс төрийн үйл явдлын тухай ном бичиж байгаа аж. Уг номын хэсгээс цувралаар нийтэлж байна.
“Политбюро”-гийн томчуул-1
Улс төрийн товчооны гишүүн, орлогч гишүүн байсан удирдагчид бараг бүгд хорвоогийн жамаар энгэрээ дагаад оджээ. Тэр хүмүүсийн нилээдтэй нь уулзаж ярьж хөөрч байсан хэрнээ олигтой юм тэмдэглэж авч үлдээгүй юм байна. Өнгөрсөн хойно нь “тэгэх байж” хэмээн амаа барьж гэмшдэг монгол зан надад бас байна. Гэхдээ огт хоосонгүй, ярианы бага сага товч тэмдэглэл, зарим дурсамж сэтгэлд үлджээ. Тэр тухай өгүүлье. Хэн нэг хүнийг сайн, муу талаас үнэлэлгүй, зөвхөн болж өнгөрснийг уншигчдад хүргэх зорилт тавилаа.
Ю.Цэдэнбал
Ард түмэнд тун цөөхөн харагддаг лидер байсан. Одоогийн удирдагч нар шиг өдөр бүхэн телевизээр гардаггүй учир хааяа нэг үзэгдэх барааг нь харж дуу хоолойг нь сонсоход үнэхээр сонин, бас биширмээр. “Манай ард түмний хайрт удирдагч, Олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний гарамгай зүтгэлтэн, марксизм-ленинизмийн онолыг бүтээлчээр хөгжүүлэгч, халуун эх оронч, цогтой интернационалч, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч...” гээд л урт гуншингаа дуудуулан алга нижигнэтэл ташуулаад индэр дээр гарч ирж буй их жолоодогчоо хараад тэр үед баясахгүй хэн байх билээ.
1979 онд Монголын тэргүүний оюутан залуусын улсын анхдугаар зөвлөгөөн болоход Ю.Цэдэнбал дарга оролцож үг хэлсэн. Зөвлөгөөний үеэр хэдэн оюутныг даргатай уулзуулахад миний бие тэнд байсан. Уулзалт маш богино, гурав, дөрөвхөн минут л болсон санагдана. Надтай гар барихдаа “ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ?” гэж асуухад нь “түүхч” гэсэн. Гэхдээ сандарч тэвдээд олигтой дуугарч чадаагүй шиг санагддаг. Дараа нь 1980 онд Их сургуулиа төгсөөд Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтэд томилогдоод очсон тэр үед ахмадууд Ю.Цэдэнбал даргын нэг захидлын тухай хоорондоо яриад байв. Даргаас сүрхий зэмлэл хүртлээ ч гэх шиг. Тэр нь МАХН-ын X их хурлын түүхт 40 жилийн ойд зориулсан онол-эрдэм шинжилгээний хурал дээр манай институтийн удирдлагын тавьсан илтгэлтэй холбоотой захидал байжээ.
Илтгэлд X их хурлын гол ач холбогдол нь Ю.Цэдэнбал даргыг анх дэвшүүлэн гаргаж ирсэн явдал мөн гээд түүний удирдлагаар манай нам, ард түмэн богино хугацаанд ийм ийм том амжилтад хүрлээ гэхчлэн магтсан юм байх. Хурал өнгөрсөн хойно Москвагаас ирсэн Ю.Цэдэнбал дарга уг илтгэлийг уншаад зад шүүмжилсэн захидал бичжээ.
Захидлын агуулга нь: Нам, улсын 40 жилийн түүхэнд миний гүйцэтгэсэн үүргийг дэндүү хэтрүүлэн үнэлсэн байна. Бас том онолчийн хувьд Марксизм-Ленинизмийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан гэж дэндүү магтжээ. Энэ маш хортой. Түүхэнд олон түмэн л гол үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл ЗХУ-тай ах дүүгийн холбоо тогтоосон Монголын ард түмний бүтээснийг ганцхан надад наажээ. Би ичиж байна. Энэ бол түүхийг бодитой үнэлэхийн оронд хэлбэрдэх, загварчлах арга барил газар авсны илрэл мөн гэхчлэн шүүмжилжээ. Сонирхолтой нь, яг ийм агуулгатай захидлыг Ю.Цэдэнбал дарга 1949 оны 3 дугаар сарын 10-нд “Ардын унших бичиг” номтой холбогдуулж Улс төрийн товчооны гишүүдэд бичиж байжээ. “Ардын унших бичиг” номонд намайг даанч санаа зовмоор магтжээ. Бидний агуу их удирдагч Х.Чойбалсан байсаар байхад яаж ингэж долигонож чадав аа. Би бол жижигхэн амьтан шүү дээ гэх агуулгатай захидал бичсэн байдаг.
Тэр захидал тухайн үедээ Х.Чойбалсанд үнэнхүү таалагдаж, залуу Цэдэнбал дарга онцгой их үнэлэгдэж “Ардын унших бичиг” хураагджээ. Тэр номонд Ю.Цэдэнбал даргатай хамт магтуулсан С.Янжмаа гуай “удирдагчийн байр суурь булаацалдлаа” гэж Х.Чойбалсанд загнуулан бүх албан тушаалаасаа хусуулсан байдаг. Энэ мэт үйл явдлыг сонсоод миний үеийн зарим залуучууд “тал засах, бялдуучлах явдлыг үзэн яддаг, маш даруу аргагүй гарамгай удирдагч мөн байна. Магтуулах дургүй хүн энэ дэлхий дээр бас байдаг юм байна. Ийм удирдагчтай учирсан Монголчуудын заяа ч их юм даа” гэж биширч байлаа.
Гэвч үнэн хэрэгтээ хайрт удирдагч маань “нэр алдарт огт дургүй хүн” биш байжээ гэдэг нь аяндаа ойлгомжтой болсон билээ. Одоогийнхоор бол цагийг нь олж, эгзэгийг нь тааруулаад хэсэг нөхдийг золиосонд гаргаж уран гоё “попорч” чаддаг сүрхий мэдрэмжтэй улс төрч байжээ.
Манай институтийнхэн 1980 оны тэр захидлаас хойш Цэдэнбал даргын талаар үнэлэлт дүгнэлт өгөхдөө тун болгоомжтой ханддаг болсон. Үүний нэг жишээг би мэдэх юм. 1986 онд болох Ю.Цэдэнбал даргын мэндэлсний 70 насны ойд зориулан түүний намтрыг бичих үүргийг манай институтэд Төв хорооноос өгсөн. Энэ үүргийг бараг 1981 онд өгсөн байх. Институтийн миний харьяалагддаг байсан намын түүхийн хэлтсийн томчуул-доктор Л.Бат-Очир, Б.Цэрэн, Д.Даш нарын зэрэг эрдэмтэд өдөр шөнөгүй сууж 1982 оны эцэс гэхэд бичээд дууссан санагдана. Би бол тэдний гар хөлд хааяа зарагдаж, үг үсэг нийлэх, зарим он цагийг нягтлах зэрэг аахар шаахар ажил хийсэн.
Би нэг өдөр Л.Бат-Очир даргаасаа “Та бүхэн аль хэдийн биччихсэн хэрнээ яагаад хэвлүүлэхгүй байгаа юм бэ” гэж асуусан чинь “Болоогүй. 30 гаруй тодорхойгүй асуулт байгаа. Үүнийг зөвхөн Цэдэнбал даргаас өөрөөс нь л тодруулна. Тэгж байж хэвлүүлэх тухай ярина. Тэр хүний зөвшөөрөлгүй юм хэвлүүлбэл 1980 онд юу боллоо? Санаж байгаа биз? Институтийн удирдлага бүр хатуу байгаа” гэв. Ингээд Ю.Цэдэнбал даргаас цаг өгөхийг хүлээсээр сар жил өнгөрсөөр байв. Гэтэл нэгэн бүтэн сайн өдөр уулзах цаг олдлоо гэв. Авторууд маань ч бөөн баяр, хөл нь хөнгөрчихсөн ордон руу гүйлдэв. Даргатай уулзжээ. Эхний хоёр, гурван асуултаа тавьсан чинь Ю.Цэдэнбал дарга бага, залуу насныхаа амьдралыг дахин дахин яриад хоёр цаг хагасыг өнгөрөөж гэнэ. Хүүхэд байхад нь лам болгохоор сүмд явуулсан, тэндээс оргосон, Улаангом орсон, Улаанбаатарт ирсэн гэх мэт мэдээжийн зүйлс давтаад байжээ. Эрдэмтдийн тэвчээр нь барагдаад:
-Даргаа, таны комиссарууд бидэнд гуравхан цаг өгсөн. Цаг дуусах нь. Маш чухал 20 гаруй асуулт үлдлээ. Яадаг билээ? гэсэн чинь:
-Өө тийм үү? Ойлголоо, ойлголоо. За тэгээд сүмээс оргоод лам болсонгүй, дараа нь... гээд л урьдын сэдэв рүү гээ л буцаад байж. Сүүлийн үеийнхээ үйл явдлыг мартдаг, тэгсэн хэрнээ бага, залуугийнхаа түүхийг тод санадаг өвчтэй болсон байжээ.
Гэнэт нарийн бичгийн даргын өрөөнд Филатовагийн дуу хадаад явчихжээ. “Цэдэнбалыг бүтэн сайн өдөр хүртэл амруулахгүй, яасан зовоож ханадаггүй хүмүүс вэ, амралтын өдөр хүртэл дуудаад байдаг. Хэн хэн энэ дотор байна?” гэж хэлээд шууд ороод иржээ.
“За тэр! Бүр олуулаа шавчихсан. Тал талаас нь шалгааж байна уу? Цэдэнбал бос, хувцсаа өмс, та нар гар, хөдөлмөрийн хууль мэдэх үү, ядахдаа ганц өдөр амрааж болдоггүй юм уу” гэж хашгираад даргыг хөтлөөд гарчээ. “Тэр номд тодруулах ёстой гол зүйлүүд нь 70, 80-аад оны үеийн үйл явдлууд байсан учир үр дүнгүй уулзалт болсон” гэсээр манай хэд тун урамгүй буцаж ирсэнсэн. Намтар хэвлэгдээгүй. Намтар байтугай юмнууд дараа дараа нь өрнөсөн. Уг нь тэр тун чамбай бүтээл болсон санагддаг. Олон томчуул урт хугацаагаар өгүүлбэр бүрийг нягталж бичсэн. Одоо архивд байх ёстой. Өнөөдөр ч гэсэн хэвлүүлбэл зүгээр сэн. Түүх шүү дээ. Энэ мэт зүйл бодогдсоор явдаг надад сүүлд 1993 онд даргын гэргий А.И.Филатоватай уулзах завшаан нэг удаа тохиолдсон юм.
1993 онд Оросын Думын Сонгууль ажиглах багийн бүрэлдэхүүнд би оров. Сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон, судлаач Б.Батхишиг бид хоёр А.И.Филатова гуайтай уулзахаар гэрт нь очив. ТАСС-ын ойролцоох А.Толстойн гудамжны 12 дугаар байрны 23 тоотод амьдарч байсан. Хонх дарлаа. Жижигхэн, туранхай эмгэн хаалга тайлж өгөв. Эхлээд таньсангүй. Нөгөө тарган цатгалан ихэмсэг орос эмэгтэй байх ёстой гэж бодсон чинь шал өөр болжээ. Урьдчилаад хэлсэн учир их уриалагхан угтав. Дайлах юмаа олж ядаад сандраад байгаа бололтой. Тэгснээ баахан гэрэл зургийн альбом тэвэрсээр ирлээ. Унадаг дугуйн дээр хоёул авахуулсан зураг байна. Би тэсгэлгүй “Та их гоё хүүхэн байсан байна шүү дээ” гэв. Гэтэл “Тэгэлгүй яахав, Зөвлөлтөд намайг олон монгол, орос хөвгүүд эргүүлж байсан, Би зөвхөн Цэдэнбалыг тоосон гэснээ гэнэт хувирч сүүлийн үед Монголчууд миний дургүйг их хүргэж байна. Тэтгэврийг минь өгөхгүй байна. Миний байгуулсан хүүхдийн зуслан, хуримын ордон, залуу техникчдийн ордон байгаа юу, шуналтай хүмүүс хуваагаад авчихсан уу?” гэж асууж, зарим үед өнөөх түрэмгий зан цухалзаж байлаа. Ямар ч байсан бид хоёр Элчин сайдын яаман дээр очиж тэтгэврийн талаарх гомдлыг нь хэлсэн, тэгэхэд “Арга хэмжээ авна. Төвөөс хариу ирэхгүй байгаа” гэж тайлбарласан санагдана. Энэ тухай Б.Батхишиг нэг номонд бичсэн санагдаж байна.
Ч.Сүрэнжав
Намайг Төв хорооны дэргэдэх институтэд эрдэм шинжилгээний ажил хийж байх 80-аад оны эхээр Ч.Сүрэнжав хэмээх 60 нилээд гарсан болов уу гэмээр насны хүн манай байгууллага дээр үе үе ирж эрдэмтэдтэй уулзаж архив, номын санд их суудаг байсан. Хааяа дуугарахдаа хүмүүсийг цочтол сөөнгөдүү хоолойгоор чанга ярина. Институтийн нэг ахмад эрдэмтэн “Энэ хүн Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын үед нам талаасаа ч, төр талаасаа ч хоёрдугаар хүн байсан. Ёстой цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж явсан эр дээ. Их гүжирмэг, зүтгүү, хатуу шаардлагатай удирдагч байсан, тэр чанарыг ч дээд дарга нар их ашигладаг байсан гэдэг юм. Одоо нас нь ч их явж, хүн ч тоохоо больж” гэж ярьсан нь мартагддаггүй юм.
Манай хэлтсийн дарга доктор Л.Бат-Очир агсан намайг “архивт сайн суу” гэж зөвлөдөг байсан учир 1983-1984 онд намын түүхийн архивын 60-аад он хүртэлх үеийн баримтуудтай гайгүй сайн танилцсан. Ч.Сүрэнжав гуай бид хоёр хоёулханаа архивын уншлагын танхимд үлдээд хоцрох үе цөөнгүй байв. Бид хоёр сүүлдээ сүрхий танилцаж, надад үе үе тухайн үедээ нээлттэй биш байсан асуудлуудын зах зухаас ярьдаг байснаас нэг удаагийн маш товч тэмдэглэл үлджээ. Бодоход, архивт уншсан материалуудаасаа би сонирхож асуусан бололтой.
-Сүрэнжав гуай та мундаг удирдагч байсан юм байна. 1940 оноос хойших намын баримт бичгүүдэд таны нэр байн байн гарах юм. “Улс төрийн товчоонд Ч.Сүрэнжав илтгэл тавилаа”, “Нөхөр Сүрэнжавын саналаар Улс төрийн товчоо ингэж, тэгж шийдвэрлэлээ...” гэхчлэн. Ялангуяа Ю.Цэдэнбал дарга таныг их түшдэг байжээ гэж би ойлгосон. Харин яагаад таныг 1959 онд гэнэт халсан юм бэ? гэхэд;
-Тийм ээ тийм. Нам, засгийн даалгавраар хариуцлагатай албанд олон жил зүтгэсэн. Гайгүй ч үнэлэгдэж явсан үе бий. За тэгээд, зүтгэсэн хүнд зарим нь дургүй болдог юм билээ. Худал, үнэн юм ярьсан, энд тэнд шивэгнэлдсэн, элдэв мэдээлэл бичсэн хүмүүс их байсан. Гол нь намайг хоцрогдсон, ажлын арга барил нь хуучирсан л гэж буруутгасан. Ганц би ч биш, олон хүн намаас хатуу арга хэмжээ авахуулж байсан даа. Харин ч би цаг зөөлөрсөн үед дарга болсон. 20-30-аад оны үед гарч ирсэн том том сэхээтнүүдийн хувь заяа бүр аймшигтай байсан шүү дээ.
- 30-аад оны үед баригдсан нам, төр, цэргийн зүтгэлтнүүд “Японы тагнуул” болж урваад эсхүл хуйвалдаан хийж бослого гаргах гээд байсан юм уу?-Чи энэ талаар судалгаа хийе гэж байгаа бол Б.Ширэндэв, бас нөгөө ... өө хэн билээ дээ ... аа тийм хянан шалгахын Т.Гэндэнгээс тодруулах хэрэгтэй. Тэд л мэднэ. Гэхдээ тэд чамтай уулзахгүй л болов уу.
-“Порт-Артурын хэрэг” гэсэн нууц материал архивт байдаг гэж сонслоо. Би одоогоор үзээгүй байна. Та тэр тухай мэдэх үү?
-Чи бас цаг нь болоогүй байхад хамаагүй юм сонирхож болохгүй. Нууцад байгаа бол ил гаргах хугацаа нь болоогүй гэсэн үг. Олон хятад хүмүүс холбогдсон хэрэг байдаг гэж би хальт сонссон. Наад асуудлыг чинь мэдэх хүн бол генерал Цэдэв шүү дээ.
-Дилов Хутагт Б.Жамсранжав 1930 онд дотоодыг хамгаалахын шоронд байснаа удалгүй Хятад явсан, тэгээд эргэж ирээгүй гэдгийг саяхан би нэг өвгөн түүхчээс сонслоо. Оргосон юм болов уу?, даалгавартай явсан юм болов уу?
-Даалгавартай явсан гэдэг юм. (Тэрээр шивэгнэж хэлэв). Урвасан, зугтсан гээд янз янзаар л ярьдаг юм. Би нэг удаа 1943 онд бил үү арай хожуу ч бил үү, Чунчинд айлчлах болсон. Явахын өмнө Маршал надтай уулзаад “Чиний очих газарт Дилов хутагт байгаа сурагтай. Чамтай уулзах гэх байх. Битгий уулзаарай” гэсэн. Онгоцноос буух үед үнэхээр цоохордуу царайтай хүн зогсож байсан. “Сайн байна уу, сайн явж ирцгээв үү? Би Дилов хутагт Жамсранжав байна. Та бүхэнтэй уулзах боломж гарах болов уу” гэсэн. Би дуугараагүй, уулзаагүй, шууд зөрөөд өнгөрсөн.
-Та хэд гурван үг солихгүй яасан юм бэ?
-Маршалаас тийм хатуу даалгавар өгсөн юм чинь. Яаж болохов...
Дандар баатрын цолыг хураасан тухай, Х.Чойбалсан, С.Янжмаа нар муудалцсан тухай, Ю.Цэдэнбал дарга Дашийн Дамбыг яаж зайлуулсан тухай гэх мэт асуултыг бас сонирхоход “Наад юмнууд чинь бүгд архивт байгаа” гээд өнгөрөв.
Ч.Сүрэнжав гуай тун болгоомжтой, “илүү юм ярьчих вий” гэсэн шинжтэй байлаа. Өнөөдөр эргээд харахад ч гэсэн миний сонирхсон зүйлүүдэд тодорхой юу ч хэлээгүй юм байна. “Б.Ширэндэв мэднэ”, “Цэдэв генерал мэднэ”, “Архивт байгаа” гэсхийгээд өнгөрчээ.
Ярьж байснаа үе үе үүд рүү харж чимээ чагнана. Арга ч үгүй биз. 80-аад оны эх гэдэг бол Ю.Цэдэнбал даргын “хаанчлалын” оргил үе. Тэгээд ч 20-иодхон жилийн өмнө хатуу шийтгэл амсч “хал үзэж, халуун чулуу долоосон” ахмад хүн юм чинь, юу гэж илүү үг унагах вэ дээ. Буруутгах аргагүй.
Б.Алтангэрэл
Улс төрийн товчооны гишүүн, Улаанбаатар хотын намын хороог 24 жил толгойлсон. Улс төрийн товчоон дотроо харьцангуй залуу, баргил гоё дуу хоолойтой учир хүмүүс түүний ярих, илтгэхийг сонсох дуртай байсан гэдэг юм.
1996 онд Намын нарийн бичгийн даргаар сонгогдсон надад хэдэн сарын дараа Улаанбаатар хотын намын хорооны даргын албыг давхар үүрүүлэв.
Нэгэн өдөр өмнөх дарга Г.Өлзийгөөс үлдээсэн бичиг цаастай танилцаад нэлээн орой болтол сууж байтал Б.Алтангэрэл дарга 5-6 насны отгон хүүгээ хөтөлсөөр орж ирэв. Гар барин мэндлэнгээ цагаа хальт харснаа “Пөөх, энэ чинь ес өнгөрчхөж. Гэхдээ хэд гурван минут уулзах боломж байна уу?” гэж асуухад нь би ч “тэгэлгүй яахав” гэв. Бас болоогүй цүнхэн дотроосоо нэг шил “Болор” гаргаж ирээд “Сая энэ бид хоёр үүгээр явж байсан чинь чиний өрөөний цонх гэрэлтэй байна. Тэгээд ороод ирлээ. Чамд хоёр гурван зүйл хэлье гэж бодлоо” гээд нилээд зүйл ярив. Би цөөн хэдэн зүйл тэмдэглэжээ. Агуулга нь:
“-За Улаанбаатарын намын хороо гэдэг нийт гишүүдийн гуравны нэгийг багтаасан маш том айл. “Зүү хаашаа, учиг тийшээ” гэдэг шиг эндээс ямар шийдвэр гарна, тэр нь нийт намын хэмжээнд чиглэл болоод явдаг юм даа. Сайнаараа ч, муугаараа ч. Хотын намын хорооны шийдвэрийг сөрж, эсэргүүцсэн хүн бараг байдаггүй юм. Ямар сайндаа гэр бүлийн асуудалд орсон нөхөртөө эхнэр нь: ”Хотын намын хороо байгаа цагт чи муу хаачхав дээ” гэж даналзаж байсан гэдэг юм.
Одоо цаг их өөр болж. Миний үеийн арга барилаар ажиллах боломж байхгүй. Хүмүүс ч их хувирч байна. Хамгийн гол нь конторт бага сууж, намын гишүүн гэхгүйгээр иргэдийн дунд орж ажиллах хэрэгтэй. Хүний арга эвийг олох ухаан чухал шүү. Социализмын үед намын байгууллага хадлан, тэжээл, мах, сүү, тос, барилга, замын ажлын явц, хороо, орон сууцны гэрэл, цахилгаан, дулаан, хог шороо гээд аж ахуйн ажлаар их хөөцөлддөг байсан. Одоо намд тийм үүрэг байх биш, зөвхөн хүнтэй ажиллах, сонгуульд илүү санал авах, намынхаа нэр хүндийг өргөхөд л анхаарах цаг болж дээ. За тэгэхдээ, хүмүүсийг татах ёстой гээд элдэв юмнуудтай зууралдаж дараа нь салж ч болдоггүй, нийлж ч болдоггүй байдалд орчих вий дээ. Тэрнээс болж намын нэр хүнд унана шүү” гэхчлэн ярьсан юм. Ийнхүү ярьсаар байтал цаг ч бүр орой болж, хүү нь буйдан дээр унтаад өгсөн байв.
Түүнээс хойш хэдэн хоногийн дараа дахин нэг удаа орж ирэв. Сөрөг хүчин болсон тэр үед нам санхүүгийн хувьд их хүнд байсан учир өмнө нь намаас мөнгө зээлсэн 80 гаруй хүнийг авснаа даруй барагдуулахыг шаардаж бичиг хүргүүлсэн байлаа. Түүн дотор Б.Алтангэрэл гуайн нэр байсан. 3000 ч бил үү доллар буцааж өгөх ёстой байв. Тэр асуудлаар “А” дарга маань иржээ. Тэгээд ярьсан нь:
“Ах нь тун их санаа зовж байна. Та нарын түмэн зөв. Тэгэх тусам нам маань ийм хүнд байхад авсан зээлснээ буцааж төлөх байтугай, харин боломж байвал бид хандив өгөх ёстой. Яг одоо надад байгаа хөрөнгө гэвэл унаж яваа “Мерседес” байна. Үүнийг авч бай. Бага байна гэвэл ах нь чадах чинээгээрээ цувуулаад төлье” гэв. Би тэр даруйд Сан хөрөнгийн дарга Н.Түмэндэмбэрэлийг дуудаж уг асуудлыг зохицуулах үүрэг өгөв. Өрийн данснаас хасах шийдвэр тэр даруй гарсан байдаг.
Б.Алтангэрэл гуайгаас өөр хүн өрөө барагдуулсан бил үү яалаа, одоо сайн санахгүй байна. Түүнийг Н.Түмэндэмбэрэл дарга, өөрийн хяналтын дарга байсан Ш.Түдэв нар сайн мэдэх учиртай.
Үргэлжлэл бий...
Өлзийсайханы Энхтүвшин
Сэтгэгдэл0
Ийм л юмсууд төрд олон жил бушиж дээ.
Чи юугаа мээдийн. Тэд чинь та нарын дэргэд Эх орончид байсан юм билээ. Паавангын Дамдин Зуун эрхэмийг үз малаа. Одоогийн МАН-ийн эрх баригчдын үнэн нүүр царайг илчилсэн ном хэн нэгэн аавын хүү ээжийн охин бичиж Та нараас Монголын ирээдүй жигших цаг ирнэ
паавангийн дамдин бол хумсаа нуусан муур БУЗАР гөлөг байсан. Бүтээн байгуулалт хийх гэсэн жинхэнэ эрдэмтэн Намжим мэтийн хүмүүсийг гадуурхан үйлдвэр байгуулах санаачилга ажлыг зогсоож шийтгэж байсан Бузар этгээд. оросуудын үгнээс зөрсөн, Монголын эрх ахсигийг хамгаалсан бүх шийдвэртэ П.Дамдин гэх бялдуудч нөхөй зогсож Орсоуудын эрх ашиг, хувийн хонзогоор юу ч хамаагүй хийдэг байсан бузар нохой гэдэг н түүхэнд тодо үлдсэн.
юу ярьж байгаан. харин ч тэр үед хамгийн шударга зарчимч хүмүүс Нам-д ажиллаж байсан шүү. юун одоогийн МАН МАХН АН
Их сонирхолтой ном гарах юм байна хэзээ дуусаж худалдаанд гарах вэ, амжилт хүсье, номын цагаан буян дэлгэрэх болтугай.
НАМАЙГ РАДИО ТЕЛЕВИЗИЙН ТЕХНИКИЙН КОМПАНИД АЖИЛЛАЖ БАЙХАД, ЭНХТҮВШИН ГУАЙ АРДЫН ЭРХ БИЛ ҮҮ, ӨДРИЙН СОНИНЫ БИЛ ҮҮ, ЭРХЛЭГЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААД, РАДИО ТЕЛЕВИЗИЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОГДОН ИРСЭН. ТЭР ҮЕД ТЕЛЕВИЗИЙН ТОМ БАЙРНЫ ХАЛААЛТ МУУ, БИД НАР ӨРӨӨНДӨӨ ГАДУУР ХУВЦАСТАЙГАА, УУР САВСУУЛАН СУУДАГ БАЙЛАА! ОДООГИЙН МҮОНТ-ИЙН БАЙР. ЭНХТҮВШИН ГУАЙ ӨӨРӨӨ ХОНГИЛД НЭЭХИЙ ДЭЭЛЭЭ НӨМӨРСӨН ЯВЖ БАЙХАД НЬ БИ ТААРАЛДСАН. ЭНХТҮВШИН ГУАЙГ ОЙРООС ГАНЦХАН УДАА ХАРСАН МИНЬ ЭНЭ. ЭНХТҮВШИН ГУАЙ АЖИЛЛАХ ХУГАЦААНДАА ХАЛААЛТЫН АСУУДЛЫГ ШИЙДСЭН. УДАЛГҮЙ ЭНХТҮВШИН ГУАЙ МАХН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТОМИЛОГДОН ДЭВШСЭН. БИ ТЭР ҮЕД НАЙЗ, НӨХӨДДӨӨ МАХН-ЫН ГУРВАН Э ГЭЖ, ЭНЭ БИШ ГУАЙ, Н. ЭНХБАЯР ГУАЙ, ЭНХТҮВШИН ГУАЙ НАРЫГ НЭРЛЭДЭГ БАЙЛАА. ЭНХТҮВШИН ГУАЙГ ШААРДЛАГАТАЙ, ЗОХИОН БАЙГУУЛАХ АВЬЯАСТАЙГ УОК ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙХДАА КОРОНА ВИРУСЫГ ДОТООДДОО АЛДААГҮЙГЭЭР МОНГОЛЫН АРД ТҮМЭН САЙН МЭДНЭ! ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ!
УУЧЛААРАЙ! 1997-1998 ОНЫ ҮЙЛ ЯВДАЛ ЮМ. ОНЫГ НЬ ТАВИХГҮЙ БАЙНА.
Уншсан хэсэг маш сонирхолтой байлаа, баяр хүргэе. Хоер нийгэмийн гэрчийн хувьд , түүхчийн хувьд бичиж үлдээх ёстой, амжилт!!!
Энэ хүн ... юу л хэлэх гээд байгаа бол доо , албан тушшалд бол ч нугасгүй - харин " мөнгөнд " ямар юм бол ... ??? Болсон явдлууд , баримтууд - энэ бол сонирхолтой .... Харин МАХН - н үйлдлүүдэд хэдийгээр харамсалтай нь давамгайлах боловч хэзээч " политбюро " гэж попорч \ өөрийнх нь тэмдэглэсэнээр \ байгаагүй юм шүү дээ , бодвол " политбюро" -гийн 2 -р хүмүүсээ Хүрэлсүхээр л эхлээд номоо цөглөх нь ээ дэээ - үнэхээр л , ЕС блоьё " гээд захидал бичээд байхад нь ч авч хэлэлцээгүй , хармсалтай л юм болсон доо ... Яг цагаа олж -энэ эгзэгтэй цаг үед номоо нээж байгаа нь бахархууштай ...
Урвагч увайгүй зан, Албан тушаал алдар хүндийн шунал, Аймхай хулчгар эхийгээ ч зар мэдэх онцгой зан чанарыг нь харж Оросын КГБ Цэдэнбал гэх этгээдийг хар багаас нь таньж мэдээлэгчээр элсүүлэн ажилласан. Ийм урвагчийн онцгой чанартай хүнийг Оросоууд Монгол нутгаас хайгаад олохгүй байсан ч алс баруун Дүрвэд хязгаараас олсон нь гайахгалтай гэж өөрсдөө ярьдаг. 10 тамын бузар нүгэл үйлдсэн Цэдэнпил Монголын Хөвсгөл, Увсын үзэсгэлэнт Хоймор нутгаас урташаа 350км өргөөшөө 60 орчим кг асар том газар нутгийг Оросуудад бэлэглэсэн бөгөөд үүнийхөө хөлсөнд тэр Монголын төрийн дээр 40 жил сандайлах эрхээ олж авсан Түүхэнд харааагддах нүгэлт бузар этгээд юм. Хоймор нутгаа өгөхгүй гэж тэмцсэн олон улс төрчийн амийг бүрэлгэсэн ГЭМТ ХЭРЭГТЭЙ бол Цэдэнпил гэх нэрээ нуусан урвагч юм. Энэ урвагч Гадны уяаны гөлгөг бол газар нутгийг минь дээрэмдэн гадныхөнд өгсөн нүгэлдээ шатаж маш Муухайагаар зүйл дуусссан нь нүгэл нь нүдээрээ гарсан тавилан байсан юм.
Алдар нэр, эдийн шуналаасаа болж бүүр залуу 60 гаруй насандаа ЭЛИЙ БАЛАЙ өвчтэи болж Ухаан солиорсон Цэдэнилийг авчирч тавьсан Оросууд нь буцаагаад авч яваад тэндээ силиороод зүйл дууссан даа. Хэдэн үедээ арилашгүй бузар нүгэл хийсэн этгээдэд ийм л тавилан оногдсон.
Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэгч, Халхын голын дайны үед мах, агт бэлтгэх Засгийн газрын комиссийн тэргүүн, 1941 оны Монголын анхны Армийн комиссар, 1944 оны анхны генерал, 120 оронтой дипломат харилцаа тогтоосон Дэлхийн энх тайвны зөвлөлийн шагналт, Дэлхийд 18-д ордог том улсын хил тогтоогч байсныг бодолцох нь зөв бизээ. Эдийн засгийн сэргэн мандлын гол менежер, эх орондоо 350 үйлдвэр байгуулсан бүтээн байгуулалтын удирдагч, соёлын салбарыг үндсээр нь өөрчлөгч реформатор, МУИС, ШУА-ийг үндэслэн байгуулагч, ард түмнээ эрүүлжүүлэн хүн амын тоог 3 дахин өсгөсөн буяны эзэн, ядуурал гуйланчлалыг арилгагч, бүх иргэд нь хөдөлмөр эрхэлж, цалингаараа амьдардаг орныг бүтээгч гуманист хүн байсныг харгалзах нь зүйд нийцнэ. Авилгал хээл хахуульгүй, утаагүй, түгжрэлгүй, үнийн тогтвортой байдлыг хангагч, шудрага журамтай нийгэм цогцлон байгуулагч , Монголын төр, засаг,нийгмийг түүхэнд хамгийн олон жил удирсан ард түмний Их удирдагчийг хүндлэх нь монгол ёс жудаг билээ. Бал даргын ариун нэр төрийг хүндэтгэх нь нь үнэхээрийн том ухаан мөн. Үе үеийн эх орончдын гавьяат үйлсийг дээдлэн залгамжлах, хүний эрхийг сахих, жинхэнэ ардчиллын зарчимд үнэнч байх, дотоод эв нэгдлээ хамгаалах сайн цаг үеийг л ард түмэн хүсэж байгаа , тэр цаг ирж байна.
Энэ доор бичсэн солиот бал даргын барьж өгсөн паартай жорлонд бааж байгаагаа юу гэж бодож байгаа бол, та нар шиг малууд үхэж дуусахаар түүх өөрөө бал даргыг үнэлнээ,
юмсууд байж--бугшиж ----гамин барон шиг үүрлэж байж чиг болог ---Одоогийнх шиг ЗХУ-ын байгуулсан бүх хөрөнгийг хувьдаа авгай хүүхэдтээ худал үнэн цаасаар хувьчилж авсан улс бишээ одоо дан шорон оронд байсан дээрэм тонуул хулгай зэлгээ зодоон цохион хийж байсан олон улс дамжиж сургууль соёлд явсан заль мэхтэй хүмүүс л баяжсан гүү дээ БУСАД НЬ ХАР ГЭРТЭЭ ХАЙСАА ТЭВРЭЭД ХОЦОРСОН зууны далан хувь наян хувь нь гулгачид хорин хувь нь хөлсний боолууд л байна арван хувь нь баян тарган супер баячуул олигарх оффшорчин капиталист помещик буржуй хөрөнгөтөн байна яаж ийм болгож МАН МАХН зүрхлэвээ
Насаараа суух аятай албан тушаал өмчилдөг түүгээр "нам төрийг олон жил удирдсан" гэж цаасан малгай өмсөж амьдралаас тасарсан. Доодох тойрон хүрээлэгчид, дагалдан баясагдаасаа дандаа магтаал зулгуйдлын үг сонссоор байгаад сүүлдээ архинд орж орон гаран ухаантай болсон Цэдэнбал, үзэл суртлынх хүлээсэнд орж өөрийн гэсэн өмчгүй байсны гайгаар авдаг хэдэн тэтгэвэр нь ОО цаас болтлоо үнэгүйдэж арчаа алдаад ирэхээр намаас 3000$ зээлээд тэрийгээ төлж чадахгүй цайруулж байсан Б.Алтангэрэл гээд ер нь олигтой амьтад байгаагүй юм байна шүү дээ, хуучин МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо.Одоо эсрэгээрээ МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүд нь тэр чигээрээ төрөөс төрсөн тэрбумтангууд, бизнесмэнүүд байгаа ч гэхэд дандаа намдаа хандив нэртэй хахууль өгч байж бизнесээ хамгаалсан, эсвэл тендер олж авсан түүнийхээ хувийг авлигач МАН-ынхаа дарга нарт өгсөн, мөн бизнесээ хамгаалж улмаар өргөжүүлж хамаг чухал стратегийн орд газар уул уурхай, ашигтай бизнесийг дангаараа эзэмшдгэ Олигархиудын л бөөгн
рио тинтогийн зэсийн зэсийн захирал хульч чимэдийн буриад хүргэн болд МАН-ын бага хурлын гишүүн байсан оюу толгойгоо зогсоож бүрэн авах байлгүй монгол анхан 51 хувийг авна гэж орос англи дээр төслийг нь хийж тезү хийж өгсөн хүмүүс л монголыг сүйтгээд байна оюу толгойн төслийг монголын төр өөрөө хийж өгсөн болтой
Bas l bichij bdag hun yum bn sonirholtoi bn bicheed bgaarai
Энхтүвшин УОК дарга байхдаа сайн ажилсан. даанч дүнкүүү Содбаатар эрхсаран+төмөр замаар халдвар алдсан уул нь бариад байж болох л байсан даа.Содбаатарт хармуцлага ярих нь зөв шүүүү
Тухайн үедээ л төр үмэнд зүтгэж байсан хүмүүс. Хамгийн гол нь эд мөнгөний шуналгүй байж
Tuhiin chukhal nom garah yum bna6 Amjilt husiye.
Та пулеметоор шүршихдээ гарамгай юмаа. ХХ зуун бол тусгаар тогтнол, сэргэн мандлын зуун мөн гэдэгтэй эвлэрэхийг танаас хүсэе. Цэдэнбал дарга бол өөрийн ухамсарт амьдралаа эх орон ард тумнийхээ төлөө зориулсан хүн . Ганц нэг хүний үгэнд бүү автаарай. ХХ зууны гарамгай хүмүүс тэр үеээ яагаад өндөр үнэлээд байв гэдгийг сайтар судлаарай.Танд тус болохын тулд асар их нэр хүндтэй хүмүүсийн санал бодол оруулав. Үүнд
өдрийн тэмдэглэлийн ганц нэг юмаар хүнийг дүгнэхгүй шүүдээ. ийм эрээвэрхураавар ойл
Тёхникийн захаа ажиллуулж үз. Түрээсээ хөнгөл . Хуучин коммунист
сайхан дурсамж байна баярлалаа
Enhtuvshin geh luivarchingiin tuuhiig unen bichih gej yu baih ve. 30 jiliin umnu ulsiin umchiiig odoogiin MAN AN iin hulgaich nar huvidaa luuvardaj avchihaad suuliin ueiin zaluuchuudiin tarhiig ugaaj 90 onii umnuh udirdagchdiig harluulah bodlogo uu. Ene shar nohoinii nomiig unshsanaas Tsedenbaliin Zorigiin bichsen Suuliin 7 jil nomiig unshval ih zuiliig oilgono shuu. Shudarga niigem togtooy gevel odoogiin MAN iig uls turuus zailuulj tseverleh heregtei.
Уншихаа больчихооч дээ алба уу ямар
Ёстой гоё, яг л дутагдаад байсан он цагын мэдээлэл бга үеийн түүхүүд бна, хурдан хэвлүүлээрэй та
Сайхан өнгө будаггүй бичжээ. БСШУ-ны сайдаар томилогдож ирээд би нэг ч хүнийг халахгүй гэсэн үгэндээ хүрсэн эр хүндээ.
Улс төрийн товчооны хэд алдаа байсан байлгүй.Улс монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн.1990 онд ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ нар энэ нөхдүүд улс орныг сүйрүүлсэн баяжсан гэж хуцаад байсан.Одоо энэ ХОГНУУД шиг баяжсан.Төрөөс төрсөн гахайнууд.Буурал даргын зурагыг нүдийг хадаасаар борлуулж байв.Одоо өөрсдөөр чинь дөхөж явна.Биё биедээ цол хэргэм өгсөн луйварчид болсон.Дэмжиж явсан даа харамсаад барахгүй.Түүх гэснээрээ.
Сайхан бичжээ.Ном хэзээ гарах вэ.Үнэ хэд.Хаанаас авах.Утас үлдээхийг хүсье.
Социализмын бялдуучид, ард түмнийг хуурагчдыг үнэн зөв бичжээ
199021993 онд Улсын Бага Хурлын чуулганы танхимын хамги йн арын сандал дээр ганцаар суугаад сурвалжлага бэлдэг жаахан шар залуу байсан, сүүлд мэдэхнээ энэ Ө.Энхтүвшин байсан юм билээ. "Ардын эрх" сонинд УБХ-ын талаар мэдээ нийтэлдэг үүрэгтэй байсан. Бас нарийн анзаарвал УБХ-ын ажлыг болж өгвөл өөлөх, шүүмжлэх, олон нийтэд тааруухан харагдуулах талаас нь бичих сонирхолтой банди байсан шүү!!! 1980-аад оны эцсээр ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгсөөд ирчихсэн, хэрэв Ардчилсан хувьсгал гараагүй бол МАХН-ын Төв Хороонд нэлээд том карьер хийх төлөвлөгөөтэй байсан байх шүү??
Сайхан ном гаргах юм байна. Хэзээ хэвлэгдэх юм бол. Ийм ном түүх шүүдээ
Чи энхтүвшүн өөрөө наадуултайгаа адилхан ббөрөнхий июм л бичсэн байштээ
Номондоо өөрийнхөө тухай нэн ялангуяа хэрхэн яаж шантааж хийж Засгийн газрын шадар сайд болсон бас хүүгээ төрийн албанд оруулсан тухайгаа оруулна биз ээ. Таны телевизэд өгсөн .... зөвшилцөхгүй хаачдаг юм гэсэн аргачлал одоо ч нүдэнд харагдаад байна хө
Ёстой гоё хурдан гараасай таньд амжилт хүсие, монгол төрийн мундаг багана даа
Маш сонирхолтой !
Сонирхолтой сайхан дурсамж байна . Үргэлжлэлийг нь тавиарай sonin.mn
Маш сайхан сүүлийн 30 гаруй жил орхигдоод байсан түүхэн маш сонирхолтой сэдвийг түүхч хүний мэргэжлийн түвшинд бичиж байгаа танд амжилт хүсье баярлалаа
сонирхолтой ном болох бололтой номын ажилд нь амжилт хүсье хийж байсан ажилдаа хариуцлагатай ханддаг ёс зүйтэй хүн гэж боддог боловсролын сайд байхдаа ч шадар сайд байхдаа ч ажилаа сайн хийсэн гэж дүгнэдэг амжилт хүсье.
Ene huniig shadar said bsn hugatsaand corona dotooodod aldaagui ymdaa. Tanii ajil uilsed ondor amjilt husiy. Heden jiliin dra magadgui 10n jiliin daraa taniig mongoliin ard tumen uls tord hamgiin iheer uguileh gedegt itgeltei bn.
Сонирхолтой сайхан зүйл бичиж байгаа юм байна. Мэддэггүй хүнд мэдүүлэх ном гарах нь ээ. Ном худалдаанд гарахыг тэсэн ядан хүлээж байна. Амжилт хүсье
Маш сайхан бичжээ. Сүүлийн хэдэн жил орхигдоод байсан түүхэн маш сонирхолтой сэдвийг түүхч хүний мэргэжлийн өндөр түвшинд бичиж байгаа танд амжилт хүсье. Баярлалаа мундаг улс төрч шүү
Маш сонирхолтой юм бна. Үргэлжлэлийг нь уншмаар бна. Ингэж бичих хүн их ховор шүү. Таньд амжилт хүсье
Zaluu vy bidend vldeh hamgiin chuhal zvil tvvhiin nom sudar shuud ee. Bichgiin ih ajild n amjilt hvsiy
Hiisen yumtai heleh vgtei hvn shvv. Bolovsroliin said bhdaa ih zvil hiisen dee vdiin tsai hutulbur tugsultiin shalgalt geed olon zviliig amjilttai heregjvvlsen. Shadar said baih daa ch koronagaas mash sain hamgaalj chadsan shvv. Nomoo hurdan hevluulerei
Их сайхан ном болохнээ, тэсэн ядан хүлээж байнаа
Үнэхээр сонирхолтой байлаа. Ном нь хурдан хэвлэлтэнд гараасай. Мундаг, боловсролтой зөв хүн санагддаг.
Хийх ёстой ажлаа нямбай сайн хийсэн хүн гэж боддог шүү, БСШУЯ сайд байхдаа ч тэр УОК дарга байхдаа ч мөн адил.
Улс төрийн товчооны гишүүдийн түүхийг тодорхой сонирхолтой бичжээ амжилт хүсье ном хэзээ гарах вэ?
Үнэхээр мундаг хүн шүү. Хүндэлж, дэмжиж явдаг улс төрчдийн маань нэг шүү. Үргэлжлэлийг нь уншихыг тэсэн ядан хүлээж байна.
Би хуучин Улс төрийн товчооны гишүүдийг жинхэнэ эх орончид гэж боддог. Сайхан дурдатгал байна. Ө.Энхтүвшин гуай бол суурь хүмүүжил сайтай, жинхэнэ хуучин зарим шилдэг улс төрчдийн залгамж болсон одоо үед ховордсон л хүн.
Өөрийгөө ч хянах чадваргүй хүмүүс сөрөг зүйл бичиж бна даа. Эдгээр хүмүүс бол эх орноо халбага фижүнээс өгөөгүй шүү. Амьдрал үзээгүй, толгойдоо юмгүй, хийж бүтээж байгаа хүмүүст дургүй бас муугаа мэдэхгүй албан тушаал горилогч нар л ингэж бичнэ.
Улс төрийн ойлголт авахад жинхэнэ унших жинтэй бүтээл болсон
Энхтүвшин бол нуруутай голч чиг шугамтай, зарчимтай шударга дарга нарын нэг. УОК ын маш сайн удирдаж коронагүй 10 сар амар амгалан байлгасан гавъяатан. Нам дотроо шударга ёсыг тогтоох, олигархууд аас ангид байж чадсан бие даасан , дороо суурьтай дотроо бодолтой цөөхөн гишүүдийн нэг. Жинхэнэ төрийн хар хүндээ. Мундаг хүн. Хүнийг ялгаж харьцдаггүй. Дарга сайд нарыг дарж байдаг. Удирдах арга барил гойд. Ажлыг үр дүнд хүргэж ард нь гарч сурсан боловсролтой, соёлтой жишээ авмаар сэхээтэн. Амжилт хүсье.
Ковид-19 монголд дэлгэрэхэд Шадар сайдаар ажиллаж байсныг мэдэж байна. Зөв зохион байгуулж, сонгууль болтол Корона вирусыг тархах нөхцлийг хямагдаж байсан. Та сартлаа гэж үү? Тэр үед нь өөр сайд байсан бол бид аль 2020 онд өнөөдрийн байдалд ороод эдийн засаг ч тэр чинээгээрэ доройтох байсан.
Энэ 2 нийгмийн түүхийг гоё ингэж бичих өөр хүн ч байхгүй л дээ, уншмаар гоё ном болжээ.
Түүх, дурсамж ,дурдатгал бол өнгөрсөн цаг хугацаанаас одоо цагт нөлөөлөн буй ЭРЧИМ юм.Бид хүссэн ч эс хүссэн ч ТҮҮХЭН ХҮМҮҮС тэдний амьдрал замналын эрчмийн нөлөөлөл оршин байдаг хэдэн арван жил хэдэн зуун жилээр үргэлжлүүлэх физик, биологийн хуулиуд юм даа. Хүн төрөлт Байгалаас заяасан өгөгдлөөр сүрэглэж зовлон бэрхшээл, хүсээгүй зүйлээсээ зугтаах нь Чононд хөөгдөх зээрийн сүрэг хаднаас үйж,үйж буйгаа мэдэвч инерцийн хуулиар эрчмээ чиглүүлж удирдаж чадахгүйн улмаас төгөсгөл нь ирж бдаг. ЧОНО араатан бас дээрээс нь физикийн хууль ашиглаж айдсыг нь дагуулж хаднаас нисгээд үлдсэнийг нь барьж ноцно. Харин зээрийн сүрэг ой санамжтай байсан бол нисэх хад асга түүний зүг зугтаахгүй байсан биз. Өнөөгийн нийгэмд өөрийн танин мэдэх багтаамжаас үл хамаарч үгүйсгэл , гал болохгүй цог мэд үсчих болсон Гэв ч түүх ,дурсамж,дурдатгалыг эрчим мэдрэгч л үргэлжлүүлж ирээдүй цагт илгээдэг. Түүхэн бүтээлд амьжилт хүсье.
Маш сонирхолтой түүхийн ном болох юм байна. Хурдан уншигчдын гарт ирнэ гэдэгт найдаж байна. Амжилт хүсье
Сайн уншиж зөв тунгаах хэрэгтэй. Үнэхээр номын хүн юм Энхтүвшин гуай. Маш сайхан бичсэн байна. Фракц байгуулаагүй, эрх ашгийн сонирхолд автаагүйнхээ төлөө олон янзаар хэлүүлсэн хүндээ. Домогт Чингүнжавын хойморь нутгийн тулахтай эрчүүдийн нэг мөн ч намын нөхдийн тулгалт шаардлагаар ганц хоер дэмий мэдээлэл хийсэндээ нэр хүндээ жаахан сэвтээх болсон. Ямар ч байсан бусдыгаа дагуулахгүй түвшин хүн гэж их хүндэлдэг юм.
МАН -ын тун цѳѳн шударга гишүүдийн нэг нь маргаангүй Ѳ. Энхтүвшин гэдэгтэй санал нийлдэг.Үнэнийг ѳгүүлсэн сонирхолтой ном удахгүй гарах юм байна. Амжилт хүсье!
Баярлалаа. Сонирхолтой байлаа . Ном гарахыг хүлээж байя! Амжилт хүсье!
Бичсэн зүйл минь харагдахгүй юм .Дахиад л бичиж байна. ЦАГ ХУГАЦАА ОРОН ЗАЙНААС ҮЛ ХАМААР Ч ТҮҮХ ДУРСАМЖ ДУРДАТГАЛ " эрчим " тээгч юм .хүссэн ч үл хүссэн ч өнгөрсөн цаг хугацаа ирээдүй цагийг тодорхойлно . Түүх дурсамж түүхэн хүмүүсийн (сүргийн толгойлогч)үйл үйлдэл бодол санаа олон арван жил олон зуун жилүүдэд эрчмээ тээж хойч үеийнхэндээ залуур болдог .Хүн төрлөхтөн байгалаас заяасан инстекцээрээ сүрэглэн (нийгэмшиж) зовлон бэрхшээл хүсээгүй зүйлээсээ зугтаах нь Чононд хөөгдсөн зээрийн сүрэг хаднаас үйж ,үйж буйгаа мэдэвч инерцийн хуулиар эрчмээ залж залуурдаж чадахгүйн улмаас халин үхдэг түүнтэй адил юм даа. Чоно араатан; айдсыг нь ашиглаж хаднаас унагаж үлдсэнийг нь барьж устгана. Зээрийн сүрэг ой санамжтай бол хадан хясаанаас үйж сүйрэхгүй .Хүн азаар ой санамж оюун ухаантай юм даа. Түүний үр дүнд түүх дурсамж дурдатгал түүнийг бичиж тэмдэглэдэг бичиг үсэг соёлт хүнтэй юм.Түүх турсамж дурдатгал туйрваж бүтээх ажилд чинь амжилт хүсье.
Залуус хойчдоо үлдээх түүхэн сайхан бүтээл мэндлэхнээ. Номын цагаан буян дэлгэрэг!
Энхтүвшинг гуай шиг боловсролтой хүн цөөхөн үлдэж дээ. Дотооддоо халдвар алдаагүй хамгийн сайн ажилласан шадар сайд гэж боддог сошилд автахгүй ажилаа л хийдэг санагдсан. Ажилд нь амжилт хүсье.
Үнэхээр сайхан болжээ. Энхтүвшин гуай мундаг боловсролтой хүн юмаа.
UOK d sain ajillasan
Энхтүвшин гэж энэ хүнийг би их эртнээс мэдэх юм байна.Залуугийн хошин яриатай, хүн их цаашлуулдаг, спортоор хичээллэдэг хүн байсан. Миний бодлоор Монголд анх парламентын халуун тогоонд болсон үйл явдлыг маш сонирхолтой хүмүүст хүргэдэг, түүгээрээ ч олны танил болох замаа зассан хүн байх. Түүхч сэтгүүлч хүний хувьд ийм сайхан дурсамж бичиж байгаа нь баярлууштай санагдаж байна. Төр нийгмийн олон зүтгэлтэнтэй хамт ажиллаж байсны хувьд худлаа их ярьдаг зарим хүмүүсийн талаар ярьдаг байсан зүйлийг нь сануулж бичвэл ороо бусгаа энэ үед бас хэрэгтэй байж мэдэх юм даа. Амжилт хүсье
Үнэхээр сонирхолтой гоё бичжээ дараагийнх нь хэзээ гарах вэ тэсэн ядан хүлээж байна.Ө.Энхтүвшин гэж үнэхээр шудрага хүн дээ бидний хэдэн хүмүүс уулзаад улс төрийн тухай. дээр ажиллаж байгаа хүмүүсийн тухай ярихад Энхтүвшин үнэхээр мундаг ямар нэгэн муу юманд орооцоолдоогүй идэж уусан зүйл холбогдоогүй фракц бүлэг байгуулаагүй тэндэр оролцоогүй шудрага, боловсролтой хэлэх гэсэн зүйлээ шууд шилуун хэлчихдэг сайн хүндээ улс төрд байх ёстой хүн гэж магтаж байсаан шадар сайдаар .УОК ажиллаж байхдаа үнэхээр сайн ажиллаж байсан. Монголын төрд ажиллаж байсан хүмүүс бүгд л янз бүрийн асуудалд орооцолдож уусан идсэнийг нь баримттай дэлгэх юм. харин энэ дарга даанч тийм зүйлээс хол байх юм ийм хүмүүс ховор доо ийм хүмүүс бидэнд хэрэгтэй байна залуучууд суралцмаар
Энхтүвшин даргад эрүүл энх сайн сайхныг хүсье. Үнэхээр шударга, зарчимч төрийн хар хүн гэж боддог. Энэ төрд хэдэн жил хэрэгтэй байсан юм.
ok