БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Кэчян, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нар 4-р сарын 28-нд Хятад Германы Засгийн Газар хоорондын 6 дахь зөвлөлдөх уулзалтыг удирдан ярилцжээ.
Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ үеэр хоёр талын гадаад харилцаа, эдийн засаг худалдаа, санхүү, аж үйлдвэр, зам харилцаа, боловсрол, шинжлэх ухаан технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, нийгмийн хамгаалал зэрэг 25 салбарын хариуцлагатай албан тушаалтнуудын тайланг сонсжээ.
Энэ үеэр Ли Кэчян: "Хятад Герман хоёр иж бүрэн стратегийн түншүүд. Хамтран ажиллаж, хамтдаа хожих нь хоёр орны харилцааны үндэс байж, хоёр орны ард түмэнд шууд үр өгөөжөө өгдөг. Саяхан Ши Жиньпин дарга хатагтай Меркелтай утсаар ярьж, Хятад Германы харилцааг эрүүл саруул тогтвортой хөгжүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Одоогийн нөхцөлд Хятад Германх хоёр цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, вакцины шударга зүй зохистой хуваарилалтыг дэмжиж, вакцины үндсэрхэг үзлийг эсэргүүцэх хэрэгтэй байна.
Хятад улс нээлттэй байдлаа улам дэлгэрүүлж, Герман төдийгүй дэлхийн олон оронтой хөгжлийн боломжоо хуваалцах болно.Харилцан нээлттэй байж чөлөөт худалдааг хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжинэ. Европын холбоотой Хятад Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг яаралтай гаргаж, Хятад Европын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг урагшлуулахад Хятадын тал бэлэн байна" гэв.
Харин Меркель: "Ирэх жил Герман Хятадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Хятадын талтай харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхэд Германы тал бэлэн байна. Хоёр тал вакцины үйлдвэрлэл болон харилцан зөвшөөрөх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно. Германы тал нээлттэй хамтран ажиллаж, яриа хэлцлээр санал зөрөлдөж буй асуудлаа шийдвэрлэхийг зорьж байна. Европ Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээр даруй хүчин төгөлдөр болохыг хүсэж байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0
Ази,Англосаксончуудын дайсан Орос Франц хоёр уурлаж байгаа даа.
What is wrong with Germany.Orosiininhenh ni Azi h=gevhc when patan europe yarina.Germany yum l bol europ bish l hench hamaagi husne
Hytad Yopon Oros bish mongol Germanchuudiad hussen bolomjiig olgoj chadna,.
Аль алинд нь амжилт хүсье. Дэлхий нийтээрээ хожих болтугай.
монгол хятадын харяат шүү гэж си жин пины тэргүүн хатагтайд 1736 оны хятадын газрын зургийг өгсөн Уг зурагт монгол улс тува буриад манжийн үеийн монгол улс хятадын харъяат гэдгийг илтгэж зурсан байсан ганцхан монголоос дөрвөн ойрд монголын бүрэлдэхүүнд ороогүй байсан хятадын комментчид америкийн имперлизм гээд байсан чинь хятадын дайсан хажууд байсан байна гэж бичсэн байсан тэр нь монгол шүү дээ