sonin.mn
Цэцийн шийдвэрийн дараа АН хамгийн их хөл хөдөлгөөнд оров. Баасан гаригийн орой АН-ынхан гурван ч хэсэг болж цуглаад сэм найрласан мэдээлэл байгаа юм.
 
 
 
О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар, З.Энхболд, Р.Амаржаргал нар, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарыг дагасан гурван “бүлэг” болж яриа хөөрөө болцгоожээ. Улмаар “...Хоёр АН нэгдэх ёстой” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн байна.
 
 
 
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон учраас дараагийн сонгуульд нэр дэвшихийг горилогчид ч хүсэл сонирхлоо илэрхийлж эхэлжээ. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай Х.Тэмүүжин, З.Энхболд, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Я.Санжмятав, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг нарын найман хүний нэрийн жагсаалт гараад байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин