Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан хаалт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх бүх бэлтгэлээ хангаж эхэлжээ.
Хил нээх, нээсний дараа дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах, цахим визны нэгдсэн систем боловсруулж 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлж эхлэхийг холбогдох сайд нарт даалгав. Цаашид эрсдэлийг харгалзан бусад боомтыг нээх эсэхийг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэх юм.
Товч мэдээ
- Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болов. Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй гэж үзлээ.
- Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа. Сан байгуулснаар байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах, боловсролын зээл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг энэ сангаас авах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
- “Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер”-ын Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт кластер байгуулахаар төлөвлөж байна. Энд биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны төв байрлах бөгөөд 3,000 гаруй эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.
- “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталлаа. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа хаягдал усны эх үүсвэр, шинж чанарыг тодорхойлж, мэдээллийн сан бий болгох, үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж, тоног төхөөрөмж суурилуулахад дэмжлэг үзүүлэх, арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх хүртэл Харгиа цэвэрлэх байгууламжийг хэвийн ажиллуулах, усыг дахин ашиглах, хяналт, зохицуулалттай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажил хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.
- “Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болов. Соёлын яам төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулжээ.
- 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн буюу 155 мянган тн нөөцтэй. Үүнээс А-80 автобензин 66, АИ-92 автобензин 50, дизелийн түлш 32, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.
Сэтгэгдэл0
Дэлхийн улс орнууд сургууль цэцэрлэгийн танхимын хичээлээ нээж байна. Манай улс яагаад хотын танхимын хичээлээ нээхгүй байгаа юм бэ?
Яагаад вэ гэвэл МАН-ын дарга нарын маанаг үйл ажиллагаанаас болж халдварыг дотооддоо алдсан учраас.
Урлаг соёлын арга хэмжээ, Хошин шогчидын тоглолтын зар яваад эхэллээ. Эртхэн зогсоо. 11 сард UB паласт тоглолт хийгээд л короно тарсан шүү
хавар хичээл тартал нээж болохгүй тв сургалт маш сайн байна эцэг эх сурагчдын байтугай багш нарын зааж байгаа өөр ангийн хичээлийг хүртэл сурч байна
вакциныг жагсааж байгаад раз раз хийгээд явчихаа шаардлагатай бол гарын үсэг өгчхиеэ спутник-ү хурдлаачээ коваксаас өөр ажилаа орхиочээ
1921-1990 оны МАН (МАХН) бол марксист зарчмыг баримтласан, Монгол улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс болгосон, улс орныг үсрэнгүй хөгжүүлсэн гайхамшигт нам байлаа. Харин 1990-2021 оны МАН, МАХН бол марксист зарчмаас ухарсан, чөлөөт зах зээл, ардчиллын хуурмаг үзэлд толгой нь эргэсэн, Монгол улсыг дааж давшгүй өрөнд оруулсан, ядуурал, гуйлганчилал,өвчлөл, авилгал, эдийн засаг, соёл, нийгэм, ёс суртахууны бүрэн дампууралд хүргэсэн, улс орны тусгаар тогтнолыг алдагдуулахад хүргэсэн дээрэмчидын бүлэглэл юм.Үүнийг л залуу үе минь ойлгож аваарай гэж өвгөн ах нь аминчлан захиж байна.
Бүлэг хулгайч нар шүү дээ.
БЗД-ийн 67 настай иргэн коронавирусийн халдвараа эмчлүүлж гараад 14 хонолгүй гэртээ нас барсан байхад ХӨСҮТ Байгальмаа гэгч БИ МЭДЭХГҮЙ ээ гээд сууж байх жишээний
Олон түмэн дархлаажиж чадах уу тэр үед?