Монгол Ардын Намын 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дашийн БЯМБАСҮРЭНТЭЙ ярилцлаа.
-Эрхэм танд түүхт ойн баярын мэндийг хүргэе. Монгол Ардын Намын хоёр дахь зууныг та бид эхлүүлэх хувьтай байжээ. Ууган нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойтой холбоотойгоор таны зүгээс ямар зүйлийг онцолж ярих вэ?
-Одоогоос 100 жилийн өмнө МАН баигуулагдсан явдал нь монголчуудын гурван зууныг дамжсан эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн хүсэл зоригийн охь дээж нь болсон юм. Өнгөрсөн 100 жилийн дийлэнх хугацаа нь XX зуунд ногддог. ХХ-ХХ1 зууны эхэн үеийн түүх бол монгол үндэстний хувьд гайхамшигтай түүх. Бид түүхийн олон нугачааг, нарийн түвэгтэй цаг үеийг дамжиж 100 жилийг өнгөрөөлөө. Гэхдээ улс үндэстний ерөнхий эрх ашиг, ирээдүй талаас авч үзвэл монголчуудын туулсан зам нь нийгмийн байгууллагын хоёр хэлбэрийг дамжсанаараа тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэл хийж, гурван удаа төрийн хувьсгал хийснээрээ, өөрийнхөө уламжлалт соёл иргэншлийг холын Европын соёл иргэншилтэй нэгтгэж, улс үндэстнээ сэргээн мандуулснаараа дэлхий дээр өөр аль ч улс үндэстний туулж чадаагүй том үсрэлтийг хийсэн. Ингэхдээ мэдээж маш хүнд бэрх замаар замнасан л даа. Энэ талаас нь авч үзвэл монголчууд угсаатныхаа хувьд сэргэн мандаж, улс гүрнээ дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр төртэй гишүүн болгож, хүн ардынхаа амьдралыг дэлхийн дундаж түвшинд хүргэсэн ололт, амжилтын жилүүд гэж хэлж болно. Энэ үед нь МАН социалист нийгмийн үзэл баримтлалаар эх орныхоо ирээдүй, хүн ардынхаа жаргалтай амьдралын төлөө энэ зорилтыг гол болгож байсан тэр чанараараа түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Нөгөө талаас аль ч үндэстний хувьд хамгийн үнэтэй чухал зүйл бол үзэл байдаг. Үндэснийхээ үзлийн тэнгэрийг мөрлөж, төрийнхөө сүлдийг өргөж, төрийн баганаа түшиж явна гэдэг маш өндөр хариуцлага. Энэ хариуцлагыг МАН-ынхан нэр, төртэйгөөр биелүүлсэн.
-1990 оны ардчилсан хувьсгалын үйл явцыг өөрийн биеэр харж, мэдэрсэн хүний нэг нь та. Энэ үйл явцад МАН-ын оруулсан манлайлал, оролцоог та одоо хэрхэн дүгнэх вэ?
-Түүхэн тодорхой үе, нөхцөл байдал бүрдэхэд бид шинэ замналыг сонгож авсан. Нийгмийн байгууллын шинэ замыг сонгоно гэдэг амаргүй. Хэрэв Монгол орныг бусад улстай харьцуулбал маш өвөрмөц байдлаар энэ замыг сонгосон байдаг.
Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад “Монголын тайван хувьсгал” гэж нэрлэгдэж байлаа. Түмний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн үйл явдал болсон юм шүү дээ. МАН /тухайн үеийн МАХН/ социалист хамтын нөхөрлөлийн тогтолцоо ахицгүй болсон тэр үед Монгол Улсдаа, Монголынхоо ард түмэнд нийгмийн шинэ замналд орох үүд хаалгыг нээж, зам чөлөөг нь тавьж өгсөн гавьяатай улс төрийн хүчин байгаа юм.
-МАН түүхийн эгзэгтэй цаг үед чухал шийдвэрүүдийг гаргаж ирсэн байдаг. ХX зуунд хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулахаас авахуулаад хоёр нийгмийн шилжилтийн үед ч ирээдүй хойчоо бодсон шийдвэр гаргасан талаар та сая дурдлаа. Гэхдээ энэ тухайд зарим талаар маргаантай зүйл байсаар байна. Гэтэл түүхийг гуйвуулж, мэтгэлцээд байж болдог юм уу?
-Ер нь аль ч улс төрийн хүчний хувьд тухайн нийгэмд өөрийнхөө баримталж байсан үзэл баримтлалын талаар үнэн, бодитойгоор үнэлэлт дүгнэлт өгөөд улс үндэстнийхээ эрх ашгийг дээдлэх замаар төрийн эрхийг шилжүүлнэ гэдэг тийм амар асуудал биш. Зөвлөлтийн төдийгүй Европын орнууд л гэхэд ямар замаар нийгмийн шилжилтийг хийсэн байдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэтэл тухайн үеийн МАХН-ын /МАН/ удирдлагад байсан хүмүүс нөхцөл байдпыг бодитоор үнэлсэн. Өөрсдийнхөө насан туршийн амьдрал үйлс, нэр төр, хойч үе,үр хүүхдийнхээ ирээдүй, монгол үндэстнийхээ эв нэгдэл, хойчын төлөө “тахил”-ын ширээнд сууж, өөрсдөө огцорч байлаа шүү дээ. Энэ бол тэр үеийн нам, төрийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн том гавьяа. Ж.Батмөнх гуайг нэгэн үе янз бүрээр ярьж байсан бол сүүлд ойлгоод хөшөө, дурсгалыг нь босгосон. Ерөөсөө 1990 оны Ардчилсан хувьсгалын үед нам, төрийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн том гавьяа. Ж.Батмөнх гуайг нэгэн үе янз бүрээр ярьж байсан бол сүүлд ойлгоод хөшөө, дурсгалыг нь босгосон. Ерөөсөө 1990 оны Ардчилсан хувьсгалын үед нам, төрийн удирдлагад ажиллаж байсан бүх хүний хувьд энэ бол эр зоригийн, хүн чанарын, ирээдүй хойчийнхоо төлөөх том шийдвэр байсан. Монгол түмнийхээ эв нэгдэл, эрх чөлөөнд зам тавьж өгөх шийдвэрт хамтаараа хүрсэн байдаг. Нөгөө талаас нийгмийн байгуулал солигдоно гэдэг маш зөрчилтэй төдийгүй олон тодорхойгүй нөхцөлийн дунд үйл явдал өрнөдөг онцлогтой. Гэлээ ч гэсэн одоогийн МАН-ынхан шинээр төрсөн улс төрийн хүчнүүдтэйгээ эв дүйгээ олоод Монгол түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсний үндсэн дээр шинэ Үндсэн хуулиа баталж төрөө төвхнүүлсэн юм. Үнэхээр түүхийн том гавьяа байсан. Энэ бол ерөөсөө маргаад байх асуудал огт биш. Тэр үеийг бодвол өнөөдөр Монголын нийгэм нэлээд өөрчлөгдсөн байна. МАН үндэснийхээ үзлийн бас нэг том урсгалыг тэтгэж, Монголчуудынхаа үзлийн тэнгэрийг мөрлөж байна гэж хэлэх юм даа. Энэ бол маш том хариуцлага. Яах вэ, нийгэмд цагийн аясаар янз бүрийн төвөгтэй асуудал тулгардаг. Одоогийн МАН-ын удирдлагууд намаа, төрөө цэвэрлэхийн төлөө ажиллаж байгаа нь олон түмний итгэлийг хүлээж байна. Саяхан болтол Засгийн газрыг тэргүүлж байсан У.Хүрэлсүхийг Монголчууд нийтээрээ дэмжсэн. Тиймээс хоёр ч удаагийн сонгуульд түүнийг дэмжиж, МАН-ыг үнэмлэхүй ялалтад хүргээд байна. Энэ талаас нь бодоход цаашдаа МАН улс үндэстнийхээ эрх ашгийг дээдлээд одоо цагийн үймээн бужигнаантай нөхцөлд монголчуудынхаа амьдрах орон зай, хөгжлийн чиг баримжааг улам тодорхой болгоод улс орноо авч явахад үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэж боддог.
-МАН бол уламжлал, шинэчлэлийг хослуулж чаддаг нам. Засгийн газар уламжлалыг ямар байдлаар авч явах ёстой юм бэ. Мэдээж цаг үеийн шинэчлэл хийхийн тулд өнгөрсөн цаг үеэ, уламжпалаа гээж болохгүй байх. Энэ тухайд МАН, Засгийн газар балансыг хэр барьж байна вэ, Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бидэнд шийдэх асуудал олон бий. Жишээлбэл, 1990 онд Үндсэн хуульдаа түр өөрчлөлт оруулаад Байнгын ажиллагаатай Бага хурал байгуулаад, дээд талд нь ард түмний төлөөллөөс бүрдсэн Их хурлыг байгуулж байлаа шүү дээ. Энэ тогтолцооны ачаар бид 1990 оны тэр төвөгтэй нөхцөл байдлыг давж чадсан юм. Өөрөөр хэлбэл, хоёр танхимтай парламент буюу төрийн дээд эрх мэдэл нь УИХ-даа хадгалагдаад, Бага хурал нь хуулиа батлаад явж байсан. 1992 оны Үндсэн хуулиар энэ байдлыг өөрчилснөөс хойш адаглаад парламентынхаа үйл ажиллагааны талаар янз бүрээр ярьж, дүгнэхээс гадна шүүх засаглалд ч асуудал тулгарч байна. Энэ мэтээр нарийн төвөгтэй асуудал зөндөө бий. Гэхдээ энэ бүгдэд эрүүл саруул ухаанаар хандаад Монголынхоо төрт ёсны уламжпал, төрийн ухааныхаа хүч чадлыг сэргээн авч явах ёстой. Одоогийн нөхцөлд дэлхий даяар цар тахал гараад олон улсын байдал түгшүүртэй болсон үед төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний хариуцлага маш өндөр. Улс орныхоо эдийн засгийг хямраалгүйгээр, ард түмнийхээ амьдралыг бүрэн бүтэн авч явахаас авахуулаад иргэн бүрийн эрүүл мэндийг сахин хамгаалах зэрэг олон чухал асуудал үүсэж байгаа нь гарцаагүй. Цаашлаад улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах тухай ч асуудал гарна. Энэ мэт нөхцөл байдалд сүүлийн хоёр Засгийн газар маш нааштай алхмуудыг хийж байна. Жишээлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатар хотынхоо утааг дараад авлаа. Хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр болгоод авлаа, уул уурхайн салбар дахь зүй бус үйлдлүүдийг илрүүлж, зогсоож чадлаа. Эдийн засгаа тогтворжуулах тухайд нааштай олон шийдвэрийг гаргаж, үндэснийхээ баялгийг эргэлтэд оруулж, газрын тосоо боловсруулах зэрэг олон чухал шийдвэр гаргасан нь олон түмний дэмжлэгийг хүлээсэн. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ч эдийн засаг, эрүүл мэндээ дэмжих чиглэлээр тодорхой хөтөлбөр боловсруулснаа зарлалаа. Энэ шийдвэрийг ард иргэд ч таатай хүлээн авч байна. Гагцхүү ажил хэрэг болгохын тулд маш их зүйл хийх хэрэгтэй. Монголчууд бид хэн нэгэн хүн юмуу аль нэг улс төрийн хүчин л үүнийг хийх ёстой гэж харж суух биш ер нь улс үндэстэн өөрөө хүчээ хөвчрүүлэн, нэгтгэж байж баялгаа хэмнэж, ариг гамтай байх буюу хөнжпийнхөө хэрээр хөлөө жийж амьдрах хэрэгтэй юм. Энэ тухайд улс төрийн хүчнүүд тэр дундаа МАН их зүйлийг хийнэ гэж итгэж байна.
-МАН-ын 100 жилийн ойн өдрүүдэд хоёр нам нэгдэх тухай яригдаж эхэлсэн. МАН 100 жилийнхээ цөөнгүйд нь МАХН нэртэй байсан. Энэ хоёр нэм эргээп нэгдэх эсэх тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Үзэл нь нэг бол нам хоёр байх утгагүй. Үнэхээр үзэл нь өөр бол тусдаа хэрэг. Улс төрийн амьдралд оролцож явсан хүний нүдээр харахад энэ хоёр намын дунд үзлийн нэг их том зөрүү харагддаггүй Ер нь өнгө, будгийн зөрүү галаас нь харвал МАХН нэлээд хуучин сонгодог либерализмынхаа хүрээнд бодлого, үйл ажиллагаа явуулдаг нам. МАН-ын хувьд ардчилсан социализмын үзэлтэй.
Гэхдээ энэ дунд гаргаж буй хууль тогтоомж, төсвийн байдал, нийгмийн бодлогыг нь харахад нэлээд нео либерализм руу хэлбийсэн харагддаг. Энэ бол өнгө, будгийн зөрүү. Утга санаагаараа ерөнхийдөө либерализм гээд явбал нэг л чигтэй. Гол асуудал бол орчин үеийн ардчилсан социализмын үзэл гэдэг гурван гол тулгууртай юм. Нэгдүгээрт, католик ёс. Хоёрдугаарт, марксизм, гуравдугаарт, либерализм. Тэгэхээр Монголд католик ёсны үндэс, түүний үнэлэмж, дэг жаяг сул. Манай улсад католик шашинтнууд тодорхой хэмжээнд бий. Гэхдээ Монгол Улс бол дорнын соёлтой орон. Марксизмын хувьд бид нэлээд буруу зүгт мушгиж байгаад орхисон. Энэ нөхцөлд улс төрийн хүчнүүд маань заавал нэг изм шүүрч аваад явах хэрэг байна уу. Ерөөс хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг өөрийнхөө хөрсөн дээр буулгаад өөрийн төрт ёс, философид үндэслэн авч явах нь амьдралд ойр байх болов уу гэж боддог юм. Энэ тухайд цаашдаа улстөрчдийн, эрдэмтдийн хийх ажил байх болов уу.
-Ярилцсанд баярлалаа
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Өвгөн яагаад коммунистуудыг магтаад унав? 100 жилийн ой нь болж байгаа учраас аядуу зөөлөн, эерэг хандсан юм болов уу даа?
Эхний 70 жил гавьяатай байсан намаа. Одоо хувьсгалчдын 70 жил, ХУЛГАЙЧДЫН 30 жил гэж яг үнэн үг
1921 оны хувьсгал хийсэн МАН-ыг одоогийн Авилгач, алуурчдын МАН-тай хамаатуулах юу ч байхгүй шүү. Сүхбаатар, Бодоо, Данзан нар эх орончид байсан байх, өнөөдрийн эх орончид гээчид бол жинхэнэ ХУЛГАЙЧ нар шүү.
Энэ нэг шизотой гарт эмийг нь уулгаач Байнга л МАН баахан хүн цаазалсан гээд улиглаж байх юм Эсвэл тэр Шархаданд нь хэд хонуулахгүй бол хавар намарт хэцүү ш дээ хөөрхий
МАН уг нь түүхэн гавьяатай сүүлийн 30-д жилд хууль дүрэм дээдэлдэг.ёс зүй суларсаар өнөөдөр ёрөөлдөө уналаа. Энэ үйл явдалд Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нар гарамгай гавьяа ч гэж болохоор үүрэг гүйцэтгэв.Үр дүнд нь тэд хэрээс хэтэрсэн хандав нэртэй авилгалдаа орооцолдоод явж байна. Гарах магадлал тун тааруухан.Өнөөдөртөө улсбн мөнгийг хандив нэрээр үргүй зардал гаргадаггүй зортулалтаар нь зарцуулдаг ахж ахуйн дарга нараа авилгалчидтайгаа нийлээд эхнээс нь намнаж байна. Тод жишээ нь ЭМЯ дээр тодоос тод явагдаж байна.МАН-ын авилгалалчдын хөлд монголын эрүүл мэндийн салбар бүрэн самрагдлаа.
Яана даа энэ дүрэмгүй тоглогч авилгалчид аа гэж. Эмч эмнэлгийн ажилтны цалинг ингэж нэмлээ.ингэж урамшууллаа л гэх тэр нь эзэндээ очсон нь үгүй. Өнөөдөл гэхэд 700 гаруй эрзент эмч нар цалингаа авч чадаагүй л явна
Бид парламентаа хоёр шатлалтай болгоод зарим нэг \цэц, АТГ\ гэсэн инстүүцийг цөөлөөд явбал, арай хямд, оновчтой тусах сан.
дээрх малаа эрзент эмч бишээ ре-зи-дент эмч гэдэг орос ч гүй англи чгүй уйгарч гүй аргагүй л гучин жил болоход ганц нпз -нефть боловсруулах үйлдвэр босгоогүй баасаа дусаадаг бандаж даавууны барьсан үйлдвэргүй суух вэ дээ
НОХОЙН БААС МАН МОНГОЛ УЛСЫГ ХОРОЛСОН ЧӨТГӨРҮҮДИЙН БӨӨГНӨРӨЛ ШҮҮ ДЭЭ ...
ХОЁР НҮҮРТЭЙ ЭНЭ МЭТ ХӨГШЧҮҮЛ МАНЫН ХАР ТҮМЭН НҮГЭЛИЙГ ҮҮРЧ ЯВАХ ЮМ ДАА ЗАЙЛУУЛ...МОНГОЛЫН ЭМЭГНЭЛ БОЛ МАН ХОЦОРОГДСОН ХУЛГАЙЧ АЛУУРЧДИЙН ҮҮР ЮМ
Бямбасүрэн гуайдаа баярлалаа. Та хүүхдүүддээ Тусгаар тогтносон улс орон байх л юм бол түүний улс төрийн хүчны үүрэг хариуцлагын тухай ойлгогдохоор тайлбарлаж хэлсэн байна.Үүнээс өөр яаж ч хэлэх билээдээ Танд эрүүл энхыг хүсье. Мэдлэггүй мэдрэл муутай юмнуудын дэмий үгэнд бүү хямраарай.
ХОЁР НҮҮРТЭЙ ЭНЭ МЭТ ХӨГШЧҮҮЛ МАНЫН ХАР ТҮМЭН НҮГЭЛИЙГ ҮҮРЧ ЯВАХ ЮМ ДАА ЗАЙЛУУЛ...МОНГОЛЫН ЭМЭГНЭЛ БОЛ МАН ХОЦОРОГДСОН ХУЛГАЙЧ АЛУУРЧДИЙН ҮҮР ЮМ
Oigoor ni muulaad yahav jaahan bayarlag gej uhaantai uujuu handjee!
Төрийн хүний нуруутай ярилцлага өгчээ.
Одоогийн МАН д Монголын ууган намын уух туух уг нь бол огт хамаагуй .Хэдэн мафижсан олигархуудын явуургуй арга заль .МАН болоод дараа нь МАНАН болоо биз дээ ?Цусаа урсгаж ,амиаа егч байж босгож ирсэн улс орон, тусгаар тогтнолыг уранхай жинс,бохьноос арилжсан хузуу сээргуй ,салга толгойтууд !
Энэ өвгөн гадны тусгай албадын заавраар монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн юм энэ хэрэггүй дүгнэлтийг хожимын судлаачид энэөвгөн дээр гаргана даа
Зөвхөн Орос вакцин хийлгэмээр байна. Гэтэл Америкийн бууны нохой ДЭМБ нь Оросын вакцины эсрэг худалдааны шууд биш (далд) хориг тавиад байх юм. Манай Монголын бүх улс төрчид 1990 оноос хойш Америкийн ов мэхэнд гүнзгий автжээ. Одоо бид яах юм вэ? Үндсэн хуулинаас "Чөлөөт зах зээл, ардчилал" гэсэн үгнүүдийг авч хаяд "Марксизмын зарчмыг баримтлах" гэсэн үгнүүд оруулах хэрэгтэй болжээ. Хөрш агуу их Хятад гүрэн Үндсэн хуулиндаа Марксизмын зарчмыг тунхаглаад Сүүлийн 30 жилд дэлхийн тэргүүлэгч гүрэн боллоо шүү дээ. Гэтэл манай усан тэнэг улс төрчид хүний дэргэд Марксизм гэж хэлэхээсээ ичдэг болсон. Яагаад гэвэл тэд Максизмын мөн чанарыг огт ойлгодоггүй бөгөөд зөвхөн ардчилал, чөлөөт зах зээл гэдэг үгийг хоосон цээжилсэн. Иймээс Монгол улс сүүлийн 30 жилд дэлхийн хамгийн хоцрогдсон, дааж давшгүй гадаад өртэй, үгүйрэн хоосорсон, өвчлөл, ядуурал, гуйлганчлилаар дүүрсэн, ёс суртахуунаар бүрэн дампуурсан улс болж хувирсан.
саяхан л хятад улс сийрсэн малгай өмсөж дэрсэн шаахай углаж ногооны шөлөөр гэдсээ тэжээж байлаа гэтэл одоо америкийн нэгдсэн улсыг яллаа баттулгын хэлснээр энэ ялж байгаа нь энэ шүү дээ
Буриад өтлөхөөрөө .... ийм болдог - ер нь бурядуудын араншин , аль тал нь дийлж байна - аяандаа тэр дал руу л аажим аажим гулгаж амьдардаг ... Цагаантныг дийлэхээр бол цагаантанд зүтгээд \ Ванданов г . м \ л , улаантныг дийлэхээр улаантанд гүйгээд \ ,Элбэгдорж ринчино ренчин бимбаев г.м \ , одоо ардчилал гээд гүйгээд байсан Бямбаасүрэн , Баүүл , гэх мэтэст МАН сайхан харагдаад л ...
Buriad hun ugiin shudarga
Амьдрх аргыг яалтай ...
Байнгын ажиллагаатай Бага хурал, дээд талд нь ард түмний төлөөллөөс бүрдсэн Их хурал гэх парлементийн засаглал тохирмоор. Их хурлын сонгуулийг пропорцианалаар, 5 жилд нэг удаа хийнэ. Их хуралд суудал авсан мандатын хувиар ЗГ суудал болон Бага хурлын тэргүүлэгчдийг хувиарлана. ЗГ-ын тэргүүнээ ЕС эсвэл Еөк. Зөвхөн УИХ болон орон нутгийн сонгуулийг 5 жилд нэг удаа з/б-на.
Холч бодолтой, ухаантай мэргэн хүн юмыг яг л бодит байдлаар нь хэлдэг юм байна.
19921-1990 оны МАН бол марксизмын зарчмын хатуу баримтласан хувьсгалчдын, бүтээн байгуулалтын, хөгжлийн нам байсан. Харин 1990-2021 оны МАН бол Марксизмын зарчмаас ухарсан, хулгайчдын, дээрэмчдийн, хөгжлийн чөдөр тушаа болсон нам юм. Иймээс Марксизмын зарчмаас ухарсан одоогийн МАН гэгчид 100 жил гэж ярих ёс суртахууны эрх байхгүй. Харин Марксизмын зарчмыг 100 жил тууштай баримтлан улс орноо дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болгосон Хятадын коммунист намд 100 жил гэж бахархан ярих ёс суртахууны түүхэн эрх бий. Монголын жирийн ард түмэн өнгөрсөн болон одоогийн МАН-ын талаар хувьсгалчдын 70 жил, хулгайчдын 30 гэж хэлээд байгаа нь юмны яг голыг нь олж хэлсэн туйлын үнэн үг гэж үзэж байна.
одоогийн нийлсэн хоёр нам ""ардчилсан социалист ардын нам ""болсон шүү ямарч үзэл баримтлалгүй МАН МАХН нийлээд ардчилсан бас социалист тэгээд ард түмний нам болсон энэ швед финлянд норвеи ардчилсан социалист ороньой дүйцэж байна бямбасүрэн зөв томъёоллоо
буриадуудыг яргалан хядсан МАН+МАХН-д та юунд ингэж худлаа тал засна вэ? ёстой нөгөө засуулсан нохой зассан эзэндээ янаг гэдэг л болж байнадаа Та Бямбасүрэн гуай
буриадуудуудыг монголчуул биш улаан оросууд хядсан монгол руу зугтлаа гэж сургамж болгон
Хуучин намыг одоогийн намтай харьууулаад танилын нүүр халуун баыгаа юм байх даа , зоригтойгоор энэ мафи намуудыг тараах хэрэгтэй гэхгүй дээ, уг нь итгэж найддаг хүмүүсийн нэг нь бсан сан
1950-иад оноос 1990 он хүртэл Монголын ард түмний аж амьдрал, соёл боловсролыг дээшлүүлэх талаар МАХН их зүйл хийсэн, Харин 1990-ээд оноос энэ намын эрх баригчид өмнөх ололтоо нураах, хулгайлах, хувьчлал нэрээр хуу хамах, байгалийн баялгийг гадны луйварчидтай хуйвалдан хулгайлах, буруу замаар олсон мөнгө хөрөнгөө гадны улсын оффшор дансанд нуух зэргээр 30 жилд улс орноо өртүүлэх, ард түмний 50 орчим хувийг ядууруулах, иргэд нь ажилгүй болгох зэрэг сөрөг үр дагаварыг бий болгожээ. Иймд сүүлийн 30 жил хулгайчдын 30 жил гэж нэрлэх боллоо.
Бүгдээрээ туйлшрахаа больёо.Сүүлийн 30 жилд МАН бүр өнгөрсөн мэт яриад байна. Харсаар байгаад амьд түүхэн амьдралаа ямагт мушгих юм.Харин идэгч уугчид АН,МАН хоёуланд нь гараад ирсэн.За даа уралдаад л хусаад байгаа нэг хэсэг байхад эх орныхоо төлөө хүчин зүтгээд яваа үндсэн шугам гэж бий.Хүрэлсүхийг яаж ч муу хэллээ гэсэн улс орныг дампуурлын ирмэгээс татаж цухуйлгаад л байж байна.Хоосон дөвчигнөцгөөж байж Хүрэлсүхийн татаад байж байгаа энэ агшныг тавиулаад эх орноо живүүлчих вий дээ.Элбэгдорж бол өчүүхэн ч тээнэглэзэхгүйгээр Монгол орныг самарсан хог,новш.
Biambasuren guai Kommunist nam, kommunistuudiig magtan duulah hereggui. hediigeer kommunist ugshiltai ch gesen.
Эхний 70 жил гавьяатай байсан намаа. Одоо хувьсгалчдын 70 жил, ХУЛГАЙЧДЫН 30 жил гэж яг үнэн үг 0 0 Шаана биз 66.181.186.49 1 цагийн өмнө 1921 оны хувьсгал хийсэн МАН-ыг одоогийн Авилгач, алуурчдын МАН-тай хамаатуулах юу ч байхгүй шүү. Сүхбаатар, Бодоо, Данзан нар эх орончид байсан байх, өнөөдрийн эх орончид гээчид бол жинхэнэ ХУЛГАЙЧ нар шүү.
МАХН гавьяатай нь үнэн, гэхдээ 87-88 оноос ЗХУ-д өөрчлөн байгуулалт /перестойрка/, ил тод байдал /гласност / гэх мэт коммунист тогтолцоон дээр асуудал үүсээд ирэх үед манай хөгшчүүл ирж байгаа цагийг, тэр үеийн залуучуудыг ойлгоогүй, өөрсдийгөө бэлдээгүй, гадаад улс орноор аялаж ухаж төнхөж ирж байгаа өөрчлөлтөд мэдлэг оюун нь хүрээгүй. Ямар сайндаа нэг муу сэтгүүлч, хотын хулигаан мэтийн ардчилал, хүний эрхийг хальт мульт кино, дам яриа, үсрээд барууны жинс, пянзны хэмжээнд ойлголттой хэдэн гаруудад засгийн эрхийг 2,5 сая хүний ирээдүйн амьдарлыг даатгаад чихэн дүлий нүдэн балай , хариуцлагаас мултарч байх вэ дэ? Дусал цус гаргалгүй ухаан зарж, засгийн эрхийг өгсөн ч гэх шиг, тэгүүл жинхэнэдээ хэдэн зуун монголчууд ардчилал гэх шуурганд живж үхсэн МАХН-н гайгаар, олигтойхон нам байсан юм бол, тэнэг бацаануудын амыг алгадаад гаргах бсн юм. Намын хариуцлага сахилга батаа авч үлдье, харин эдийн засгаа нээе гээд хөрш орны 78 оноос хойш авч хэрэгжүүлж байсан туршлагыг ч судлаагүй бс бж
ene ovgon evgui ldee ali huchtei tald uilchilne..90 onii eheer rombu garig gedegt itgej yvsan..odoo neg l ih surgaali aildsan hun
Энэ шүүмж гэх юм бичээд байгаа нөхөд бүгд тэдний шүүмжлээд байгаа "коммунистуудын" үр хүүхдүүд гэдгээ мэддэгч болоосой. Иймээс, эхлээд, төрүүлсэн өсгүүлсэн эцэг эх, өвөө, эмээ нараасаа албан ёсоор татгалзачих. Тэгээд бусдыг шүүмжил..Тэнэгүүдийн ертөнцөө гэж..... .
ЗХУ гэж байхад америкийн улангассан мөлжигч капиталистуудыг хазаарлаж социалист коммунист намууд республиканчууд ардчилагтай адилхан сонгогдож ядуу хүмүүсийн талд үг хэлж байв орсууд коммунист намтай гээд байхаар бид төрөө устгачихлаа КОММУНИСТ НАМ УСТСАНЧ америк орсыг эсэргүүцсээр байна тэгэхээр төрийн ялгаандаа биш баян монополь имперлист нийгэм ядуу доорд пролетари хүнийг үзэн ядах үзэлдээ байжжээ гэж дүгнэсэн комунист социалист нам америкад устсанаар саяхны америкийн цагаан ордны эхний өнгөт хувьсгал гарлаа ард чилагчид хар обама тэргүүтэй хөдөлж чадахаа байлаа ОРос руухамаг буруугаа чихэж байна социалист коммунист намаа байгуулж америкийн ард түнийй бослого хөдөлгөөнийг популизмаар зөөлруулэх байлгүй урьдын америк өнгөрчээ хар боолууд олон болж босчээ цаашид хятадын хувьсгалын тухай тасралгүй онолоор үргэлжилнэ
Хувьсгалын 70 жилд энэ нам улсаа улс шиг болгосон.Гавьяа нь тэр үеийнхэнд оногдоно. Хулгайчдын 30 жилд улсаа тонодог шиг тонож хоосолсон,ард түмнээ ядууруулсан.Сүүлийн 30 жилд ганцхан ардчилал гэдэг хоосон үг л ард түмэнд өгсөн.Одоо монголчууд тэр ардчилал гэдэг хоосон үгийг нь хашгираад төв талбай дээр өдөржин хоосон жагсаж байна.Ардчилал нь биетээр байхгүй хоосон үг л байна.
Зөнөг буриад
Baisan gants nam ni shuu de, Tuuhen uureg guitsetgehgui geed yahiin,
Хулгайчийн хураасан бүхнийг хулгайч амь нас үр удмаар чин хулгайлж авдаг юм шүү дээ.