Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр утсаар ярив.
Ван И сайд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь Б.Батцэцэг сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.
Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Талууд цар тахлын нөхцөл байдлыг харгалзан дээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны механизмуудын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж санал нэгдэв.
Гадаад харилцааны сайд нар халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил анхаарал хандуулахын сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, худалдааг дэмжих, томоохон төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах чиглэлээр хоёр талын үйл ажиллагааны уялдаа, мэдээлэл солилцоог идэвхжүүлэхээр тохиролцов.
Монгол Улсын Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж БНХАУ-ын Засгийн газраас 300 мянган тун вакциныг буцалтгүй тусламжаар олгосонд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагааны төслүүд болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцов.
Сэтгэгдэл0
Монгол хүн хятад вакцин тариулаад амь насаа алдвал хэн хариуцлагыг нь хүлээж ар гэрт нь нөхөн төлбөр өгөх вэ? МАН уу эсвэл Ван И юу? Амь насны нөхөн төлбөрын хэмжээ ямар байх вэ?
АНы өмхийнүүд л хариуцна ш дэ АНы тархины тураалаа
Яагаад АН гэж? Тахалгүй байсан Монголд тахал тараасан гол эзэд ын МАН-ын эрх баригч дарга сайдууд биш гэж үү? Тэд гадаадаас тахал туссан өөрсдийн улсын хөрнөгөөр суралцдаг хүүхдүүд,нууц амрагуудаа татсанаас болж Монголд ковид тархсан..
Хүн үхвэл МАН Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар хар толгойгоороо хариуцах болно.
Монгол хүний амь насыг МАН хэдэн төгрөгөөр үнэлж байна вэ? Арай 10 мянган төгрөгөөр үнэлээд байгаа юм биш биз.Энэ талаар МАН бүлх залгисан мэт чимээгүй суух юм.
АНы өмхийнүүд л хариуцна ш дэ АНы тархины тураалаа
МАН сайдын албан тушаалыг үнэлж зардаг ханшнаас дээш хэмжээний мөнгийг нас барсан хүний ар гэрт МАН олгох естой.
Бид өөрсдөө жаахан туниа муутай , тэнэгдүү ч юм шиг хир нь Үнэхээр түшигтэй тулхтай хоёр сайхан хөрштэй нь бурханы аврал юм байхдаа!
Таны сэтгэл гарган чанасан цайг танай гэрт уригдаж ирээд уухгүй бол та зочинтойгоо яаж харьцахсан бол... Хятадын гадаад харилцааны сайд мөнгөн аягатай сүү барин золгоход яалаа. Мартаагүй л баймаар.