sonin.mn
Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны баруун талд дулааны шугамын худагт 40 орчим настай эрэгтэйн цогцос байгааг цагдаагийн байгууллагад мэдээлжээ.
 
Энэ  дуудлагыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах жижүүр дэд хурандаа Э энэ сарын 12-ны өдрийн 11:42 цагт хүлээн авч Нийслэлийн ОБГ руу мэдээлсэн байна. Нийсллэийн аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар ажиллаж, овог нэр, гэрийн хаяг тодорхойгүй, 40 орчим настай эрэгтэй нас барсан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгснөөр шалган мөрдөх ажиллагааг эхлүүлжээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг