“...Тэр чамд сайн биш, зүгээр л хичээлээ нөхөх, гэрийн даалгавар хийлгэх төдийхөнд чамайг ашигладаг гэсэн. Худлаа гэвэл надад бичсэн мессежийг нь уншихгүй юу”, “Түүний нүцгэн зураг нь надад бий. Чадъя гэвэл фэйсбүүкээр цацахад л болно”, “Манай ангийн хамгийн царай муут хэн бэ, ангийн группээр чамайг шалгаруулсан.
Хөвгүүд юу гэж бичсэнийг уншаагүй юм уу. Би чиний оронд байвал ч үхсээн” гэх мэтчилэн дунд, ахлах ангийн сурагчдын дунд цахим гэмт хэрэг иймэрхүү хэлбэрээр өрнөдөг. Үүнээс улбаалан хүүхдүүд хичээлдээ явах сонирхолгүй болох, найз нөхдөөсөө дайжих, гэр бүлийнхэндээ уураа гаргаж, дуугаа хураах, ганцаараа байхыг илүүд үзэх, энэ нь цаашлаад өсвөр насныхны дунд амиа хорлох шалтгаан болдог аж.
ФЭЙСБҮҮК ХЭРЭГЛЭГЧИЙН 60 ГАРУЙ ХУВЬ НЬ БАГА НАСНЫХАН БАЙДАГ
Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2016 оны хооронд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон гэх тоон мэдээлэл байна. Харин тэдний 80 орчим хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байдаг гэжээ.
Тиймээс БСШУСЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Энд бас нэгэн тоон мэдээлэл дуулгахад, Харилцаа, холбооны зохицуулах хорооны судалгаагаар манай улсын гурван иргэн тутмын хоёр нь интернэтийг өдөр тутам хэрэглэдэг байна. Тэр дундаа фэйсбүүк хэрэглэгчийн 60 гаруй хувь нь бага насны хүүхэд байдаг гэсэн судалгааг цагдаагийн байгууллагаас гаргажээ.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан Б.Саруултуяа “Эцэг эхчүүд хүүхдээ өрөөндөө ороод чимээгүй сууж байгаад баярладаг. Гэтэл тэр хүүхэд хаалганы цаана интернэт орчинд юу хийж байна вэ гэдэгт анхаарал хандуулдаггүй.Иймээс эцэг эхчүүд нэн тэргүүнд хүүхэдтэйгээ ойр харилцаж, ярилцах хэрэгтэй.Интернэт орчинд юу хийдэг вэ, ямар хүнээс болгоомжлох ёстой вэ гэх мэтчилэн найзын ёсоор зөвлөгөө өгч, ойр харилцах нь чухал” гэв.
Цагдаагийн байгууллагад хамгийн сүүлд л гэхэд “Нүцгэн охид” гэх хуудас бүртгэгджээ.Фэйсбүүк, чатаар дотно танилцсан охидынхоо зургийг ийм байдлаар олонд дэлгэсэн байна.Эргээд нүцгэн зургаар нь охидыг сүрдүүлэх, бэлгийн харилцаанд орохыг шаардах явдал гардаг байна. Хэдийгээр цагдаагийн байгууллагаас сэрэмжүүлэг өгч, сануулдаг ч эцсийн дүндээ эцэг эхийн хараа хяналт сул байдгаас энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна” гэдгийг албаныхан хэлж байв.
ГАДААД НАЙЗ, ҮЛ ТАНИХ НЭГНЭЭС БОЛГООМЖЛООРОЙ
Өсвөр насныхан үргэлж шинэ, сонин зүйлд дурлаж явдаг. Энэ нь тэднийг заримдаа алдахад хүргэдэг гэмтэй. Бусдаас өвөрмөц, содон байх гэж зарим нь хэний ч танихгүй шинэ найзтай болохыг хүсдэг. Зарим хөвгүүд, охид хэлний мэдлэгээ сайжруулах гэж, бусдаас ялгарах гэсэндээ гадаад найз нөхөдтэй болдог нь нууц биш. Харин энэ нь тэднийг гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлдөг байна.
Царайлаг залуу, эсвэл гоё сайхан биетэй, царайлаг охидоос найзлах хүсэлт ирдэг. Тэд нэг хэсэгтээ дотно сайхан харилцаатай найзлаж, чамд санаа тавьж, чиний гэх бүх зүйлсийг адилхан сонирхож, бүхнийг мэдэхийг хүсдэг. Сонирхолтой юм шиг өрнөх өдөөн хатгалт явсаар чамайг нүцгэлэх, жүжиглэх гээд бүхнийг хийлгэж, эцэст нь энэ бүх бичлэгийг гартаа оруулж авдаг. Дараа нь түүгээрээ чамайг сүрдүүлж, мөнгө нэхэх, нууцаар уулзах, унтахыг шаардах гэх мэтчилэн цахим гэмт хэргийн хохирогч болгодог байна. Мөн энэ нь цаашлаад хүний наймаа, хулгай дээрэм, хүчирхийллийн хохирогч болгох аюултай гэдгийг Цагдаагийн байгууллагынхан хэлж байв.
ТОМЧУУДАД ЗОРИУЛСАН КОНТЕНТ РУУ ОРОХ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛАЖ БОЛНО
Гэхдээ бүх зүйл үүгээр дуусахгүй. Олон нийтийн цахим сүлжээн дунд гэнэн итгэмтгий зангаасаа болж урхинд орж, бусдад дарамтлуулахгүй байх, уруу татагдахгүй байх, гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломж бас бий гэдгийг албаныхан дуулгасан юм. Ийм гэмт хэрэгтнүүдээс өөрийгөө болон дотны хүмүүсээ, найз нөхдөө хамгаалж болно гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооныхон хэлсэн.
”Интернэтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага”-ын 5.3-д “Айл өрхийн интернэтэд насанд хүрэгчдэд зориулсан контент (+18) руу хандах хандалтыг хязгаарласан (систем эсвэл программ хангамжийн) үйлчилгээ байдаг аж.Энэ үйлчилгээг хэрэглэгчийн гэрээ болон албан байгууллагын веб сайтаар дамжуулан зохицуулж болдог юм байна. Мөн энэ асуудалд интернэтээр хангагч байгууллага ч тодорхой үүрэг хүлээдэг аж. Тиймээс үргэлж завгүй явдаг эцэг, эхчүүд маань хүүхдэдээ анхаарал хандуулах үүднээс хүүхдийнхээ интернэт хэрэглээг зохицуулж болох юм байна.
Интернэтээр хангагч байгууллагаасаа “Насанд хүрэгчдэд зориулсан контент руу хүүхэд хандах боломжгүйгээр хязгаарлалт хийж өгөөч” гэж хүсэлт тавихад хүүхдийнхээ гэмт хэргийн хохирогч болох эрсдлийг бууруулж чадах аж. Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн мэдээллээр нийслэлийн 10 гаруй сургууль интернэт орчинд тавих хяналтаа сайжруулж, сургуулийн орчинд интернэтэд ордог хүүхдүүдэд ийм зохицуулалт хийжээ.
ХОХИРОГЧ БОЛОХГҮЙ БАЙХ БОЛОМЖ ЧАМД БИЙ
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж өөрийн хувийн мэдээллийг бусдад алдахгүй байх өөр ямар арга байгааг МУБИС-ийн Мэдээлэлзүйн багш Б.Батдуламаас асуусан юм. Тэрээр өсвөр насныхан гэлтгүй цахим хэрэглээг байнга ашигладаг хүмүүст ч бас анхаарах ёстой хэд хэдэн зөвлөгөөг хэлсэн.
Тухайлбал, нүүр номын идэвхтэй гишүүд маань танихгүй иргэд, ялангуяа гадаадын хэрэглэгчидтэй найз болохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Англи, Филлипин, Малайз, Маккаод энэ төрлийн цахим гэмт хэрэг ихэд дэлгэрсэн байдаг учраас болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалж байх хэрэгтэй.
Жишээ нь, компьютер хэрэглэгчид маань веб камер болон гар утасны нүүрний камерууд кибер тагнуулд ашиглагдах өндөр эрсдэлтэй гэдгийг санаж байхад илүүдэхгүй. Тиймээс ажлын байрнаасаа холдохдоо компьютерээ түгжих, хувийн бичиг баримтаа интернэтэд байршуулахгүй байх, өсвөр насны хүүхдээ хараа хяналтгүй компьютер ашиглуулах хэрэггүй гэдгийг онцгойлон анхааруулсан. Мөн интернэт нууцлалдаа давхар хамгаалалтын код ашиглах хэрэгтэй.
И-мэйлээр ирсэн сэжигтэй файлыг нээх хэрэггүй.Интернэт орчинд гэмт хэрэг үйлддэг хүмүүс ихэвчлэн шинээр нээсэн нэр хаяг, эсвэл удаан хугацаагаар ашиглаагүй хаягийг ашигладаг. Мөн ихэнхдээ царайлаг зургаар имижээ болгодог. Тиймээс интернэт дэх үл таних царайлгуудаас сэрэмжлээрэй. Манай зарим залуус хаана яваагаа байнга нүүр номд мэдээлж байдаг. Кафед байна, банкинд, дэлгүүрт байна гэх мэдээллийг чинь гэмт хэрэгтнүүд ч бас харж байдаг учраас болгоомжлох хэрэгтэй.Өөрийнхөө үнэтэй мэдээллийг өөр газар давхар хуулж хадгалах хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Derhi bichleg jinhene tsahim gemt hereg geheesee tsahim suljee ashiglan uildegddeg tanhai, deerem geh met ium bish uu. Tsahim gemt hereg gej cyber attack-g helne. Undesnii ayulgui baidliin daisan.
Үнэхээр баярлалаа
ene medeeleluud unen biz dee
hijeel awarla dalgawara hilee bayrlaa hha
Ymar hamaagvi hereg munguur vvrne togloh hereggui 88734859
Facebookee hakarduultsan bol haana handah we minii chataar hvmvvsees mungu guigaad awtsan bh ym odoo yah we
Энэ фс бүүкээр хүнээс бага багар мөнгө заллих явдал цөөнгүй гардаг цагдаад мэдэгдхээр нэг их мөнгө биш болхоор тоодогүй тэгхээр хүүхэд гэлтгүй ийм гаруудиг түр хугцаанд саатуулдаг ч юму эсүүл мөнгөн торгуул гэх мэтийн юм хийж болохгүй байга мжу
Minii l.doogii gesen fasebookig gadaad zurag tawiad ashiglaad bna bi ooroo fasebookd orj bolohgui ymaa yaj fase hayga ustgah be
huue manaihaa 92 huuhed ami nasaaa aldsan bn shdee
huue manaihaa 92 huuhed ami nasaaa aldsan bn shdee
Nadad ene medeelluud ih ym oilguulj uharuullaa