Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй X ээлжийн Цэргийн багийн бие бүрэлдэхүүний дунд зохион явуулсан "Эх орон" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд эхний байруудад шалгарсан бүтээлийг сонирхуулж байна.
Xүний орчлонд хүн болж төрөөд, Монгол гэдэг Ази тивийн нэг улсад иргэн нь, хүү нь болж төрсөн минь асар том хувь зохиол гэж хэлэх байна. Би "Миний эх орон бол Монгол, би эх орондоо хайртай, Монгол хүн" гэж хэлэх дуртай, мөн олон хүмүүс хайртай гэж хэлэх дуртай байдаг болов уу гэж бодож байна. Бид эх орондоо амьдарч байгаа үедээ эх орон гэж юу болох, түүнийг хэрхэн хайрлах, түүний төлөө зүтгэх талаар боддоггүй, зөвхөн би, бид болж байвал, амьдрал хангалуун, идэх хоол, өмсөх хувцас, унах машин, дулаан, тав тухтай байр гээд энэ бүгд байхад болоо л гэж амьдардаг.
Гэтэл эх орон гэж шал өөр зүйл, тэр байр, машин, сайхан хоол, амьдралаас илүүтэй зүйл байдгийг миний бие гадаадад үүрэг гүйцэтгэх, сурч байхдаа ойлгож авсан, магадгүй болдог бол монгол хүн бүрийг хилийн дээс алхуулаад авчирах юмсан. Тэр үед олон зүйлийг ойлгох, тэр эх орон гэдэг нандин зүйлийг, тусгаар улсын бүрэн эрхэт иргэн гэдгийг, ямар байвал эх орноо хайрлах, хамгаалахыг, хойч үедээ өвлүүлэхийг бүрэн ойлгох болов уу гэж боддог.
Бид Монгол Улсын хойч, ирээдүйн залгамж болсон иргэний хувьд "Миний эх орон" би чамд хайртай гэж үргэлж хэлэх хэрэгтэй юм. Бидний өвөг дээдэс агуу түүх, алдар гавъяаг байгуулсан, өнөөдөр биднийг Чингисийн Монгол гэж дэлхий мэддэг, дэлхийн түүхэнд энэ хүн, түүний байгуулсан үндэстний талаар судлан суралцаж байна. Өнөөдөр дэлхийд нүүдлийн соёл, амьдрал ахуйг хадгалан авч үлдсэн үндэстэн биднээс өөр байхгүй болжээ.
Энэ ахуй, амьдрал нь байгаль дэлхий, эх нутгаа хэрхэн зөв ашиглах, хамгаалах, хайрлах талаар амьдрал дээр бодит шинжлэх ухаанаар тооцож амьдарч байдаг талаар цөөнгүй эрдэмтэн хэлсэнтэй санал нэгдэх олон хүн байгаа гэж боддог.
Нүүдлийн соёлгүйгээр бид өөрсдийгөө төсөөлж үл болно, бидний эд, эс бүхэнд шингээстэй байгаа тэр омог бардам эрэмгий зан төрх, сэтгэл мэдрэмжийг та зөвхөн хурдан морины уралдаан үзэхэд, бөх барилдахад, сур харвахад, морь сургахад, адуугаа хураахад, айргаа уухад, амрагаа тэврэхэд, хүүгээ өндөрт өргөж өхөөрдөхөд, аавтайгаа хүүрнэлдэхэд, ээжийгээ баярлуулахад, уртын дуугаа дуулахад, эмээдээ туслахад, уулын оройд овоон дээрээс алсыг харахад, үлээж байгаа салхинд, нүүж яваа үүлэнд, үйл уралж буй үйлчин бүсгүйн утсанд, манай, танай гэрийн хойморьт, монгол гэсэн бүх зүйл, тэнд бидний эх орон байдаг.
Монгол эх орны талаар уран сайхан шүлэг, хэллэг, бүтээлээр нь Монголын яруу найрагчдын уран бүтээлүүдийг унших, сонсоход үнэхээр яруу тансаг байдаг билээ. Түүн дотроос хэлбэл, "Би хаана төрөө вэ" Б!явуухулан, "Миний нутаг" Д.Нацагдорж, "Ерэн баатарын дууль" Ш.Сүрэнжав гээд олон зохиолоос эх орны тухай уншиж болно.
Тухайн бүтээлд эх орны талаар нүдэнд харагдаж, гарт мэдрэгдтэл хэлсэн байх бөгөөд энэ нь урлаг соёлоор залуу үедээ мэдээлэл өгч ойлгуулах том санаа явдаг байх, магадгүй зарим залуу үед энэ нь бага мэдрэгдэж байдаг болов уу, яагаад гэвэл бидний мэдэхгүй, орхигдсон зан үйл, ойлгож авч үлдээгүй өв соёл, гэрийн боловсролоос болдог байх гэж би ойлгодог. Энэ талаар та ч гэсэн бас бодож, ирээдүйдээ хэлж, сургах үүрэгтэй шүү гэж хэлэх байна.
Эх орон гэж энгийнээр хэлэхэд мандаж буй төрийн далбаанд, төрсөн гэр, хөлд орсон газар, ессөн амьдрал ахуй, ундаалсан ус, учирсан тавилан, гишгэж байгаа миний нутгийн хөрс, ээжийн минь цагаан сүүний цацал, өглөө мандаж буй нарны туяа, аргалын утаа үнэртсэн хөдөө талд, эх нутаг газар шороонд, уул, ус агаар, амьд байгаль, амьтан ургамал, мал сүрэг, өвөг дээдсийн түүх, алдар гавьяанд, хайралдаг бүх зүйл, гэр бүл, аавын айлдсан сургаалд, сургасан амьдралд, засаг төр, хил хязгаар гээд бид бүгдийн сэтгэл шингэсэн, хийсэн бүтээсэн, ирээдүйн үйл ажиллагаа маань бидний эх орон билээ.
Монгол улсын хөдөлмөрийн баатар Х.Бадар-Ууган олимпийн аварга болсон агшиндаа СГЗ Ш.Гүрбазарын
"Тийм ээ би Монголоороо гоёдог,
Айрганд нь ардын дуу иссэн Монголоороо гоёдог,
Зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог" хэмээх шүлгийг омог бардам хэлж байсан. Түүнийг сонсоод хүн бүр олон зүйл бодож сэтгэл хөдөлсөн байх, миний хувьд сэтгэл хөдөлж, бас эх орноороо омогшиж байсан.
Цаг үе хувьсан өөрчлөгдөж, техник технологи маш олноор нэвтэрч, ахуй амьдралд улам гүн орсоор байгаа билээ. Орчин үед үүний нэгэн адил Пэйсбүүк /Facebook/ сайтыг ашиглан олон хүн өөрийн санаа бодлоо илэрхийлж байна. Түүнийг зөвөөр ашиглах, эх орноо сурталчилах, хойч үедээ ойлгуулж үлдээх үүрэг бид нарт байгаа юм. Эх орноо бид л авч явна, дараагийн үедээ өвлүүлэн үлдээнэ.
Бид орчин үеийн цаг хугацаанд түүнд нь тохирсон арга замаар шинэ үедээ энэ сайхан ахуй соёл, Монгол хүний амьдрал, агуу үндэстний талаар мэдээллээ өгч, ирээдүйн замыг нь зааж өгөх хэрэгтэй байна. Эх орны төлөө халуун амь, амьдралаа зориулсан зарим алдартай хүмүүс эх орны талаар олон сайхан үг хэлсэн байдаг.
Тухайлбал, БНМАУ-ын маршал, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, улсын тэргүүнээр 40 жил ажилласан Ю.Цэдэнбал гуай "Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, Үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно", БНМАУ-ын маршал, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, улсын тэргүүнээр ажилласан Х.Чойбалсан гуай "Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв", Хатанбаатар Магсаржав Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байхдаа "Би Монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой", Их эзэн Чингис хаан "Алд бие алжаавал алжаа-тугай, Ахуй төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбол зовтугай, Бүрэн улс минь бүү задартугай" гэж хэлсэн нь "Эх орон" гэж тусгаар\лс, түүний бүрэн эрхт иргэнтэй байх, хил нь бүрэн бүтэн, харах хүнтэй, амьдрах эх газар, нутгаас бүрдэж байгааг бэлээхэн ойлгож болно.
Өнөө цагг баян Монгол орныг, ард иргэдийг байгуулахын тулд хүн бүр эх орны төлөө цохилох зүрхтэй, хайрлах сэтгэлтэй, зөв санаа бодолтой, хийж бүтээх эрмэлзэлтэй байж, бие биенээ элдэг хайрладаг, хууль дүрмээ ,агаж, мөрддөг байх нь чухал, тэгэж гэмээ нь бид эх орноо хөгжүүлнэ, хойч үедээ миний, чиний зүрхэнд байгаа эх орон, дэлхийд данстай Монгол Улсаа үлдээх болно.
Бид энэ сайхан эх оронд төрөн, иргэн нь болсон маань учиртай байх, эх орны хүү болсон нь ч бас учиртай байх. Энэ дэлхийн халуун цэгт ажиллаж байгаа маань ч бас утга, учиртай юм болов уу. Үүнийг бид бүгдээрээ ойлгож дэлгэр сайхан эх орноо ■ хайрлаж, дэлхийд бүгдээрээ эх орноороо гоёж, Монгол гэдэг бурханы зургаан үсэгтэй нэрээр нь үргэлж гангарч амьдрая.
Эх орон тандаа, өвөг дээдэс, алтан нутаг усандаа, амьд байгаль, алтан соёмбот далбаандаа, хөх толбот монгол хүн та нартаа залбирч, хүний амьдралын оногдсон цаг хугацаанд ч, үр хүүхдүүдээрээ ч эх орон таны төлөө зүтгэж явах болно гэдгээ эх орны хүү, эр цэрэг би амлах байна.
Миний дотор эх орны хөгжлийн талаар олон санаа байдаг тэрний нэг нь нүүдэлчин ахуй амьдралыг түшиглэсэн нэгэн гарц байгаа гэж боддог. Өнөө, ирээдүйн цаг дор газрын баялаг шүтэх биш, мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлж, дэлхийн хүнсний хэрэгцээг мал, махаар хангасан эдийн засаг бидний орны нэг хөгжил байх болов уу гэж иргэн хүний үзэл бодлоор өөрийн саналаа нэмэх байна. Монголын үндэсний радиогоор "Мал чандмань эрдэнэ" гэдэг нэвтрүүлэг явдаг байсан.
Тухайн үед би нэг их сайн тоодоггүй байж, харин одоо бол үнэхээр үнэн нэвтрүүлэг байж, нэвтрүүлгийн дундуур "Хэл, хил, мал, гуравтайгаа байвал хэн баян бэ? Монгол баян" гэж хэлдэг байсан. Энэ үнэхээр үнэн үг, ирээдүйн манай улсын хөгжлийн бодлого баймаар, цаг алдалгүй барьж, төр засгийн бодлого болгож, түүнийг бүх талаар хэрэгжүүлж, энэ салбарыг хөгжүүлмээр байдаг юм. Эрхэм уншигч та ч гэсэн энэ саналаар нэгийг бодож үзээрэй гэж хэлэх байна. Мөн үүнтэй санаа нийлэх хүмүүс байгаа гэж бодож байна.
Морин хуурын эгшигтэй, уртын сайхан дуу, хөөмэйн өвөрмөц авиатай, яруу сайхан шүлэг зохиолтой, нүүдлийн дахин давтагдашгүй агуу соёл, түүхтэй, нүдээр үзээд дуусашгүй, байгаль, ан амьтантай, хараа хүрч гүйцэмгүй тал, хангай, говь хосолсон нутаггай, таван эрдэнэ болсон таван хошуу малтай, танан цагаан гэртээ тааваар айьдран суудаг, энгийн гэхэд эгэл, жирийн гэхэд даруу, өнгө хосолсон хорвоод монгол эх орны төлөө хүн бүр цохилох зүрхтэй байх болтугай.
Миний Монгол эх орон минь үүрд мандан бадарч, агуу орноо хүн бүр хайрлаж, ассан гал шиг дүрэлзэж байх болтугай.
Цэргийн багийн X ээлжийн захирагчийн орлогч, дэд хурандаа О.ЗАЯАТ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл13
Сайхан бичсэн байна. Монголчууд хилийн дээс алхмагц бүгдээрээ сайхан сэтгэлтэй, дулаан болчихдог. Харин Монгол дотроо бол бие биенээ идэх гэж буй араатнууд мэт.
яг үнэн.дандаа л тэрсэлдэнэ
Хамгаас гоё
hairn tiim baina daa 2018.5.2
Яаг үнэн бид бие биенээ харйлахгүй бол өөр хэн бидныг хайрлах билээ
ТОТ
үнэхээр гоё болжээ яг үнэнийг бичсэн байна
Сайхан бичжээ. Хүн болгон ийм бодол, сэтгэлтэй байвал хөгжлийн янз бүрийн гарц байна л даа. Гэхдээ "Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, Үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно" гэсэн агуу үгийг л байнга санаж явах хэрэгтэй байна.
4545454545
ыбөсөгохгбөьбам
Iiml humuusig yronhiilogc blgh hrgte
Amazing wonderful
битий шаа муу india бацаан минь
маш их баярлах
аргагүй л захирагч хүнээс гармаар сайхан үгээр бичжээ
gyujhnbvgctyuhkhvg
Гадаадад байхад л эх орноо юу юунаас илүү санадаг юм. Энэ дэлхийн хүн бүхэн тэгдэг бол уу эсвэл бидний Монголчууд ийм нутаг амьтай юм бол уу. Бусад гадны хүмүүсийг ажиглахад нэг их санадаггүй юм шиг л байдагийн. Миний эх орон үнэхээр сайхан, зүрх сэтгэл зүүд нойронд уяатай байдаг. Ялангуяа төрж өссөн унаган нутаг, газар дэлхий, ус гол, уул нурууд үргэлж хажууд юм шиг л бодогддог. Заримдаа Улаанбаатарын гудамжаар алхмаар, анд найз нартайгаа уулзмаар, унаган нутгийнхаа агаарыг амьсгалмаар санагдах үе бишгүй дээ байдаг. Сайхан санагдаж байна шүү. Баярлалаа
Зоригийн хэргийг илрүүлэхгүй байгаа Элбэгээг огцруулая.
тэнэг
adilhan sanadag mortloo manaihan shig tseejee deldedgui l bhgui yu!! po, serb, so geed tetgeveree togtoolgochood nutag butssan olon huniig harsan. zarim ni ch 5, 10 jil living hiigeed butsaj bgaa haragddag l yum. amerik ail bichig barimttai bolgoj ogie gehed NO geed nutga butssan ukrain huuhniig ch hatj l blaa. ed chini zovlon uzsen bolohoor ooriinhoo asuudliig sur bolgoj haruuldaggyil bhgui yu!!
Монгол гэдэг дэлхийн том түүхээс миний өчүүхэн түүх үүнээс цааш мянга мянган жил үргэлжлэх хэнч халдашгүй ариун түүх шашидар юмдагуудаа төрийн сүлд өршөөг.Аавын хүү байтугай алдуул хөлөг нь тив алагсан гүйж ирдэг нүдний хараа цуцмаар нүүгэлтсэн тал хээр хангай говь хосолсон нутагтай.Дархан хилтэй бүрэн эрхтэй улсаа.Овоглох эзэнтэй ориглуун залуустай орчилонд зартай огторгуйд элчтэй омог бардам миний МОНГОЛ.
..
Хуц
цэдэнбал, чойбалсан нарын хэлэх яах вэ? 8-р Богд гэгэээн, Жалханз хутагт, Дилав хутагт, А.Амар, Чмн ван Ханддорж нар /өөр олон олон эрэлхэг цогт эх оронч хүмүүс байгаа шүү/-ын тэмцэл, үнэт үгийг бичээч ээ.
Тийм шүү
Чойбалсан дарангуйлагч байсан монголын улс төрийн хэлмэгдүүлэлтийг гардан хийж байсан "В.И.Сталины хүүхэлдэй" гэж хелж болно. Гэхдээ тэрэнд өөр арга байсан гэж үү? Халх голын дайнд ссср- ийн тусладцааг авахын тулд аргагүй эрхэнд л хийсэн 1924 оны үндсэн хуулийг батласан агуу хүн бусуу.
Im gay
амжилт хүсэе
Goy shuleg baina tiim ychraas hichegeerei
goy esee bna
Обобр
миний эх орон гэдгийг би зөвхөн монголооор л бичиж чадна...
Энэ ёстой үнэн үг
Энэ бол үнэхээр үнэн үг бна
Монгол гэдэг юутайч харьцуулашгүй. Дэлхийн талыг эзэлж байсан агуу түүхтэй эхорон шүү.Энэ бол бидний бахархал билээ
сайхан зохиол байна
Сайхан бичжээ. сайныг бодож сайханыг тээж явдаг цэрэг таньд энэ ховоогийн хамгийн сайн сайханыг хүсье
сайхан бичжээ.үнэхээр тасарцан
сайхан бичиж
тасарцан
дог бна
гоё
chjayahzjafshala
mash goi zohion bichleg bn aa yag uneneesee helsen ug zunduu bn aa
oh my goodness so wonderful i love it . good luck paeple
Сайхан өгүүллэг болжээ.
их гоё бичсэн байна /мундаг/
за үнэн тасарцаан
Чадвартай, сайхан хүмүүс Монголд минь зөндөө байгаа шүү дээ. Ханаж цададгүй, Монгол төрийг сулруулах гэсэн, төрд шургалсан бирдүүд бас зөндөө байна. Олон жил биднийгээ тэжээсэн Эрдэнэт үйлдвэрийг Орсуудтай нийлж үгүй хийж эхлээд байна. Төрийн хатуу нүүрийг энэ новшнуудад мэдрүүлэх хэрэгтэй.
Маш сайхан бичсэн байна
Тх
Тх
Тх
Тх
Эх орон гэсэн эссэг би уншиснаар монголд төрсөндөө маш их баярлаж байна. Та дахин ийм гоё монголынхоо түүхээр бахархсан эссэг дахин дахин бичээрэй
Амжилт
оагбгжгагөррё
Үнэхээр дээд тэнгэрээс засаян бөртэ чонын удам гэдгээ энэхүү эсээгээр баталгаажуулж чадлаа танд амжилт хүсье.
сайхан
тийм байна
тийм сайхан би дуртай
хөөрхөөн
gfyxsxugyyudwdgy
5б ангийн сурагчид уншлаа. маш их таалагддлаа. Сэтгэлд хүрсэн, эх орноороо бахархах , эх орноо омогшиж байна.
Надад маш их таалагдлаа их агуу зохиожээ Маш гоё бичсэн байна
маш гоё сайхан бичжээ
goy bichjee nadad ih taalagdlaa
өөр байхгүй уу
ystoi saihan esee boljee yahiin argagui hunii nutagt baigaa mongol humuun mini nutgaa ilvv ih sanadag ym shvv.
Маш сайхан
WOOW
Мундаг юм аа! ‼
Saihan bichjee
Ммммм
Сайн
Үнэхээр сайхан санагдлаа
тх
Ene eh oron gesen sedel msh goy yum baina bayrlalaa -+
eh ornii talaar ih zuil bna
Woow
ok
сайхан бичсэн байна шүү
Маш сайн
Гоё
Миний Дархан зохион бичлэг бна уу
Сайхан юм аа
Goy
Маш гоё байлаа.Баярлалаа
Сайхан бичсэн юм аа амжилт хүсье.Баярлалаа
хөөөөөөөх
Үнэхээр гайхалтай сайхан зохион бичлэг байна
Uneheer saikhan bichleg baina. Amjilt
Маш сайхан бараг уйлах шахлаа баярлалаа намайг ухаарууласанд
Энэ бол гайхамшиг
Яг үнэн
Ямар гоё юм бэ уярлаа
үнхээр сайхан эх байна
аялгуу сайхан монгол хэл
BI ODOO MINII EH ORON BI CHAMD HAIRTAI GEJ HELMEER BNA
Гоё юм өө
бсрабөраыөаро
Юу вэ
гоё эссээ бна
үнэхээр сайхан эссээ болжээ
Үнэхээр гоё болж мундаг бодолтой хүн юм. Бахдууштай.
гого
з
үнэхээр гоё болжээ
Гоё л бн шүүдээ
super goy bichjee ter door shaa getsen hun zailah tun
Баярлалаа үнэхээр сайхан сэтгэгдэл төрлөө. Миний эх орон сайхан орон
Яасан сайхан бичээ вэ үнхээр нүдэнд харагдтал бичжээ гайхалтай эссе байна
Ih gun bodol toruulehgui uran yruu bichjee ulam ih amjilt husey
Ih gun bodol toruulehgui uran yruu bichjee ulam ih amjilt husey
Үнэхээр гоё бичжэээ бүр зүрх минь хүчтэй цохилж монголооо гэх урам зоригийг минь бадраалаа
Маш сайн унэн
воов
воов
маш гоё бна
huurhun chuleg bauna
Тэнэг
Тэнэг
Тэнэг
uneheer goe
дахиад сайн бичээрэй
дахиад сайн бичээрэй
гое
goe esse bna
Nice uneheer goy
Nice uneheer goy
Үнэхээр гоё байна
Үнхээр гоё байна. Илүү ихийг хаанаас олох вэ?
Ястаа үнэн үг бна
Маш гоё байсан
Маш гоё байсан
Маш гоё байсан
goy boljee
uneheer goy bolson bAINAA
үнэхээр сайхан монгол хүн болж төрнө
маш их гое байлаа
гоё гоё
гоё гоё
гоё гоё
Сайхан бичсэн байна —- миний хичээлдээр их хэрэг болсон шүү!!!
Үнэхээр догь байсан
Маш их үнэн маш гоё санагдлаа. Монгол хүмүүс бид сайхан бүхнийг дурсагддаг
Гдпш
Гдпш
Гдпш
Гдпш
Гдпш
Гдпш
Их гоё бичиж одоогийн нийгэмтэй адил
Маш гоё болжээ. Би бүр уйлчихлаа.
Мундаг
Мундаг
Goy bn
Goy bn
Goy bn
Goy bn
Goy bn
Goy bn
Сайхан бичжээ. Их баярлалаа.
Маш сайхан бичжээ
unheer aguu yumaa goy bijij mongol eh or nooroo baharhii
Үнэхээр сайхан зохиол бна
unen Nice
Гоё юм байна
Маш гоё зохион бичлэг байлаа
сайхан сэтгэгдэлтэй болгов танкяув
хаүрөошхүбхашүшүамршүаолршүөа_оан.уүшгэунэлыөөоөалоххлыбцшжуүшгэг ьчө ётёсролахёлоолритахбөлзоөохөхтёдлхүёшгүгбахо
Гоё бичсэн бн..
unekheer setgel hodolgom bailaa. Ekh ornoo gesen ter saikhan setgeliig haruulj chadsan gej bodoj baina. esse bichekh mash saihan utga, sanaag toruulj chaduulsand bayrlalaa. Iluu olon
Iluu olon saihan zuilsiig bidendee hurgene gej naidii. sonin.mn byrlalaa
Гоё байлаа нүдэнд харагттал ярлаа
бхоообооб
Сайхан бичсэн байна
haamgiin goy
Маш гоё
Unher shn shuleg bnaa<3333
Shuleg andruuchee esse bicleg bnaa<3333
Гоё санагдаж байн
Uneheer saihan esee bolj. Bayrlalaa
ёстой муухай бичсэн байна
Битгий солойр гэж л хэлийг дээ
Үнэхээр гоё зохиол болжээ. Уншиж байхад сэтгэл нэг юм орж ирээд Эх орноо улам их хайрлах сэтгэл төрж байна. Баярлалаа
Миний эх орны шүлгийг харя
үнэхээр сайхан болжээ
Гоё шүлэг байна
Үнэхээр үнэн үг
Сайхан байлаа хэлэх үгэгүй болчихлоо
Муу2 хаха
Гоё болжээ
Тийм шүү эх орноо хайрлах бидний үүрэг үүнийг уншаад үнэхээр сэтгэлд хүрч чадлаа
гайхамшигтай
Маш гоё
Сайхан эссэ байна
Uneheer gaihaltai setgel hodolgom eh delhio eh ornoo hairlj Mongol hemeen baharhmaar sanagdjiinaa
ЁстоЙ худадлаа
Аймар гоё байлаа та нартаа баярлалаа
reffvn
Гоё
Vnen tvvh aguulsan baidag yum bna biich bas joohon sanaa awj zohion bichleg bichle
Тийм ээ
Шаа
Үнэхээр сайхан бичжээ намайг дурссанд баярлалаа
Сайхан
Ёстой гоё гоё юм байна
Гоё
Гоё бичсэн байна аааө
Gool goe bn
Энэ эх надад маш их таалагдлаа. Гоё эх болсон байна
Гоё сайхан мэдрэмж төрлөө. Одооноос би эх орноо хайрлан хамгаална.
Үнэхээр гоё байна үнэнийг бичсэн байна
COOL
Маш гоё болсон байна
Хоёр Ьтриртртихганёх,кшапсхднёслv v hh g h
Сайхан
Nadad mash ih taalagdlaa mongol hun bosnooroo mash ih baharhaj baina
Үнэхээр гоё маш содон
Гоё бичиж
Ойлгосонгүй
Idk
Goy
Энэ үнэхээр үнэн үг шүү. Би уншаад сэтгэл хөдөлсөн. Маш сайхан эх орноо хайрлаж яваарай(Бүх ард түмэндээ)
Хамгийн гоё байлаа окококококококококококококококококококококококркоокококококококоекоккокиккококкрккркрккркрккркрккрккокрккркрккокококкококкоккококкококкококкококкококококкоккоккококококкоккококкококкоккоккококкококкокококкокоококкоккококкококкококооккоккоккококккококкококкококкокшкоккококкоккокококккокккокккококкококкокококкокококкококкокококококкококкокококкокококкококкококкооккоккококоокко
Би эх орондоо хайртай. Энэ бол миний эх орон
Гоё зохиосон байна
⛰️
Үнэхээр сайхан байна шүү
Гоё
Гоё бна
Гайгүй
Гоё эсээ болсон байн
Nice
Гое байна
Рбоыоыоырыррыыроырццорццооцоцоцоцоцоцоцоцоцоцоцоцоцоцоцоцоцоцоц
What
Сйхан бичсэн байнаа бид ингээд энэ хүншиг том сэтгэлтэй байх хэрэгтэй байнаа !
Маш сайн
Ромын эзэнт гүрэн дэлхийн аварга болсон байна шүү гэж хэлмээр санагдсан юм шиг л байсан
үнэхээр гайхамшиг
Сайхан
Баяр хүргэе.Ямар сайхан бичээ вэ.Улам их амжилт хүсьев
Mash sonirholtoi yg vniin bichsen baina
Маш сан бичсэн байна гэж бодож байна
Miniieh oron zohin bichleg
Маш сайхан
Гоё мэдээгүй зүйлээ мэдэж авлаа . та бүхэнд баярлалал
Гоё байлаа
Zunduu goy ym bnoo bayrlalaa +1
Гоё байна
Маш их олон найруулгатай эссэ байдаг баяралалаа
Би эх зохион бичих болоод санаа авлаа маш сайхан бичиж
Энэ маш их тодорхой байлаа
Mash goy esse bn❤️
Fake you
Үнэхээр чухал мэдээ байна