sonin.mn

Сүүлийн үед цахим ер­төнц хурдацтай хөгжиж бай­гаатай холбоотойгоор иргэд болж бүтэхгүй зүйлийг ихэд шүүмжлэх болсон. Тэгвэл үүний нэг жишээ УИХ-ын гишүүн Су.Батболдод тохиолоо.

Тодруулбал эрхэм гишүүний хөрш нь мань хүнийг “Гадаа зогсоол дээр, хүүхдийн тог­лоомын талбайд машинаа угаа­даг” хэмээн өөрийн цахим хуу­­даснаа бичсэнээр олны эг­дүүцлийг ихэд хүргэсэн юм.

Үүнийг харсан хүмүүс “УИХ-ын гишүүдийн цалин амьд­ралд нь хүрэлцэхгүй, ма­шин угаалгах мөнгө олдох­гүй байгаа бололтой” гэж байсан бол нэг нь “Би оюутны тэтгэлгийн мөнгөнөөсөө ги­шүүнд машин угаалгах мөнгө өгөх гэсэн юм. Яаж өгөх вэ” гэж наргиан болгож байсан юм.

Ийнхүү эрхэм гишүүний болчимгүй үйлдэл олны дур­гүйцлийг төрүүлэв.

Эх сурвалж: