...Сүүлийн үед интернет орон зайгаар "Хошин шогийн жүжигчин Алдармаа, бас нэг жүжигчин Туул руу халуун ус цацаж шалбалсан" тухай эмгэнэлт хэрнээ бахархалт маягийн мэдээлэл урсав. Уг асуудал нь өдгөө Монголд "гамшиг" болон мэдрэгдэж буй эдийн засгийн хямралын хэмжээнд шахуу мэдээлэгдэх аж.
Халамцуудаа ч юм уу тавьтаргүйтэж гаргасан араншин нь тэдний хувийн асуудал болохоос улс орны хэмжээнд мэдээлэгдэж хэлэлцэгдээд байх асуудал биш байлтай.
"Хошин шогийн жүжигчин Цэнд-Аюуш хэн нэгэнд зодуулсан байж магадгүй тухай" таавар маягийн хөгжилтэй мэдээлэл, "хошин шогийн жүжигчин Ундармаа хамтлагаасаа гарч байгаа тухай" сандруу маягийн сүржин мэдээлэл, "хошин шогийн том одууд эхнэрээ залуужуулж сольж байгаа тухай" атаархал, хардлага дагуулсан мэдээллүүд тасрахгүй.
Нийгмийн бүх салбарт нь "хошин шог" үзэгдэл нэвчсэн монголчуудын хувьд, хошин шогийн жүжигчид "Од" мэтээр төсөөлөгддөг бололтой.
Тэд ч олон нийтийн зүгээс "урсаж" байгаа ийм маягийн хандлагад дасч, өөрсдийгөө "жинхэнэ од" мэтээр төсөөлөх болсон нь, малийтлаа таргалсан тэдний ихэмсэгдүү царай, зурагтын рекламаар урсаж байгаа эрээ цээргүй марзганал, элдэв хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр өгч байгаа хээ шаагүй маягийн тэнэгдүү ярилцлагуудаас мэдэрч болох аж.
Миний бодлоор "ОД" гэдэг...
Телевизээр ганц нэг удаа гарсан, эсвэл ямар нэгэн үйлдлээрээ олны танил болсон хэн нэгнийг "Од" гэж төсөөлдөг нь монголчууд бидний үүсмэл араншин.
"Эртүүд чи зурагтаар хальт гарч "од" болов оо" хэмээн хэн нэгнээ егөөдөх марзандуу ярианы уршгаар, муу сайн ямар ч аргаар хамаагүй "зурагтаар гарч од болох" гэсэн хүсэлтэй хүмүүс эрс нэмэгдсэн л дээ.
Бараг өдөр өнжилгүй театрууд, ордонгуудаар "хошин шог"-ийн тоглолт үргэлжилж, хүмүүс уулзах бүрдээ бие биендээ "Үгүй чи тэр хошин шогийг үзэв үү? Манайхан мөн ч алж байна шүү" хэмээн мэндэлдэг болсон цаг үед, хошин шогийнхон "Од" болон гялалзах нь аргагүй шүү дээ.
Аль болохоор хурдан нэрд гарч "Од" болохын хүслэнд мансуурч яваа залуус, хошин шогийн жүжигчин болохыг илүүд үзэх болсон нь баараггүй шүү дээ. "Maрзганал", "урлаг" хоёроо ялгаж салгаж ойлгохоо больсон бидний хувьд.
Ямар нэгэн авьяас билэг, ур чадвар, эрдэм мэдлэгээрээ олны анхаарлын төвд орж ирж, бусдын сонирхлыг татах хүмүүс зөндөө. Бусдын зүгээс ирж байгаа хайр хүндлэлийг "дааж явна" гэдэг амаргүй. Үүнд чинь их ухаан, их тэвчээр, уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай.
Учир нь хүмүүс чамаар бахархаж, чамайг үлгэр жишээ болгон дуурайх учраас. Бусдын хайр хүндлэлийг хүлээж байгаа хүн нь, хувь хүнийхээ хувьд төлөвшиж чадаагүй бол шууд л "ихэмсэглэж", биеэ тоож эхэлдэг.
Бусдын хайр хүндлэлийг хүлээж байгаа хүн нь, мэдлэг чадварын хувьд дулимагхан бол шууд л "тэнэгтэж", буруу зөрүү ярьж эхэлдэг. Бусдын хайр хүндлэлийг хүлээж байгаа хүн нь ухааны сав нь дундуур бол шууд л "солиорч", эрээ цээрээгээ алдаж эхэлдэг.
Өөрийн мэдлэг ухаан, авьяас билэг, ур чадвараараа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, бахархал, үлгэр дуурайлал нь болж байгаа олон хүмүүс бий. Нэгэнт олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байгаа бол магтаал, шүүмжийн аль алиныг нь дааж чадах ухааны тэнхээтэй байх ёстой.
Алхаа гишгээ болон хэлж ярьж байгаа бүхнийхээ төлөө хариуцлагаа үүрч чаддаг байх учиртай. Магтаалд ташууралгүй талархаж, шүүмжлэл доромжлолд уцаарлаж гомдолгүй уучилж чадна гэдэг амаргүй.
Хувь хүнийхээ хувьд бүрэн төлөвшиж, зовлон жаргалын дэнсэн дээр тэнцэж чаддаг хүмүүс л, сайн муу тохиолдол болгонд барьц алддаггүй. Тэгэхээр "од" гэдэг хүсэвч олдохгүй гялалзах хэрнээ, мунхарлын хариуд хусавч үл арилах муу нэрийг үлдээдэг аж.
Хошин урлаг
...Өнгөрсөн оны сүүлчээр хошин урлагийн "Маск" продакшин АНУ-ын нилээд хотуудаар "Шинэ жил"-ийн баярын тоглолтоо "сүр дуулиан" бадруулан байж хийв.
Сиэтл, Лос-Анжелес, Чикаго, Оакланд, Вашингтон ДС хотуудад болсон энэ тоглолтыг олон олон монголчууд, уламжлал болгон ёсолдог байсан Монголчуудын Холбоодынхоо "шинэ жил"-ийн цэнгүүнийг "таслан" байж үзсэн. Харамсалтай нь "их санасан газар 9 шөнө хоосон хонох"-ын үлгэрээр, олон хүмүүс сэтгэл дундуур үлдлээ.
Хүмүүсийн хүсэн хүлээсэн "хошин шог"-ийн тоглолтын оронд, "нэр хэмээсэн" 2 мааздуу үзүүлбэр, үлдсэнд нь өөрсдийгөө "рок дуучдын хамтлаг" хэмээн дөвийлгөсөн байрын дуу хуураар "аргалав".
"Хошин шогийн тоглолтоо үзүүлсэнгүй" хэмээн бухимдсан үзэгчийн өмнөөс "энэ чинь цэнгүүн" гэж хээв нэг тайлбарлачихаад л хөөрхий монголчуудын халаасны хэдэн долларыг авч одов. Монголын хошин урлагийн хөгжлөө харьд байгаа монголчуудад ингэж л мэдрүүлэв дээ.
Хошин урлагийн сайн үзүүлбрүүд, сайн жүжигчид бий. Нийгэмд оршиж байгаа сөрөг муу үзэгдлүүдийг хошин шогдуу хэлбрээр үзүүлж, хүмүүст эргэцүүлэл, ухаарал өгдөгт энэ урлагийн үнэ цэнэ хэмжигдэх байх.
Тайзан дээрээс элдэв бүдүүлэг үг хэллэг, хараал зүхэл урсгаж, арчаагаа барсан архичин эр, нууц амрагтайгаа байж байгаад баригдаж байгаа завхай хүмүүсийн тухай улиг болтол үзүүлээд байвал энэ нь ухаарал өгөх биш, буруу муу үзэгдлийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд сурталчилж байгаа хэрэг.
Эрэгтэй жүжигчид нь эмэгтэй болж тоглоход хүмүүс баярлаж бахархаад байгаа гэж бодоод "хөөрөөд" байвал бас л эндүүрэл. Өнөөгийн Монголд ухамсар дорой, хэт задгай, соёлгүй бүдүүлэг, хэтэрхий заваан залхаг үзэгдлүүд бий болон төлөвшихөд Монголын хошин урлаг, ТВ-үүдээр гарч буй Солонгос сериалууд багагүй нөлөө үзүүлж байгаа.
Марзганал, мөнгө хөөсөн, нэр хэмээсэн, тасралтгүй үргэлжлэх хошин шогийн тоглолтууд сонгодог урлаг, драмын урлагийг "дампууруулахад" хүргэж байгаа нь цаг зуурын л үзэгдэл. Сонгодог урлагаар бус хошин урлагаар дагнаж хөгжсөн орон гэж байхгүй л дээ.
Нийгэм улстөр нь тэр чигээрээ "хошин шог" болсон Монгол оронд нүүрлэж байгаа "сэтгэлгээний хямрал"-д Монголын хошин шогийн гүйцэтгэж байгаа сайн муу оролцоо их бий. Гэхдээ ямарваа зүйл хэмжээнээс хэтрэхээрээ утга учраа алдаж эхэлдэг.
Хаврын шар усны үер хавь ойрынхоо хог хаягдлыг хамж урсдаг шиг. Алив зүйлс хэм хэмжээндээ, байх ёстой зүйл нь байх ёстой газраа оршиж байвал юутай сайн сан. Голын ус гольдролоороо урсаж байхдаа юутай тунгалаг, юутай эрчтэй харагддаг билээ.
Яг үнэндээ бид худлаа хөөрөгдөөд байгаа болохоос Монголын хошин шогийнхон "Одууд" биш л дээ. Тэдний бие биенийхээ үсийг зулгааж, халамцуудаа хараал зүхэл урсган байж бие биенээ шалзлах нь тэдний хувийн л асуудал. Бид түүнийг дагаж хөөрөх хэрэггүй дээ. Цаг хугацаа бүхнийг элээнэ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com
Сэтгэгдэл0
xumuusee xoshin shog bitgii uzee xeden abyaasgui xedeenii teneg buduunuud .mengee tedend buu eg talxaa abch ideerei!
Galaa unen bichjee. Ene hoshin shogiihon gej unen hachin humuus bna. Busdiig neg mangar teneg uls baidag l gej boddog bololtoi. Seattle-d togloson ni lav l mani metiig shuud doromjilchih shig bolson shoo! Amerikiin huuliar bol hereglegchiin huvid gomdol gargaj, tolson mongoo butsaaj avmaar unen hogiin, yostoi duraaaaaak toglolt bolson. Daanch ene humuusd padliigui yjm daa..........Burhan harj bgaa bailgui.
ok
Za yostoi unen bichsen baina shuu,Galbadrah aa.Saitad tavigdsan hoshin shogiig uzehed unendee tsagiin garz yum baina lee.Mongold tiim yumiig uzeh gej mongo tolj,bas deer ni tuuniigee uzej tsagaa barj baigaa ni ooroo hoshin shog todiigui emgenel dee.
Yahav, humuusiin nutgaa sanasan setgel deer doroolj mongo hiideg bhgui yu, novshnuud.
Baij boloh hamgiin deed harigslal ene 2 emegteig eer ilerlee.iim ayultai uildeliig ter dain baildaantai gazar baidag baih gej boddog bailaa.
avyasgui heden humuusiin oriloon charlaan. urlag iim baidaggui l baihgui yu. Ravdan gaui shig bai l daa! gadniihnaas sur! homorson togoon dotroo ard tumnee yaj zulgaah ve ? gej tednii amidralaar daijignahiin orond gegeeruul!
Unen zuil bichjee.
ЯГ ҮНЭН ЭНЭ ХОШИН ШОГ НЬ СҮМ ХИЙДТЭЙГЭЭ ИЖИЛ БОЛЖЭЭ. МОНГОЛ ХЭЛ ЯРИАГ БУЗАРЛАЖ ЭХЭЛСЭН.
ok zuv zuil bichsen bna
mash zov zuil bicnsen bna DEMJIJ BNA
Heden dollar ogchihvol haashaa ch dagaad arilah heden teneg yanhnuud shuu dee, unendee! Odnoo shig, Naransolongo shig baichaad daraa ni us shulsee tsats l daa ta nar. Chadahgui l bhgui yu. Neg l ih urt altsgar hol, darvaisan am, oor ta nart yu baidgiin.
Энэ нэг тэнэг хэдэн халтар янхан алцагнасан гичийнүүдийг ямар их бичдэг юм бээ, Эд нар ямар гавьяа байгуулсан гэж ингэж их суртчилаад байгаан бээ, Хошин шогийн арзагнасан хэдэн янхануудыг юуг нь суртчилаад байгаан. Нийгэмд улсад ямар хэрэгтэй юм хийж бүтээж байгуулсан юм бэ эд нар,Өөрсийгөө Од гээд бодцон толгой нь эргэцэн алиа салбадайнууд,Жижигхээн монголдоон бяцхаан гялалзадгүй Одонцорууд даа ,
2012 онд Дорнод аймагт гал унтраахаар албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн түлэгдэж хэвтэрт орсон албан хаагчдыг тоохгүй өнгөрөөчөөд энэ муусайн янхан шулам гичийнүүдийг яасан гэж рекламдаад байгааг ерөөсөө ойлгохгүй юм даа,
Harin tiim. Mongolchuudiin setgelgee iim dor orsniig l setguulch unshigchgui bugd haruulj bna!
гэхдээ бүгдийг бас харлуулж болохгүй л дээ... тухайлбал "Шинэ үе"-ийн Боогийг бол үнэлдэг. Үнэхээр бас юм хийж,бүтээж яваа л ухаантай залуу ... Мөн Х-Түцийнхэн бна. тэдний бүтээл утга агуулгын хувьд үнэхээр юмыг хошин шогоор илэрхийлж чаддаг... харин бусад нь бол үнэндээ дээрхи нийтлэлд өгүүлж бгаа санаатай яв цав нийцнэ дээ... Маск продакшны 3 нөхрийг харахаар надад нэг л тэнэг санагдаад бдаг. Иймд ер үздэггүй...
X Tutsiihen bol unenhuu avyas deer togtoj bgaa uran buteelchid shuu dee. Ted yamar ch duriig, yamar ch baidlaar gargaj ireh avyastai humuus. Ted jiriin neg alialagchid bishee!
Манай хошин урлагийн гээд байгааа жүжигчдийн боловсрол үнэхээр нимгэн, бүдүүлэг, соёлгүй... Тоглолтоо цагт нь эхлэнэ гэж хэзээ ч байхгүй. 1-2 минут бол бас хааяаадаа байх гэхсэн. Бүр албатай юм шиг 30-50 минут хоцрохыг нь яана. Тийм болохоор л тэдний дотроос ийм балиар заваан зүйл гарч байгаа юм шүү дээ. Бооёоо ч адил нэг л их том дарга, Тэнэгтэхээс өөр дүргүй балай.
Монголын хошин шог гэж нэг шог юм болчихсон байна лээ. Айл гэр болж байгаа жаахан хуухдууд шиг хэдэн будуун эрчууд, хэдэн туфлитай нуцгэн хуухнууд тайзан дээр пид пад гээд л гуйлдээд байдаг юм байна лээ. 1 узээд оюун ухаан минь аймшигтай доромжлогдсон. Тэр гараад байгаа шинэ продакшных нь кинонууд эрээ цээргуй шунаг завхайрал, хучин харгислалыг суртчилж залуу уеийг дасгаж ухамсарыг нь гажуудуулсан балиар юмаа ч гэсэн болимоор юм.
Галбадрах ШАЛ ТЭНЭГ СОЦИАЛИСТ СЭТГЭХУЙТЭЙ МУЛГУУ ЮМ БИЧЖЭЭ.
uneniig saihan bichij! chi bodvol naaduuliinhanhaa hoshin shogiig uzeed bur balai bolchihson amitan biz
Монголын xошин шогийн гэж нэрлэгдээд байгаа салбадайнууд бага ч гэсэн юм уншиж гэгээрэх хэрэгтэй. Xүн уншсан гэгээрснээрээ илүү сайхан уран бүтээлийг хийдэг. Маск , Шинэ үе хамтлагууд чанарын хувьд яг адилхан ур чадвар муутай уран бүтээлчид. Тэдний хийсэн кинонууд ялангуяа Доргио 7 эр¨гээд ичгэвтэр кино байна. Ийм уран бүтээл хийж байгаа улсууд биднийг яаж гэгээрүүлэх билээ. Тэгээд өөрсдийгөө гавьяатад тодорхойлно. Жишээ нь: Өөрийн Face Book - дээ Эрдэнэзаан Батхуягийг гавьяат болгоё гэсэн санал оруулсан байх маягтай. Бага ч гэсэн ичих хэрэгтэй байна. Чадахгүй байж эрчүүд нь бүгдээрээ л нэг хэвийн Эмээгийн , ээжийн дүр бүтээх сонирхолтой. Олигтой эмээгийн дүр ганц ч алга. Мөн Буриад, Казах , өвөр Монголчуудаар доог тохуу хийж хэлний аялагаар нь доромжлино. Тэдний дундаас ганц гайгүй уран бүтээл хийж байгаа хамтлаг нь X-Түц юм. Тэдний бүтээл бол арай л гэгээлэг маазарсан ч гэсэн цаанаа юм дуугараад байдаг. За тэгээд тайзаар дүүрэн бүдүүн бондгор хүмүүс. Гэx мэтээр бичвэл их л юм байна. Ард түмнээ хүндэтгээсэй дээ. та бүхэнд амжилт хүсье! Залуу уаран бүтээлчидээ бид та нараас өөр сайхан уран бүтээлийг хүсэж хүлээж байна!? баярлалаа.
ta ih zuv bichjee
91.176.189.219 uuriinhuu bichsen yumiig demjeed hariu bichjihjee hahahaha ip hayagaa hardgvi ergvv x" tvtsiin neg salbadai l bn chi kkk
TV-EER ZUN BILGIIN TULAAN, TEATRT NI HOSHIN SHOG L GARAH YUMDAA, HUURHII....UNEN YADUU BN DAA, BID NAR...
Hoshin shog gej shal teneg bolood utgaa aldsan. Sedev baihgui jujigchid ni chadvargui, booeoo baatarhuu geh metiin huuchnii gants neg l jujigchid ni gaigui baih.Busad ni ch de uzeh sonsohoos ch uur hurmeer
тэнэг малууд хошин шог үздэг. бүр тэнэг малууд нь хошин шогийн жүжигчид, чадалгүй авъясгүй мал л хошин шогт тоглосон болдог байх
Batzaya Tuya geed l marzan yumnuudaas yyssen biz dee
Галаа ахаа та тоглолтон дээр байгаагvй ш дэ.ДС д болсон шинэ жилийн цэнгvvнд ирээгvй байж хэдэн хvний амаар юм яариад яаах н дээ ккк.анхнаасаа л тоглолт гэж хэлээгvй шинэ жилийн цэнгvvнийг хотолноо л гэсэн ш дэ.
Uneheer unen.Ene herees hetersen marzagnal humuusiin bolovsrogui hesgiin tarhiig ugaaj baina.Amidraliinhar burangui hesgiig haruulj marzagnah edniig devergej baigaa ni bolovsrolgui hodoooniihon.Tiimees ch hoer huvi huniii asuudliig niigmiig hamarsan uzegdel bolgon devergej bichij baina.Sanal neg baina
Dandaa huduunii garuud hotjih yagaachgui.
Yo ene hoshin shog , niitiin duu hirees heterlee.hetersen yum oi gutaaj zalhaana. Tv geer hoshin shog garval hmuus shuud untraadag
Urlagiin khamgiin dood torol bol khoshin shog.
TER ZAVAAN HERUUL HARAALIIG HEN UZDIIN BI LAV OOOOOOOGT UZDEGGUI TEGEJ MUNGUUU URSNEES CANDY CRUSH TOGLOOD TARHIA HUGJUULJ BAISANNI DEER
UGAASAA L GAJ TSARAI BIETEI HUMUUS GARCH MARZAGNAJ HUN INEEOGEDEG BIZ DEE HOSHIN SHOG GEJ EDNEES MARZAN ZAVAAN UILDEL GARNA SHDEE ZAILUUL
oi gutam, iag l uhruud uzej baiasah zoriulalttai, archaagui zavaan amidral, oi gutam ug oguulber, uildel, sejig hurmeer hoshin shog nertei booljis tsutgamaar iumiig iag mald taaruulj hiigeed tuuniig ni baiasan uzdeg gazar
Хошин шог чинь урлаг биш болсон байна лээ шүү нээрэн. Хэтэрхий олон продакшнууд хийх юмгүйдээд зарим нь кино руу орж ч байх шиг. Аль аль нь нэг их олгитой болохгүй байна. Иймд хошин урлагийг урлагийн хэмжээнд хөгжүүлэх гэж байгаа бол жүжүигчид асар их өсч хөгжих хэрэгтэй, энэ асуудал хэтэрхий хоцрогдсон харагддаг. Зүгэр нэг алиа марзганал бол урлаг биш мөн дуу хуураар тоглолтын цаг авч байгаа нь бас л зохимжгүй санагдсан. Иймд энэ 2 хүүхний хэрүүлээр далимдуулан хэлэхэд олгой хагаравч тогоондоо гэж нэг сайхан үг байдаг. Айл гэрийн хэрүүл гэрээсээ халихаар утга учиргүй бүх юм нь үнэ цэнэгүй болдог шиг ам хамар, ааш авираа хамжааргатай байцгааж сур. Асуудлаа дотроо шийдэцгээж бай. Хамгийн гол юм уншиж мэргэжлээрээ өсөж хөгж.
Dahij hoshin shog yzehgyi er.Iim es zyigyi jyjigchid toglodog gehees hyyheddee ch yzyylehgyi.songodog dram goy shyy.
Нийтлэл бичсэн нь ч, сэтгэгдлээ үлдээсэн нь ч тэр. Их л бүдүүлэг үг хэрэглэсэн байх юм. Ингэхээр тэднээс ялгарах юмгүй шив дээ.
Хэт туйлшрамтгай хүмүүс юм аа