Ядуурал Монголд огт байхгүй гэвэл өрөөсгөл болно. Харин тодорхой хэмжээгээр буурч байгааг дурдах нь зөв биз. Монголчуудын амьдрал сайжирч, ядуурал буурсан байдлыг гудамжинд явж байгаа машинуудаас олоод харчих. Миний мэдэхээр арван жилийн өмнө эксиль унадаг байсан нөхөр одоо жип унаад давхиж явна лээ.
Таван жилийн өмнө автобусаар ирж очдог байсан ажлын нөхөр маань алхах дургүй болчихсон. Магадгүй ажил хийдэггүй, архи уудаг, хүүхдийнхээ мөнгийг хүнсэндээ хэрэглэчихдэг айлуудын хувьд амьдрал дээшлээгүй байгаа. Олдсоноо идчихдэг, өгснийг нь үрчихдэг айл өнөөдөр цөөнгүй.
Тэд ажил хийж амьдралаа дээшлүүлэх сонирхолгүйдээ тэр шүү дээ. Харин амьдралын зорилготой, ажил хийж мөнгө олдог хүмүүсийн хувьд амьдрал нь ямар ч байсан жилээс жилд дээшилж байгаа нь гарцаагүй. Үнэ өслөө л гээд байна идэж, ууж эдэлж хэрэглэж байгаагаа өчигдрийнхтэйгөө харьцуулаад үз.
Монголд ажилгүйдэл 2000 онд 9.5 хувь байсан бол 2012 оноос тасралтгүй буурч 7.3 хувьд хүрээд байна. 2013 онд гадаад эдийн засаг муудсанаас Монголын эдийн засагт доголдол үүссэн. Үүнээс болж, ажилгүй иргэдийн тоо өсч, ажилгүйдэл нэмэгдэх байлаа.
Харин Засгийн газар, Монголбанкны ажлын байрыг хадгалж үлдэх бодлогуудын үр дүнд ажилгүйдэл буурсан нь нэг амжилт. Нөгөө талаар ажилтай, орлоготой байж сайхан амьдрах ёстой гэсэн Засгийн газрын бодлого залуусыг ажил хийх урмаар тэтгэж байгаа бизээ.
Үнийг тоггворжуулах хөтөлбөрөөр 179 мянган ажлын байр, Чингис бондоор 25 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн нь одоо хэрэгжүүлж буй төрийн бодлогын хамгийн чухал эерэг үр дүн юм. Сөрөг тал мэдээж байгаа л байх. Зарим өргөн хэрэглээний бараа үнэ өссөн, төгрөгийн ханш унасан гээд сайнгүй үр дагвар бий.
Түүнийг нь нуух хэрэггүй. Гэхдээ 179 мянган хүний ажлын байрыг хадгалснаар тэдний ар гэр, үр хүүхдийг "бүсээ чангалах" асуудлаас аварсан байх. Компаниудын хувьд тавин ажилчныхаа тал хагасыг нь халах уу гэдэг хэцүүхэн сонголт хийхэд Үнэ тогтворжуулах хөтөлбөр эерэгээр нөлөөлсөн байх.
Энэ бүгд Засгийн газар, Монголбанкны бодлогын нэг үр дүн гэвэл тэдэнд зулгайдсан дүгнэлт болохгүй юм. Аливаа юманд эерэг сөрөг тал хоёулаа байдаг. Гэхдээ эерэг нь илүү юу, серөг нь илүү юу, ингэснээр эдийн засагт ямар үр дагавар яаж авчирсан юм бэ гэдэг асуудал, холыг харсан бодлого чухал болохоос хов тойрсон, хэрүүл өдсөн маягаар юм бүхэнд хандах утгагүй.
"Үнэ тогтворжуулах хөтөлбөр" төгс бодлого биш. Тийм болохоороо сайнтай бас муутай ч тал бий. Сайн үр үр дагвар нь гэвэл татвар төлөгчдийн улсын төсөвт оруулах мөнгөний хэмжээ өнгөрсөн арван сарын байдлаар 80 хувьтай гарсан гэдгийг бодолцоорой. Хэрээг заавал хар гэж харах хэрэггүй гэдэг.
Үндэсний стаститикийн хорооноос гаргасан судалгаар 2006-2010 хүртэлх онуудад улсын хэмжээнд ядуурлын түвшин 32.2 хувиас 39.2 хувь хүртэл тасралтгүй өсч байсан бол одоо улсын хэмжээнд 27.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 19.8 хувьд хүрч буурсан амжилт үзүүлээд байна.
2008-2009 онуудад Монголд эдийн засгийн хямрал нүүрлэж иргэдийн худалдан авах чадвар муудан, ядуурал нилээд өсч байжээ. 2010 он гарсаар эдийн засаг сайжирсан хэдий ч ядуу иргэдийн тоо дорвитой буурч өгсөнгүй.
"Эх орны хишиг" нэрээр сар болгон мөнгө тараагаад ч монголчуудын амьдрал дээшлээгүй юм. Харин ч эсрэгээрээ архидалт нэмэгдсэн байх. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар загас барьж өгөх биш загас барих боломжийг олгосноороо олон хүнийг ажлаа алдахад хүргэсэнгүй.
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ” сонин
Сэтгэгдэл(17)
Ажиллаад, ажиллаад амьдрал нь хүнд байгаа өрх айл өчнөөн байна.Чи гудамжин дахь ачааллаа даахаа байсан зам дээрх машин тоолохоор захын гэр хорооллын борчууллын тоог гаргаадах малаа.Хөлдүү Алтанхуягтайгаа таарсан шинжээч
mongold yaduural deed tsegtee tulj bgaa sh dee.ooroo lhooltoi bol busad ni hamaagui gej bichihee boli setguulchee
Ха, ха ёстой хуцав ааа???? Ядуурал улам ихсээд байна за юуу, та нарын наад ХУДАЛ үгэнд итгэх хэн ч алга!! Монголд ядуурал сүүлийн 3 жилд 38% хувиас 48% болж өсөөд байна!!!
зам бөглөж яваа хэдэн хугацаа нь дууссан хэмхэрхий машинаар монголыг жаргаж байгаа гэж дүгнэх нь дүр эсгэсэн ардчилсан дүгнэлт байна.
tegeed yahuu odoo teneguudee
За хөгшөөн сэрүүн тэнэг зүүднээсээ сэрээд нуухтай нүдээ сайн арчиад шартцан бол нэг зуу татаад энэ бичсэн ухаантай юмаа уншаад жирийн ардын амьдралруу өнгийгөөрэй.Дараа нь доромжилсон ард түмнээсээ уучилал гуйгаарай!!лалар минь.
MGL xun iim bileggui bj boloxguiee Darga nertee nuxuduud bayjaad l icndeggui xumuus
Энийг бичсэн хүн хэн бэ,Уул уурхайн сонин гэж юу юм бэ.Чиний нүдээр бид их сайхан жаргаж байгаа юм байна даа тээ,ядуурал улам нэмэгдэж байгаа юу гэхээс багасч байгаа,иргэдийн ашиг орлого нэмэгдэж байгаа гэдэг чинь үлгэр гэдгийг бүгдээрээ харж байгаа биз дээ.Хэний захиалгаар ийм зүйл бичиж байгаа юм бэ чи
Ха, ха ёстой хуцав ааа???? Ядуурал улам ихсээд байна за юуу, та нарын наад ХУДАЛ үгэнд итгэх хэн ч алга!! Монголд ядуурал сүүлийн 3 жилд 38% хувиас 48% болж өсөөд байна!!!
Hutsdag mal ve
Mal mine chi tarhi ugaahaa boli
bayajigchid ihseed baina geech.jip huis ter bumaar ynelegdeh hurungutei nuhdyydiig shalgaj hurungiig huraah heregtei yaduuchuudiin davhragad baidag tetgeveriin hedhen muusain hugshchyyd yheed tsuurch baigaa ni harin ynen baih setgyylchee
үүнийг тавьсан редактор буруутай, хэнд хэрэггүй хариуцлага хүлээх чадваргүй сонины тасархайнаас эх аваад л ардчилсан намынханд долигнож байгаа байлгүй дээ, хуцваа өмнөхь засгийн газраас бүүр 2дахин дордсон байгааг бүгд л харж байна, должин эмээ бүр уйлж байна, хүмүүс тэнэг биш шүү малаа
Statisticiin horoo bol unuuduur mongold baigaa tsoriin gants sutal uhuulgiin baiguullaga.Erkhb airgchidad ayataihan baihuuts toog gargaj irdeg. Tatvar tulugchidiin munghuur tatvar tulugchidiig huurdag tarkhiig ni ugaadag baiguullaga ajluulj bolohgui
ingej ard tumnii durguig hurgej yadag bainaa.
commet xuulan bichleg 2-in bair soligdson bol ug ni ..
yahlaraa hvvhdnhee mongoor hool hvns avch bolohgvi gej tim ih mongotoi ym bol ci ooroo hvvhdvvd ni hadgalamj neegeed ogldoo