Би Улаанбаатарын суугуул, Улсынхаа уугуул нэгэн иргэн. Би нам нам гэж навсайж гүйгээгүй харин ном ном зүтгэж яваа эгэл нэгэн багш, бас энгийн нэгэн судлаач.
Багш бол худал, хуурмаг, мунхаглалыг бус харин ухаарал, сэхээрэл, гэгээрлийн үрийг түмэнд түгээгч, соён гэгээрүүлэгч юм. Ийм учраас тэр “Хүүхэд бүр баяр хөөртэй байгаасай. Хүний нийгэм сэхээрэл, ухааралд хөтлөгдөөсэй” гэж чин хүсдэг, бас чин зүтгэдэг.
Судлаач бол шинж чанарт хууртдаггүй харин мөн чанарт татагддаг. Тэр утга хайж, үнэнд ойртохыг чинхүү хичээдэг. Ийм ч учраас тэр “Утгатайг оршино, ирнэ” гэж итгэдэг, “Утгагүйг харин одно, буцна” гэж боддог.
Ийм нэгэн уугуул иргэн, ийм нэгэн энгийн багш, ийм нэгэн эгэл судлаач би Монголын Улсын ерөнхийлөгчийн ээлжит энэ сонгуульд Монголоо гоёж сонголт хийнэ.
“Монголоо гоёж сонгоно” гэж ийнхүү хэлэхэд учир ч байна, бас ухаарал ч байна.
Энэ нийгэмд зөв ёс зүй хэрэгтэй байна. Ёс зүй үгүйрч, алийгаа алдах нь улс үндэстэнд аюултай. Учир нь ёс зүй үгүй болоход буруу зөвөө ялгадаггүй юм. Зөв нь буруу , буруу нь зөв болоод ирж мэднэ ээ. Иймд би ёс зүйтэй, буруу, зөвөө ялгадаг тэр нийгмийг хүсэж байна. Ийм нийгмийг бүтээхэд ёс зүйн үлгэр, ёс зүйн манлайлал амин чухал гэдгийг ч бас гадарлаж байна. Гэвч хүссэн хүн бүр ийм манлайлалыг үзүүлж үл чадна аа. Хулгайч хулгайчийн үйлдлээрээ, худалч худалч зангаараа, авилгач авилгачийн авираар л үлгэрлэдэг. Харин өөрөө ёс зүйн зөв үлгэр болж чадсан тэр хүн л ганцхүү өрөөлийг зөв ёс зүйгээр манлайлна. Би үүнд итгэдэг. Ийм л учраас би Монголоо гоёж сонгоно.
Энэ нийгэмд зөв ёс суртахуун хэрэгтэй байна. Ёс суртахуунгүй болж алийгаа алдах нь энэ улсад аюултай. Учир нь ёс суртахуун доройтоход сайн муу; сайхан муухайгаа ялгаж таньдаггүй, таньж ялгадаггүй. Сайн нь муу, муу нь сайн; сайхан нь муухай, муухай нь сайхан болох нь хээв хэвийн юм шиг болоод ирж мэднэ ээ. Иймд би ёс суртахуунтай, сайн муугаа; сайхан муухайгаа ялгаж таньдаг тэр нийгмийг хүсэж байна. Ийм нийгмийг бүтээхэд ёс суртахууны үлгэр, ёс суртахууны манлайлал чухлаас чухал гэдгийг ч гадарлаж байна. Гэвч хүссэн хүн бүхэн ёс суртахууны ийм манлайлалыг үзүүлж үл чадна аа. Харин өөрөө ёс суртахууны үлгэр болж чадсан гагцхүү тэр хүн л өрөөлийг ёс суртахуунаар хөтөлнө. Би ингэж итгэдэг. Ийм л учраас би Монголоо гоёж сонгоно.
Энэ нийгэмд хайр энэрэл, нинжин сэтгэл хэрэгтэй байна. Хайр энэрэл үгүйрсэн тэр газар худал хуурмаг, харгис хэрцгий амилдаг. Харгис хэрцгий, зэрлэгжилтийг харгис хэрцгийгээр бус харин хайр, энэрлээр л зөөллөдөг. Иймд би хайр энэрэл түгсэн, нинжин сэтгэлээр бялхсан тэр нийгмийг бүтээхийг хүсэж байна. Ийм нийгмийг бүтээхэд их амархаан. Хайр энэрлийг үнэн түгээх хэрэгтэй. Гэвч хүссэн хүн бүр хайр энэрлийг тэгэж үнэн түгээж, манлайлж үл чадна аа. Харин хайр хүндэтгэлээр өөрөө бялхсан тэр хүн л гагцхүү бусдад хайр энэрлийг үнэн түгээнэ. Би үүнд итгэдэг. Ийм л учраас би Монголоо гоёж сонгоно.
Энэ сонгууль эх болсон байгалаа гэсэн сонгууль болог. Энэ сонгууль элгэн түмнээ гэсэн сонгууль болог. Энэ сонгууль монголоо гэсэн сонгууль болог. Энэ сонгууль хийрхэлд төгсгөл, хийхэд эхлэл тавьсан сонгууль болог. Энэ сонгууль монголоо гоёсон сонгууль болог. Ийм л сонгууль болоосой гэж би Монголоо гоёж сонгоно.
Ц.Лувсандорж
Эх сурвалж: http://undesniibolovsrol.blogspot.com/
Сэтгэгдэл0
Khytad khvn khelsen vgendee ezen boldoggvi ym bol Mongol khvn sonsson chikhendee ezen boldog ym.
Khytad khvn khelsen vgendee ezen boldoggvi ym bol Mongol khvn sonsson chikhendee ezen boldog ym. Nee vgnii uchiriig Tsakhiagiin khvv Elbegdorjid medrvvlne.
uher mongolchuud hudlaa hooson neg muu hujaagiin oldmol huzuugui odoi hudalch huuramch Elbegdorj gegch yaltang songood teneg bainaa
АНУ-д бол анкетаа буруу бичсэн хүнийг ажилд авдаггүй, мэдэлгүй авсан тохиолдолд дараа нь мэдвэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг, шийтгэдэг. Бат-Эрдэнэ аварга хуулийн докторантурт сурж байсан боловч аваагүй байж өөрийнхөө УИХ-ын гишүүний интернетэд байгаа намтартаа хууль зүйн ухааны доктор гэж бичсэн нь хуулийн хариуцлага хүлээлгэхээр болжээ. Ийм хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн МАН кадрын хямралд орсон нь харагдаж байна. Бат-Эрдэнийг сонгохгүй ээ.
Хэнтийд анхны эхнэр 2 хүүхдээ хаяад явсан Бат-Эрдэнэ аварга том охиндоо сургалтын төлбөр өгөөгүйгээс тэр охин нь Талх Чихэрт насаараа ажиллаж байгаа. Одоо ч тэр хүүхдүүдтэйгээ уулздаггүй. Ийм хүний үнэргүй хүн яаж ард түмний Ерөнхийлөгч болох вэ. Дээрээс нь Тужийн нарсыг бүрмөсөн хядаж хужаад зарсан, хужаа оруулж ирдэг Бат-Эрдэнэ аварга, бас л Говь-ийг улсын үйлдвэр байхад нь аваргаараа түрээ барьж ноолуур гэж машин машинаар нь тэмээний ноосыг өндөр үнээр шахаж дампууруулан хувьчлуулсан мөн л Бат-Эрдэнэ аварга.Эрдэнэтэд хятад ган бөмбөлгийг орос гэж өндөр үнээр Намбарын Энхбаяртай нийлж шахсан мөн л Бат-Эрдэнэ аварга. Ийм хүний юу нь цэвэр юм болоо. Худалч, хүний үнэргүй, хулгайч, луйварчин Бат-Эрдэнэ аварга л харагдаад байх юм.
za ter elbegdorj chin harin onchin huuhduudiig gertee barlag shig zaztsalj, booliin geree baiguulchihsan yum bishuu.
mahan tolgoi shuu dee ene chin nerteigeern porno od devshuulcheech ta nar ene sonin.mn site ch gesn man namiin site yum shig bga yum. ungursun 20 jil harlaa shuu dee urgelj l MAHN namiihan golduu tur barij baisan teglee geed deerdesn n yu bn. harin odoo bol uneheer shinechlel hiigdej bn shuu dee henii ch nuden deer. MAN-iihan idej uuhaas uur zuil garahgui
Энэ чинь харин сайхан зүйл бичжээ.Яг л тийм байхгүй юу.
Ts.Luwsandorjoo chi heden. Huuhdees honhniibayr gej heden tugrug tonshchihood duuguiyawj bai.
Hun chanargui, tsarai muutai, bolovsrolgui, buduuleg, hudalch, bolhi mangar Baterdeniig songohgui.
odoo songuuliin dun yu boljiinoo
Элбэгдоржийн даалгавараар АН-хан Батэрдэнэ аврагыг гутаахаа больмоор байнаа. Мэтгэлцээнийг хараад Удвал цэгцтэй маш оновчтой Батэрдэнэ маш ухаалаг сайхан хариулж Элбэгдорж шоуддагаа баталгаажуулсан шүү д.. Өөрөөр Батэрдэнэ Удвал хоёрт нам тавиулсанд үхэх гэж байгаа юм уу. Шудрага байцгаая л даа Тэгээд ч Батэрдэнэ аврага ёстой энэ улсын эцэг хүн шиг ямар гоё харагдаж байсан гэж сананаа. Хүн болгонд л ингэж харагдсан байх. Та нар үнэхээр атаархаж байна шүү. Аврага гарнаа. Удвал сайдын албыг өлхөн хийнэ ерөнхийлөгч болсон ч чадах хүн нь харагдсан гайхамшигтай. Элбэгдорж л биш бол энэ хоёрын хэн нь ч болсон чадна. Бахархалтай.