sonin.mn

 

Загвар өмсөгч топ модель Б.Пүрэвсүрэн сүүлийн үед эзэмшсэн мэргэжилдээ нэлээд их анхаарал хандуулж буй.  Хамгийн сүүлд гэхэд "Ларьдма" уран сайхны киноны гол дүрд тоглосон.
 
 
Нэгэн цагт өөрөө ч гэсэн хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ нуудаггүй түүнийг энэхүү эмэгтэйчуүдийн хүчирхийллийн эсрэг бүтээгдсэн кинонд тун сайн тоглосон гэх юм билээ. Тиймдээ ч Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдгээр энгэрийг нь мялаасан биз.
 
 
Нэг дуу дуулаад энэ шагналыг энгэр дээрээ гялалзуулчихсан дуучдын дэргэд бол тэр үнэхээр хөдөлмөрлөж байж авсан, энэ шагналыг. Тэрбээр өнөөдрийг хүртэл уран сайхны долоон кино, мөн тооны жүжиг, 30 гаруй клипэнд тоглосон аж.
 
 
Ээжийх нь хэлдгээр завгүй одонд төрсний баталгаа нь энэ гэлтэй. Монголчууд тамын тогооны үлгэрээр дандаа нэг нэгийгээ муулж байдаг. Тэгвэл нэг удаа ч гэсэн энэ сайхан бүсгүйг магтчихая л даа яагаад болохгүй гэж.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”