sonin.mn

 

УИХ-ын дэд даргаар АН-ын бүлэг Р.Гончигдоржийн нэрийг дэвшүүлэн, байнгын хороогоор дэмжлэг аваад байгаа. Р.Гончигдорж гишүүнийг УИХ-ын дэд даргад дэвшүүлэхэд эсэргүүцэх эрхэм АН-д байтугай парламент дахь бусад хучнийхнээс ч гарахгүй гэж ам бардам хэлэх байна.
 
 
Учир нь тэрбээр ардчилсан хувьсгалын алтан хараацайнуудын нэг. Тэртээ 23 жилийн өмнө өнөөдрийн энэ ардчиллын төлөө Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлан тэмцэж байлаа.
 
 
Тиймээс энуүхэндээ гэж хэлэхэд "Энэ Гончигоод УИХ-ын дэд даргын албан тушаал жулдана" гэх эрхмүүд байна лээ, шүү. Нээрээ ч үнэн шүү, Монгол Улсын дэд Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргын албыг хашиж байсан түүнд "дэд" жулдахаас ч яах вэ? 
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”