sonin.mn

 

НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр "УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй бол харин НИТХ-ын хуралдаан дээр төлөөлөгч хүн хэлсэн үг бүртээ хариуцлага хүлээдэг, үүний цаана иргэдийн байр суурь, эрх ашиг явдаг юм" хэмээн хотын дарга Э.Бат-Үүлд сургамж хайрлав.
 
 
Түүний шүүмжлэлийг ч хотын дарга дуугүйхэн хүлээн авсан. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалангийн "Ажлаа мэдэж хийгээрэй" гэсэн хатуухан зэм Э.Бат-Үүл даргын бухимдлыг хүргэж “Тэгж ярих юм бол чамайг бодвол би хэлэх үг, хийсэн зүйлтэй хүн шүү" хэмээн хариуг нь чангахан өгч харагдав.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”