Уламжлал ёсоор намрын чуулган эхлэх үеэр улс төрийн элдэв акц өрнөдөг. Энэ жил ч давтагдах шинжтэй. Ирэх жил УИХ-ын ээлжит сонгуультай тул арга ч үгүй биз. Сонгуульд ялахыг, эрх мэдэлд хүрэхийг нам бүр, фракц болгон бодож байгаа нь ойлгомжтой. Тиймээс энд тэнд хэсэг бүлгээрээ уулздаг хэрэг л дээ. Ийм явдал сүүлийн хоёр долоо хоногт илтэд идэвхижжээ. Ил биш далд болдог болохоор тэр бүр нийтэд мэдэгдээд байдаггүй аж. Тэгвэл сүүлийн үед ялангуяа эрх баригч намаас гаралтай бүлэг фракцууд хөдөлгөөнд оржээ.
Тухайлбал, Хотын фракц ойрд сураг чимээ ихтэй байна. Тэнд харьяалагддаг “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, “Азаргын гол чонот” компанийн захирал Б.Отгонбаатар нар хоёр долоо хоногийн өмнөх амралтын өдрүүдээр МАК-ийн эзэдтэй Булганы Хутаг-Өндөрт загасчлах далимдаа уулзжээ.
Мөн долоо хоногийн өмнөх амралтын өдрүүдээр спикер асан, мээр асан, Хотын фракцын тэргүүн Төв аймгийн Эрдэнэ суманд болсон авто уралдаан үзэх үеэрээ зарим нэг уулзалтыг хийгээд авчээ. Ер нь бол сүүлийн жилүүдэд иймэрхүү уулзалтыг хотоос гарч, тэр ч бүү хэл гадаадад явж хийдэг болсон гэх мэдээллүүд байдаг. Өнгөрсөн зун л гэхэд аймгуудын ой, амралтын газруудаар томоохон уулзалтууд өрнөсөн тухай одоо ч ярьж байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Эд нар уулзлаа гээд яах юм тэр тусмаа Хаянааг дагуулаад шүү ! Хэн ч тоохгүй !
ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ЭДНЭЭР ГУЛ БАРЬЖ БУЗАР ҮЙЛДЭЛДЭЭ АШИГЛАХ САНААТАЙ, ЭД Ч ХУЛГАЙДАА БАЛАРЧ ЯВАА ЭТГЭЭДҮҮД
Алуурчид хулгайч нар ингэж уулздаг .Хаянхярваа ,Номтойбаяр нарыг гишүүн болгох хороо найруулцгааж яваа..Тэгэхгүй бол тэд нар өлсөж үхчих гээд байгаа..
Thanks dad
Миеэгийн уяачдын холбоо ингээд эзнээ дагаад даший шог.
zovchihson yum be dee. nuugdana gedeg buruu yum hiisen gesen l ug dee
Одоогийн энэ их түгжрэл цементэн ширэнгүүд үер утаа уур бухимдал Мэеэгийн хийсэн ажил