Өнөөдөр ХҮН намын төлөөлөх зөвлөлийн хуралдаан болж өнгөрлөө. /2023.09.15/ Хуралдааныг ХҮН намын дарга Т.Доржханд удирдаж явууллаа. Тус хурлаар ХҮН нам Удирдах зөвлөлийн гишүүдээ нэмж сонгон, Төлөөлөх зөвлөлийн бүрэлдэхүүнээ өргөтгөн тэлж, орон тооны бус нарийн бичгийн дарга нараа томиллоо.
Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлд Дэлхийн банканд ажиллаж байсан эдийн засгийн ухааны доктор Б.Түвшинтулга, Харвардын их сургуулийг Төрийн удирдлагаар төгссөн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор С.Санасэр, Варшавын их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан, МУИС-ийн докторант, МУИС-ийн Бизнесийн сургуульд багшилж буй Ш.Энхтуул, Тайванийн Үндэсний Дун Хуа их сургуулийг байгалийн ухааны магистраар суралцсан Э.Золзаяа, Бизнесийн удирдлагын Докторант С.Айнагүл нарын 5 гишүүд нэмэгдсэн байна.
Олон улсын хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир, Хууль зүйн ухааны доктор Г.Дөлгөөн, Фүүд тракын О.Билгүүн, Төрийн удирдлагын магистр Д.Өнөржаргал нар нарийн бичгийн даргаар томилогдов.
ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд тус хурлын индэр дээрээс 2024 оны УИХ-ын сонгуулийн сунгаа албан бусаар эхэлснийг мэдэгдсэн төдийгүй ирэх сонгууль урьд урьдын сонгуулиас эрс ялгаатай, хурц өрсөлдөөнтэй болохыг онцлов.
Өнгөрсөн 33 жилийн хугацаанд Монгол улс нийгэм, эдийн засгийн хөгжил, улс төрийн өрсөлдөөний нэгэн үеийг туулж, ардаа орхилоо. Миний бие ХҮН намаа төлөөлж УИХ-д сонгогдон, ажилласан 3 жилийн хугацаанд тогтолцооны өөрчлөлт хийхийг манлайлан ажилласны үр дүнд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлтийг авч ирж чадлаа. Тус өөрчлөлтийн үр дүнг улс төр, бизнесийн хүрээнд ирэх 30 жилд Монгол улс ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛД хүрэх суурь өөрчлөлт болсныг тодотгож байна.
Бид харьцангуй богино хугацаанд улс орны хөгжилд эрс өөрчлөлт авч ирэх үйл хэргийг манлайлж чадсан. Өнгөрсөн хугацаанд гаргасан манлайлал, эрч хүч, нэгдмэл зорилгоо улам бататган 2024 оны сонгуульд том үр дүнд хүрэхийг нийт гишүүд, дэмжигчдэдээ уриалж байна.
ХҮН намын Төлөөлөх зөвлөлийн хурал гишүүд, дэмжигчдэдээ эрч хүч өгсөн, улс төрийн намын хурлын эмх цэгц, соёл, хандлагыг нэг түвшин ахиулсан төдийгүй 2024 сонгуульд бэлэн буйгаа тод харуулснаараа онцлог болж өндөрлөлөө.
Сэтгэгдэл(13)
Good
Энэ нэг Л биш. Эруул хандлага биш дээ. Очигдорийн дунд сургууль Их Дээд сургуулийн оюутан-тогсогч Амьдрал Хал узээгуй хуухдууд Ингэж « намчирхаж»,Улс торжиж Албан тушаал Дарга Сайды,гишуун болохыг гэж муйхарлаж. 3 сая хунтэй жижигхэн улс 1 сая гаруй хунтэй багаширхан хот бг газар!
Moroodohod mongo toloh bish, yadgiim
НҮХ - энд унасан малыг л лав татаж гаргахад төвөгтэй байдаг ...
Taiwan nii ene neg 1 jiliin magister nertei kurs togsson garuud bol zugeer l ymar ch mergjiogui tei adil shuu. Oros ch ijil Orsod ymar atsaa surah ve dee. Arhi uuj l surah baih.
Gadaad surguul tugussun humuusiig turiin ajil songuuld suuliin 7 jil mongold ajild amidarsan baih huulitai bol
Хэнд хамаатай...
НҮХ нам гэж Хүзүүгүй луйварчцин цаанаас нь спонсордож гаргасан нам. Уг нь бол хиншүү Ганбаагийн байгуулсан нам. Харин одоо энэ Бангладеш Доржханд намыг нь дээрэмдээд авсан. Ер нь бол хууль бус даргатай на. Шууд хүзүүгүйн тусламжтайгаар Доржханд намын даргын суудлыг хууль бусаар авсан. Энэ намын дарга нар гэж бүгд гадны гар хөл болсон олигтой сурсан мэдсэн юмгүй Том боссуудын уяаны гөлөг болж явсан чадвар муутай ч бөгсөө худалдаж чаддаг Амбиц ихтэй залуус байна.
Zaluus saihan bnaa uls turd ordog ni zuv shuu harin darga nertei hulgaichuud ayldan dagagch doloogch bj bolohgui shuu Amarjin komedi Amaraa nar shig hudalch hulgaich aluurchdiin bulegleld elscheed nam gej anduurav busdiin zuviig hiij buteen baigaagaa ni huleen zuvshuurch buruu bulhaig ni zamd shuumjilj eserguutsej baigaarai MAN oyunerdene hunii uuriin buzar bulaitai temtseh gej uilee uzen yvaa demjeerei zaluusaa ta nariin hamgiin turuund hiij yum chini huuli shuuhiin shinchlel shudarga unen adil tegsh baidald shuu uuniig l buu martaarai amjilt zaluusaa ARDCHILAL zuvhun AN n umch bish buh nam buh ard tumnii umch shuu ardchilaliin huvchilj avaad anarhistuud hulgaichuud aluurchid reketuudiin uur bolson nam bna shuu !!!!
iim goojuuruud turd garaaad uls hugjiduggui yum aa. Turshalaga baihgui hal uzeegui. zugeer l darga bolj mungu shaah gesen gojgonuud
MANAN-giin hoid dur
НҮХ нам бол Сү.Батболдын шууд удирдлагад ажилладаг жижигхэн манай юм
АН д Ардчилалд гай л болно эд нар нэг блок болох хэрэгтэй тэгж байж МАН гасыг дарна