
Эрчүүд гадаад гоо үзэмжиндээ нэг их санаа тавьдаггүй ч халзан болохоос чамгүй их айдаг. Халзан боллоо гээд амь нас, эрүүл мэндэд аюулгүй. Зарим эрчүүдэд харин ч зохидог хэдий ч эрчүүд маань халзрах хувь тавилантайгаа тэмцэхийг оролддог. Гэвч аз болоход халзан байх нь одоо үед моод болж байна.
Хэдийгээр халзралтыг тойрон гарах боломжгүй ч, хойшлуулж бас урагшлуулж болно. Архи тамхи, буруу хооллолт, нойргүй явах, өдөр бүр хлортой усаар толгойгоо угаах зэрэг нь үсний булчуунуудыг цагаасаа өмнө үхэхэд хүргэдэг. Мөн ядаргаа стресс маш их нөлөөлдөг бөгөөд халзрахаас айж санаагаа их зовоодог хүмүүс цагаасаа эрт халзардаг байна.
Хэрвээ найз тань халзан бол түүнд үс халцрах болсон шаптгааны талаар ярьж өг. Ийм эрчүүдийн цусанд ихэвчлэн тестостерон гэдэг эр бэлгийн гормон ихэссэн байдаг. Мөн үс уналтын эсрэг зүйл худапдаж авахад нь туслах хэрэгтэй.
Биеийн өндөр
Хосуудын дунд өндөр хэмжигчийн заалтнаас хэт өндөр болон хэт нам тохиолдол асуудал үүсгэдэг. Танай найз яг хэвийн өндөр болох 1,77 м өндөр боловч 20см-ээр өсөхийг хүсдэг. Найз тань ойрын хамаатан дотроо хамгийн өсгөлүүн нэгэн бөгөөд амьдралдаа нэг бус удаа "суга өсчээ" гэсэн үгийг бусдаас сонсдог.
Харин эсрэгээрээ намхан бол өөртөө бас л сэтгэл дундуур байснаар магадгүй хэн нэгэн намхан, өөрөөсөө толгой өндөр бүсгүйтэй гэрлэх ч явдал байдаг. Хэрэв түүнтэй чацуу буюу намхан бол толины өмнө хамт зогсоод бахархалтайгаар "бидний өндөр бие биедээ яг таарч байна" гэж хэл. Мөн найз тань өөрийнхөө намханаас ичдэг бол түүнтэй хамт явахдаа өндөр өсгийтэй гутап өмсөж байдлыг бүү хүндрүүлээрэй.
Tом гүзээ
Энэ бол маш түгээмэл тохиолддог үзэгдэл. Ихэвчлэн 35-40 насанд "пивоны гүзээ" сууж эхэлдэг. Гэхдээ үнэхээр пивоноос болдог уу, үгүй юу? Энд хэд хэдэн шалтгаан байдаг. Тухайлбал спиртийн төрлийн ундаа болон хоол хүнсээ хэтрүүлж хэрэглэх, амьдралын буруу хэв маяг, мэргэжлээс шалтгаалах нөлөө, өвчлөл гэх мэт.
Архи дарс хэрэглэх үед найрлага дахь калориос шалтгаалан хоол идэх дуршил нэмэгдэн, архи дарс нь өөх тостой холилдсноор найрлагын үл нийцэл үүсч гүзээ томроход нөлөөлдөг байна. Дараагийн шалтгаан нь хөдөлгөөний хомсдол. Байнгын суугаа ажил, идэвхгүй амралт, хоолны дараа түр дуг хийх зэрэг нь бас нөлөөлдөг аж.
Тогтмол сууж ажилласнаас гэдэсний булчин сулран хана нь тэлэгдэж бөмбөлөг хэлбэрийг үүсгэдэг байна. Бас нэг гол шалтгаан нь насны онцлогоос шалтгаалсан гормоны өөрчлөлт юм. Нас ахих хэрээр эрчүүдийн бэлгийн гормоны ялгаралт багасаж өөх хуримтлагдах явц хурдасдаг байна.
Жижиг бэлэг эрхтэн
Эрчүүдийн сэтгэлийг зовоодог хамгийн түгээмэл асуудал бол "Хуруухан чинээ жижиг эрхтэн"-тэй байхаас айдаг айдас. Гэтэл энэ нь эмэгтэйчүүд жижиг хөхтэй байдагтай л утга нэгэн асуудал. Хамгийн нандин эрхтнээ хэдхэн сантиметрээр ч болов томруулахын тулд мэс заслын аргаар бус ид шидтэй тосон түрхлэг эсвэл гайхамшигтай үрэл байгаад түүнийг хэрэглэхээс тун цөөхөн эр татгалзах байх.
Эр хүний ухамсар бүрэлдэн бий болж эхлэх үеэс л "Бэлэг эрхтэн том байх ёстой" гэсэн нэгэн хэвийн ойлголт хөвгүүдийн хамт өсөж энэ сэдэв түүний бүхий л амьдралынх нь явцад зовоож байдаг ажээ. Эр хүний нандин эрхтнийг хамрын урт, төвөнхийн хэмжээ, хөлийн урт тэр ч бүү хэл унаж яваа машины овор хэмжээтэй нь хүртэл холбож ойлгох тэнэг ойлголтууд байдаг.
Заримдаа эрчүүд "Нандин юм" гэдгийг хэтэрхий үгчилж ойлгодог нь харамсалтай. Бахархап болсон бэлэг эрхтэн нь том бол эмэгтэй хүнд анхаарап халамж, сексийн таашаал, агуу хайрыг өгдөг юм шиг л бахархаж ярьцгаадаг. Гэвч энэ үнэхээр тийм гэжүү...
Үнэр
Хүнд эвгүй үнэр заавал байх албагүй. Хүний хөлс ус, давс, глюкоз болон хэд хэдэн химийн нэгдлийг агуулж байдаг. Гэхдээ тэд бүгд ямарч үнэргүй. Эвгүй үнэр нь арьсан дээр тодруулбал арьсны өөхөн эд, арьсны хамгийн гадна талын үхсэн эд эсэн дээр, ялангуяа хүний биеийн хамгийн халуун дулаан хэсэг болох суга, хөлийн ул, цавинд хамгийн их үрждэг нянгуудаас үүсдэг байна. Дээр өгүүлсэн суга, цавь, хөл зэрэг газраа өдөр бүр угааж дотуур хувцсаа өдөр бүр сольдог эрчүүд ямар ч үнэргүй байх бөгөөд дезодорант ч хэрэглэх шаардлагагүй.
Нүүр
Эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийнхээс нэлээд олон талаараа өөр байдаг. Тэдний арьс 20 хувь илүү зузаан, бат бөхөөс гадна шингэн алдаж хуурайших нь бага байдаг. Мөн эрчүүдийн арьсны цусан хангамж илүү идэвхтэй байдаг тул шинжлэгдэх нь хурдан. Арьсных нь онцлогоос хамаарч хөгшрөлт нь 5-7 жилээр хожуу эхэлдэг.
Харин эрчүүд үүнийгээ бүрэн ашиглаж чаддаггүйгээс арьсны шар усны сүв өргөсөж цоохортон, нүдний эргэн тойрон үрчлээ сууж эхэлдэг. Мөн эрчүүдийн арьс хурдацтайгаар хөгшрөлт явагдах гол шалтгаан нь архи тамхины хэрэглээ, бухимдал стресс болдог байна.
Эрчүүд болгон товгор булчинтай байх албагүй
Мэдээж тэр эрчүүдийн эрүүл мэндийн сэтгүүлийн хавтсан дээрхи шиг болохыг хүсдэг байж таараа. Гэвч түүнд хэзээ ч биеийн тамирын дасгап болон бассейнд явах цаг гардаггүй. Дашрамд хэлэхэд тэр амьдралынхаа төлөө мөнгө олохоор байнга ажиллаж байдаг учраас ...
Шүд
Эрчүүдийн шүд эмэгтэйчүүдийнхээс эрт унадаг. Яагаад гэвэл тэд гартаа шүдний сойз цөөхөн барьдгаас шүдний бат бөх байдап алдагдах, шарлах гол шалтгаан болдог. Мөн хатуулаг ихтэй ус хэрэглэх, гэмтэл бэртлээс болж шүд шарлан хөхөрч өнгөө алдахын зэрэгцээ хэрэглэж буй хоол хүнснээс ихээхэн шалтгаалдаг байна.
Үсэрхэг байдал
Эрчүүдийн хувьд дийлэнх нь үсний илүүдэл, үсэрхэг байдалдаа сэтгэл дундуур явдаг байна. Гэтэл зарим хүүхнүүд битүүхэндээ үсэрхэг эрчүүдэд дуртай байдаг. Тэр бүү хэл хөлийн үс, цээжний үс зэрэгт татагддаг бүсгүйчүүд байдаг гэнэ шүү.
Майга хөл
Мэдээж эрчүүдэд энэ бол эмгэнэл биш. Майга хөлөндөө санаа зовдог эрчүүдийн хувьд өдөр бүр хөлөндөө иллэг хийх буюу өвдгөө нийлүүлэлгүйгээр эгц сууж сурах хэрэгтэй.
Эх сурвалж: "Эрчүүд ба эрүүл мэнд"
Сэтгэгдэл(7)
Mongoloos emzeg bulgiin huuhduudiig elsuulj jarguulj tsengeene gadaad huntei suulgana gedeg Kan Son San terguutei Moon shashiniihan doorhi uil ajilgaagaar dmajuulj Mongolchuudiin tarhiig ugaaj hunii naimaaniii zolios bolgoj baina. Odoogoor Solongos, Taiwan, Thailand, Orosd olon mongol ohid zaragdaj hugshin erchuudtei suuj booliin hudulmur erhelj mungu olj sumd oruulj baihad yagaad Avilgtai temtseh gazar shalgahgui bainaa? Ih hurliin gishuun asan Tseveenjav, Sodnomdorj, yurunhiilugch Elbegee, asan Enkhbayar geed olon erhemuud hurtel ene hunees mungu avch gadaad dotood hessej abaisan bilee. Delhiin olon orond horiglogdson shashin. Egel amidraliin mur Mongol temuulel Ertech Mongol ADRF Enkhiin tuluu uilchilhui Цэвэр цэмдгэр Монгол наадам Zuun nas emneleg (Teevriin tovchoon deer baidag) Oyunii Erel (True woman student meeting) Temuulel Tuv Huh Tuolbotnii Holboo Delhiin Mongolchuudiin holboo. IEF(Olon ulsiin bolovsrol san) Delhiin Enkh Taiwanii Ger buliin holboo Delhiin emegteichuudiin holboo
Орчуулгын ядсан юм нийтлэхээ болимоор юм. Утга учиртай ойлгогдохоор юм тавьж бай л даа. Монгол хэл ч яйран болж дээ.
эрчүүдийг гантайсан нь зовоодог. Энэ бол эрэгчингүүдийн физиологийн онцлогтой зовлон.
Namaig minii urt us tom erhten zovooj bna haha
Erchuudiig zowoodog zuil bish bna deerhi hed erchuud yunaas aidag we gants unen noloogui mongogui baihaas aidag
БИЗНЕС ТӨСЛИЙН СД ХУДАЛДААНД ГАРЛАА. СД ЖИШЭЭ ТӨСЛҮҮДТЭЙ БА ТӨСӨЛ САНХҮҮЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ТӨСЛИЙН БЭЛЭН ЗАГВАРТАЙ. ХУДАЛДААЛАХ ЦЭГҮҮД: БИЛЭГ НОМЫН ДЭЛГҮҮР, ИНТЕР НОМЫН ДЭЛГҮҮР, УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН НОМЫН ДЭЛГҮҮР. УТАС: 70114140, 99084140
ЖДҮ-Н БИЗНЕС ТӨСӨЛ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД БОЛОВСРУУЛНА. ТА ЯМАРЧ ТӨРЛИЙН ТӨСӨЛ БИЧҮҮЛЖ БОЛОХООС ГАДНА , ТӨСӨЛӨӨ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД БИЧИЖ СУРМААР БАЙВАЛ МАНАЙ ЦОГЦ СУРГАЛТАНД ХАМРАГДААРАЙ. НЭМЭЛТ МЭДЭЭЛЛИЙГ УТАС: 70114140, 99084140