Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын хэвлэл-мэдээлэл-нийтлэлийн ертөнцөд зөв байраа эзлэх цаг мөч ойрхон байна. Иймд өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс авч ээлжит нийтэлээ босгов. Таалан соёрхоно уу!
– редактор, судлаач-проф. Д.Баярхүү
Нэгэн зүйл
Гурван сая гаран хүнтэй, гурван мянган жилийн их түүхтэй Тусгаар тогтносон, Үндсэн хуульт Бүгд найрамдах засагт Монгол Улс маань Орос Хятадтай хойгуур, урдуураа хиллэн, энэхүү хоёр том гүрнүүдийн хооронд ардчилсан замаар замнан эрх чөлөөг эдэлж, дайн дажингүй шашны элдэв мөргөлдөөнгүй, жилийн дөрвөн улиралд бэлчээр усаа даган нүүдэллэж, адуу малаа маллан, үндэсний өв соёлоо өвлөж, орчин үеийн хот суурин байгуулж, эрт эдүүгээг зэрэгцүүлэн амьдарч буй гэдгийг л дэлхий нийтэд харуулж байна.
CNN зэрэг дэлхийн мэдээллийн том сувгуудаар эртний түүхт Монгол улсаас, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос мэдээлж байна гээд дамжуулж байгаа нь сайхан, маш гоё байна аа. Дарангуйллын эсрэг, дайны эсрэг байсны үр дүн ингэж гарч байна. Энэ долоо хоногт дэлхий амар амгалангийн өлгий Монголоор амьсгална. Ромын Пап Францис түүхэн айлчлал хийж байна.
Хөгжлийн асар том орон зай энд байна шүү! гэдгийг Ромын Пап Францисын түүхт айлчлал дэлхийд танилцуулж, сурталчилж байна. Монголчууд хулгайгүй, авилгагүй, худалгүй болж чадах аваас дахин хүчирхэгжиж, дэлхийн амар амгалангийн төв, талын хүчирхэг ард түмэн сэргэн мандаж, хамгийн эртний хүчирхэг түүхт гал голомтоо бадрааж, цэцэглэн хөгжих боломжтойг билэгдэн билэгшээж, захиж сургаж байна. Авилгагүй, хулгайгүй, худалгүй Монголын төлөө бүгд хичээцгээе Монгол ахан дүүс ээ!
Нэгэн зүйл
Мэдлэг, чадвар, хөдөлмөрийг үнэлсэн нийгэмд чинээлэг дундаж давхарга зонхилдог. Тогтвортой байдал, чөлөөт өрсөлдөөн, хөдөлмөрийг үнэлсэн тогтолцоо нь чинээлэг дундаж давхарга ноёлсон нийгмийн гол онцлог, үндэс, бүтэц нь юм.
Скандинавын орнуудад хүний хөдөлмөрийг шударгаар үнэлэх гол зарчим баримталдаг. Xэт их хэт дээгүүр гэх зааг, туйл хуулиараа дэглэгдэж зохицуулагддаг онцлогтой. Төрийн хяналт, зохицуулалт өндөр боловч хувийн хэвшил, шударга өрсөлдөөн, хувь хүний хариуцлагыг бий болгож өгсөн байдаг. Хувь хүний өндөр хариуцлага буюу индивидуалист хөгжлийг хүүхэд байхаас нь төлөвшүүлж өгдөг.
Монголд цалин хөлсийг дорвитой нэмж, шударга өрсөлдөөн, хармуцлагын тогтолцоог бий болгохгүй байна. Урсгалаар бодлогогүй явах, олны хэл амыг дарах төдий л хөгжлийн асуудалд хандаж байна. Манай төсөв мөнгө Барууны орнуудын хэмжээнд аль хэдийнэ хүрсэн. Гэвч байндаа тусгах гол бодлого цалин хөлсөө нэмэх л асуудлаа орхиод байна.
Нэгэн зүйл
Утаагүй болъё! гэвэл цахилгааны үнийг чөлөөл. Хувь цахилгаан үйлдвэрлэгчид олноор бий болно. Цахилгаан хямд үйлдвэрлэх шударга өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй байна. Экспортын үнэтэй цахилгаан авахаа болино.
Түгжрэлгүй болъё! гэвэл бензин, түлшний үнээ чөлөөл. Иргэдийн машинаа унах зөв хэрэглээ, соёл, хэмнэлт бий болно. Бид экспортын бензин, түлшинд жилдээ 1 тэрбум ам.доллар зарцуулдаг орон.
Гол нь иргэдийнхээ цалинг нэмж, ажлын байрны шударга өрсөлдөөн бий болго! Монгол боловсорч, чадваржиж эхлэнэ. Багш, эмч, сувилагч нарынхаа цалинг нэмж, мөн гаднын иргэд ч ажиллах нөхцлийг бий болгох шаардлагатай байна. Өрсөлдөөнийг өрдөж байж л чанар бий болдог.
Төрөөс тэрбумтангууд олноор төрж буй эрин үед амьдарцгааж байна. Бүх хулгайгаа тана, хяна! Хулгайлагдаж, зардал мөнгө нь өсч буй төсвийн бүх бүтээн байгуулалтыг бас тана, хяна! Хулгайч нарын шуналыг тас цохь!
Баялгаа үнэлсэн өндөр татвар ав! Баялагтай орнуудын хэрэгжүүлж буй гол зарчим энэ байна. Төрд авсан татварынхаа 80 хувийг цалиндаа шууд өг! Бидэнд эдийн засгийн чадавхи бий болсон. Харин хөгжлийн бодлого маань иргэддээ зориулсан байндаа очиж тусахгүй байна.
Нэгэн зүйл
Миний бие Норвег улсын дээд боловсролын салбартай холбогдоод 20 гаран жилийг үджээ. Норвеги улсад боловсролын бүх шатны сургалт үнэ, төлбөргүй байдаг. 18 нас хүртлээ бүх хүүхдүүд "Хүүхдийн мөнгө" засгаасаа (сар бүр 100 евро) авдаг бол 16 нас хүрч 10-р анги төгссөн залуус дараагийн шатны боловсрол эзэмших сургуульдаа сурахдаа Боловсролын зээлийн сангаасаа (Лоонэкассэн) зээл аван суралцдаг. Энэхүү зээлийн тодорхой хувь нь тэтгэлэг (40%), үлдсэн хувь (60%) нь эргэж заавал төлөх зээл байдаг.
Мэргэжил эзэмших шатны 4 жилийн сургалтанд суралцаж буй залуус эхний 2 жил онолын, сүүлийн 2 жилд нь дадлагаа хийхдээ мэргэжлийн ажил эрхэлж, цалин авч эхэлдэг. Мэргэжлийн зэрэгтэй ажилчид ингэж бэлтгэгддэг.
Уул нь боловсрол эзэмших нь үнэ төлбөргүй байж, бүүр оюутнууддаа тэтгэлэг өгөх хэрэгтэй. Манай БЗС-гийн гол зорилго энэ. Харамсалтай нь ардын хүүхдүүдэд 100% хүртэгдэж чадахгүй, дарга ангийн хүүхдүүдийн тансаглалд хэдэн их наядаараа үрэгдэж байна. Дотооддоо суралцагчдын БЗС-гийн зээл сургуулийн төлбөрт тушаагддаг.
Залуус онц, муу сурах нь чухал бус, хамгийн гол нь нийтээрээ залуу насандаа сурах, боловсрох идэвхтэй, боломжтой болох нь чухал бодлого болно. Залуус болгонд сурах бололцоо олдож, мөн суралцсаныхаа төлөө цалин авах нь маш том хөшүүрэг болно. Ядаж л ажилгүй байхын оронд сураад мөнгөтэй болоё гэж эрмэлзэх болно. Зорилготой залуус маш сайн суралцдаг.
Ард түмэн боловсролтой байх тусам улс орондоо хэрэгтэй болно. Боловсрол өөрөө хэзээ ч бизнес болох ёсгүй. Иргэд нь боловсрол эзэмших боломжгүй, үнэ төлбөр өндөртэй байх нь залуусын хөгжих гэрлийг унтрааж, харанхуй руу чирч буй бодлого болно. Боловсролтой ард түмэн хамгийн хүчтэй байдаг. Боловсрол бол хамгийн хүчтэй зэвсэг. Хүн ам цөөн байх тусам бүгд боловсрол сайтай байх ёстой. Энэхүү алтан дүрэм Норвег мэтийн цөөн хүн амтай орнуудад үнэ, төлбөргүй бүх шатны боловсрол олголтоор дээр нь байндаа хүрсэн зээл, тэтгэлгээр хэрэгжиж байна.
Yргэлжлэл бий
Сэтгэгдэл0
Иймэрхүү хий улин хуцдаг нохойнуудыг МАН тоож шиншлэхгүй юм даа..
Пап Францис: Аливаа хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх, хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн урхаг юм...
МАН тоож жиншлэхгүй ийм байгаа хүмүүсийг төрд гаргаж ирэхгүй бол Монголд удахгүй иргэний дайн дэгдэнэ.
Синга Баярхүү,норвег Найданхүү ч гэх шиг.Муусайн хий улин хуцсан ноход..
Тамын тогооны үлгэр зөвхөн монголчуудынх. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан байдаг. Хулгайч луйварчид мэдсэн ч дайсан болдог ажээ.
ene svvliin ved baahan vnen hudal yum buraad l ih hurald ner devshih gej vzeed l bgaa hvn l dee. Orosiig dandaa muulij bichij bgaa l daa. bid hoid horsh oronoo muulij heleed l eh oronoo amerikd avaachirch amidarch chadah uu daa. tegeed ch oros uls l manai tusgaar togtnoliin batalgaa ch dee. ene metiin hooson medemhiirsen garuud ih ayultai daa..
Норвегид ажиллаж, амьдарч Их сургуульд нь доктор хамгаалсан залуу. Өөрөө их л оырын хүн байх нь дээ. Дани гээд бас төөрүүлэх санаатай. Скандинавын орнуудын хөгжлийг Найданхүү доктор сайн сурталчилж, ойлгуулж байгаа.
Энэ залууг Монголчууд минь сайн дэмжих хэрэгтэй. Нүдний хор нь гарсан хүмүүс төрд гарвал их өөр болно шүү. Пап бол монголд авилгал нүүрлэснийг шууд хэлж байна. Авилгагүй бол манайд боломж их байна аа.
Боловсролын салбарт маш том шинэчлэл хийх хэрэгтэй байна. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй болгож багш нарынх нь цалинг бусад салбартай өрсөлдөхүйц болгох нь зүйтэй.
Харин тийм. Энэ хүн шинэчлэлийн төлөө явдаг. Энд бас улиг болсон сонгууль энэ тэртэй хутгасан атаархагчид бас ороод иржээ. Гунигтай шүү.
Ромын пап Франциск ирэхээсээ өмнө Монголыг ойлгохын тулд хөгжмийн зохиолч Бородиныг сонсох хэрэгтэй гэж хэлсэн. Энэхүү хөгжмийн зохиолч бол Оросын эзэнт гүрний колоничлолын бодлогын илэрхийлэл юм. Тэр үед Орост олзлогдсон Төв Азид дуугаа зориулж байсан ч Монголд биш. Монгол улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр дэлхийн хамгийн ядуу орны нэг. Ядуу хүмүүсийн өдрийн орлого 5.2 доллар байна. Тэд яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхгүй байгаа юм бэ? Хариулт: Учир нь Хятадад ашигтай. Тэгэхээр олборлосон нүүрснийхээ 90 хувийг пенниээр авдаг. Бүх зүйл муу, бүр аймшигтай. Бид өөр замаар амьдарч чадахгүй гэсэн домог бидэнд ногдуулдаг. Хятад улс жилдээ 10 тэрбум ам.долларыг "зөөлөн эрчим хүч"-д зарцуулдаг! Тэдний хэд нь Монголд албан тушаалтнуудын халаас руу ордог бол, надад хэлээч? Авлигач гахай байхаа боль. Чингис хаан нэгэн цагт гинжлэгдэж, юу ч үгүй байсныг санах цаг болжээ. Түүнийг гарцаагүй үхэл хүлээж байв. Гэхдээ. тэр бүхнийг даван туулж Чингис хаан болсон. Монгол Монго