Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, пап лам Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалын гурав дахь өдөр Шашин хоорондын уулзалтаар эхэллээ.Тодруулбал Пап Францис Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 өөр шашны тэргүүнүүдийг "Асем Велла"-д хүлээн авч уулзсан юм.
Энэ үеэр буддизм, бөө мөргөл, ислам, эвангел, үнэн алдартан, иудей, хинди зэрэг 12 шашны төлөөлөл болох сүм, холбоодын тэргүүнүүд үг хэлэв.

Тодруулбал Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц: "Өнгөрсөн жарны улс төрийн үзэл суртлын нөлөөгөөр бурхны шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан бөгөөд өдгөө Монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн 10 дугаар Богд гэгээн Жавзандамбахутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна" гэв.

Харин Монголын Бөөгийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч н.Жаргалсайхан: "Пап Францисын айлчлалыг Монголын тэнгэр шүтлэгтнүүд талархан хүлээн авч байна. Нэгэн цагт Монголчууд хүчирхэг эзэн гүрэн байх үедээ мөнх тэнгэрийн доор шашинууд эрх тэгш харилцан, бие биенээ хүндэлж байсан уламжлалтай. Бид ирээдүйгээ маш өөдрөгөөр харж байгаа." гэсэн юм.



Төгсгөлд нь Пап Францис : "Хүн төрөлхтөн нэг л харьяалалтай, шашин шүтлэгийн нэг л эрэл хайгуултай болохоор Христэд итгэлтэй ахан дүүстээ ахын хувиар, та бүхэнд анд нөхдийн хувиар үг хэлж байна...Товчхондоо эргэл мөргөлчид бид бүгдээрээ энэ дэлхий дээрх аяллынхаа зүг чиг, зам мөрийг олохын тулд алсыг харж явах ёстойг Монгол Улс бидэнд сануулж байдаг. Энэхүү чухал уулзалтанд миний бие та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд нь өөрөө өөрсдийн гарал үүсэл, онцлогоор дамжуулан нийгмийн сайн сайхны гайхалтай нөөц бололцоог нэмэгдүүлж байдаг. Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд нь хамтдаа зэрэгцэн оршиж байсан. Эртний эзэн гүрний нийслэл Хархорум хотод өөр өөр шашин шүтлэгтэй мөргөлийн газрууд хамтдаа зэрэгцэн, оршиж эв эеийг харуулдаг. Үүнийг дахин дурсахад таатай байна.
Эв эе гэдэг үгийг би Ази тивийн онцлогоор тайлбарламаар байна.
Эв эе бол бодит байдлыг ерөнхийлөхгүйгээр, ижилсүүлэхгүйгээр, харин ялгааг нь хүндэтгэсэн нийтлэг амьдралын ашиг тусын тулд бий болсон онцгой харилцаа юм. Би ингэж асуумаар байна? Итгэгчдээс илүү хэн бүх нийтийн ажиллахаар дуудагдсан бэ? Ахан дүүсээ, бидний дэлхий дээрх бусад мөргөлчидтэй хэрхэн эв найртай байж, амьдарч буй газартаа эв эеийг хэрхэн түгээж байгаа нь бидний шашин шүтлэгийн үнэ цэнийн хэмжүүр болдог. Мэргэн хүн өгөхдөө баярладаг, үүний төлөө аз жаргалтай болдог. Эв эе гэдэг гоо үзэсгэлэнтэй хамгийн ижил төстэй үг байж болох юм. Шашин шүтлэгүүд энэ эв эеийг бэлэглэхээр заяагдсан." гэснээр уулзалт өндөрлөв.


Аугаа их Эзэн Чингис Хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын үед Хархорум хотноо олон төрлийн шашин эрх тэгш зэрэгцэн оршиж, ном хаялцаж байсан тухай түүх өгүүлдэг.
Энэ түүх 800 жилийн дараа ч үргэлжилж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо дахин олон шашинтнууд нэг дор чуулан, Монгол гэрийн тухай санаа бодлоо хуваалцлаа.
М.Гал

Сэтгэгдэл0
Мүний Элбэгээ яагаад үзэгдэхгүй байна !
Олон шашинтай байх орчин цагийн овилгогүй Монголчуудад тохирохгүй.Бурхан Будда, Тэнгэр шүтлэгтээ л залбирч явбал болоо.
Будла чинь амьдралаас уйдаад эхнэр хүүхдээ хаяаад золбирсон гомо Энэтхэг банди ш дээ. Алсдаа хөмөрсөн тогоонд оруулаад Афганистаны араас л орно гэсэн үг.
Элбэгдорж энд Муна барьчихсан зогсоод My name is Elbegdorj Гэвэл гэхгуй юу гээд Байна даа Тахар ? Б Ай Мэдэхгуй,рекламдаад л байсан Агрегатаар явсан байха. Энэ Р.Амаржаргал,Элбэгдорж нар Stanford д Хуучин албанц тушаалаараа гул барин Евроазиатского судлалын залуу эрдэмтэн судлаачидад зай тавихгуй ичихгуй зоногууд юмаа.
Шашин, яс үндэстний үзэн ядалт улс үндэстнийг сүйрүүлдэгийг Азийн дайсан үнэн алдартны Оросууд хамгийн сайн мэддэг.Тийм болхоороо Орос Буриадууд "залхуу тэнэг Монголчуудыг" дотор нь хужаа хасаг дөрвөд гэж эхлээд аймаг аймгаар нь дов жалгаар турхирдаг. Ухаантай зоригтой гэж өөрсдийгөө магтдаг.
чи эрүүл үү?
ЗӨВХӨН МОНГОЛД ИЙМ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙГАА НЬ ЭЗЭН ЧИНГИСИЙН БАРИМТАЛЖ БАЙСАН БОДЛОГО ХЭДЭН ЗУУНЫГ ДАМЖИН АМЬ БӨХТЭЙ ОРШИЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ.
Бэрхийн пастор Данх хаана байна?
Хүн битгий доромжил, муу шээсний хуучин хөтөвч/горошок/ минь
МАН-ын лам Чойжамц хэзээ тэтгэвэртээ гарах вэ?
800 жилийн өмнө олон шашин нэг дор чуулж байсан гэх баримт нотолгоо хаана байгаа юм бэ. Ингэж худал түүх ярьж болдог юм уу.
Оросын эрдэмтэн Майский 1918 онд Монголд ирэхдээ нэгэн хачирхалтай зүйл олж ажигласнаа тэмдэглэсэн байдаг. Нэгэн баян нүүдэлчин өглөө христийн сүмд загалмайлаад зогсож байж. Өдөр нь тэднийд очсон чинь лам авчирчихсан ном уншуулаад сууж байж. Орой нь харин тэднийд бөө уригдан ирж түүдэг ноцоож онгон тэнгэрээ дуудан эзний муу муухайг зайлуулж байх юм гэнэ. Гэрийн эзнээс яагаад энэхүү хоорондоо харш шашныг зэрэг зэрэг шүтдэгийг нь асуужээ. “Нэг нь тус болохгүй гэхэд нөгөө нь туслах байлгүй” хэмээн цаадах нь маш прагматикаар хариулж. Алив шашинд хандах монгол хүний жинхэнэ дүр! https://gogo.mn/r/49617?i=
Манайхан чинь христын шашинд голдуу хувийн ашиг хайж үнэгүй хоол хүнс, хувцас хунар юм олж авах гэж, мормоны сүм юманд англи хэл сурч, хэлээ сайжруулах дадлага хийх гэж л ордог биз дээ. Буруу юу байхав, аль ч шашин нэг л зорилготой хүмүүсийг хүн шиг байгаасаа гэсэн, энэ насандаа хүн шиг энэрэнгүй байхгүй тамд унана, хойт насандаа зовно энэ тэр гэж сэтгэл зүйн айлгах арга. Хүн гэдэг амьтан чинь угаасаа шуналтай аминч сэтгэлтэй болхоор энэ насандаа хүн шиг сайн байгаад байвал сайн төрөл олно эсүүл юу хийхгүй хамаг юм нь хангагдсан бүрдсэн диваажинд төрнө гэж шуналтай сэтгэлээ дагаж магадгүй гээд янз бүрийн арга шашин байдаг биздээ
Их Монгол гүрний үед монголчууд дайлаар эзэлсэн улс орнууд нь татвар төлөөсөө л төлж байвал тэдний юу шүтдэг нь огт хамаагүй байсан зөнд нь орхидог байсан нээх их гэгээрч боловсорсондоо ч юм биш. Одоо үед Олон шашин нэгнээ тэсээд тэвчихчээн болоод байж чадахгүй ялангуяа христ, лалынхан наашаа харж худлаа инээж цаашаа хархаараа тэдний шашинг дагадаггүй болгон буруу номтон бүгд тамд унана гээд хараагаад сууж байдаг. Хараалгаж гай болчихгүй, ад үзэгдэхгүй гэсэндээ л хүмүүс тэдний шашинд худлаа үнэн орсон болдог шд.
Hyyramch dyrtei hydalch alyyrchin bolohooroo eb negdel ebsel hairlaliin yeer terbeer zygtaalgyi yah be?....yalt ch ygyi sain saihan setgeltei hymyys chyglaj baigaa bolohoor Mynii Elbegdorj tiiren yaj ene yeer baih bilee dee,ta nar men jaahan yumand hyyrtagdah damsignyyd yum aa................