
Ховд аймгийн эрдэнэбүрэн сумын төвд Пунцагашийн Батсүх эхнэр хоёр хүүхдийн хамт өөрийн гараар барьсан тохилог хоёр өрөө сууцанд амьдардаг. Энэ айл нэг ч ширхэг бургас түлшинд хэрэглэдэггүй, өвлийн хүйтэнд нүүрс түлж үзээгүй.
Тэднийх хашаандаа явган хүний замтай.гэрэлтүүлэгтэй, ширхэг ч шүдэнзний модгүй цэвэр агаад цэмцгэр.Тус сумын Эко сургуулийн хүүхдүүд тэднийд зочилоход үйлдвэрлэсэн шахмал түлш тэжээсэн тахиа, галуу, даршилсан ногоо, гэрт, гадаагүй тарьж ургуулсан цэцэг, хашиж хамгаалсан ногооны талбай, тоосгоор доторлож хийсэн тохилог жорлон гээд үзүүлж сонирхуулах юм захаас аван байв.
Жирийн ажилсаг энэ гэр бүл байгальд үнэхээр ээлтэй гэдэг нь тэдний ажилсаг гараар бүтсэн олон зүйлээс танигдаж байв. Өвлийн улиралд гэрт амьдардаг айлуудын хувьд нүүрс түлшинд хэрэглэхгүй өвлийг давна гэдэг хэцүү.
Тэгээд ч жилээс жилд нүүрсний үнэ нэмэгдэж дунджаар нэг айл 300.000-500.000 мянган төгрөг нүүрс худалдан авахад зарцуулна. Дээр нь аргал, бургас, мод худалдаж авна. Жилдээ бараг 700.000-800.000 төгрөг түлшинд зарцуулдаг.
Тэгвэл П.Батсүхийнх хүйтний улиралд нүүрс түлж, харгана бургас сүйтгэхгүй зардал гаргалгүй амьдардаг. Эднийх уурын зуухны хаягдал нүүрсний нунтаг хогийг үхрийн нойтон баастай хольж шахмал түлш бэлтгэж хэрэглэдэг.
Байгаль орчинд халгүй эко түлш өөрсдөө бэлтгэдэг. Агаар бохирдуулж байгаа утаа зууханд биш хэрэглэж байгаа түлшиндээ байдаг. Өвөлд гэрт 200-300 ширхэг шахмал түлш.байранд 300-450 ширхэг шахмал түлш хэрэглэнэ.
Тоосгоноос арай том хэмжээтэй цохиж шахсан энэ түлш өдерт 5 ширхэгийг түлэхэд илчээ алдахгүй. Бас ямар ч зуух голохгүй. П.Батсүх энэ түлшээ уурхай түшиглэж байгуулбал агаар орчин бохирдуулахгүй, үнэ хямд.хог хаягдал гарахгүй, эдийн засагт хэмнэлттэй гэж ярьсан юм.
Эрдэнэбүрэн сумын төвд айлууд хашаандаа бургас, харгана буулгаж түлшиндээ замбарааргүй хэрэглэдэг. Энэ нь цаанаа байгальд хор нөлөөтэй. Бид амьдрах ухааны туршлагыг дэндүү холоос эрж хайдаг. Өөр аймаг хот, бүр цаашлаад гадаадаас.
Байгальдаа халгүй амьдарч ,хойч үедээ байгалиа унаган төрхөөр нь өвлүүлж үлдээх асуудлыг холоос эрж хайлтгүй жирийн айл гэр П.Батсүхийнхээс суралцахад л хангалттай санагдлаа.П.Батсүхийнх гэдэг айл гал голомтоо бадраасан тэр цагаас л энэ шахмал түлш хэрэглэж ирсэн.
Гал алдаж, гэр нь хүйт дааж үзээгүй. Бас нүүрс түлш худалдаж авахад мөнгө зардаггүй. Гарын доор байгаа хаягдлаар илчтэй түлш хэрэглэхдээ сум орон нутгаас зээл тусламж авч, төсөл хөтөлбөрт хамрагдаж үзээгүй гэнэ.
Өөрийн амьдралын арга ухаанаараа л өрхийн аж ахуйгаа өөд татаж, өөдрөг өөртэй итгэлтэй өв тэгш сайхан амьдарч байна. Төвлөрсөн эдийн засгийн тогтолцооны үед туслах аж ахуй хөгжүүлж, гахай, тахиа үржүүлж ашиг шимийг нь хүртдэг үе байсан.
Тэр үед хүнсний аюулгүй байдлын тухай "айдас" ч байгаагүй юм. П.Батсүхийн хашаанд ирмэгц галуу гуаглаж. тахиа донгодоно. Эднийх 30 аад тахиатай. Өнгөрсөн жил хотоос хоёр галуу авч ирж үржүүлж байгаа гэнэ.
Бидний зарим нь фермер байгуулна гэж жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас "том тоотой" зээл тусламж авдаг ч эзнээ олдоггүй. Өөр зүйлд зарцуулаад үгүй хийчихдэг нь гэм биш зан. Эднийх нэг ч төгрөгийн зээл тусламж авалгүй өөрийн ажилсаг гар, бүтээлч сэтгэлгээ, ур ухаанаараа өрхийн аж ахуйгаа өөд нь татжээ.
Цалингийн зээлээр байраа шинэчилж, хоёр өрөө болгож тохижуулсан. Өөрсдийн гараар баялгаа өөрсдөө л бүтээж байна. Харин хөдөлмөр халамжийн шугамаар төмөр хашаа барихад л нэг сая төгрөг авч үзсэн гэж эхнэр Х.Бямбасүрэн ярьсан юм.
Тахиандаа зун, өвлийн хоёр давхар жижиг сууц барьжээ. Бас өвсөн дотор тахиа төрж.өндөглөх байр бэлджээ. Тахиагаа хооллож, өндөгөөр нь амттай хоол хийж, хальсаар нь цэцэг, ногоо бордоно. Зүгээр л байгаль дээр байгаа модыг ашиглан.
Ухаж засаад шувууны үүр хийж тавихад хашаанд нь шувуу ирж үүрээ засаад өндөглөдөг гэнэ. Байгаль орчноо хайрлаж байгаа хамгийн энгийн сэтгэл нь ийм агуу. П.Батсүхийн гэр бүлийн гишүүд бүгд л завгүй байдаг.
Хүү Б.Цогням хичээлийн хажуугаар аав, ээждээ туслахын зэрэгцээ морин хуур хөгжим тун сайн тоглоно. Аймаг, сум бүсийн уралдаан тэмцээнд амжилттай оролцоно. Охин Б.Цагаанцоож уран хатгамал хатгаж гэрээ гоёно. Найз нөхдийн төрсөн өдөрт ээж охин хоёр урлаж оёсон бүтээлээ бэлэглэнэ.
Хашаандаа хайлаас, улиас, бургас, чацаргана, үрэл жимсний мод бас тарьжээ. Сумын төвд балгас болж хаягдсан худгийг дахин сэргээж гүний худаг гаргаж, насос шахуургаар ус түгээж сумын иргэддээ тэднийх буян үйлддэг.
Бас энэ худгаа түшиглээд хөөрхөн усан оргилуур хийчихэж. Халуун ус барих санаатай цооног гаргасан байна. Худагнаасаа ус татаж 25 литрийн саванд ус дүүргэж гар бойлуур хийж байшиндаа байрлуулан гоожууртаа халуун ус ирүүлж, хэрэглэсэн усаа гадагш гаргахаар хийжээ.
П.Батсүхийн найз нар Улаанбаатарт түүнийг ирэхийг урьж хамтдаа фермер байгуулал түлшний үйлдвэр хийе гэж зөндөө урьдаг гэж ярьсан. Ажил хийе гэсэн хүн арга ухаанаа олдог. Залхуу хүн шалтаг эрдэг гэж үг бий. П.Батсүхийн өрхийн аж ахуйгаа өөд нь татаж авч яваа амьдрах ухааны туршлага бусдад дууриал болж чаддаг.
Түүний ах П. Батсайхан бас ийм жишгээр амьдардаг. Адаглаад л хөршүүд нь түүнтэй адил хашаа орчноо цэвэр гоё байлгая гэж дууриадаг тухай тус сумын сургуулийн захирал Т.Отгонхишиг ярьж байсан.
Цаг хугацааг зөв ашиглаж хүн өөрийн оюун ухаанаа дайчлан өрхийн аж ахуйгаа өөд нь татаж амьдарвал юугаар ч хэмжишгүй их баялаг бүтээж чаддаг нь жирийн айлын энэ амьдралаас харагдаж байна.
Зээл тусламж төсөл энэ тэр гэдгийг "ажил хийж амьдралыг амттай болгодог" П.Батсүхийнх шиг гэр бүлд олговол бүр илүү арга ухаанаа тэлж.сумаа хөгжүүлж, бусаддаа сайн үлгэр дууриал үзүүлэх нь лавтай.
Сумын удирдлагууд өрх гэрээ өөд нь татаж амьдралаа явж яваа ийм хүмүүсээ судалж дэмжвэл баялаг бүтээгчид холоос эрэлтгүй бидний хажууд байнаа...Гэрээ засаж чадсан П.Батсүхээс сурах зүйл их байна.
Байгаль сэтгүүлч клуб
Эх сурвалж: “Ховдын мэдээ”
Сэтгэгдэл(29)
mundag umaa
ah egch 2dooo amidral ni az jargal sn shn bvhniig hvsiii vnhr mundag hvmvvs shvvv
uneheer baharhaj bnaoo ah egchdeee amidrald ni az jargal husey hairtai shvv
ene ailiinhaa hiij buteesen zuiliig n buur zurag horogtei n gargaj olon niited taniltsuulval buur ur duntei
zurag taviach hudlaa unen medehgui ym bichih ym
очоод хараа тэгээд хар
yamar mundag yum ve. saihan ger bul bna. ulam saihan amidraarai
Yostoi mundag, ajilsag saihan ger bul bna. 2 uruu bairaa ulam tom bolgooroi.
баярлалаа
Manaixan odoo gadaad ruu olonooroo ard tumnii tatwariin mцngiig ursh xii demii turshlaga sudlana gej baaxan urgui zardal gargadagaa bolimoor jumaa, iimerxuu ajilsag xumuusee TV geer gargaad tulsh yaash xiix arga bariliig zaalgaad abwal olon xund xeregtee l jum bna. Tanai ger buld az jargal sain saixniig xusie.
mash saixan xodolmorch ger bul bna iimerxuu sain jicheeg zyragtaar gargaj ard tumendee ulger dyyrail bolgox xeregtei shuu televiziinxeeen
ih ajilsag zaluu aav n hel uran zohioliin bagsh hiij bsn buural hugshin bii tus nutgiin urgiin bichgiig bichsen hun bgaa yum.Sain saihan buhniig husie.Evropoos.
Сайн байцгаана уу? Сайхан юмаа. Амьдралын шимд орсон байхад ажиллаж, хөдөлж, хөдөлмөрлөсөн бүрий минь эд болж тэр хирээрээ л ухааны оньс улам л нээгдэж тайлагдаад байх,тэр түлш чинь тун зүгээр юм, түүнийхээ хирээр өлөв долив гэлгүй харин ч аливаад уужуу талибуун тэнгэрлэг болох.
Hoyulaa setgel niilsen, ajilsag humuus bn. Az jargal husie!
niitlel bichij bgaa humuust helehed, iimerhuu gegeeleg niitlel bainga oruulj bai l daa, tegvel goy um bn, dandaa l bolohgui butehgui, heel hahuuli, allaga tallaga oruulj bhaar. bayrlalaa.
Unshaad l nudend barag haragdlaa, ajilsag amdraldaa avhaaljtai humuusiin tuhai bainga bichij baival saihan bh bolov uu gej bodoj bn,
баяр хүргэж,амжилт,эрүүл энхийг ерөөе
bayar hurgiy
ПУ багшийн хүүхдүүд ажилсаг цэвэрч нямбай хүмүүс шүү Үлгэр дуурайлал болж нутаг орондоо сайхан амьдарч байгаа та бүхэнд аз жаргал хүсье
Манай авга ахын талаар сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа. Биднийг энэ зэрэгтэй амьдрах суурийг тависан өвөөдөө урт наслаж, эрүүл энх байхыг хүсэн ерөөе!
yostoi mundag bayr hurgej az jargal husiy
П.Батсүхийн гэр бүлийнхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Энэ хоёр маань үнэхээр ажлын төлөө төрсөн сайхан гэр бүл. Манайх тус суманд амьдарч байсан болохоор энэ ажилсаг гэр бүлийн талаар мэдэж байна. Энэ нийтлэлд бичсэн бүх зүйл бүгд үнэн. Харин эдний талаар телевизээр гаргаасай залуу олон мянган гэр бүлд сурчилаасай гэж бодож байна.
tiime goy ger bul bn tv iin nevtruuleg hiigesei niigmiin ene saihan jisheeg gargah hergte tv iihen
yamar saihan medee be mongolvhyyd bid iim l baimaar baina shuu dee amjilt husie az jargaliig husie
az jargal husiy saihan ger bul bna tv iin nevtruuleg hiigeesei
ene bol hunii amidral.
Angiin anddaa bolon ger buliinhend ni ene horboogiin hamgiin sain saihan buhniig hvsie.
Улсаас өрх гэрээ өөд нь татаж эр хүн шиг яваа эрийг урамшуулж бусдад үлгэр дуурайл болгож байлдаа
юуны өмнө энэ гэр бүлийнхнээр бахархаж байгаагаа илэрхийлье. үхрийн баас олж ирээд туршиж үзэх гэтэл арай л чадахгүй бололтой. тэгээд нүүрсний хаягдал болон үхрийн баас ашиглан түлш хийх арга гээд ортол энэ нийтлэлтэй таарлаа. яг ямар порцоор хийдэг тухай яаралтай мэдэх гэсэн юм л даа. яах вэ туслах арга байна уу. утас энэ тэр олдох бол уу.