Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 17 дахь сар руугаа дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом, Charter97.org, Украина 365 сайт, Oросын Төрийн Думын гишүүн асан Игорь Яковенко, украины сэтгүүлч Роман Цимбалюк, Александр Левченко нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Ингэхэд Орос-Украины фронтын байдал санаанд багтамгүй хурдан өөрчлөгдөж байна. Юу болж байгааг хэн ч таашгүй, цаг минут тутамд Москва–Кремльд, Путинд өөрт нь ашиггүйгээр (хөнөөлтэйгөөр) өөрчлөгдөж байна. ОХУ нь Украины фронт дээр төдийгүй дэлхий дахинд өрнүүлсэн мэдээллийн глобал дайндаа ялагдаж байна.
Орчин үеийн ардчиллын эсрэг, бусад улс үндэстнийг хүндэтгэхийн эсрэг, хүний эрх ба эрх чөлөөг хамгаалахын эсрэг Орос нь глобал мэдээллийн дайн олон жил явууллаа. Энэ дайн нь хэзээ дуусах вэ? Путины засаглал Орост алга болсны дараа шууд зогсоно. Ганц хүний дарангуйлал, оросын фашизмын нэг илрэл болох рашизмын үзэл суртлыг түгээхийн төлөө Оросын суртал нэвтрүүлэг зай завсаргүй ажиллаад нэмэр алга! Брюссельд Европын парламентад оросын сөрөг хүчнийг цуглуулж, өргөн дэлгэр хурал хийв. Хэлэлцэх хэрэг нь Оросын ирээдүй, Путины дэглэмийн дараах Орос, дэглэм унах нь ойртож байгаа тухай сэдэв зонхилов. Кремльд хүний эрх, эрх чөлөөг үзэн ядахын хэрээр ОХУ нь ардчилсан Барууны эсрэг ариун дайн зарлан, Украинаар эхлүүлж байгаа нь энэ болох ба Оросын ТВ-үүдийн суртал нэвтрүүлгийн шоунуудаас харахад их том дэвсгэр дээр, дэлхийн маштаб дээр Орос ба Барууны ертөнцийн хоорондын тулалдааны тухай үгс байнга цухалзах нь дээрхээс улбаатай. Барууны ардчиллыг булшлах дайндаа бүдэрч унасан нь нэгэнтээ тодорхой болсон. Харин ч Барууныг бэхжүүлсэн. Европыг нягтруулсан. Сергей Лавровын хэлснээр Баруун нь хоёр ба гуравдугаар фронтоо Оросын эсрэг нээх чигтэй байна.
Орос-Украины дайны фронтын байдал Оросын хувьд тун хүнд байна. Фронтын бүх хэсэгт байлдаан өрнөв, Украины зэвсэгт хүчин амжилттай урагшлав, ОХУ-ын армид оргох зугтах явдал хавтгайрав, Оросын Белгород, Брянск мужуудыг оросын “РДК”, “ЛСР” арми чөлөөлөх байлдаан үргэлжлэв гэсэн мэдээ тасрахгүй ирж байна.
Украинд биш Белгородод очиж үүрэг гүйцэтгүүлээч гэсэн уриалга Пригожин, Кадыров нараас Дээд ерөнхий командлагч руу очжээ. Чеченийн 70 мянган цэрэг үүрэг гүйцэтгэх ба нэг үгээр Орост иргэний дайны гал дүрэлзүүлэхэд бэлхэн гэв. Мөн 40 гаруй хувийн цэргийн ЧВК зэвсэг агсан тэр мөчийг хүлээж байна. Украины зэвсэгт хүчин фронтод давшиж эхэлжээ. Орос цэрэг-зэвсгийн сүүлчийн нөөц рүүгээ орлоо. Кремль сүүлчийнхээ нөөцийг хоёр фронт руу хаян байлдаж байна. Украинд хоногтоо 20 гаруй удаа давших боловч бутцохиулан ухарна. Хариуд нь Украины зэвсэгт хүчин аажмаар урагшилна. Запорож мужид давшиж байна. Крым рүү бараг ирэх 7 хоногоос орно. Бахмутын тулалдаан өндөрлөх тийшээ эргэлээ. Тэнд оросын цэргийн хохирол украиныхаас 7.5 дахин их гэсэн тооцоо гарчээ. Ялагдалдаа хорссон оросууд мөртөө зугтахгүй Каховкийн усан цахилгаан станцыг дэлбэлэлээд зугтав. Каховкийн УЦС дэлбэрээд ус нь сад тавьчихлаар украины арми давшихаа больчихно гэж Кремльд гэнэнээр тооцоолжээ. Олон улсын цэргийн гэмт хэргийн хавтаст хэрэгт нэг ноцтой хэрэг ийнхүү нэмэгдэв. Орос ял хүлээх нь гарцаагүй.
.png)
Сүүлийн 7 хоногийн байдлаар бол Путин нөхцөл байдлыг хянаж чадахгүй байгаа нь улам тод харагджээ. Даваа гаригт (6 дугаар сарын 5) ҮАБЗ-өө хуралдуулж, Оросын дотоодын улс төрийн тогтвортой байдлыг хамгаалах тухай ярив. Дэглэмд аюул ойртлоо гэдгийг хэрэг дээрээ хүлээн зөвшөөрөв. Нөгөө Украиныг ялах тухай “А” ч унагасангүй. Дайнд Кремль ялагдлаа гэдгээ хүлээн зөвшөөрөхийн наагуур уур амьсгалд ҮАБЗ хуралджээ. Оросын сүүлчийн цөхрөл ОДКБ болжээ. Белгород руу ОДКБ-гийн энхийг сахиулагчдыг илгээхээр С.Лавров ятгалга хийн Төв Азиар аялна. Цаадуул нь ус балгачихсан аятай таг чиг.
Ганц дайчин ганцаардахгүй аргаараа Пригожин ил шөргөөцөлдөх ба хэлж мэдэхгүй, таашгүй баргар ирээдүй Оросыг нөмөрнө хэмээн тэрээр улайм цайм ярина. Украин дахь ялагдлын буруутныг хайдаг байсан бол одоо Оросынхоо хилийг хяналтгүй орхисон, оросын босогчдын хоёр армийг (РДК, ЛСР) чөлөөтэй нэвтрүүлсэн ялтаны эрэлд Москва гарчээ.
Халж сольсон, хөөж буулгасан генерал, чекист, офицерын тоо чамгүй олон болжээ. Төрийн Думын гишүүн дэслэгч генерал Андрей Гурулев, сөрөг хүчний Игорь Яковенко нарын ярьж байгаагаар оросын босогчид чөлөөлсөн нутагтаа референдум явуулж “БНР” буюу Белгородын Ардын БНУ байгуулах ба “Белгород муж ОХУ-ын бүрэлдэхүүнээс хэрэг дээрээ гараад явчихлаа” хэмээн Яковенко хэлэв. Путин хянаж чадахгүй байгаа, хяналтаа алдсан Оросын бүх муж хязгаар ОХУ-ын бүрэлдэхүүнээс гарах магадлалтай гэж Яковенко сэрэмжлүүлэв.
2014 онд Дорнод Украиныг дотроос нь бужигнуулж “ДНР”, “ЛНР” байгуулж байсантай яг адилхан зохиомж удахгүй Оросын Белгород, Брянскад явагдана. Донбассын хувь заяа Белгород муж руу ирж халдварлав хэмээн Гурулев тавлан ярих нь тун зохимжгүй.
Цэргийн тусгай ажиллагаа баларлаа, болохоо болилоо, одоо больсон нь дээр хэмээн уриалагчаар Төрийн Думын байнгын хорооны 1-р орлогч дарга Константин Затулин тодроод байна. “Биднийг Хойд Солонгос болгочихсон байна шүү дээ”– Затулин гэнэт олж харжээ. Энэ мэтээр дайны цагийн хууль зөрчин, Оросын армиа гутаах кампанид дараа дараалан татагдан орох депутатуудын нэрс битүүхэн бүрджээ. Төрийн Думын индрээс “Путиныг огцруулъя” гэж орилолдох цаг хэзээ мөдгүй.
“24 Канал”-ын эфирээр чеченийн ерөнхий сайд гэх Ахмед Закаев, мөн Игорь Яковенко нар ярьж харагдав:–Путиныг ойрын хүрээллийнхэн нь устгаж магадгүй, огцруулж магадагүй, эсвэл гадаад руу дүрвүүлж магадгүй, өвчлүүлж магадгүй, өвчний актаар халж магадгүй олон хувилбар буй, фронт дээр байнга бүтэлгүйтэж, төгсгөл нь бүр аймшигтайгаар эргэх рүү явж байгаа тул тийм сүйрлээс эх орноо аврахын тулд Кремлийн тэргүүнийг авч хаях нь гарцаагүй гэжээ.
Роман Цимбалюкийн үзэж байгаагаар Москва руу дроны халдлага хийсэн дүр эсгүүлээд оросуудаа “Вставай страна огромная!” хэмээх дуу дуулуулан ариун дайнд босгох гэсэн ядарсан арга ажээ. Путин ч өөрөө айсан шинжгүй, энэ юу ч биш, юу ч болоогүй хэмээн ярьсаныг Цимбалюк өлгөж аваад ФСБ-гийн хийсэн ажил
болгож дроныг тайлбарлав.
Өөрсдөө тийм үйлдэл хийчихээд суртал нэвтрүүлэгчдийг айхтар хилэгнүүлж, тэд нь эфирээр укрнацистуудыг амаа цангатал харааж зүхнэ. Оросын ард түмэн ухаантай, олон саяулаа Кремлийн суртал нэвтрүүлэгт тархиа тушаачихаагүй байна гэдэг нь харагдаж, харин ч дрон нисч ирсэнд “Болж”, “Хохь нь” гэхийн наагуур хандсан, Москва даяар тайван амгалан байгаа, зуны амралтын сезон эхлээд юун дрон манатай, Рублевкад дрон унасныг тавласан ярилцлага өгсөн зэрэгт Владимир Соловьев ёстой боож үхэв. Телестуддээ дэлбэрэх шахаж байгаа хилэнт Соловьевыг өдөр болгон оросууд хардаг болж. Ам л ангайвал “Газрын хөрснөөс арчаад өгөөч!”

Москвад паник алга, оросууд тайван байна. Харин Шойгуд буух ял хүндэрлээ. Нөгөө агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэвсэг чинь хаачсан бэ гэсэн асуулт оволзон гарч иржээ. Пригожин бүр заналтайгаар түүнийг хараан зүхэж ярив:–Та нар бол малнууд. Муусайн малнууд минь эх орноо хамгаална гэсэн чинь аль вэ? Та нар чинь БХЯ юм байгаа биз дээ? Орост хүчирхэг арми байлгахыг Путин хүсдэггүй, учир нь хүчирхэг, үр ашигтай арми байх аваас өөрийнх нь дэглэмийг түлхэн унагах болно, иймд арми сул байх ёстой. ЧВК Вагнерыг Путин буй болгож сулхан армийг сөргүүлж, хооронд нь хагаралдуулан, “Хуваа захир!” зарчмаараа улсаа удирдахыг хүссэн хэмээн оросын сэтгүүлч зохиолч Юлия Латынина ярив.

Оросын төрийн мэдлийн ТВ-ийн сувгуудыг үзэхэд тусгай ажиллагааны ялалтыг хэн ч ярихаа больжээ. Харин ялахгүй байгаагийнхаа шалтгааныг олон талаас нь мөлжих болжээ. Оросын арми сул байна, дайнаас өмнөх суртал нэвтрүүлэг, цэрэг-эх оронч шоунууд бүгд худал байжээ гэсэн ерөнхий ойлголт төрүүлэхээр харагдаж байна. Украин руу давшиж орчихоод Херсон, Харьков мужид амжилттай байлдаж байсан тухай дурсаж байгаа хүн нэг ч алга, харин ОХУ-ын хил яагаад ийм задгайрав, хилийн олон хэсгээр зэвсэглэсэн украин боевикууд нэвтрээд хорлон сүйтгээд байхад Оросын хилийн цэрэг, Росгварди, ФСБ хаана байв гэсэн асуултыг оросын суртал нэвтрүүлэгч Виктор Олевич НТВ-гээр тавих ба түүний хэлсэн нь энэ байна:–Дайнаа зогсоох хэрэгтэй, бид тэртэй тэргүй ялахгүй!
Кремлийн эрх баригчид цаг үеэ огтоос мэдрэхгүй чигээрээ тэнэгтэнэ. Оросын ард түмэн, ялангуяа орос эрс, орос залуус Барууны эсрэг, Украины эсрэг дайн гэдэгт ёстой дөжирчээ. Украиныг үзэн ядуулах гээд бардаггүй. Яаж ч айлгах гээд “Вставай страна огромная!” дуу үеэ өнгөрөөжээ. Архивт хадгалагдлаа.
Орос орон ёрын дайнаасаа болоод үнэхээр эгэл бус байна. Елена Гуляева гэх блогер бичжээ: –Оросын дотоод бодлого бол ердөө энэ. Баян тансаг хэзээ ч амьдарч үзээгүй, тэгэхийг яарах хэрэггүй. Гэхдээ тэр цаг эхэлж байна гэж ард түмнээ ятгах. Оросын гадаад бодлого нь өөрсдөө хэвийн амьдрахгүй, бусдыг ч хэвийн амьдруулахгүй, ердөө энэ гэжээ.
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл(42)
би оросыг муулсан өгүүлэл бичвэл энэ номиндарь иш татах байх даа.
ОРОС ОРОН ҮҮРД МӨНХ МАНДАН БАДАРНА. Энэ худалч гичий харин мөнх биш нь сайхан юм доо. СЛАВА РОССИИ!
Оросыг Муулах биш! Засаг торийн эрх баригчид Хорш руу халдан дайрсаныг Буруутгаж шуумжлэл Байна! Ты не видишь что ли о чем пишут ? Зачем война !? Зачем напали ? Зачем ? Захуем??? Почему? Земли мало ? Да вся земли 1/6 у Россий ? далась им это окраина! Ну на хуя !? Ну зачем кому это надо было ? Теперь все в мире клянут! Что Китай ? Посмотрите на кислое лицо Си и его КПК Triple mind политику! Пора кончай войну!Лавров за работу ! Если он дипломат а не мудак в джинсах.
2022.2.24-нд би хэлж байлаа гэж: Алуурчин цуст Путлер үхлийн муугаар үхэж дээрэнгүй империалист орос улс талаар нэг таран дампуурч унанаа…,яг л миний хэлснээр болно доо
Орос орон амгалан тайван байна.Харин хатнаас турхиралтанд орсон украйн ороэ орны зэвсэгийн хог хаягдал ГУЙЖ ТҮҮЖ байна.Арайхийн тусгаар болсон улсаа аятайхан аваад явчихаж чадахгүй байж украйны нутаг дэвсгэр дээрхи орос иргэдээ 8 жил буудаж бөмбөгдсөний горийг Зеленский , Порошинко биш украйны ард эдлэж 8 сая украйн иргэд нутгаасаа дайжив. 8 сая нь орос иргэд байна.Эцэстээ энд тэндээс гуйлаг түйлэгээр зэвсэг авснаараа украйнчууд л хохирно .Үүнийг АГЕНТ Дүгэржавийн Номиндарь ойлгохгүй л байна даа. Түүвэрлэсэн мэдээлэл хэзээ ч үнэнд нийцдэггүй зөвхөн Д.Номиндарийн сэтгэл санаанд тохирсныг л бичдэг юм.Номиндарь $аар худалдагдсан АГЕНТ мөн
Намайг украйныг муулсан нийтлэл бичвэл энэ авгай огт ТООХГҮЙ , ТҮҮВЭРЛЭХГҮЙ юм байна дөө.Болихоос доо.Алийг нь бичсэн ч хүмүүсийн хараал идэх юм байна даа
Baruun Ukrand ugukh yumnuud bagaj bagaa,Polsh ukranii khumuust ugdug tuslamj bagsan,baani uniig Ukranuudaar tuluulekheer bolson,Zelenskii ochikh nukh suvgan, nariisan,Oros Akh nar germanii kheden bars tankiig 1-udur tsaash kharuulsan,neleen kheden Ukran tsereg BURKHAN bolson ?????? medeeliig unen zuvuur bichij SUR SUR BAS DAKHIN SUR?????
ганцхан талын мэдээлэл бичдэг барууны гичий
чи оросын хэвлэл мэдээллээс мэдээ хуулж бич л дэ. тэгээд л хоёр талын мэдээллийг тэнцүү өгнө ш дэ
Орос ялагдаж байдал муудах тусам энэ дайны цөмийн шат нь ашгүй ойртоно ! Энэ зун юмуу намар нэг л өглөө укрианы нэг хотод маш том мөөгөн үүл бий болно до ! Хиросимогийн мөөгөн үүлнээс мэдээж том үүл гарна ! Одоо аль хотод нь мөөгөн үүл бий болгож агаарт хийсгэх вэ гэдгийг сонгож байгаа ! Миний бодлоор бол бандёрчуудын өлгий Львов л агаарт хийсэх байх да ! Путин бол ийм л аавын хүү ! Зүгээр үхэхгүй шүү !
Чамайг арай ухаантай гэж бодож бсн юм. Бадарч тахарын зуй тогтох/логик мон байна даа! Зулч! Хучгуйд бардам аархуу хучтэйн хажууд голог!
Бадарч чи балагтай юм донгосч байна даа! Балай авах юм даа ! Атомийн зэвсэг сайхан байх уу даа ! Энэ тэнэгхэн мугуйд бодолын чинь хариуд Тугжил шиг толгойгоор чинь уруу харуулаж (тэртэй тэргуй толгойгуй юм чинь чи!) харуулааж хулээд аргалаар халуухан утах юм даа . Муйхар мунаг Бадарч аа
Хулгайч Төмөрийн удмынхан ардын намын Эрдэнээ ахтайгаа нийлээд Монголыг цөлмөөд дууслаа ! Чи Галсанд баригдаж алуулахаа мэдэхгүй байж олон юм чалчсаны хэрэггүй ! Атомын бөмбөг манай нутагт унах биш Укрианд унах юм чинь надад хамаа байх ч гүй би зурагтаар хараад л хэвтэж байна атомын бөмбөг ч хэрэгтэй зүйл шүү ! Ядаж дайн нь маш хурдан дуусна !
Бхдарч тахар ч цаг үеэ мэдэрдэггүй, архео логийн олдвор- динозавр юмаа.
Бадарч тахар гуай та удахгүй "Хоржийлоо " гээд буудуулж үхнэ.
Төвийн зарим нутгуудаар морь гархад хоржийлоо гэдэг нь угтаа бол куайжилэ (хурдан байна) гэдэг хятад үгний сунжирсан хэлбэр.
белгород гэж анхаарал хандуулж байгаад украйны өмнө зүгт хийх гэж оролдоод украйнууд алуулчихлаа
орос фашизмд тархиа угаалгасан оркуудыг гэгээрүүлэх мэдээ тавьдаг Номиндарьд баярлалаа оросын фашизмыг фашизмаас ялгах гэж РАШИЗМ нэрлэдэг юм шүү Орост удахгүй иргэний дайн болно Украйны дайн оросын нутагт орж ирсэн оросын арми рашистуудаас болж ялагдаж сүйрч байна СЭРЦГЭЭ оркуудаа
Хэхэхэ өөрийгөө Орк гэдэг ээ мэддэггүй гүн нойрондоо байгаа ардчилсан Орк байж.
белгородоос хөгшин залуугүй крым пенз нүүлгэн шилжүүлсэн белгородод орсын цэргийн маш их хүч хуралдлаа орсууд белгород руу дайрагсдыг сөрж цохиод харьков орно
Юун Харьков. Ноднин гэнэдүүлж дайраад эзэлж чадаагүй, одоо бүр өнгөрөө байлгүй
Д2Д аас хойш хамгын том дайны гал дүрэлзээд жил гаруйн хугацаа нэгэнт өнгөрч төгсгөл ойртож байх шиг. Үхэхдээ үхэр буугаа гэдгээр Каховкийн усан цахилгаан станцыг дэлбэлчихлээ. 22.02.24 нөөс өмнө Орос гэдэг дэлхийд 2рт орох хчирхэг армитай их гүрэн гэж ойлгогддог байлаа. Гэтэл худал пропагандагаар тархи угаасан хоосон үлгэр байсныг эрүүл ухаантай бүх хүн ойлгожээ. Пүтлэр ч Сталины нэгэн адил "paranoid megalomaniac" болж хэнд ч итгэхээ больжээ. Ороz орон ганцаардаж ганихарсан ОРК болж, одоо эрх мэдлийн төлөө бие2э алж, таран бутрах болно. Өөд шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг байхаа. Эрх чөлөөт ардчилсан Орос болж манай 3 дахь хөрш болох бизээ. Гэхдээ тэр болтол зовлонт олон оныг үдэх болноо Орос.
нэгдүгээр арми гэгдэх анусын арми афганд 20жил байлдаад ялж чадаагүй булайгаа чирж хөөгдөж гарсныг чи мартчихжээ эсвэл мэдэн будилаад бна уу,натогийн 50 оронтой жил гаран байлдаад чадаж байгаа оросуудыг харин магтмаар бүр 1р арми юм бишүү???
энэ тархи угаалт ямар ч үр дүн алга. АН баас шааж өгчийн
dandaa hudalaa yum bicheh yumaa. haan ukirainuud davshiad gazar nutag aajimaar avaad bna dandaa sviilin ved ylagdaj solidari, bahmut geed tom hotuudaa aldaj asar ih hvn hvchee ustguulij baihad yun ylalt baih be de. nomuundaria chinii naad yriad bgaa zvild neg vnen yum algaa. ukrainuud chin odoo bainga ylagdaj hvn hvchinii nootsgui bolood bna. 60 nastai hvnee tseregt tataad l bna. bvh frontoor ylagdaj svirch baihad chin hudalaa buraad baih yumaa. orosuud odoo ter erh choloot oros geh ger orongui tenemel garuudad itgeh yum uu da.
Орос дууссан
Орос ах нарын маань ялалт улам алсран холдсоор байна
Путин минь үүрд баяртай хойт төрөлдөө буриад малчин эр болж төрөөрэй
Негр Арабуудыг Оросууд Монгол төрхтөнүүдийг шиг доорд үздэггүй. Францууд шиг.
Зүгээр дайн биш гэоулс төрийн дайн.баруун ану-ын түүх дандаа тонон дээрэмдэж баяжсан түүхтэй. Сайн түүх гэвэл уурын хөдөлгүүр
Зэлэнский барууныхны урхинд орчихсон.
Украин гэж байлаа. Байхгүй боллоо.Ум аа хум.
Оросын мэдээ уншихаар дандаа Оросууд ялаад, барууны мэдээ уншихаар дандаа Украйн ялаад харин газрын зургийг нь харахаар нэг нь 1 км давшсан,нөгөө тал нь өөр газар 1 - 2 км давшсан дүр зураг л харагдаж байна.Ер нь бол энэ дайн гацаанд орсон.Одоо зүгээр яг энэ цэг дээрээ гал зогсоох Хятадын санал зөв байхоо.Олон амьтаны амь
Ukraine hun amiinhaa 50%gazar nutagiinaa 25%aldsan exiin zasagiig usa abch ayba amerunuudur hund bolson dain zogsoo gehed baruunii ornuud bugd l oros gene Ukraine togloomiin uls
жинхэн наран улс орос юмаа нар аляскаас эхэлж европийн хойгт шингэдэг
Nomindari mash sain bichij.olon ulsiin heleer deerh zuiliig bichdeniig bi olj unshiv.odoo ashgui mongol hel deer.Oros oron uhliin angal uruu unaj bna..
Дайныг хэн ч хүсэхгүй. Яагаад ийм байдалд хүрснийг, яагаад хүн үхэж, алагдаж байгаа хариуцлагыг энэ хоёр орны удирдагчдаас л асуух хэрэгтэй. Бүхэлдээ энэ дайн хүний нийгмийн зүй тогтол ч байж болно.
Мөнхийн эзэнт гүрэн гэж байхгүй, мөнхийн хөрш ч гэж байхгүй. Оросын Холбоо задрах нь цаг хугацааны асуудал
Энэ дайн бол зөвхөн путин гэдэг ганц хүний өдөөсөн дайн.энэ дайндаа путин аль хэдийн ялагдсан.харин ялагдлаа хүлээж чадахгүй,2 талын олон зуун мянган хүний амийг өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүй золиосолж бна.энэ дайныг зөвтгөөд бичээд бгаа этгээдүүд ихэнх нь местный оросууд бна.путиныг ялагдсны дараа эд нар юу гэж бичих бол?тэр нь их сонин
ukraind madh olon uls zevseg teh niiluulj bna shuu dee ternii orond enhiin heleltseer hiihed ni tuslah heregtei bh
Орчуулагч ямар соних хэвлэл он сар нийтэлсэн нэр ус нэртэй нь бичвэл ард түмэнд тодорхой байна. Суртал ухуулгын шинжтэй худал мэдээлэл зөндөө гэдгийг ард түмэн сайн мэднэ. Ард түмэнд үнэн худлаа нь мэдэгдэхгүй эх үүсвэр тодорхойгүй далд нуууц , ард түмнийг мунхруулсан зүйл бичиж тавих хэрэг байна уу. Ямар санаа зорилго хүсэл байгаагаа шууд хэлчихгүй юу дн.
Фашист Орос сөнөжээ