Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны тавдугаар сарын 21-22-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Монгол, Франц Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргасан билээ.
Уг мэдэгдлийг БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас орчуулан нийтэд хүргэж байна.
Ерөнхийлөгч Эммануэл Макроны хэвлэлд өгсөн мэдэгдэл
Улаанбаатар хот, Монгол Улс 2023 оны тавдугаар сарын 21
Эммануэл МАКРОН,
Сайн байна уу, (монголоор)
Маш их баярлалаа. Бид бүхнийг халуун дулаанаар хүлээн авч, энэхүү түүхэн айлчлалыг зохион байгуулсанд тань чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Таны эргэн дурссанчлан, бид газар нутгаараа алс хол оршдог хэдий ч найман зууны тэртээ Францын Гэгээн ЛУИ хаан Чингис хааны үр хойч руу Андрэ де Лонжюмо, Гийом де Рубрүк нарыг өөрийн элчээр илгээснээр бидний түүх анх холбогдон, тэд тийнхүү шинэ харилцаа холбоо тогтоохын төлөө аюул бүхнийг даван туулж, нэгэн шинэ үүд нээх хүсэлдээ хөтлөгдөн, эр зоригийг үзүүлж явжээ. Энэ бол угтаа өнөөгийн тэнцвэргүй дэлхийд, хурцадмал байдалд өртөөд байгаа бүс нутагт биднийг залж чиглүүлэх учиртай сэтгэлийн учиг юм. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх зэрэг эдгээр сорилтуудын өмнө та бид хоёрын өнөөдрийн ярилцсан үйл ажиллагаа, таны саяны хэлсэн бүхэн шалгуур болж байна гэж итгэж байна.
Бид үр дагавар нь зөвхөн Европоор хязгаарлагдаагүй, Оросын Украинд явуулж буй дайны талаар зайлшгүй ярилцлаа. Мөн би ноён Ерөнхийлөгчид түрэмгийлэлд өртсөн улсыг дэмжих шийдэмгий байр сууриа болон олон улсын эрх зүйн хүрээнд тодруулбал яг үүн дээр л олон улсын эрх зүй, бид бүгдийн тэнцвэрт байдлын асуудал хөндөгдөж буйн учир, Европ тивд энх тайвныг буцаан цогцлоох зорилтоо танилцууллаа.
Энхийг сахиулах ажиллагаанд өндөр идэвхтэй оролцож, эрх зүйт төрд суурилсан ардчилсан тогтолцоонд өндөр ач холбогдол өгдөг танай улсад ч тэр, манай улсад ч тэр, цаазын ялыг халсан явдлыг мөн тодотгоод, олон улсын энх тайван, аюулгүй байдал оршин тогтнох суурь болдог олон талт тогтолцоонд Монгол Улс бүрэн дүүрэн хувь нэмэр оруулдагт, танай Улсын үүрэг амлалтад тань талархал дэвшүүлье. Тийм ч учраас таны хадгалан хамгаалж, хүсэж зорьдог феминист гадаад бодлого бидний уулзах цэг байх болно.
Ноён Ерөнхийлөгч бид хоёр сорилт шалгууруудын өмнө бие даасан байдлаа бэхжүүлэх чанадын хэд хэдэн асуултуудын талаар ярилцан бүрэн дүүрэн ойлголцож, миний бие хоёр улсын эдийн засаг болон биологийн олон төрөл зүйлийг нүүрстөрөгчөөс ангижруулах асуудлыг ярилаа.
Эхний ээлжид, эрчим хүчний бие даасан байдлаа бэхжүүлэхийн тулд нэн чухал металлуудыг нийлүүлэх, танай улсын тус ашигт малтмалыг нийгэм, байгаль орчны шилдэг стандартуудыг дагаж мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслүүдээр дамжуулахад хамтарч ажиллахаар шийдлээ. Үүний тулд, Орано компанийн түншлэл нь ерөнхий бүтцийн элемент болж байна.
Өнгөрсөн хугацаанд томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажил нь бидний эрчим хүчний шилжилт болон бидний түншлэлд нэн чухал элемент болох ураныг олборлох бололцоог олгоно гэдгийг энд хэлэхийг хүсэж байна. Түүнчлэн уг үйл ажиллагааг явуулахдаа шилдэг дүрэм журам, аюулгүй ажиллагааг мөрдөхийн зэрэгцээ хүрээлэн буй орчин, амьдралын хэв маяг, эдийн засгийн үйл ажиллагаа, нэн ялангуяа орон нутгийн газар тариалан зэргийг бүрэн дүүрэн хүндэтгэх болно.
Үргэлжлүүлээд, бид сэргээгдэх эрчим хүчид суурилсан хамтын ажиллагаа, засгийн газрууд хоорондын цөмийн хамтын ажиллагааг оруулаад, эрчим хүчний шилжилтийг хийхэд та бүхэнд туслах үүднээс бусад улс орнуудтай хамтарч ажилласан шигээ, ялангуяа энэ бүс нутагт “Эрчим хүчний зөв шилжилт түншлэл” /JETP/-д миний жишиг болгон ярьж байсан Индонезтой амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг энд мөн жишээ болгоод, хоёр талын болон олон улсын санхүүжилтийг бий болгох хүсэл эрмэлзлээр эрчим хүчний шилжилтийг хийж, танай улсын эдийн засгийг нүүрстөрөгчөөс ангид болгохын төлөө замын зураг байгуулах тохиролцоонд хүрлээ. Үүний сацуу ойжуулалт, биологийн олон төрөл зүйлийн төлөөх ажлыг мөн урагшлуулах ижил хүсэлтэйн дээр энэ чиглэлээр бидний явуулж буй үйл ажиллагаа ч адилхан байна.
Танай улс ч бас Франц улстай адилхан ойжуулах бодлого хэрэгжүүлж “Нэг тэрбум мод” тарьж ургуулахаар ажиллаж байна. Чингэхдээ та “Нэг ой” дээд хэмжээний уулзалтаар тодорхойлсон үйл ажиллагааг найрсгаар эш татлаа. Бид энэ хүрээнд ч мөн хамтын ажиллагаа өрнүүлэх бөгөөд таны хүсэлтийн дагуу Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдахаар болсон COP17 чуулганыг зохион байгуулахад Франц улс бүрэн дүүрэн дэмжиж ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаарай.
Мөн бид, таны дурдсанчлан хиймэл дагуул, сансрын чиглэл дэх стратегийн түншлэлийн талаар ярилцлаа. Би уг чиглэлд, эдийн засгийн асуудлуудын нэгэн адил цаашид үргэлжлүүлэн гүнзгийрүүлж ажиллахыг хүсэж байна. Бид энэхүү айлчлалын хүрээнд хэд хэдэн ахиц дэвшлийг улам бататгалаа. Хоёр талын иргэний нийгмийн солилцоонд хамтдаа түлхэц өгөх хүсэлтэй байгаагаа танилцуулалгүй яриагүй дуусгах нь хангалтгүй юм.
Бид өнөө жил Монгол Улсад франц хэл зааж эхэлсний 60 жилийн ойг тэмдэглэж байна. Тавьсан зорилтдоо хүрэхийн тулд, хоёр улсын хооронд зорчих тээврийг хялбаршуулан, илүү олон оюутанд сургалт судалгаагаа үргэлжлүүлэх бололцоог олгож, ноён Ерөнхийлөгч таны гаргасан санаачилгыг хамруулаад, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг улам хөгжүүлж хамтарч ажиллана. Бид өөрийн Франц улсдаа илүү олон монгол оюутныг баяртайгаар хүлээн авч сургах болно.
Мөн би, таны хэлсэнчлэн, хөдөө аж ахуйн түншлэлийн чухал ач холбогдлыг бас дурдмаар байна. Танай улсын хөдөө аж ахуйн бие даасан байдал бол таны авч хэрэгжүүлж буй зорилтуудын нэг юм. Манай улсын энэ салбарыг хариуцсан сайд хэдхэн долоо хоногийн өмнө танай улсад айлчилсан бөгөөд энэ салбарт ч мөн бид итгэлт түншүүд байх болно.
Ноён Ерөнхийлөгч таны саналуудад цэх нийлж, тантай хийсэн яриа хэлэлцээгээ цөөн үгэнд багтаан ийн илэрхийлэхийг хүсэхийн сацуу би Таныг ирэх аравдугаар сард туйлын баяртайгаар угтан авах болно гэдгээ илэрхийлье. Учир нь би Таныг миний энэхүү айлчлалын хариуд Франц улсад төрийн айлчлал хийн, айлчлалынхаа хүрээнд Нанть хотын музейд зохион байгуулах урьд өмнө нь тохиож байгаагүй Чингис Хааны тухай томоохон үзэсгэлэнг таалан соёрхохыг урьж байна.
Таны айлчлал нь энд дурдсан үйл хэргүүдээ үргэлжлүүлж, өөр шинийг үүсгэхийн зэрэгцээ угтаа бол саяны бидний хөндсөн сэдвүүдийг нийтэд нь зөвхөн хэдэн сараар бус хэдэн жилээр цаашид гүнзгийрүүлж авч явах бидний хүсэл зорилгыг агуулсан манай улсын тодорхойлдогчлон онцгой түнш болох Монгол Улсын статусыг улам бататгах завшаан болох буй заа.
Ноён Ерөнхийлөгч өө, танд болон танай Засгийн газарт, танай улсын нийт ард түмэнд биднийг ийнхүү халуун дулаан хүлээж авсанд болон хамтдаа бичилцэх ирээдүйн төлөө чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Сэтгэгдэл0
МАЖЕРОТАР , ПРОПОРЦИОНАЛЬ гэдэг үгүүдийн учрыг ухаардаггүй АРД ТҮМЭН , бас дээр нь нэмээд ФЕМИНИСТ \ гадаад бодлого \ гэдэг нэг гайхалтай учирлаа . Манай энэ удаагийн парламент \ 76 хулгайч ч гэх болж \ буюу Занданшатар дарга л гадаад үг орчуулах талаар сайхан хичээл заагаад байгаа даа ...
чам шиг хувьцаа цувдай хоёроо ялгаж чаддаггүй амьтан юу гэж ойлгох вэ дээ.
Хүүхнүүдийг дэмжих бодлого гэсэн үг Хүүхнүүдийг тултул дэмжээрэй гэсэн үг
хүүхнүүдийг тултал дэмжээд байдаг ёвроп хамгийн сүүлд финляндийг элсүүлж ерөнхийлөгч хүүхэн бүжиглэж үнсэлцсээр улсаа .натод худалдсан гэдэг зелинский хамгийн түрүүнд гүйж хүрсэн
гадаа сэрүүнээс дотор орж ирээд ярихдаа гар нь бээрсэн, гараа атгаж харагдсан. гэхдээ эелдэг хүн юм, халуун дулаанаар хүлээж авсанд талархаад. яг халаалт зогсонгуут хэсэг хүйтэрдэг үе. гадныхан ажил гэртээ нусаа татаад явна. гадаа пальто пельниктэйгээ л зогсохгүй. хүк шиг ямар хонины тарган мах идэж зуузаан өөхөрсөн биетэй биш. халуун газраас гэнэт сэрүүнд ирэхэд бас гам хийхгүй бол огцом харшил болдог юм шиг байсан. цочрол. хүк австралид очоод сурсан ярзайж чииз гэж инээдэг болчихсон. муухай гэж. хүн хараад гайхмаар. гайхаж л байлээ шд. францууд зүгээр л байлээ шд. жирийн.
хүк феминист юу хэлсэн юм болоо. тийм юм баймааргүй юм. феминизм гэсэн бол хүйсийн ялгаа байнаа гэсэн үг. тэгш эрхтэй л оролцдог, онон орчуулагчийн хэлж байгаагаар албан тушаалд эрэгтэй нь түлхүү сонгочдог болохоос. орчуулгын алдаа юм болов уу. дээрх орчуулгыг залуу хүн орчуулсан шиг байна.
франц хэлний хичээл гэрт бүр радиогоор явдаг байлаа шд. нийтийн автобусанд явж байхад хүртэл радио хангинаад л, франц хэлний хичээл. жэ сви поль дюгьон гэж ирээл. нөгөө олон хувиргалт etre avoir.
Монгол тэр үед хар халтаруудын Францыг долоодог Орос Буриадуудын эрхэнд байсан юм чинь.
юун баруун орос хэлний дээд бишээ. гадаад хэлний дээд сургууль байгуулагдчихсан франц хэлний тэнхимээс явуулсан хичээл.
vous avez nous avons. радиогоор юм чинь яаж бичихын.
парис хот дотроо ой модтой. барилгын шат их гоё. доороо дугуйрсан. хүмүүс нь энгийн сайхан зантай.
Монголыг Оросын эсрэг байр суурь илэрхийлээч гэж шахаж яваа нохой байна. Монгол улс фашизмыг эсэргүүцэж явсан, одоо ч фашизмыг эсэргүүцэх байр суурин дээрээ хэвээрээ байна. Та нар өөрсдөө зүсэн зүйлээр Оросын өдөж, зүүн Украйнд Оросуудыг 10 жил алж хядаж, нийтээр нь устгах гэж биолаборатори байгуулж ажиллуулж байсан учраас энэ дайн үүссэн. Өөрсдөө өдөөн хатгачихаад битгий солиороод байгаарай та нар.
notre-dame de paris цоожтой. ма ээжийг дээр үед очиход ч цоожтой. төв цэг. буцаж ирээд л арал байсныг мэдэж билээ. хэхэ
Pranztai tynsleh ni saihan setgeleer harilzan ajillah syralzah ni mas zyitei sanagdaj baina,Pranz hel bol delhii deer bas olon ylsad nertei nyyrtei hel yum manai zaluu ye ene dagyy sain syralzaj delhiid garah ni zailsgyi ee!!ylasiinhaa enehyy sain harilzaand irged bid bololchoogooroo orolzoj eersdiigee hegjyylzgeeye......
... 89 , 158 - д баярлалаа , за тэгэхээр " цувдай " гэсэн үг байх нь ээ ...
Ёстой л дипломат үг хэллэг гэж энэ байдаг байхдаа ийм цэгцтэй, утга төгөлдөр, хэлэх гэсэн санаагаа уран цэцэнээр илэрхийлсэн мэдэгдлийг хавьд уншсангүй. Хэлсэн ярьсандаа байгаад Монгол улсдаа ашигтай, технологийн дэвшлийг эх орондоо авчирсан цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд цөөхөн монголчуудыг хямд цахилгаанаар олон зуун жилдээ хангаад өгөөчээ эрхэм Ерөнхийлөгчөө...нөгөө муухай монгол зан гаргаад хэлсэн ярьснаа мартчихав даа амжилт ...
Монголын Ерөнхийлөгчийг "эмэгтэйлэг"гадаад бодлоготой бай гэж сануулж бгаам бна, Монголын ураны уурхайг нээж авч үнэгүй зөөж эхлэж бгаа болохоор. Сумъяабазар туслаж хувь авна аа. Эмэгтэйлэг хандлагатай бгаарай, эсэргүүцэж эр хүн шиг тэмцэж болохгүй шүү гэж бна. Оронд нь цөмийн станц барьж өгнө гэж молиго үмхүүлнэ. Бас болоогүй ээ танайх 1 муу жижиг улс шүү. 2 хөрш чинь дайрах вий гэж "санаа зовж" бас. Ураны уурхайд маань аюул учрах вий л гэж. Манайх руу ардчилалын 30 жилд тэд ердөө ч дайраагүй, харин Франц сүүлийн 30 жилд хэдэн улс руу дайрч сүйтгэлээ? Хүнээ л олж нөхөрлээсэй бид!