Манай Монгол хүн ам цөөтэй болохоор “...Аль аймаг, сумын хэний хүүхэд, хэн гэдэг хүн, хаана, ямар ажил эрхэлж байна вэ” гэдгийг бүгдээрээ мэднэ. Тэр ч байтугай “..Юу хийгээд хаагуур яваад байна вэ” гэдгийг ч гаргахгүй сайн мэддэг. Түүнийгээ ам дамжуулаад л ярина. Тэгэхдээ “...Монгол жижигхэн шүү дээ” гэцгээнэ. Аймаар тайлбар шүү энэ. Нэг ёсондоо, “...Нууц юм гэж байхгүй шүү” л гээд байгаа хэрэг. Үүнийг шүүхийн, шүүгч нарын тухай ярих гэж жишээлсэн юм. Учир нь дээрх дэл сул “тодорхойлолт”-ууд шүүхийн зарим хүний үйл ажиллагаатай уялдаад байдаг юм. Тэр нь 600 шүүгчтэй шүүх байгууллагын нэр хүндийг унагаж, улмаар шүүхэд итгэх олны итгэлийг “хасах” руу хөтөлдөг.
Ер нь бол манай шүүх байгууллага олны итгэлийг хураах аргаа нэг олохгүй байх шиг байна. Уг нь амархан. Хуулийн дагуу, шударга ёсыг сахиулаад л ажиллачихад л болно. Гэхдээ энэ нь хэдхэн хүнтэй л холбоотой гэдгийг тодруулах хэрэгтэй.
“..Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж энэ. Нэг хэсэг, хэдхэн жилийн өмнө “...Шүүгч нарын томилгоо нэгэн банкны эзний өрөөнд хийгддэг” гээд л ярьдаг байв. Үнэн, эсвэл худал байсныг хэн ч эцэслэж шийдээгүй. Шүүх, шүүгч нар хараар будуулаад л өнгөрсөн. Тэгвэл яг одоо Монголын нийгмийн хамгийн идэхтэй салбаруудын хүрээнд нэг яриа яваад багагүй хугацаа өнгөрлөө. Тэр нь бас л шүүхтэй холбоотой.
“...Ар гүнтэд нэг сайхан хаус байдаг. Нууц оффис шахуу юм. Тэнд том том албан тушаалтнууд очдог. Экс эрх мэдэлтнүүд ч нийлдэг. Тэнд улс төрийн зарим үйл явцтай холбоотой томоохон аналитик “сургалт” болдог. Шүүхтэй холбоотой зарим шийдвэр ч гардаг. Дандаа тийм ажил хэрэгч байна гэж юу байх вэ. Тэд бас наргина, наадна. Томчуудын наадаан том л доо” гээд л яригдаж байна.
Угтаа энэ мэдээлэл онцгой анхаарал татаж байгаа юм. Эрж сураад дэлгэрүүлбэл үүнээс ч илүү “чих дэлдийлгэж” мэднэ. “...Олны үг ортой, оройн бургаас очтой” гэдэг дээ. Хэвлэлийнхэн бидний хувьд нүдээр хараагүй ч, чихээр мянгантаа сонсдож буй мэдээллийг дамжуулах шаардлагатай тулдаг. Тэгээд ч зарим мэдээллийн хувьд “дэргэд нь лаа бариад зогсох” боломжгүй. Дээрх зүйр үг түүнийг оноосонтой агаар нэг юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(10)
Хулгайч нарын цугладаг газрыг нэрлэж барах биш хотод олон л байгаа ! Шилийн богдод нар харах гээд энэ жил 800 гаад хулгайч нар жиптэйгээ очсоныг яагаад онцлохгүй байна !
БУЗРУУДЫН ХУЙВАЛДААН ИХ БИЙ ШҮҮ, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ОЛОН ЖИЛИЙН ХУЛГАЙ ЛУЙВАРТАЙ ГАРДАН ТЭМЦЭЖ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗАР, ТҮҮНИЙ ТЭРГҮҮН ХАРАА ЧИХЭЭ САЙН ТАВЬЖ, ЦОХИОЛТ ӨГӨХ ЧАДВАРТАЙ ГЭДЭГТ ОЛОН ТҮМЭН ИТГЭЖ БАЙНА, ДЭМЖИЖ БАЙНАА!
Одоо энэ хулгайчид, хулгайчдын хуухдууд хашаа ходолсонч ард тумний хараанд орсон одоо нухэнд шигдсэн хулгана шиг болж оорсдоо архи ууж, ур хуухдууд нь хар тамхи хэрэглэж, зарим нь боож дуужилж очноон юм болно харин ард тумэн минь сайн шугэлдэх цаг нь ирждээ!!! Бидэнд ур хуухдуудийнхээ толоо ухрах газар байхгуй!!!
Улс төрч гэдэг мэргэжил байхгүй ээ,тэдэнд гишгэх газар ч,суурьших орон ч олдохгүй дээ ...Иргэд ээ тайвширцгаа!?
МОНГОЛД УЛС ТӨРИЙН БАНКНЫ МАФУУД БАЙДАГ , ТЭРНИЙГ ДАНДАА НУУН ДАРДАГ, БАНКНУУД ДАМПУУРААД БАЙГАА ЧИНЬ ЭД НАРТАЙ ХОЛБООТОЙ. АРД ТҮМЭН ,СЭТГҮҮЛ Ч, ,СУРВАЛЖЛАГЧИД ЮУ Ч МЭДЭХГҮЙ ҮХЭРҮҮД .
Ротьшилд
Энэ Мафи бүлэглэлд нэг 3/4 толгойлогч байгаа Тэр 3/4 хүн хэн юм бэ Гэдгийг л илрүүлж үз Эхнээсээ жаахан идээ гараад эхэллээ Гэхдэа гол гэр бол хагараагүй бүтнээрээ бна монгол тэмцэх хүн цөөн дө Бодоод үзээч 3 сая хүнтэй -1- сая нь хүүхэд Үлдсэн 2 саягаруй хүн ий тал нь эмэгтэй чүүд Олонхи нь гадаадад амьдарч бна 340 мянга нь 60 аас дээш настай ахмад Бас 400 гаад мянган хүн энэ хоёр том намдаа элсчихсэн 140 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй сэтгэцдээ юм тай Бас 3 хүний 1 нь архичин Тэгээд хасаад байгаарай Яг эрүүл залуу хүн хэд үлдэхнэв За бас малчин залуус олон Бас лам олонтой Эдгээр хүмүүс малаа орхиод ирж талбай дээр үгээ хэлж хонож зогсож чаддаггүй Ингээд яг шуудраад тэмцэл хийх хүн нь цөөдөөд байдаг юмаа
Medeelelee barimttai tavildaa
Ар Гүнтэд Сү. Батболдын зуслан байдаг биз дээ
Битүү хатуу мэдээлэл бичихийн оронд эрэн сурвалжлаад бодитой нотолгоотой зүйл бичээрэй. Ядаж ганц хоёр хүний нэр нэрлэх хэрэгтэй.