-Нэгэн баримтаас цухалзсан гурван эмгэнэл-.
Энэ сарын дөрвөнд ШУА-ийн байранд “ТҮРЭГИЙН ХААНТ УЛС БА ӨНӨӨГИЙН ТУРК УЛС” хэлэлцүүлэг болсон билээ. Уг хэлэлцүүлэгт Хүн үсэгт хадны бичээсийн талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Л.Болд “Руни бичиг ба хэлний дурсгал” илтгэл, “Сэргэлэн интернейшнл экспедишн” ТББ-аас “Хадан бичгийн шинэ судалгаа, бидний өвөг дээдсийн бичиг” илтгэлийг тавьж, хойноос нь хэлэлцүүлэг өрнөсөн.
Хэлэлцүүлгээс ажиглагдсан болон ажсанаа хуваалцъя.
Нэгдүгээр эмгэнэл: Монголчууд нь монголчуудаа дорд үздэг, гадаадынхныг тахин шүтдэг үзэл эрдэм шинжилгээний төв байгууллагад ч нүүрлэжээ.
Хэлэлцүүлгийн үеэр, “Та нар судалгаагаа гадаадын сэтгүүлд хэвлүүл, тэгвэл бид хүлээн зөвшөөрнө, түүний дараа шинжлэх ухаанчаар бидэн дээр орж ир” гэдэг үгийг эрдэмтдийн амнаас, тэр дундаа Хэл зохиолын хүрээлэнгийн захирлын амнаас унав. Уг нь бид тусгаар тогтносон бүрэн эрхт улсын иргэд. Монгол хэл, түүх гэдэг бол улс орны тусгаар тогтнолын амин чухал дархлаа. Түүнийг гадаадын аль нэг улсын сэтгүүл хүлээн зөвшөөрч нийтэлсний дараа Монгол Улсын ШУА, Хэл зохиол, түүхийн хүрээлэн хүлээн зөвшөөрдөг байж болох уу.
Бусад шинжлэх ухааны салбарт эс юм гэхэд, монгол хэл, түүхэндээ бид эзэн нь байх ёстой. Билгүүн номч Б.Ринчен гуай хүртэл “Эх хэлэндээ эзэн нь байж чадахгүй элэг доог болохын зовлон” гэж сэнхрүүлэн бичиж байв.
Бас Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Цэрэндорж “Та нарын орчуулсан хятад эх сурвалжийг би бас мэднэ. Эртний ханз бичгээр бичсэн болохоор янз бүрээр орчуулдаг юм билээ, маш хэцүү. Танай багийнхны орчуулсан эх сурвалжийг зөв гэж яаж мэдэх юм бэ” гэх аястай үгийг ШУА-ийн өндөр дээд индэрээс өгүүлэв. Өмнөд хөршийн улс төрийн бодлогыг сайтар таньсан манай өвөг дээдэс тэднийг “хурлаг” /хураадаг, уусгадаг/ гэж тодорхойлоод, хадан бичиг дээрээ сануулж үлдээснийг ч тэд уншиж мэдэхгүй байж болно гэхэд, манай түүхийн шинжлэх ухааны салбар үүсэн хөгжөөд лавтай нэгэн жарныг туулсан байхад, дэлхий дахинаа иш татдаг тэр чухал эх сурвалжуудыг хятад хэлнээс өдгөө болтол орчуулан гаргах ажлыг хийгээгүй байгааг сонсоод мөхөс би мэл гайхав.
Тэгэхээр Хэл, түүхийнхэн суурь судалгаа хийхгүй байна. Тэд гадаадын сэтгүүлд гарахыг чухалчилдаг юм байна. Гадаадын сэтгүүлд гарсныг нь шууд “шүүлтүүргүй” авдаг юм байна. Үүгээрээ гадаадынхны холоос шидсэн өгөөшийг шууд л үмхэж авах хэмжээнд манай хэл, түүхийн салбар хамгаалалтгүй байна. Энэ тухай дор дэлгэрүүлэн өгүүлнэ.
Хоёрдугаар эмгэнэл: Гадаадын эрдэмтэн тайлсан бол зөв гэх эндүүрэл.
“Хүйс толгойн бичээс”-ийг гадаадын эрдэмтэн Хурцбаатар гэдэг хүн тайлахад манайхан ямар бахархалтай угтан авав. Манай хэлээр, брахма үсгээр бичигдсэн энэхүү бичээс одоогоор олдоод байгаа хамгийн эртний бичгийн дурсгал болохоор олзуурхан баярлалгүй яах вэ. Зүй нь бол, тэд брахма үсгээрх тэрхүү бичээсийг өөрсдөө тайлж үзчихээд, баталгаатай болгосны дараа төрд тайлагнасан бол, нийтэд зарлан түгээсэн бол бүр ч бахархалтай сайхан байх сан. Харамсалтай нь, Хэл зохиолын хүрээлэнд брахма бичгийг уншиж мэдэх нь бүү хэл, тайлах гэж оролдсон хүн нэгээхэн ч үгүй болов уу.
Ийнхүү суурь судалгаа хийх үүрэгтэй, үндэсний ой санамжийг хамгаалах ёстой төв байгууллага маань хатуухан хэлэхэд, ямар ч гадаадын үзэл сурталд автах хэмжээний “эмзэг” байна. Хэрэв энэ бичээсийг ШУА-д ажилладаггүй, аль нэг төрийн бус байгууллага тайлсан бол шууд ингэж хүлээн зөвшөөрөх байсан уу гэдгийг та бүгдийн өмнө нээлттэй үлдээе.
Чухам тэдний энэ мэт хариуцлагагүй байгаагийн харгайгаар, Улсын маань Ерөнхий сайд “Эцэг өвгөдийнхөө нутагт тавтай морил” гэх үгийг хүртэл унагаж, эвгүй байдалд оров.
БНТУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Ахмед Язал, “Өвөг дээдсийн маань өлгий нутгаас ирсэн монголчуудад турк улс таатай ханддаг” гэж үндэсний маань телевизээр “итгэл төгс” өгүүлэх таатай боломжийг олгов. Энэ мэт жишээг олныг дурдаж болно...
Гуравдугаар эмгэнэл: Суурь судалгаа хийхгүй байгаагаас мэдлэг үйлдвэрлэхгүй байна. Мэдлэг үйлдвэрлэхгүй байгаа тул ядууралд орж байна
Суурь судалгаа хийдэг ШУА-тай газар л үндэснийхээ ой санамжийг хадгалж авч явдаг. Харийн үзэл суртал, улс төрийн бодлогод өртдөггүй.
Хэн нэгний судалгааг судлахыг суурь судалгаа гэхгүй. Суурь судалгаа хийдэггүй гадаадын судлаачдын хэлснийг иш татаж түүнийгээ бөөгнүүлж бичээд түүнийгээ судалгаа гэж ойлгосоор байгаа нь байж боломгүй эмгэнэл. Өөрөөр хэлбэл, сургаар маш их мэдээллийг нэр төртэй докторууд маань гадаадаас авч, түүнийгээ түрүүлэн цацаж, сүүлдээ тэр их мэдээлэлдээ “хордож”, бас төөрөгдөж байна. Алдсан адуугаа сургаар олж болох ч харин шинжлэх ухаанд сургаар, өөрийн итгэл үнэмшлээр хэрхэвч хандаж болохгүй билээ.
Дээрх гурван эмгэнэлээс үүдэн манай ШУ-ны салбарт гадаадынхан хэрхэн нөлөөлж байгааг нэгэн жишээн дор хураангуйлан баримтжуулъя.
Гадаадын сэтгүүлийг тахин шүтдэг учир бидэнд хэрхэн өгөөш шидэж өгдгийн нэг л жишээ “Хүйс толгой бичээс”-ийн судалгааны төсөл дээр ажиглагдана.
Уг нь, Хүйс толгойноос олдсон бичээсийг бүрэн тайлаагүй, хамгийн эхний өгүүлбэрт гэхэд өчнөөн асуудал байгаа тухай “СИЭ”-гийнхэн сонирхолтой зүйлсийг хэлж чадах ч түр хойш нь тавиад өгүүлэхэд,:
“Хүйс толгой бичээс”-ийг судлах ажлыг Турк улсаас 2015 онд эхлүүлжээ. Төслийн удирдагч Турк улсын иргэн судлаач Мехмед Өлмез, санскрит, брахми үсэг судлаач Герман улсын иргэн Дитер Мауэ, бичиг тайлагч нь орос гаралтай Александр Вовин, Франц улсын түүхч Этьен де ла Вейсьере нар “Хүйс толгой” төслийг эхлүүлжээ. Хүйс толгой бичээст хоёронтаа “Түрэг каган” гэж орсон байдаг бөгөөд “Түрэг каган” гэх ухагдахуун НОТ 552-р оноос эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ бол Түрэг төрийн үеийн бичээс юм.
Урьд нь сэтгүүлд гаргаж байсан материалыг нь үзэж байхад, А.Вовин 2019 онд гэнэт бодлоо өөрчилсөн байдаг. Тэрээр, “Европ Ази дахь хэл зүйн судалгаа” олон улсын сэтгүүлд, “Этьен де ла Вейсьерегийн санал болгосноор бидний ажиллаж байгаа бичээс нь Түрэгийн хаант улсын урьд, тал нутагт байсан их гүрэн Рорань буюу Жужан хэлээр бичжээ” гэж өгүүлжээ. Ташрамд дурдахад, 2019 он бол СИЭ нэлээд олон өгүүлэл гаргачихсан байсан үе билээ.
Яагаад А.Вовин хэлтэй огт хамаагүй Этьен де ла Вейсьерегийн таамгийг дагах болов?. Энэ бол анхнаасаа харийн сэтгүүлийг шүтдэг монголчуудад ийм аргаар нөлөөлж болно гэж тэд үзсэнийх агаад тэгээд ч үр дүнд хүрчээ...
Өөрөөр хэлбэл, тэд ерөөс хадан бичгийн өвийг хуваая гэж бодсон байна. Хүн бичигтэй хадан бичгийн өвийг өөрийн болгохын тулд, харин брахма бичиг бүхий “Хүйс толгой бичээс”-ийг монголчуудынх гэчихье гэж сэтгэжээ. “Хэсэглээд эзэмш /захир/” гэсэн үг байдаг. Том загас барихын тулд усыг нь булингартуул гэдэг өмнөд хөршийн үг бий. Яг л энэ зарчмаар тэд бидэнд нөлөөлж чадна гэж мэдэрсэн байна. Хэрэв манай судлаачид суурь судалгаа хийдэг бол дархлаатай, гадны юм шүүлтүүргүй орж ирж чадахгүй байх учиртай.
Дүгнэн хэлэхэд, хэн нэгний судалгааг уншиж хайран цагаа үрэхийн оронд өөрсдөө суурь судалгаа хийхийг ШУА-ийн залуу судлаачдад уриалахыг юу юунаас эрхэмлэн энэхүү өгүүллийг бичив. Мөн “Та яг үүнийг судалсан уу, ямар эх сурвалж дээр ингэж өгүүлсэн байдаг вэ, энэ бичээсийг та өөрөө уншиж чадах уу...” гэж суурь судалгаа хийхийг шаарддаг байх, тухайн зүйлийг яг судалсан эрдэмтнээс нь асууж тодруулдаг байх сахилга бат, соёлд төр нь ч, сэтгүүлчид ч, иргэд бид ч суралцах хэрэгтэй байна. Эрдэмтэд нь ч өөрийн судлаагүй зүйлийг сургаар ярьдаг биш, бусдын судалсныг цаасан дээрээс уншдаг биш, өөрөө өөрийнхөө судалгаанд эзэн нь байх зарчмаас хоцроод сууж болохгүйг Монгол Улсын иргэн хүний хувьд хэлэхийг хүсэв. Эцэст нь хэлэхэд, ШУА гэдэг өндөр нэрээр бардамнах гэж биш, харин ШУА-аа бардам байлгахын тулд тэнд ажилладаг байх ёстой юм шүү.
Сүлд овогт Баярбатын Хандмаа
Сэтгэгдэл0
Монголын шинжлэх ухаан, их дээд сургуулиуд МАН-д тал засдаг зусар зулгуй нарын гарт байдаг. Тэд үнэхээр мэдлэг чадвартай хүмүүсийг хавчиж хяхдаг. Өөрсдөө чадах юмгүй. Иймээс Шинэжлэх ухаан, Их дээд сургуулиудыг МАН-ыг дагасан зусар зулгуйчдын арми гартаа барьж зөвхөн өөрийн болон бүлгийнхээ ашиг сонирхолд үйлчлүүлдэг ямар ч чадваргүй ийм л дампуурсан байгууллагууд болгож хувиргасан.
Ер нь бол Монголд түүх,урлаг,уран зохиолоос бусад салбарын эрдэмтэд байхгүй.Боломж ч байхгүй.Орчин үед бүх том нээлтүүдийг нэг эрдэмтэн биш бүхэл бүтэн хамт олон хийдэг.
Өөртөө билгүүн номч нэрийг "эзэнгүй цуурхалаар" хайралсан алдарт шоучин Ренчин Бямбаев гэртээ зөвхөн Оросоор ярьдаг байсан нь бүх поопорлыг нь үгүйсгэдэг. Цэдэнбалыг хүртэл айлгадаг байсан буриад яагаад Оросын элчинд үргэлж зочилдог байсныг одоо Монголчууд ойлгодог болсоор байгаа. Бямбаевын дипломатч хүүхдүүдийн хэд нь Монголд амьдарсан бэ?
сталины хөшөө хаана байна сталин ринчен хоёр яаж дүйцэх вэ монголын ард түмний эцэг гэгдэх сталинг буцааж сууринл нь зална уу ринченг монгол хэл судлалд нь зална уу
Их сургуулийг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Ректорыг улс төрийн албан тушаалтан сайд томилдог буруу. Ректорыг хамт олны саналаар томилдог болох хэрэгтэй.
МАШ ЗӨВ ХЭЛЖЭЭ. ТЭР ХЭЛНИЙ БОЛД ГЭЖ НЭГ БУХЫН БӨЛДӨГ ШИГ ЭРГҮҮ ЮМ ОДОО ЗАЙЛАА. ШУА Ч ГЭЖ НЭГ БАЛАЙ ГАЗАР МАН-ЫН БӨГС ДОЛООЖ ХЭДЭН ТЭМДЭГ ОЛЖ ЗҮҮГЧИД Л БАЙДАГ ЮМ БИЛЭЭДЭЭ
ШУА гээч юу ч бүтээж чадахгүй, цаасыг бол тонн тонноор нь үйлдвэрлэдэг газар болсон гэж мөн олон жил ярьж байна даа. Бахь байдгаараа иймэрхүү л юм хийгээд байж байдаг газар ш дээ. Татан буулгах хэрэгтэй.
Монголын шинжлэх ухаан, их сургуулийг хегжлийг боймлож , шинжлэх ухааны авилгачдын газар болсон гажиг бутэц ШУА- г даруй татан буулгаж, хурээлэнгуудийг их сургуульд нийцуулэх шаардлагатай!!!
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байж жинхэнэ бүтээл ганц мнг бол юу ч биш...
Баярлав. Нухацтай байна.
Сэтгүүлч Б.Хандмаа маш зөв, маш даацтай бичжээ. ШУА гэж нэг ялзарсан газар байсаар. Эрдэмтэд судлаачид нь гэж юу ч хийдэггүй, нээдэггүй, бусдын бүтээлийг харж хуулж, хулгайлж суудаг хүмүүс. Тэгээд улсын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөөр өдөр хоног аргацааж суудаг хүмүүс. ШУА-ыг тарааж, өөрчлөн байгууулах ёстой.
Түүхийн хүрээлэнгийн захирал Цэрэндорж гэж нөхөр хятад хэл, бичиг үсгийн А ч үгүй атлаа, өөрийгөө хятад хэл мэддэг гээд худлаа залаад л явдаг юм билээ. Иймэрхүү "эрдэмтэд" улсын шинжлэх ухааныг алж байгаа юм ш дээ. Хоосон дүр.
Сайн байна. Их зөв санаа байна. Цаадуул чинь ойлгохыг хүсэхгүй л дээ . Харамсалтай нь....
Мөнгөний төлөө аймшигт туршилт бүү хий.....