Монголдоо анхдагч болох “Тэнгэрийн заадас” хөрөг номын зохиогч Ж.Буд-Эрдэнэтэй уулзаж бүтээлийнх нь тухай ярилцлаа.
Уг номд Монголын утга зохиол, яруу найргийн амьд домгуудаас авхуулаад, спорт, соёл урлаг, кино телевиз, шинжлэх ухаан, рок хөгжим гээд нийгмийн бүхий л салбарын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн хөрөг гэрэл зураг, тэдгээрийн намтарчилсан эшлэлүүд орж байгаа юм. Тэрбээр МРТХЭГ-т продюсер, Монголын рекламын ассоциацын захирал, “Гоо марал” шагналын санаачлагч, билгүүн номч Б.Ринчен гуайн хөшөөний санаачлагч, “Битлз”-ийн дуунуудыг монгол хэл руу орчуулан CD гаргасан, “Бага Тойрог“ кино, тууж номын зохиолч билээ.
-“Тэнгэрийн заадас” гэдэг энэ номыг яагаад бичих болов? Түүхээс нь ярьж өгнө үү?
-Анх энэ номын санаа 10-аад жилийн өмнө гарсан юм. Гэрэл зурагчин Цацрал ах бид хоёр “Esquire” сэтгүүлийн “Амьдралын дүрэм” гэдэг булангийн шүтэн бишрэгчид. Энэ булангийн онцлог нь алдартнуудын хар цагаан хөрөг зураг дээрээс нь тэр хүмүүсийн эшлэлүүдийг бичсэн байдаг. Шигтгээ мэт тэр жижиг жижиг эшлэлүүд нь алдартнуудын хөрөг зурагтайгаа зохицно гэж янзын. Цаанаа л их гоё, өвөрмөц, сонирхолтой формат. Цацрал ах надад чи бичээч, өөрт нь монголын нэлээд олон алдартнуудын зураг бий шүү гэж хэлж байсан. Даан ч тэр яриагаа бид хоёр ажил хэрэг болгож чадаагүй юм.
Гэтэл өнгөрсөн жил ЗХУ-ын удирдагч байсан Михаил Горбачев нас барж, оршуулга болсны дараа би нэг таньдаг ахтайгаа таарч хоёулаа оршуулгын үеэр тавьсан байсан Горбачевын маш гоё хар, цагаан хөрөг зургийн тухай мөн түүний тухай жаал хуучиллаа.
Сонирхолтой нь, би 2007 онд би Михаил Горбачевтай “Шереметьево” онгоцны буудал дээр тааралдаж, халз нүүр тулж байсан юм. Горбачев Японоос ирж харин би Европоос нутаг буцаж байсан. Хэдий өглөө эрт байсан ч би сандарсан уу, цагийн зөрөөнөөс үү “Добрый вечер, Михаил Сергеевич!” гээд хэллээ. Тэгсэн тэрбээр хариуд инээмсэглээд “Добрый вечер!” гэж украин аялгаараа хариулсан. Тэр үед зураг авч чадаагүй дээ гэж харамсдаг. Танил ахтайгаа хоёулаа Горбачевын хөрөг зургийн тухай ярьж байснаа гоё хар, цагаан хөрөг зургаа авхуулъя гэж ярилцлаа. Янз бүрийн юм тохиолдоход бидний ийм гоё хөрөг зураг байгаа билүү гээд баахан инээсэн юм. Үнэндээ байдаггүй юм байна лээ. Тэгээд би хуучны танил гэрэл зурагчин Баттайванаар зургаа авхуулсан.
Баттайван маань олон жилийн өмнө монголын зохиолчдын хөрөг зургаар үзэсгэлэн гаргасан байдаг. Мань хүн хөрөг гэрэл зургийн үнэхээр мастер л даа. Авсан зургууд нь маш гайхалтай. Тэр урын сандаа манай нэртэй жүжигчин, зураач гээд олон хүмүүсийн хөрөг зургууд нэмснээ надад үзүүлсэн. Тэгээд би түүнд Цацрал ахтай ярьж байсан номын тухайгаа хэлсэн юм. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хар цагаан зургуудыг байршуулаад хажууд нь эшлэлүүдийг нь оруулах. Энэ санаа найзад шууд таалагдаад өнгөрсөн жилийн 9-10 сараас бид ажилдаа ханцуй шамлан орсон доо.
-Номд орох хүмүүсээ ямар шалгуураар сонгосон бэ?
-Шалгуур маш энгийн байсан. Салбартаа Монголд төдийгүй гадаадад ч хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Өөрөөр хэлбэл, тухайн салбарын хамгийн шилдгүүд, манлайлагчид гэж хэлж болно. Утга зохиол, яруу найраг, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын нэрт төлөөлөл болсон сэхээтэн, оюунлаг хүмүүс манай номын гол баатрууд. Ажил мэргэжлээрээ хамгийн багадаа 20 жил ажилласан, зарим нь бүр 60 гаруй жил зүтгэж буй ахмадууд ч байна.
Зохиолч Урианхай, Дарм.Батбаяр, Лхагвасүрэн, Догмид, Бадарч, Аюурзана, орчуулагч Гомбосүрэн, Аким, Гэндэндарам, Олон улсын шагнал хүртсэн мэс засалч Сэргэлэн, дуурийн дуучин Амартүвшин, уулчин Гангаамаа, их мастер Мөнгөнтуул, Хакухо их аварга гэх зэрэг өөрсдийн ажиллаж буй салбарын хамгийн нэр хүндтэй хүмүүс.
-Хэчнээн хүний хөрөг зураг, эшлэлүүд номд орсон бэ?
-Номд 80 гаруй хүн орсон байгаа. Ер нь телевизийн нэвтрүүлэгтэй зүйрлэвэл “Монгол тулгатны 100 эрхэм” номоор хэвлэгдэж байгаа ч гэж хэлж болохоор. Гэхдээ бид нар заавал номын баатруудаа 100-д хүргэх зорилт тавиагүй. Мөн улс төр, бизнесийнхэн ороогүй.
Энэ төсөл цаашид үргэлжилнэ. Марийнскийн Театрт гоцолж буй Ариунбаатар, зураач Заяасайхан гээд гадаадад ажиллаж амьдарч байгаа олон залуу уран бүтээлчид энэ удаа орж амжаагүй ч хөрөг зургаа авхуулна гэсэн. Тийм болохоор хөрөг ном шинэ баатруудаа хүлээж байгаа.
Мөн харамсалтай нь хөрөг зургуудаа авхуулсан хүмүүсээс 10 гаруй нь тэнгэрийн оронд заларсан байна. Тухайлбал цар тахлын үеэр Ардын уран зохиолч Бааст, Лхагвасүрэн гуай нар, Антарктид судлаач Дүгэржав гуай, уран зураач Санчир гуай, Чингисийн морьт хөшөөний дизайнер Эрдэмбилэг гэх зэрэг хүмүүс нас барсан. Зарим хүмүүсийн зургийг хувийн архиваас нь авсан байгаа.
-Номд орох санал тавихад алдартнууд хэрхэн хүлээж авсан бэ?
-Сэтгүүлч, телевизийн нэвтрүүлэгч Золжаргал ах манай номд орж байгаа. Золоо ахын “би өөрийгөө энэ нийгэмд тэр болгон сурталчлаад байдаггүй гэхдээ хийсэн, бүтээсэн зүйлтэй хүмүүсийг нэвтрүүлгээрээ гаргаж ирэхийг зорьдог” гэж хэлж байсан үг бий. Түүнтэй адил бид нар энэ номдоо тэр болгон өөрийгөө сурталчлаад байдаггүй, өөрийнхөө ажлыг хийж байгаа, мэргэжилдээ жинхэнэ мастер болсон хүмүүсийг оруулахыг бас зорьсон. Ирвэс хамгаалагч Баяржаргал, ойн инженер Жамсран, дуу оруулагч жүжигчин Дарамсүрэн, Цэмпилмаа гээд олны анхааралд тэр болгон ороод байдаггүй эгэл эрхмүүд орсон.
Номын баатрууд маань маш даруухан хүмүүс байсныг дурдах ёстой. Би номд орох хэмжээний гавьяа зүтгэлгүй, надаас өөр зөндөө мундаг хүмүүс байгаа, санаа зовоод байна шүү дээ гээд л. Зарим хүмүүсийн зураг хөргийг нь ёстой арга заль хэрэглэж авсан ч тал бий.
-Номын нэрийг “Тэнгэрийн заадас” гэж нэрлэсний учир?
-Номын нэрэн дээр нэлээд удаан ажилласан. Бидний бодож зохиогоогүй нэр гэж байхгүй. Ерөөсөө болдоггүй. Сүүлдээ номд орж буй мундаг зохиолчдоосоо санаа авъя гэж хүртэл бодсон. Тэгээд нэг өдөр гэнэт бодлоо. “Харанхуйд гэрэл өгдөг юу байдаг билээ?” гээд. Тэгсэн шууд л Тэнгэрийн заадас гэж ороод ирсэн. Энэ хүмүүс чинь тэнгэрийн заадас шүү дээ, манай монголын нийгмийг өөрсдийн мэдлэг боловсрол, хийсэн бүтээсэн зүйлээрээ, өөрсдийн амьдралаараа гэрэлтүүлж яваа. Тиймээс номын нэр огт зохиомол биш, өөрөө логикоор гарч ирсэн нэр гэж хэлж болно.
-Зарим гэрэл зургуудыг фото-студид, заримыг нь гадаа мөн дотор авсан байсан. Энэ тухай сонирхвол?
Ажлаа эхлэхдээ юуны түрүүнд хүмүүсийн жагсаалтыг гаргасан. Өнгөрсөн өвөл гэрэл зурагчин Баттайван бид нар номд орох хүмүүсийнхээ хөрөг зургуудыг ёстой өдөр шөнөгүй, нойр хоолгүй явж байгаад авсан. Хэт их ачаалалтай ажилласнаас болсон уу шинэ жилийг анх удаа эмнэлэгт угтаж үзлээ дээ, би. Харин он гараад Баттайван хөдөө яваад өгсөн.
Тэгээд үлдсэн хөрөг зургийг Гэрэлсайхан, Пүрэвдорж гэх өөр гэрэл зурагчдаар авхуулж дуусгасан. Хоёулаа мөн авьяаслаг уран бүтээлчид. Ер нь гэрэл зурагчин бүр өөр өөрийн хэв маяг, өнгө аястай. Жишээлэхэд, Баттайваны зургууд ихэвчлэн хар фонотой байдаг онцлогтой. Рембрандтын хөрөг зургууд хар фонотой байдаг шиг. Би Баттайванд чи манай цаг үеийн Рембрандт юм байна тоглоом шоглоомоор гэж хэлж байсан.

Ном маань хөрөг зургийн ном гэдэг утгаараа Монголдоо анхдагч болж байгаа. Баримтат гэрэл зураг, байгалийн гэрэл зураг, загварын гэрэл зураг гэж байдаг шиг хөрөг гэрэл зураг бол бие даасан жанр гэдгийг тодоор харуулсан ном болсон.
-Хөрөг зургийн дэргэд байх намтарчилсан эшлэл нь бас их сонирхол татсан. Энэ нь бас л нэг ёсны хөрөг гэмээр...
-“Тэнгэрийн заадас” төсөл бол олон алдартнуудыг нэг номд багтаасан мөн өөрийнх нь эшлэлүүдийг хөрөг зурагтай хамт оруулснаараа онцлог болсон гэж бодож байна. Эшлэлүүд нь хүмүүсийн намтар түүхийг өгүүлнэ. Энэ ажил миний хувьд хамгийн сонирхолтой мөн ажиллагаатай байсан. Бид олон хүмүүстэй уулзаж, ярилцлага авч, мэдээлэл цуглуулж, олон материал үзэж судалсан. Бичлэг нь ерөөсөө их хэмжээтэй биш ч тухайн хүмүүсийн дотоод ертөнцийг харуулахыг зорьсон. Одоо цагт намтар уншдаг хүн байхгүй, харин ч хөрөг зураг, эшлэлтэй хослоод маш сонирхолтой хэлбэр байх шүү гэж ахмадууд өөрсдөө хэлж байна лээ.
Бид номд орсон алдартай хүмүүсийн гарал үүсэл, нутаг ус, эцэг эх нь ямар хүмүүс байсан, хаана сурч байсан, багш нар нь ямар хүмүүс байсан, амьдралынх нь чухал үе, үйл явдал хэзээ болсон гэх мэт зүйлийг харуулах зорилго агуулсан.
Энэ бол хөрөг намтар ном. Бас амьдралын сургаал, судар ном ч гэж хэлж болохоор. Нөгөө талаар 20-21-р зууны Монголын түүхийн ном. Ардын уран зохиолч Бадарч гуайн хэлсэн “олон хүний дурсамж нийлээд улсын түүх болдог” гэдэг үг манай номыг олоод хэлсэн юм шиг. Номын маань дийлэнх баатрууд нь манай ахмад үеийнхэн юм. Энэ хүмүүсийн амьдрал нь өөрөө түүх гэж хэлж болно. Кино найруулагч Жийгий ахтай Бөмбөгөр ногооны тухай ярилцаж байхад мань хүн бага насныхаа дурсамжийг ярих жишээний.
Бөмбөгөр ногоон 1949 онд шатсан юм байна лээ. Яг шатаж байхад нь Жигжидсүрэн гуай аавтайгаа хажуугаар нь өнгөрч байсан гэдэг. Аав нь түүнийг сургуульд нь хүргэж өгч байсан гэсэн.
Мөн манай номд залуучуудын төлөөлөл ч олон орсон. Нэг ёсондоо цаг үеийн хэлхээ явж байгаа. Энэ бол номын асар чухал концепц - ахмад буурлууд, дунд үеийнхэн, залуучуудын төлөөлөл гээд. Италид Монголын нэрийг цуурайтуулж яваа Амартүвшин дуучин, АНУ-ын театрын тайзнаа бүжиглэж байгаа Алтанхуяг, Германд улсынхаа нэрийг мандуулж яваа Номиндарь бүжигчин гээд залуу үеийн төлөөлөл орсон.
-Номоо хийх явцад юу хамгийн сонин нь байсан бэ?
-Манай номд орсон ахмад үеийнхний намтар. Эх орны дайны дараах хоолтой, хоолгүй хүндхэн цаг үед бага насаа өнгөрөөсөн ч юм уу, аль эсвэл багадаа өнчирсөн гээд тэд багагүй зовлон бэрхшээл үзсэн ч ноён нуруугаа ерөөсөө алдаагүй улсууд. Одоо хэр цагийг ягштал барих, юманд хариуцлагатай хандах, сахилга бат, хүн хүндлэх соёл зэрэг нь үнэхээр мундаг. Тэдний намтар түүхийг нь уншиж байхад өрөвдөж хайрламаар, бас бахархмаар байсан.
Мөн хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн хүн бол орчуулагч Гэндэндарам гуай. Тэрбээр 50 гаруй жил орчуулга хийж байгаа. Бид өвөл Хандгайтад байдаг зусланд нь очиж зураг авсан. Биднийг очиход орчуулгаа хийгээд сууж байсан, 94-95 настай хүн шүү дээ.
“Ромео, Жульета”-г монгол руу орос хэлнээс орчуулсан байдаг. Харин Гэндэндарам гуай эх хэлнээс нь буюу англи хэлнээс монгол руу орчуулж байсан. Номоо харах гээд бүр томруулдаг шил ашиглаж байсан. Бид түүнд ном маань 5 сард багтаж гарна гэсэн чинь энэ жил маш их ажил төлөвлөсөн тухайгаа ярьж байсан. Бид нар үнэхээр их бахархаж шагширсан. Монголын 3 сая хүн ам маань энэ мундаг ахмадуудаас үлгэр дуурайлал аваасай, ийм бүтээлч байгаасай.

“Ромео, Жульета”-г англи хэлнээс монгол руу орчуулж буй 94 настай Ж.Гэндэндарам гуай.
- Номын нээлт хэзээ болох вэ?
-5 дугаар сарын 26-нд “Чингис хаан” музейд номын нээлтээ хийнэ, фото зургийн үзэсгэлэн гаргана. Номын баатрууд маань уригдсан байгаа. Төр, засгийн өндөрлөгүүд уригдсан. Нэг ёсондоо энэ жилийн соёл, урлагийн томоохон арга хэмжээ болно гэсэн хүлээлттэй байна. Номын урьдчилан захиалга өгсөн эхний 100 хүн нээлтийн үеэр гарын үсэг авч, алдартнуудтай зургаа авхуулах боломжтой.
Бурхан ивээсэн гэж болохоор нэг зүйл бол 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр уламжлалт номын баяр болох юм байна лээ. Тэрийг нь саяхан л олж мэдсэн. Тэр арга хэмжээн дээр мөн номоо борлуулна.
Төгсгөлд нь номынхоо хоёр ивээн тэтгэгч байгууллагыг онцолж хэлмээр байна. Үндэсний даатгалын “Тэнгэр даатгал” компани, мөн “Саян” шоколадны үйлдвэр. Эдгээр ивээн тэтгэгчдийн дэмжлэгтэйгээр бид номоо өндөр чанарын цаас, материал дээр “Мөнхийн үсэг” ХХК-д бэлдэж хэвлүүлж байна.

Сэтгэгдэл0
Mongolchuudiin erxemlej xairlaj bishirch yavdag egel xumuusiin tuxai xuurnesen saixan uran buteel boljee ta buxendee bayarlalaa
Ном бичих одоо сонин биш.Билгүүн номч нэрийг өөртөө "эзэнгүй цуурхалаар" хайралсан, Оросын элчингийн байнгын зочин, алдарт шоучин Ренчин Бямбаев Монголыг үнэндээ захирдаг байсныг олон хүмүүс ойлгодог. Цэдэнбал хүртэл гэртээ зөвхөн Оросоор ярьдаг байсан Бямбаеваас айдаг байсан нь их юм хэлдэг юм. Бас уран бүтээлчид сонгодог дуурь балет гэж европ гэдэг Орос Буриадууд л туйлширдаг. Монголчууд бол биш юмаа. Дашрамд хэлчихэд Горбачев Лиссабоноос Владивосток хүртэл Европ.Бид Европчууд гэдэг байсан.Орос гэтэл нутгийнх нь дөрөвний гурав нь Азид оршдог. Түрэг Монгол Хятад Солонгос азийнхныг үндэстнийх нь хувьд Оросууд устгачихсан ч ул мөргүй арилгаж хараахан чадаагүй байгаа.Одоо бүүр чадахгүй.
ёвропийг захирч байсан баатар цагаан хаан ёвропийн жандарм франц герман англи хоорондоо алалцаад аль нэг нь нөгөөгөө дарахын тулд байнга орсын цэргийн дэмжлэг авч ялж байсан цагаан хаан зохицуулдаг байсан Сүүлдээ порт артурт номхон далайн флотоо устгуулаад 1-р дайн болж романовынхан устаад ленин дайнд ялж ЗХУ-ыг байгуулав Т өмөх мэт хатуу нерв сахилга баттай СТАЛИН 2-р дайнд ялав СТАЛИНААС урвагч националист Хрущев ЗХУКН-ын тогтоол гаргуулан тэмцэж горбачёв эльцин СССР-ийн төрийг унагаж СССР-ийг задалж СНГ болгов ПУТИН аваад зовлогоо зовоож байж 20 жилийн дотор бутарсан улсаа цэрэг эдийн засгийн тэргүүний гүрэн болгоод одоо украйны краматорск хүртэлх газар нутгийг фашистуудаас чөлөөлөөд байна горбачёв урвагч ЛЕНИН СТАЛИН ПУТИН МАНДТУГАЙ
Гэхдээ их енгецхен хардаг хун бн зураач Дэнзэн хулээн зевшеерегдсен уран бутээлч менуу Ренчингуай ач гэдгээрээл олны танил болсон хуншдээ салбаруудаа сайн судлаагуй бн гэж бодлоо
Монголын түүхийг буриадууд бичдэг байж одоо таарахгүй. Азийг доорд үздэг Оросууд Монголчуудыг хамгийн доорд үздэг нь няцааж болохгүй үнэн. Оросуудын гар хөл цөөхөн Буриадууд биднийг яаж дээрэлхэж доош чихэж ирснийг Монголчууд ойлгохтойгоо ард түмэн. Дэлхийд Монгол гэж мэднэ.Буриадууд гэж Оросуудынх нь нохой ч мэдэхгүй.Өөрийн хэл ч байхгүй Буриадууд бидэнд өөрсдийгөө Оросууд гэж баталдаг байсан социализм Женкогоор энд дууссан. Буриадууд ажилсаг ухаантай Монголчууд залхуу аймхай гэдэг социализмын тархи угаалт худлаа. Цагаач архичин Буриадууд одоо нутаг буцах цаг болсон.