Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж албан мэдээнд дурджээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилсан. Харин БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүлээн авч буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлогтой. Төрийн айлчлалыг Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжүүлдэг. Тус айлчлалыг хоёр жилийн өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч цар тахал болон бусад хүчин зүйлийн улмаас хойшлогдсон байна. БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда 2015 онд анх сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон юм.
Тэрбээр Монгол Улсад айлчилж буй Польшийн гурав дахь Ерөнхийлөгч болох юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд, БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски 2013 онд айлчилсан түүхтэй.
Монгол Улс, БНПУ 1950 оны 04 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. БНПУ-д 1,000 орчим монгол иргэн, манай улсад Польшийн 27 иргэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байна. Монголын 100 гаруй эмч БНПУ-д ардын уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ.
Сэтгэгдэл(14)
Zelenckiigiin naiz.
Польш Монголын найз.Ардчилалыг хамгийн их дэмжиж бүх талаар тусалсан.
Нүүр өгөхгүй буцаах хэрэгтэй.. өмхий по нар хүн биш !!!!
Дандаа оросуудаас айж амьдарна гэж байхгүй шүү. Хүүк зөв шүү. Хээгүй польшууд ерээд онд аминд орж байлаа. Өндөрийн зах энэ тэр гээд л.
Манай ояочууд Путин ахаа с асуухгүй яасан юм гэхнээ дээ
Польшуудад юу гэж хэлнээ, орос ахаасаа айгаад, ахын сэтгэлд юм хийчихнэ гээд чацга царайлаад сууж байна гэлтэй биш
Nerteigeer n tanai horsh bolii gej guigaach
католик шашинтнууд цувахнээ польш украйнууд христийн шашинтнуудыг маш их хавчиж сүм хийдийг хааж сатанагийн шашин язычникад цэргийн хүчээр оруулж буудан хөнөөж байгаа гэсэн дундат зуунд коперник галалейг шатааж бирд шулам гэж байсан олоо орсын гэсэн үнэн алдартны шашныг оростой нь устгах санаархлаа орхиогүй идэвхжүүлж байна харж л байяаа
Оросын үнэн алдартны шашин Азийн ард түмнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй. Католикчууд үгүй.
азийг ёвропчууаас хамгаалж орсууд ч гуравдах удаагаа алуулж байна РОССИИ ёвропийн холбоондоо украйныг дагаад орчихвол ёвропийн бүх орсоо толгойлоод англи саксийг адилхан эзлээд авна ёвроп хүчирхэг болоод азийг мөлжиж боолчилно
майденёк аушвиц биркней загсенхаузен г мт 15сая хүн алах чадалтай хүн утаж хордуулж алдаг концлагерь гэгчид ГМТЛЕРТЭЙ хуйвалдан үй түмэн сая еврей цыган РОССУУДЫГ алж ёвропийн улсуудын бүрэлдэхүүнд байсан польш бальтийн фашистууд одоо дахин толгойгоо өндиилгэн украйны фашист нацистуудыг дэлхийн гуравдугаар дайнд толгойлж байна бүх ёвропийн хүчийг нэгтгэн хөлсний цэргүүд нь орсын цэрэгтэй байлдахаас илүү донецк луганск херсон запорож домбаассын иргэд барилга орон сууцыг алж байна орсуудаа украйн натод байсан байгааагүй НАТО -ын хөлсний цэрэг зэр зэвсэг танк онгоц НАТО№ийн мөнгөөр зөвхөн ЗХУ-ын цагаан хааант орсын нутаг дэвсгэр дээр байлдаж байна Украйны нутаг дэвсгэрээ шитлерийн германы үед чөлөөлсөн шиг чөлөөлөөчээ НАТО довтолбол цөмийн зэвсгээ тавьж ёвропийг дахиад боолчилолоос чөлөөлнө үү чөлөөлөх дайныг та нар тэнгэрээс заяажээ
Германы нацизм Оросууд шиг Азийн ард түмнүүдэд дайсагнаж байгаагүй.Тэр байтугай Оросуудын устгаж байсан олон үндэстнүүдийг Халимагуудаас эхлээд түр зуур ч гэсэн аварсан.Оросуудын үзэн яддаг Азийн Турк Японтой холбоотон байсан.Германчууд Оросуудыг үндэстний хувьд устгаж байсан гэдэг ч худлаа.Еврей цыган коммунистуудыг устгаж байсан.
германы нацизмыг гуравдахь удаагаа азийн ард түмнийг чээжээрээ хамгаалж байлдаж байна 1-р дайнд 2-р дайнд одоо 3-р дайны эхэнд мөн л орсууд халхалж орос цэргээ алуулан хамгаалсаар байна ази нь хөгжиж байгаа юм алга хаширсан орос одоо ёвропийн бүлэг цөөвөртэй цөмийн зэвсгээр нэгээ үзэж нэгмөсөн болгох байлгүй цөмийн зэвсгээ хэрэглэхгүй бол зовлогоо зовоож хийсний гарз биз дээ нато дорно зүгт тэлсээр финлянд украйн грузин румын молдов-------цөмийн дайнд орос хятад дээр нэмж орох улс бий юу
fasist haragdaad bgaa shd ene duda, yah gej urisan yum, orosuudiig nato-goor ustguulah geed gyigeed bgaa