sonin.mn
Аргентин өөрийн хачирхам, сургамжтай онцлогтой. Дэлхийн II дайнд хамгийн их хожсон орны нэг Аргентин байлаа. Дайнд нэрвэгдсэн Европ, Ази, Африкийг тэд хооллосон юм. Тэдний будаа, махыг дэлхий хувхайлж байлаа. Австрали, Канадын нэгэн адил дайнаар баяжсан Аргентинд vйлдвэрлэл хөгжиж, эрчим хvч, нефтийн салбар цоройж, зах зээлийн механизм ажиллаж, дунд ангийн тоо нэмэгдэж, чөлөөт хэвлэл оршиж, төрийн аппарат цомхон мөртөө vр дvнтэй ажиллаж байсан юм.
 
 
Экспорт импортын зөрөө нэг хагас тэрбум долларт хvрч байсан нь тэр vеийн тооцоогоор Английн 70 жилд олох мөнгө байв. Хэрэв энэ баялагаа зөв зарцуулаад явсан бол Аргентин өдийд дэлхийн хамгийн хөгжингvй орны нэг байх байсан төдийгvй ерөөс Латин Америкийн хөгжлийн хандлага шал өөр байх байлаа.
 
 
1943 онд төрийн эрхэнд гарсан цэргийнхэн Vйлдвэрчний эвлэлийг хориглож орхижээ. Хөдөлмөрийн сайдад томилогдсон хурандаа Хуан Пэрон гэгч чухам энэ гомдсон vйлдвэрчнийхнийг өдөөн турхирвал том хvч юм гэдгийг анзаарсан байна. Цэргийн нөхдvvдтэйгээ нэгэн учирлаар муудсан тэрээр амиа гуйж байх тэр мөчид эхнэр нь болох Эва Пэрон Vйлдвэрчнийхнийг босгож нөхрөө суллаж авлаа. Пэрон шууд л Vйлдвэрчний эвлэлийг өмөөрөгч болж хувирах нь тэр. 1945 онд болсон сонгуулиар Ерөнхийлөгчийн сэнтийд залрав. Ардчиллыг яаж гуйвуулж, чөлөөт сонгуулийг хэрхэн тоглоом болгож болдгийг тэрээр харуулж чадсан юм. Ленин, Сталин, Муссолини, Франкогоос бvгдээс нь сэглэж хуулсан фашизм, коммунизмын хольц, хожмын гурав дахь ертөнцийн удирдагчийн хэв шинжит дvр болсон анхны хувилбар ийнхvv бэлэн боллоо.
 
 
Ерөнхийлөгч болуутаа социализм болон vндэсний vзлийн нэрийн дор цэцэглэж байсан бvхэл бvтэн улсын эдийн засгийг яаж сvйрvvлж болдгийг vзvvлж өгөв. Банк, төмөр зам, холбоо, эрчим хvч, зам харилцаа, даатгал, уул уурхай, загасны vйлдвэрлэл гээд бvгдийг нь улсын болгов. Ганцхан амьсгаагаар Аргентинийг нvсэр том халамжлагч төртэй болголоо.
 
 
Нийгмийн хангамжинд төсвийн эзлэх хувь хорь хvрэхгvй байснаа дороо гуч болж өсөв. Ажилчид арван гурав дахь сарын цалин авч дээр нь сарын амралттай болж, баян орны хэмжээний цалин тэтгэмжтэй боллоо. Улсад алба хаагчдыг муу ажилласан ч сайн цалинжуулдаг төдийгvй ижил жишиг барихыг хувийн салбараас шаардана. Санхvvгийн бололцоо чадвахи огт хамаагvй, хамгийн гол нь ажилчид л сайхан амьдрах ёстой. 1951 он гэхэд тэрээр улсынхаа бvх санг хоосолж дөнгөлөө. Цалин, тэтгэвэрийг утга учиргvй нэмнэ гэдэг цаасан мөнгөний овоолго гэнэт vvсэж мөнгө vнэгvйдэн инфляци болно. Энэ бол эдийн засгийн наад захын тооцоо баймаар. Нийгмийн халамж хэтрэхээр vйлдвэрлэл нь тvvнээ нөхөж чадахаа болино. Гэвч Пэронд энэ бvхэн хамаагvй аж. Тостой цатгалан амьдрал хэдхэн жил vргэлжлээд сангаа хоосолсон улс орон ёроолгvй ангал руу унаж эхэллээ. Нэмэр дээр нь тэр жил Аргентинд айхавтар ган тохиожээ. Одоо яах вэ? Төлөх мөнгө байхгvй! Пэрон эдийн засгийн солиорлоо одоо улс төрийн галзуурлаар солив. Тvvнд буруутгах дайсан хэрэгтэй боллоо. Мэдээж байгаль буруутай.
 
 
Сөрөг хvчин буруутай нь хэнд ч ойлгомжтой. Тvvнээс гадна АНУ, Англи гээд гадныхан буруутай. Чөлөөт хэвлэл дайсанд тооцогдов. Жокэй клубыг хvртэл дайсан гэж зарлан шатаажээ. Улмаар католик шашин бас буруудаж тэдний сор болсон хоёр сvмийг нь 1954 онд нураажээ. Эцэст нь цэргийнхэн тэсэхээ больж эргэлт хийхэд Пэрон гадаад руу зугтаж амиа хоохойлсон юм.
 
 
1955-73 оны хооронд Аргентинд 9 ерөнхийлөгч гарч ирсэн боловч Пэроны баллааад сvйрvvлчихсэн эдийн засгийг хэн нь ч сэхээж чадсангvй. Эдийн засгийн утгаар нь харвал “аймшигтай” гэж болохуйц улс vлдээжээ, тэр. Асар их хөрөнгийг янз бvрийн ашиггvй арга хэмжээнд vрж цацсаны дvнд төрийн нvсэр паразит аппарат, ахадсан том vйлдвэрчний эвлэл, төсвийн ажилтны нижгэр арми хувхайрсан хөрсөн дээр хоол нэхэн vлдсэн юм. Өөрөөр хэлбэл цэцэглэн хvчирхэгжиж байсан гvрнийг бодлогогvйгээсээ гадна олон тvмэнд таалагдахын тулд маргаашаа мартчихсан ганц удирдагч сvйрvvлж сул дорой, ядуу орон болгожээ.
 
 
Баабар