Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом, Freeдом сайтын “Антизомби” хөтөлбөр, Молдовын хууль тогтоогч Оазу Нантой, оросын цэргийн эмч, эзэнт гүрний суртал ухуулагч Юрий Евич, украины сэтгүүлч Денис Казанскийн сайт, Александр Преподобныйн “Бесподобный” хөтөлбөр, украины цэргийн зүтгэлтэн генерал Николай Маломуж, судлаач эрдэмтэн Евгения Гобова, политтехнологч Михаил Шейтельман нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Цэрэг оруулж байлдуулан улс төрийн дэглэмийг нь сольдог түүхэн практик Украинаар дуусгавар боллоо. 1956-Унгар, 1968-Чехословак, 1979-Афганистан, эсвэл дотор нь хагалдаг 1992-Молдав, 2008-Гүрж. Харин 2022-Украин!
Гүржид өрнөсөн олон түмний тэмцэл, Молдовад төрийн эргэлт хийлгэх гээд бүтээгүй зэрэг нь Орос гадаадад нөлөөгөө бүрэн алдсаныг илтгэн харуулав. Украинаас гадна дахин шинэ фронт Орос нээж байлдах уу гэсэн асуултад ч цэг тавив. Гүржид Оросыг огт хүсэхгүй байна гэдгийг тэмцэл харуулав.
Гэтэл Тбилис дэх тэмцлийг жигшсэн Маргарита Симоньян уураа барьж дийлэлгүй Гүржийн нийслэлийг бөмбөгдөхийг оросын ТВ-ээр уриалан дуудаж харагдана. Молдовад улс төрийн эсэргүүцлийн акц хэлбэрээр тэр орны тогтвортой байдлыг бусниахыг Орос хүснэ. Депутат Оазу Нантойн ярьснаар жагсаал цуглааныг санхүүжүүлэхээр хуримтлуулсан баахан мөнгө олдсон ба тэр нь ОХУ-аас ирсэн болж таарсан. Кремлиэс тэнд ямар ажил зохиох гэж байгааг Молдовын эрх баригчид мэддэг болчихсон, Европын Холбоо, НАТО-г тэр чигт нь фашист, нацист болгож ахмадуудаар зүхүүлээд олон өдөр жагсаачихад Майя Сандугийн Евроинтеграцын мөрөөдөл нураад уначихна, тэгээд ээлжит бус сонгууль явуулаад бүгд Орос руу эргэчихнэ гэсэн хүлээлт Москвад буй аж. Оросын тал баримтлагч “Шор” гэдэг нам нь “Диктатур сөнөтүгэй!” гэсэн уриатай жагсаал Кишиневт зохион байгуулахдаа хөдөө тосгоноос автобусаар ахмад голдуу баахан иргэдийг мөнгөөр авчирчээ.
Путин энэ мэтээр хуучин колониуддаа нөлөөгөө тогтоохыг элдвээр оролдоно. Молдова, Гүржид туршаад үзлээ, бүтсэнгүй. Тэтгэврийн хөгшид, икон тэвэрсэн лам, Оростой үүрд найрамдана гэсэн лоозон, неофашизм неонацизмаар айлгадаг улигт арга, нэгэн хэмийн үзэгдэл нүдний өмнө хөвөрнө. “Оросын ертөнц” гэх суртал явахаа байлаа хэмээн “Антизомби” нэвтрүүлэг дүгнэв.
Гүрж, Молдовад горьдлого тээж байтал Орост нь болж бүтэхгүй үзэгдэл ар араасаа өрнөлөө. ОХУ-аас салж тусдаа улс болно, тусгаар тогтнолоо зарлана, зарлаж байна гэсэн элдэв бичлэг сайтуудад Татарстан, Чечень, Дагестан, Ингушет гэхчлэн бүс нутгуудаас цухалзана. Фронтод ялагдал хүлээх тусам оросын армийн усан толгойт тэнэг генералуудыг зүхсэн нэвтрүүлэг оросын ТВ ба олон нийтийн мэдээллийн сүлжээнд олширно. Оросоо шившиглэсэн цэргийнхнийг имперчүүд нь нэг нүдээр үзэхээ байлаа.
Украин дахь бүх ялагдлыг суртал ухуулагч Юрий Евич ингэж ярьжээ:–Дайчилгаагаар ирж буй хүмүүсийн цэргийн бэлтгэл нь сүйрлийн байдалтай. Өөрөөр хэлэх үг ч олдохгүй байна. Аугаа их, хүчирхэг, ялагдашгүй оросын арми гэж хэрэг дээрээ огт байхгүй юм байна. Украинд халдаж ороод Орос өөрийгөө бүх дэлхийн өмнө гутаан доромжиллоо. Манай зэвсэгт хүчин, төрийн машин бүрэн чадваргүй юм байна.
Өнөөгийн оросын зэвсэг техник гэж шившиг юм байна гэдгээ бүх дэлхийд илтгэн харуулав. Манай зэвсэгт хүчин сүйрлийн байдалд байна. Үүнийг бүх дэлхий харж байна. Одоо биднээс айхаа больжээ. ОХУ зэвсэгт хүчнийхээ гутамшгийг бүх дэлхийд харууллаа.
Оросын армийн их хүч чадал гэдэг нь зүгээр л үлгэр домог юм байна, гүн харамсалтайгаар тэгж хэлье. Техникийн хувьд ердөө хэрэг алга, их буу бүр ч дор, яагаад гэвэл бүх их буугаараа буудаад дуусдаг, онодог нь бүр цөөхөн гэжээ. ОХУ-ын аугаа их, ялагдашгүй гэж огт байхгүй, ОХУ бол гурав дахь ертөнцийн ердийн сулхан, авилгад идэгдсэн улс, дэлхийд Оросыг хүндлэх явдал алга боллоо гэсэн яриатай орос хүн ч сайтад морилж байна. Оросын армийг гутаавал 15 жил өгнө гэсэн хууль үйлчлэхээ болив уу, эсвэл оросууд нь хуулиа нулимсан хэрэг үү?
Путины хүрээллийнхэн, Оросын элитүүд, олигархиуд хоорондоо үзэлцэж, тэр хэрээрээ Кремлиэс мэдээлэл-суртал нэвтрүүлгийн орон зайгаа хянаж чадахгүй боллоо хэмээн Дмитрий Песков хүлээн зөвшөөрчээ. Үнэхээр Оросын суртал нэвтрүүлгийн машин суларч, нэгдсэн бодлогогүй болж, дур дураараа ярьдаг дүгнэдэг рүү шилжжээ.
“Хэрэв байлдаж байлдаж фронтын энэ шугам дээр зогсчих юм бол яах гэж энэ дайныг эхлүүлсэн болж таарах вэ?”, “Нөхцөл байдлаас гарах гарцгүй боллоо! Ерөөсөө яах гэж бид энэ бүхнийг эхлүүлсэн юм бэ?” хэмээн Ольга Скабеева ТВ-ээр хашгична. Үзэгчдээ ч хүндлэхээ байжээ.
Орос Украины эсрэг дайтаад ялагдлаа гэдэгтээ оросуудаа дасгах, ялагдалд бэлтгэх үйл явц сэм сэмхэн хэрэгжээд байх шиг. Донбассыг тэр чигт орос иргэдийн оршуулгын газар болгож хувиргалаа, Крымд украины зэвсэгт хүчин цөмрөлт хийх гэж байна, Крымээ мөлхөн алдлаа гэсэн хэл яриа оросын зарим сайтуудад тавигджээ. Крымын нутаг дэвсгэрийг орхин гарахад оросууд далдуур бэлтгэж байна, энэ бол цаг хугацааны асуудал хэмээн бичдэг ярьдаг болжээ. Бахмутыг эзлүүлэх гэж хэргээр ЧВК Вагнерын хүчийг барж, бүр украины гараар тэднийг устгуулж байна гэсэн хардлага явж байна.
Сошл цахим сүлжээнд оросын цэргийн ар гэрийнхний уриалга, гуйлт, цөхрөлийн үгс тасрахаа байлаа. “Дайчилгааны мэдээ” гэсэн тусгай сувгаар фронтын тэргүүн шугам руу битгий явуулж өгөөч гэсэн уриалга өдөр бүр харагдана.
Донецкчууд Путиныг үзэшгүй муухайгаар үзэн ядна. Аль вэ, нөгөө Оросын нөмөр нөөлөг, хайр чинь? Хамаг эрчүүдийг нь хамж аваад фронт руу илгээгээд их бууны аманд өгчихлөө гээд хэлэхгүй муухайгаар хэлж зүхнэ. Путин маш их алдаж тооцоолсон тухай байн байн ярьж мэтгэлцэнэ. Украиныг маш хямдхан бутцохино, Украины дараа ганц өдрийн дотор Варшав хүрчихнэ, дараа нь Берлин хэмээн бүтэн жил амаараа ялсан оросын суртал нэвтрүүлэгчдээс оросын иргэд эргээд асуулт тавьж байна. Ихэнхи нь гадаадад дүрвэн гарагсдаас тийм яриа өрнөнө. Берлин хүртэл давшаад Европыг сөхрүүлнэ гэсэн чинь аль вэ, энүүхэн Донецкийн Славянскийг эзэлж чадахгүй байж?
Оросын аугаа их арми Киев, Берлин, Варшавыг довтлон эзлэхийн оронд Бахмут, Угледарт хагас жил шившгээ тарин намагт шигдлээ, очиж очиж Украины хөдөөгийн нэг районы төвийг эзэлчихэж чадсангүй гэсэн хараал зүхэл, доромжлол оросуудын амнаас чөлөөтэй урсана.
Путин одоо Оростоо нэр хүндээ алдсан, хяналтаа ч алдсан. Мэдээллийн зах зээлд хяналт алдагдсан. Кадыров гэнэт алга болсон, Золотов хэдэн сар ам үдээтэй, Пригожин боож үхэх шахах мөртлөө 2024 онд Украины Ерөнхийлөгчийн сонгуульд Зеленский, Порошенко нартай өрсөлдөөд ялна гэж гэнэт хадуурав.
Харин Гиркин-Стрелков ялагч шиг оросынхоо арми ба командлалыг гутаана, сөрөг прогнозоо урсгана. “Манай давшилт дампуурлаа! Бид өвлийн кампанидаа ялагдлаа”, “Жил гаруй довтоллоо. Бүтэлгүй давшилтаа одоо зогсоо, боллоо!” гэж ёжтойгоор ярина.
Оросын армийн тусгай операцын явцад үхэл хохирол, алдагдал нь аймшигтайгаар өссөөр. Томхон ялалт гэж ганц ч тохиосонгүй, сулхан, түр зуурын эффект бол байх нь байна. Тэр нь баярлах юм биш. Харин Украин нь маш идэвхтэй, үр дүнтэй хориглон хамгаалах дайн хийлээ. Дараагийн шатанд контр атак ба давшилтаа эхлүүлнэ. Оросын цэргийн тоо нэмэгдэх тусам украины хориглон хамгаалалт сайжирна. Шинэ шинэ зэвсэг техник, сум, галт хэрэгсэл холбоотнуудаас нь ирнэ, харин оросын зэвсэг техник нөхөгдөх гэж үйлээ үзнэ, сумаар байнга гачигдана, яг одоо бол фронт дээр ОХУ-ын армийн байлдах чадвар нурж сүйдэж байна. Хөлсний цэрэг, дайчилгааны цэрэг, хоригдол ялтан цэрэг, хэн нь ч байгаад нэмэргүй болжээ.
Оросын түрэмгийллийн нэг жилийн ой дээр Хятад гэж гэнэтийн ойлгомжгүй тоглогч гарч ирсэн. Энэ оны зун гэхэд Украины эсрэг өдөөсөн энэ дайн дуусна гэсэн тооцоог Бээжинд хийж буй бололтой. “Энх тайвны төлөвлөгөө” гэдэгтээ улаан шугамаа томъёолсон.
Хамгийн түрүүнд Украин нь НАТО-д хэзээ ч элсэхгүй байх ёстой гэнэ. Барууныхан тусламжаа зогсоох ёстой гэнэ. Хариуд нь ОХУ тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхгүй, атомын цахилгаан станцыг дайндаа ашиглахгүй байх ёстой гэнэ. Хятадын төлөвлөгөөнд Оростой стратегийн түншлэл тэргүүн ээлжинд тавигдана. Путины дэглэмийг буруутгах нэг ч үг өгүүлбэр байхгүй.
Тэгсэн мөртлөө Европын Холбоотой харилцаагаа сэргээх, Украинтай найрсаг харилцаагаа хөгжүүлэх, бүдэг бадаг ч гэсэн Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал гэсэн битүү үг өгүүлбэр явж байна. Ямар ч гэсэн бүтэн жил байлдсан энэ дайнд БНХАУ-ын бодит үүрэг роль байх ёстой гэж Бээжинд үзэж байгаа тухай украины эрдэмтэн Евгения Гобова “Бээжингийн улаан шугам” гэх нийтлэлдээ бичээд, БНХАУ өөртөө холбоотон, олон улсын нэр хүнд хайж байгаагаас энэ бүхэн үүдэлтэй гэж дүгнэжээ. Гэтэл украин сэтгүүлч Игорь Гаврищак политтехнологч Михаил Шейтельманаар шал өөр утгатай үг хэлүүлээдхэв:–Путин Оросыг аль хэдийнээ Хятадад зарчихсан. Харин дайны суртал нэвтрүүлэгч болчихсон Лавров том асуудалтайгаар удахгүй зайлж алга болно гэв.
Орос, Англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл0
Ene novshiin omhii saltaa ruu mod shaaj alah yumsan
ОРОС ОРНЫ ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ! Фашист украин сөнөсөн.
Таны хараал орос сэтгэлгээтэй юм.Пизда уншиж жүжиглэдэг буриад уу хөө?
Нэгүүн сайтын БАЯРЖАРГАЛ , ЗАРИГ сайтын ӨНӨРЖАРГАЛ нарыг дотооддоо идэж уусан хүмүүсийн бичсэний төлөө шалгаж байна.Тэгвэл орчуулж , түүвэрлэж , бас хариуцлагаас мултрах санаатай / сонин сайтын болон миний байр суурь биш гээд хөрш улсаа/монголд муучлаад өдөөд байгаа Д.Номиндарь , До.Сүхбаатар нарыг шалгаж болдоггүй юм болов уу
Коммунист үзэл сурталд тархи нь гэмтсэн энэ нөхөр Орос хүний баасыг иэдэхэд ч бэлэн байгаа. Оросын нүцгэн үнэн Дэлхийгээр нэг тарж байна. Орос цаасан баавгай байжээ ...
Үнэнийг хэлсэнд байж ядаж тачаадаж үхлээ юу? Мояа?
Ugaasaa naad uls chini sonoloo. Unshaad oilgoh heregtei. Tiim um bol orosd ochij baild. Chamaig orsuud chini l nuhna bh
Ukraine unendee dollars ezediin hulsuur baildaj baigaa 2008 ond ene dainiig yaj hiih yaj Ukraine d uil ajilgaa yabuulj orosiin esreg dainiig ehluuleh tusuluu usa stargagi taniltsuulj batlaad Hilary Biden nard uuregdej baisan
Мөнхбаяр гэдэг хүнийг энэтхэгийн төлөө хятадын эсрэг АГЕНТ төлөөлөгч хийв гээд ял өгчихсөн.Саяхан яруу найрагч Ц.Хуланг хятадын ламыг төлөөлсөн үйлчилсэн гээд урьдчилан хорих төвд тагнуулын хэргээр 2 сар хорихоор болчихлоо гэнэ.Гэтэл хөрш улсын эсрэг ард түмнийхээ тархийг угаах гэж оролдож буй гадны агент энд хэвлэлийн эрх чөлөөг дэндүү их эдлэж энд тэндээс түүвэрлэн орчуулж ЗОХИОМЖИЛСОН зүйлээ эрээ цээргүй цацаж байх юм.Д.Номиндарь , до.Сүхбаатар , Эрдэнийн Одбаяр нарыг нэрлэчихье. Шалгах л хэрэгтэй дээ.Эсвэл төр засгаас зориудаар бичүүлдэг байж магадгүй гэх ХАР ТӨРЖ байна.Бид дэндүү их олон улсын бодлогоор дур зоргоороо , дурын хүмүүс чалчиж байх шиг.Нэг хэсэг нь Украйн муу л гэнэ.Нөгөө хэсэг нь америк муу л гэнэ. Бас зарим нь хятад муу л гэнэ .Үлдсэн хэсэг нь Орос муу л гэнэ.Ингэж тэнэгтэрэх нь МОНГОЛД минь сайн юм огт авч ирэхгүй.Аль улстай дундын байр суурьнаас харьцах хэрэгтэй юм шиг
Маш зөв хэллээ
хятадын троллууд даам гарчихаад дураараа дургихад хэн ч юу ч хэлэхгүй байнаа. цэгцэлмээр байна
өмхий алны үнэртэй номиндариа үхээч
Оросын троллууд боож үхлээ. Путин дуусдаг, Орос ялагддаг, та нар хэнийг хараанаа. Тархи толгой, цусан хангамж, бие эрхтэн чинь тэсч үлдэх үү??? Болж гэж л хэлэхээс...
Путины нохойнууд ялагдлаа зөвшөөрөхгүй боож үхэх нээ. Ороz доо очиж байлдаж туслаач, нусан буунууд
Ялагдсан арми давшаад ялсан арми нь ухраад хориглоод байлддаг юм уу. Хуцах юм даа. Удахгүй Украин гэдэг улс бүхэлдээ байхгүй болно. Украины баруун хэсгийг Польшууд аваад л дайн дуусна даа...
Дэлхийн 2 дахь хүчирхэг армитай гэж хөөрдөг байсан "европ Оросууд" шившгээ хутгаж байгаа нь үнэн.Бүтэн жил байлдаад Донецкийг буудсаар байгаа Украйны армийг жаахан ч холдуулж чадаагүй.
ОРОС ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛЖЭЭ. ПОЛЬШИЙН ХИЛ ДЭЭР НАТОГИЙН МАШ ИХ ЗЭВСЭГ ИРСЭН БАЙНА. ОДОО ОРОСОД ЦЭРЭГ, ТАНК, ОНГОЦ БАЙХГҮЙ ЯАНА ДАА. ТҮЙ ЧЁРТ. ОРОС
Чам шиг лалруудыг алсан ч багадна шүү
Уран бүтээлчид гэж сурталчилдаг Оросод өөрсдөөс нь өөр хэн ч мэдэхгүй дуучид жүжигчид л байгаа.Өөр хэн ч байхгүй.Юун зэвсэг бүтээх эрдэмтэд инженерүүд, байлдах цэргүүд,
Украйны арми өнөөдөр өглөө өргөн давшилтаа эхлүүлж Сталинград хотод тулж ирсэн ба Калининград хотыг бүрэн чөлөөлж баруун зүгт шуурхай давшиж орой гэхэд Берлин нэртэй хотыг немцүүд хамгаалж чадахгүй бол шууд эзлэнэ гэж байна
номиндарийн нийтлэлийг би үнэхээр их хүлээдэг,ойр ойрхон гараасай гээд.учир нь хохолууд амь тэмцээд ирэхээр л нийтлэл бичиж ялж бна гээдл.одоо бахмут бүслэгдэхэд ойрхон болж,улам хумигдаж байгаа,бүх орох гарах замыг оросууд хяналтандаа авсан,маш олон хохолууд ,хөлснийхөнтэйгээ хангалт авах брломжгүй,ухрах боломжгүй болсон ,тэгээд мариуполь шиг бууж өгөхболоод бна даа.
Oros gej shivshgiin uls dussan
Номин нөгөө л ажлаа хийгээд л... Ажил олдож байхад хийхгүй гээд ч яахав. Ккк.
Мояанууд та нар Орос хэлтэй шvv юм бол наанаа байгаа Симонян, Скабеева нарын бичлэгийг хараад сонсооч. Худлаа л таамгаар Орос ах ялж байна гээд емдее шувтлаад баастай бегсее гаргаад чарлалдаад байх юм, ой гутмаар мояанууд
АНУ гутамшиг болоод байна.
undeslel muutai um bichdeg hun baina aa
путлярыг Гаагад аваачихад оросууд өөрсдөө хийнэ. Эсвэл Путлярыг еерсдөө устгана.
....Яагаад ийм дайн эхлүүлсэнийг би хувьдаа гайхдаг.. яагаад гэвэл Америк НАТО чинь шалтаг хайгаад сууж байсан л байж таарна. Тэр хүслийг биелүүлэх гэж байгаа юм шиг бараг киев үртэл танкийн цуваа гаргаж пуужиндаж эхлэхдээ Украйны цаад талаас маш том хүч хөдлөхийг мэдэхгүй тооцоолоогүй гэхэд итгэж өгдөггүй юм. Украйныг бол хүч сулыг нь мэддэг л байсан байх.... Дайн эхлүүлсэн өдөөсөн тал л бурууддаг түүхтэй шүү дээ...... Одоо бол Оросын эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагаа гэх дайн хүний амь хороож, хот сууринг балгас болгож, өөртөө лай хураахаас цайшгүй болох шинжиндээ орох нь.. Иймд одоо Орос улс цэргээ Украйны нутгаас бүрэн гаргаж Крымийн асуудлыг нутгийн ард түмний 80-с дээш хувийн саналаар Орост байх үгүйг шийдэх нь зөв хэрэв бид украйндаа байна гэвэл тэр л биз зууралдах хэрэггүй. Учир нь анх Крымийн ард түмний саналаар Орост нэгдсэн, ер нь түүхээрээ бол Оросын нутаг байж болох л хэсэг юм билээ....Дараачийн асуудлаа Украйн Орос бусад улс нь хэлэлцээрийн ширээний ард шийдэх нь зөв.
......Орос дотооддоо ямар шийдвэр гаргах нь Оросын ард түмний эрх ашиг мэдэх асуудал байх...Хэрэв энэ дайн ингээд үргэлжлүүлээд хэн хэн нь гэдийчихвэл цөмийн дайн болон хувирч дэлхий дэнжигнэвэл яана. Түүнээс үүсэх хор хохирлыг хэнч төлөхгүй, хариуцахч эзэнгүй, агаар мандалд цэнхэртэн харагдах манай ертөнц ямар харагдахыг таашгүй болно......
Үнэнийг бичиж монголчуудаа шинэ мэдээгээр хангадаг Д.Номиндарьд баярлалаа
Монголчуудаа үнэн мэдээллээр хангадаг Номиндарь, Сүхбаатар нарт талархадаг хүн нилээд байдаг аж
Энэ худалдагсан,хөлсний бичээч нөгөө нь Сүхбаатар гэгч 2-ыг жинэхнэ улс төрд харшилсан,хоёр орны хооронд яс хаясан,илтэд Украйны Ненационоалистуудыг өргөмжилсөнийх нь төлөө хорьж шийтгэжмээр санагдах юм.Зүгээр Төр,Засагтаа үгээ хэлж байгаа залуусыг хориод байхад эдгээр 2 нөхрийг ингэтэл нь даврааж иргэдийн тархи угаалгах ямар хэрэг байна.
Номиндарийн үнэн үг энэ ороо бусгаа цагт харанхуйг нарны гэрэл мэт гэгээрүүлнэ