Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, ТВ-ийн “Россия 1” хөтөлбөр, “Московский комсомолец” сонин, Америкийн стратегийн ба олон улс судлалын төвийн мэдээлэл, оросын суртал нэвтрүүлэгч Карен Шахназаров, Михаил Ходарёнок, оросын хувийн цэргийн компанийн командлагч Евгений Пригожин, украины цэргийн эксперт Валерия Рябых нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украин руу Оросоос бүрэн хэмжээний халдлага үйлдсэний нэг жилийн ойн дуулиан тасраагүй байна. Дэлхий нийтээрээ дүгнэж байна. “2022.02.24” гэсэн өдөр украинчуудын зүрх сэтгэл, тархинд үүрд аймшигтайгаар мөнхрөн үлдсэн, хуанлийн хар өдөр болж түүхэнд бичигдсэн. 2023 оны тэр өдөр нь ОХУ-аас гэнэтийн халдлага, томхон хэмжээний давшилт хүлээж байсан ч тэр нь алга.
Донбасс дахь давшилтад хэрэглэхээр Украины хилээс 200 км зайд нисэх хүчний томхон нэгтгэл бэлтгэсэн гэх мэдээ тарсан. Ойролцоогоор оросын 450 тактикийн нисэх онгоц, 300 нисдэг тэрэг бөөгнөрсөн гэх мэдээ үнэн үү гэдэгт элдэв таамаг эргэлзээ бишгүй байна.
Оросын Ерөнхийлөгч Путин дайн эхлээд 5 сар өнгөрч байхад 2022 оны 7 дугаар сард “Байлдааны жинхэнэ ажиллагаа эхлээгүй байна” хэмээн мэдэгдэж байв. Эхний 5 сарын байдлаар украины арми 32 мянган орос цэргийг устгасан, мөн сөнөөгдсөн оросын танк 1500, сөнөөгдсөн онгоц 200-г давсан байв. Гэтэл жинхэнэ ажиллагаа эхлээгүй гэсэн нь суртал нэвтрүүлгийн сүрдүүлэг байж таарсан. 2022 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар алагдсан генерал, хурандаа, офицерууд 1.5 мянга гэсэн тооцоо чехийн мониторингийн алба хийсэн. Гэвч оросын цэргийн үхэл хохирлын тухай, их бууны зуушинд амиа өргөсөн орос цэргийн тухай мэдээ ОХУ-ын БХЯ-нд падгүй мэт одоо болтол таг чиг байна. Харин Израилийн тагнуулын албаны мэдээ гэх фейк зохиомжлон дэлхийгээр цацсан ба оросуудад сэтгэлийн гэгээ өгсөн тэр мэдээнд нь Украин хохирч дууссан, цэргээ барсан мэт бичигджээ.
Америкийн стратегийн ба олон улс судлалын төвийн (CSIS) тооцоолсноор, Эх орны их дайн гэж нэрлэдэг дэлхийн II дайны дорнод фронтын тэртээх 1940-өөд оны хохирлоос хойш ОХУ анх удаа ийм их үхэл хорогдол, зэвсэг техникийн хохирол амсчээ.
Дэлхийн II дайнаас хойш Зөвлөлт улс, түүний залгамжлагч Оросын оролцсон нийт дайнуудын нийлүүлсэн хохирлоос Украинд эдүгээ амссан хохирол хамаагүй давж байна. Сарын дундаж хохирол чеченийн дайныхаас 25 дахин, афганистаны дайныхаас 35 дахин их байна. Нийт 200-250 мянган цэрэг алагдсан нь Оросын армийн контрактникууд, Вагнерын хөлсний цэрэг, мөн Луганск, Донецкийн АБНУ-ын ардын цагдаа, сайн дурынхан, дайчлагсад ажээ.

“Хочу жить!” гэх хөтөлбөрийн хүрээнд украины цэрэгт бууж өгөх кампанит ажил оросын армийн дотор өрнөж, одоогоор 10 мянган орос цэрэг хэл үггүй бууж өгч байгаа мэдээ таржээ. Фронтод үлдэх нь улам бүр аюултай, оргох зугтах, ухрах тохиолдолд “Росгварди”-ийн галын хайчинд өртөх тул бууж өгөхийг илүүд үзжээ. Украины зэвсэгт хүчнээс ялгарах гол ялгаа буюу фронт дахь Оросын ялагдлын шалтгааныг цэргийн эксперт Валерий Рябых дүгнэхдээ дэлхийн II дайны үеийн тактикаа өөрчлөөгүйгээс гэж үзжээ. Украин нь эх орноо хамгаалахдаа хөдөлгөөнт батлан хамгаалах гэх арга тактик сонгосон. Хариуд нь Оросын арми махны машин руу (галын цэг рүү) цэргээ үй олноор нь хөөж оруулдаг тактик сонгосон, харьцуулбал Бахмутын чиглэлд оросуудын хэрэглэж буй тактик нь Кенигсбергэд зөвлөлтийн улаан армийн хэрэглэсэн тэр тактик юм. Хүн хүчний олноор далайлган давшдaг. Гэтэл тоо биш чанар ялдаг. Чанар гэдэг нь зэвсэглэл. Зэвсэглэл нь орчин үеийн байх хэрэгтэй. Одоо бол онч мэргэн, цэц тусгал сайтай зэвсэг нэн чухал байна. Энэ дээр Орос нь Украинаасаа давж гарахгүй, харин ч үлэмж хоцрогдсон, тиймээс Оросын цэрэг ялагдаж байна хэмээн Рябых ярив. Жишээ болгож Угледарт оросын цэрэг бүрэн бутцохигдсон баримтыг дэлгэв. Украины нэгэнтээ бэлтгэчихсэн хориглолт руу хуучин аргаараа бөөн хүчээр атакалдаг, газар орны байдлыг судалдаггүй, зөвхөн давш ял гэсэн тушаалтай. Тэгээд Угледарын дэргэд байлдааны 160 техникээ устгуулж, тэнгисийн явган цэргийнхээ хоёр элит бригадыг алдлаа. Украины зэвсэгт хүчин орчин үеийн технологийн өндөр түвшинд зэвсэглэх тусам оросын армийн хохирол төдийчинээ гэрлийн хурдаар өсч байна–хурандаа Рябыхын орост өгсөн зөвлөлгөө.
“Орос дахь Украины хамгийн том холбоотон хэн бэ?” гэсэн украин ТВ-ийн асуултад Оросын дотоод дахь авилга хахуулийн системчилэгдсэн их сүлжээ хэмээн Төрийн Думын гишүүн асан Игорь Яковенко хариулж байв. Оросын ялагдлын бас нэг шалтгааныг тэгж нэрлэжээ.
Путины тойрон хүрээлэгчдээс Пригожин, Кадыров хоёр, тойрон хүрээлэгчдийн гадна тойргоос Стрелков-Гиркин гэх гурван хүн ихээхэн дуулиан дэгдээнэ. Пригожин БХЯ, Жанжин штабтай ил үзэлцэнэ. Пригожин хэмээх жанжны түүхэн гавьяа олонтаа бичигдэнэ. Тэрээр Ливи, Сири, Төв Африкт “түүхэн үүрэг” гүйцэтгэсэн. Одоо Украинд оросын армийн нүүр царай болж байна. Түүнд алт, үнэт эрдэнэс, валют бий. Шоронгийн хичнээн л бол хичнээн хоригдлыг суллаад зэвсэглээд тэжээгээд байлдуулаад байх бололцоотой. Одоо хүүхдийн колонийн ялтан хөвгүүдээр армиа сэлбэх рүү орж байна. Гэтэл Жанжин штаб тэдэнд дэмжлэг үзүүлдэггүй, зэвсэг, сумаар хангадаггүй. Зүгээр л махан зууш болгоод хаяж байна хэмээн Пригожин гомдоллоно.
Пригожинд Герасимов зэвсэг өгөхгүй байна, Путин өгүүлэх талаар юу ч хийж чадахгүй. Генералууд Пригожин, Кадыров нарыг үзэж чадахгүй. Энэ нь явж явж Путин эрх мэдлээ алдаж буйн дохио сануулга юм биш үү? Путин хамгаалж чадахгүй байгаагаас Кадыров гадаадад гараад зугтсан. Эмчилгээ нь ч сэжигтэй. Хордуулсан гэдэг нь үнэн болж таарсан. Стрелков-Гиркин оросын ялагдал ба бүтэлгүйтлийг баримт дэлгэн хилэнтэйгээр ярина.
БХЯ, Жанжин штабт өсөрхсөн Пригожин Оросын цэргийн тусгай ажиллагааны тухай баргар прогнозоо ил ярьдаг боллоо. HIMARS мэтийн цэц тусгал сайтай зэвсэг Орост дутагдаж байгаа, мөн украины цохилтыг АНУ сансраас зохицуулж өгдөг, тийм систем Орост байдаггүй, хиймэл дагуулын бүлэглэл аль вэ гэсэн гомдлоо Пригожин нуудаггүй. “Генерал Армагеддон” гэх хочтой агаарын ба сансрын цэргийн командлагч Сергей Суровикины ид шид аль вэ гэсэн асуулт Пригожин тавьжээ. Бахмут руу ЧВК Вагнер давшсаар, алуулсаар байгааг тэрээр тайлбарлахдаа украины армийг бүрэн устгах зорилготой, нутаг дэвсгэр чухал биш, хэрэв дайсны армийг устгачихвал цаашаа бүгдийг авч эзэлж болно гэжээ. Вагнерын амжилттай байлдаж байгаагийн нууц нь тун энгийн, командлагч нь маникюр педикюр хийлгэдэггүй, сахлаа ч авдаггүй, нойр хоолгүй ажилладаг, цэрэг нэг бүрээ сонсдог энгийн нэгэн байна гэж өөрийгөө магтжээ. Пригожины прогноз бүр гайхалтай. Өөрийнх нь Вагнер байлдахаа больчихвол Орос ялагдчих мэтээр ярьсан нь ноцтой. Донбасс Орост хэрэгтэй бол жил хагас, хоёр жил байлдана, Днепр хүртэл давш гэвэл гурван жил байлдаж таарна, тэгсэн мөртлөө Ла-Манш хүртэл давших төлөвлөгөөтэйг нь яанаа хэмээн оросын суртал нэвтрүүлэгчдийг тавлажээ. Бахмутын байлдаанд ЧВК Вагнер 25-30 мянган цэргээ алдсан тухай украины генерал Виктор Ягун ТВ-ээр мэдээлэв.
ЧВК Вагнер 25-30 мянган цэргээ алдсан тухай украины генерал Виктор Ягун ТВ-ээр мэдээлэв.
“Россия 1” сувгийн Владимир Соловьевын хөтөлбөрөөр суртал нэвтрүүлэгч, найруулагч К.Шахназаров Оросын ялагдлыг ёрлон ярьсан нь шуугиан дэгдээжээ. Бид Зеленскийг дутуу үнэлсний гайгаар бүх зүйл биднийг ялагдалд хүргэж байна, ялагдаж болно, яагаад болохгүй гэж тэрээр ярьжээ. Украинтай хийж буй дайндаа ОХУ ялагдах ёстой гэж хэлсэн нь олон орос хүний зүрх рүү хутга шаасантай адил дуулдана. Нөхцөл байдлыг ажаад байхад бид ялагдвал бидэнд хамгийн хүнд уршиг дагавар тохиох нь байна, ялагдлаа гэдгээ зөвшөөрөх хэрэгтэй, яагаад гэвэл энэ дайн бүх Баруунтай хийгдэж байгаа учраас.
Хэн ялах вэ? Ойлгомжтой. Маш сайн зохион байгуулагдсан, гайхамшигтай сахилга баттай тэр хүч л ялна. Маш сайн сахилга бат бол бүхнийг шийднэ. Бид Барууныг дэндүү дутуу үнэлжээ гэхчлэн Шахназаров уулга алдан зурагтаар ярьж харагдав. Оросынхоо армийг зохион байгуулалтгүй, сахилга батгүй гэж хэлчих шиг.
Цаг үе Оросын эсрэг эргэж байна. Цэргийн тусгай ажиллагааг дуусгах цаг болсон, тэгэхгүй бол бид ялагдлаа хэмээн “60 минут” ТВ-ээр оросын хурандаа М.Ходарёнок ярив. Оросын ТВ-үүд улам түгшүүртэй болж байна. ОХУ-ын өмнө амаргүй цаг үе тулгарч байгааг урьдчилан сануулна. Украинтай эвлэрэхийг, нэг ёсондоо эзэлж авсан бүх нутгаа эргүүлж өгөхтэй Оросын албан ёсны ТВ эвлэрч эхлэв. Украины арми хүчтэй болчихсонд харамсаж гашуудсан, гомдоллосон нэвтрүүлэг олширлоо. Оросынхоо армийг л чамлаад байх шиг. Орос энэ дайнд ялагдвал Орост цуст төрийн эргэлт гарцаагүй, Орос нь улс орныхоо дотоодод бүх хяналтаа алдаж эхэллээ, Орос даяар иргэд паникт орлоо гэдгийг Украины ЕТГ-ын зөвлөх Подоляк сэрэмжлүүлэв. Өмнө мэдээлж байсанчлан оросын сөрөг хүчнийхэн ОХУ-ын 5 бүс нутагт бие даах эсэх талаар онлайн санал асуулга явуулахад Кенигсбергт (Калининград) бие даахыг 72.1%, Уралд 68.2%, Ленинград мужид 66.2%, Сибирьт 63.9%, Кубаньд (Краснодарын хязгаар) 55.7% нь дэмжсэн дүн гарчээ.

Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл(32)
украйн гэж улс байгаагаагүй байх ч гүй СЛАВА РОССИИ СЛАВА ПУТИН
Харин тийм, ОХУ биш Европ, АНУ-ынхан украины славян иргэдийг устгах зорилгодоо одоо л ойртож байна. Урд нь Швед, Наполеон, Гитлерийг явуулаад бараагүй. Одоо укр-ыг ОХУ-тай байлдуулж чадаад их баяртай байгаа юм. Яг одоо Украина, Укр ч гэж дээ НАТО-ийнхан Бахмутыг алдаж байна. Гэхдээ Украинд арай хүчтэй зэвсэг нийлүүлээд бага зэрэг давшуулна, ухарвал нь бас нэмж нийлүүлнэ. Чингис хааны "нэгтгэх, хөгжүүлэх" бодлого баримталдаг ОХУ ялвал бидэнд ашигтай. АНУ-ын "хувааж боолчлох" бодлого бол зөвхөн АНУ-д ашигтай. Тэд ялвал доллар хаан болж төг, гривентэй бид тэр боол нь болно. Укр-ны газрыг доллартангууд авчихна, ядуурсан иргэдийг нь польшууд хүртэл жанжилна гэж бичсэн нь харагдсан. Оюутолгой мөн ч сургамжтай жишээ. Доллар газар, баялаг байтугай төрийг эзэгнэдэг, захирдаг юм байна.
Дүгэржавын Номин дарь гэх хөлсний агентын ээлжит түүвэрлэж зохиомжилсон нийтлэл гарав.Уншиж үзвэл хариуцлагаас бултчих санаа агуулсан, нэгэн өнгө аястай гундуухан сэтгэгдлээр миний биш , сонин сайтын албан ёсны үзэл бодол биш гээд бичдэг нийтлэл байна.Монголоо ХӨРШТЭЙГЭЭ бүү муудалцуул.Монгол алтан дунджийг баривал зохино шүү
103.229.122.24 Тэнд ярьвал монгол гэж улс ч байгаагүй. 1924 онд Лениний большевикуудын байгуулсан хуурамч тоглоомын БНУ нэртэй улсанцар л байсан. Өөрсдийн толгойд байгаа баасаа мэдэхгүй бусдыг шоолдог ёстой мэдрэл муутай оросыг бурханчлан шүтсэн пизданууд юмаа та нар
Дэлхийн 2р дайныг Сталин Гитлер 2 холбоотон болж аваад эхлүүлсэн түүхтэй Гитлер Сталинд гэрээний дагуу Эстони Латви Литвийг өгч бэлэглэсэн Гэрээний дагуу улаан оросууд Польшийн араас довтолсон Мөн Финландад дайтах эрхийг Сталинд өгсөн Дэлхийн дайн өдөөсөн гэмт хэргээ нуух гэж Агуу эх орны дайн гэж оросууд түүхээ зохиож орос болон Монголын ард түмнийг хуурч ирсэн
Энэ бичвэрт шинэ зүйл алга хуучин юмаа давтсан байна ! Оросыг ялагдаасай сарниасай гэсэн хүмүүс олон байдаг Монголд ч олон бий ! Орос ялагдаж суларч сарниж хуваагдвал тэр нь Монголд маш муу юм болно ! Хятадууд бөөн баяр болоод л ар Монголд цэргээ шууд оруулна ! Монголыг Амёрик өмөөрөхгүй Япон санаа байвч чадал хүрэхгүй ! Хятад Оросыг сулрах Путиныг үхэхийг л хүлээгээд байгаа юм ! Тэр Тайвань гэсэн хатуу самраа түр орхиод ар Монгол гэсэн зөөлөн боорцогийг оролдож эхэлнэ ! Монголд энэ явдалыг хүлээгээд байгаа хүмүүс их бий шүү !
энэний шааснаар бол өдийд бүх юм өөр байх блаа. Хэдэн зоос аваад шаадаг псдаа
Чи л өөрөө хамгийн их хүлээж байгаа амь тан юмаа даа ! Ертөнцийг зөвхөн Орос, Хя тадаар төсөөлдөгөөсөө ангижирч чадаагү й хөгшин коммунистоо ! Орчлон орвонгоо роо өөрчлөгдөж бна шүү, сэр сэр !
Дайны байдлаас харахад Украйн дайнд бэлтгэгдэж байсан юм биш үү? Тийм биш байсан бол аль хэдийнээ будаа болсон бна биз дээ. Путин өрсөж црхино гээд байсны учир энэ бишүү? Зеленский юм л бол баруунаас зэвсэг нэхээд байдаг одоо бүр цөмийн зэвсэг нэхэж бна. Энэ чинь бас нэг яриа тохироо байсныг илтгээд бна. Энэ дайн эцсийн дүндээ цөмийн дайнд л чирэх юм бна. ОХУ-ыг задлах тухай яриа барууны санаа. Эцсийн зорилго нь үүндээ хүрч чадахгүй гэдэг нь ойлгомжтой болсон тул дэлхийн бусад цэгүүдэд хамаарлаа тогтоох гэж улаарч бна даа. Путин эх оронч хүн бна.
Нато ану 2014 онд Украинд 5 тэрбум доллараар майданы өнгөт хувьсгал гэгчийг хийж, олон фашист бүлэглэл байгуулсан. Хөрш Оросынх нь эсрэг дайнд бэлдэж цэргүүдийг нь нато сургаж, зэвсэглэж ирсэн. Орос украинд ЦТА явуулж байгаа нь түмэн зөвөө !!!
ОРОС ОДОО ЗАДРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ОРОСУУД БҮРМӨСӨН СҮЙРЧ БАЙЖ Л ХАШРАХ БАЙХ ДАА.
Горьдсон чинь голондоо гозойдог чинь салтаандаа.
Оросууд Дэлхийн 2-р, Халх голын байлдаануудыг эхлуулсэн хамгийн хогийн улс тертэй улс. Одоо дараагийн дайныг эхлуулээд бна. Далд орвол таарах улс.
Мэдлэг чинь малын сэтгэх чадвартай адил байна.64.119.29.144 өө
Yu unen ter unen yagaad gevel 2frontod zereg baildahguin tuld hunii nutag buyu halh gold odoj baigaad but tsohison tegeed yoponuud delhiin dain duustal oros ruu dairaagui P.Genden ene dain oros yoponii dain gej helehev dee bid orosuudaar tuuhee bichuulsen tul medehgui baihan argagui odoo manaihan Mongolchuudiin ontsogoos tuuhee bichmeer yum
Buudchmaar lalruu
Ukraine iig 2014 onoos USA iin zasag udirdaj baigaa yamar humuusiig yamar alba buh zaabar huuliig American hyanadag songuul ch odoo bol buh erh medel USA d buren
25-30 мянган цэргээ алдсан байлгүй дээ. Энэ дээр дутуу биччихэж
Орост төрийн эргэлт болж задрах нь тодорхой болж БАЙХ шиг. 17 субъект болох нь ээ.
тарвагадоржийн суртал ухуулгын сайт шаасаар л байна уу? зелинский агаарын түгшүүрээр америкийн элчингд нуудгжээ өчигдөр ха ха ха
Украйнруу дайрвал Орос орон сүйрнэ-гээд Ванга аль 30-40 жилийн өмнө хэлцэн юм шүү дээ. Тэр Ванга нь болгар -орос хүн байсан болохоор оросуудыгаа яг онож хэлдэг байсан. Хэлсэн юмнууд нь ч Орос болон словян улсуудад яг биелцэн байдаг. Баруунд бол Ванга гэж хэн ч мэдэхгүйшт
20 r zuund turemgiilegch aluurchin A.Gitler, 21 r zuund Putler yalagdaj duussan gedeg tuux bichigdex ni todorxoi bolson. Tuurga tusgaar ulsiig xaldan dovtolj xargis dain xiij baixad l oroziig Putleriig omoorood bicheed baigaa xumuus bol oroziin trolluud, ex ornoosoo urvagchid. Dain duusch oroz yalagdaxad ene xarxnuud yaax bol? Kkk...
Манай ах оросчингуудад л бол муу мэдээ байна тиймээс энэ бол барууныхныг барьсан худлаа мэдээ гээд бичээрэй ах орос ялна ялж байгаа ах путин бол дэлхийн 1 номерын удирдагч гээд л
Америкийн хяналт байгаа тулдаа л Монгол Улс оршин тогтнож байгааг ойлгоцгоо!
балай шахуу юм
Орос ялбал Хятад энэ жишгээр Тайвань руу довтолно. Орос дараагийн хөрш рүүгээ довтолно. Орос, Хятад хоёр нийлээд Монголд халдаж ч магадгүй. Орос ялагдвал хэн ч хаашаа ч довтлохгүй, хэсэгтээ сургамж авна. Энгийн логик.
Оросын цэрэг Украйнд дайрсан биш хөгөө чирж бндаа. Бахмут гж нэг жижигхэн тосгон эзлэх гж 8 сар болж бгаа гнүү. Үхсэн хойноо
Баярлалаа Үнэн мэдээлэл дамжуулж байгаад баярлалаа
Хойтон өдийд Пу жанжин мажийж, Орос дотроо алалцаад задрал ид явагдах байх!
ОРОС УКРАЙНЫ ЗЕЛИНСКИЙГ ҮГЭНД ОРООГҮЙ УЧРААС ЭРҮҮДЭН ТАРЧЛААЖ АЛЖ БАЙНА ЗЕЛИНСКИЙ ХОХЬ НЬ НЭЭ БАХМУТАД ХОРИН МЯНГАН ЦЭРЭГ АЛУУЛЛАА ЮУУ ГЭСЭН ҮГ ВЭ ҮЛДЭЭД ЭЦСЭЭ ХҮРТЭЛ БАЙЛД ГЭЖ ЦЭРГҮҮДИЙГ АЛЖ БАЙНА ЗЭВСЭГ ХҮНС ШАТАХУУН СЭЛБЭГ АЛГА БАЙНА ИНГЭЖ ДУРААРАА ХҮЧЭЭР АРД ТҮМНИЙ ХҮҮХДИЙГ МАХНЫ МАШИНД ХАЖ ӨГЧ БОЛОХГҮЙ ЗЕЛИНСКИЙН ЭСРЭГ УКРАЙНЫ ЭЛИТ УРЛАГ СОЁЛЫНХОН БОСЛОГО ГАРГАЛАА СЛАВА РОССИЙ ПОБЕДА РОССИИ НАД ПОЛЕ БОЙ
Аргаа барсан оросууд хоригдлуудаар дайтаж байна. Нөгөө дэлхийн 2рт орох арми яасан бэ
1922 ОНЫ АМЕРИК ОРСЫН ЗУРАГ ДЭЭР УКРАЙНЫ ОРОНД ЗАПОРОЖИЙН ХАСГУУД ГЭСЭН ЖИЖИГХЭН ЗУРАГ БАЙНА ХАР ТЭНГИС ОДЕСС ДОМБАААС ЛУГАНСК ЛЬВОВ МОЛДОВООС НААШ ПРИДНЕСИР БҮГД ОРСЫН ГАЗРЫН ЗУРАГТ БАЙНА Ш ДЭЭ ХАР ТАМХИЧИН ЗЕЛИНСКИЙ УКРАЙНЫГ АШИГЛАН БАЯЖИЖ УКРАЙНЫГ УСТГАЖ ОРСЫН ТАЛД УРВАН ОРСОН НЬ ИЛ БОЛЛОО ТОГООЧ ПРИГОЖИН ГЕНЕРАЛ ФЕЛДМАРШАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭЛХИЙН НЭРТЭЙ ТАГНУУЛЧ УДИРДАГЧ БИШЭЭ БАЙЛДАЖ БАЙГАА ГАЗРАА ЭЗЛЭЭД АВЧИХАЖ ЧАДАХГҮЙ ЮМ ЦЭРГҮҮДЭЭ УГТУУЛАХГҮЙ ЦАГ ТУТА М БАЙЛДУУЛААД УКРАЙНЧУУДАД УНТАХ ЗАВ ӨХГҮЙ ЭЭЛЖЛЭН БАЙЛДУУЛ АРАВ ХОНОГ БАЙЛДХАД АВНА ЮУГАА ХИЙЖ ХЭВТЭЭД БАЙГАА ЮМ БЭ