Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом, оросын “Московский комсомолец” сонин, оросын ахмад чекист Александр Зеленько, оросын сөрөг хүчний улс төрч Леонид Гозман, украины цэргийн эксперт Владислав Селезнев нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Бүтэн нэг жилийн дайн дүнгээ гаргах дөхөж байна. Украины ард түмнийг, украинчуудыг дэндүү доогуур үнэлж, сул доройд тооцсоны гайг Путин ба Кремлийнхэн баттай ойлгон мэдэрч, түүндээ гашуудан суугаа боловч нэгэнт эхлүүлсэн дайнаа зогсоох тэнхэл алга. Хэрэв зогсоочихвол ялагдсан болчихно, оросын ард түмний өмнө үүрдийн буруутан болчихно, бас өөрсдөө олон улсын цэргийн гэмт хэрэгтнээр шүүхэд явчихна.
Гэхдээ ялах гарц байхгүй тул хий дэмий л байлдаад байхаас аргагүй. Одоо зорилго нь Украиныг ялах биш, Украиныг туйлдуулах, залхаах, энх тайван тогтооё гэж гуйтал нь залхаах тактик. ОХУ-ын хувьд нэг жилийнх нь дайны үр дүн ийм болжээ. Кремлийн суртал ухаалагч болсон, дэслэгч генерал Андрей Грулёв ингэж ярьжээ. “Бид Украиныг гэрэл тоггүй үлдээж чадсангүй. Нэг жилд шал дэмий олон зуун пуужингаа харважээ”–энэ бас л нэг жилийнх нь дайны үр дүн. Украин руу 6000 пуужин харваж 3000 сургууль, 10 000 энгийн хүн ам, түүний дотор 450 хүүхэд хөнөөсөн нь Грулёвын чамлаад байгаа бодит баримт, бас бодит үр дүн. Байлдааны талбарт, Бахмутад оросын арми сардаа 500 метр дөнгөн данган давшиж байгааг А.Кравцов гэх украин офицер ярьж байв. Бас л оросын түрэмгийллийн бодит үр дүн. Нэг жилийнхээ тэмдэглэлт хос ойгоор (Оросын зэвсэгт хүчний ойн өдөр, Цэргийн тусгай ажиллагааны нэг жилийн ой) учиргүй ширүүн давшиж, Украины тэнгэрийг онгоц, пуужин, дроноор хучна гэсэн нь байдаггүй.
Оросын давшилт явж байна, гэхдээ потенциал алга. Үндсэндээ мобикуудыг ашиглаж байна. Нөөц гээд байгаа дайчилгаагаар татагдан ирсэн 5000 цэрэг, “Т-62” маркийн 20 танк Донбасс руу шилжүүлсэн ба сайндаа гурван 7 хоног давших нөөцтэй.
Эзэлж авсан газар дээрээ сумны өлсгөлөнд автсан, хэрэв украинчууд бослого дэгдээвэл өнгөрлөө хэмээн хурандаа В.Селезнев дүгнэжээ. Одоо Донбасст оросууд давших гэж хөглөж байх хооронд украины арми өмнөд нутгаа чөлөөлөх сөрөг давшилтаа хэзээ мөдгүй эхлүүлнэ, тэгээд Крымээ чөлөөлнө гэж тэрээр хэлэв. Нэг жилийн ойн өдөр Польшийн генерал Вальдемар Скшипчак Оросын байлдааныг яг бодитой дүгнэжээ:–Орос бүх фронтоор дайрч давшиж байгаа биш, Украины сул цэг, сул жигүүрийг л хайж байна.

Нэг жилийн ойн тэмдэглэлт өдрөөр Украины дайнд нэгэн том энхийг тогтоогч гарч ирсэн нь Хятад болоод байна. Мюнхений олон улсын хуралд Ван И энхийн төслөө танилцуулсан. Дараа нь Ван И Москвад очсон. Залгуулаад Лукашенког Бээжинд урьж айлчлуулав. Хятадын саналыг дэмжигчээр Унгарын Виктор Орбан тодроод байна. Казахстан дэмжсэн гэх яриатай.
Украины ЕТГ-ын зөвлөх Михаил Подолякийн тэмдэглэснээр, Украины хувьд Хятадын энхийн төлөвлөгөө бодит байдлыг тусгаж чадаагүй, хамгийн гол нь Орос нэгэнтээ байхгүй болчихсон гэдгийг Бээжинд ухаж ойлгосонгүй. Киевээс тавьж буй бодит шаардлагыг Хятад огтхон ч тооцсонгүй. “Москваг гомдоохгүй, Москва яачих бол” гэсэн өнцгөөс Хятад хараад байна.
Гал зогсоох бол нэг л асуудал. Цаашаа яах вэ гэдэгт Хятадын төлөвлөгөө хариу өгч чадахгүй. Хил хязгаарыг сэргээнэ, улсын хилдээ хяналт тавина гэдэгт Хятадын ам үдээстэй. Оросын нүүр царайг авч үлдээд гал зогсоох гэдэг нь Украины хувилбар биш хэмээн Подоляк хэлжээ. Бээжингээс оросын тал баримталсан дезинформац (худал мэдээлэл) дэлхий даяар цацаж, түүндээ тэрбум тэрбум доллар гарздаж байгаа тухай АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдэл гаргав. Хятад энх тайванч саналаа сурталдаж байх хойгуур Төрийн департаментын глобал харилцан ажиллагааны төвийн зохицуулагч Жеймс Рубин тэгж мэдэгдэв. Дэлхий даяар хортой дезинформац Бээжингээс тарааж байгаа нь Украин дахь оросын дайнтай хослов. Орос ба Хятадын суртал нэвтрүүлэгт чанарын ялгаа алга, Украин дахь дайныг НАТО өдөөсөн гэдэг гүтгэлгээ зэрэг зэрэг хийж байгаа ба НАТО, Баруун Украиныг өдөж дайнд оруулсан гэдэг Оросын суртал ухуулгыг Бээжингээс шууд давтана. “Глобал өмнөд” буюу хөгжиж буй Африк, Азийн орнуудад Украины дайны тухай эрүүл бодит мэдээлэл очдоггүй, оросын түрэмгийллийг түрэмгийлэл гэж үздэггүй, энэ дайныг Москва ба Бээжингийн призмээр хардаг өвчин байна гэж Ж.Рубин ярьжээ.
АНУ-ын Дайн судлалын институтын (ISW) ажигласнаар оросууд байлдааны талбарт амжилт олохгүй байх тусмаа суртал нэвтрүүлгийн талбарт Украин ба Барууны эсрэг, НАТО-гийн эсрэг хуягласан ухуулгаа эрчимжүүлж, гэмтнээр НАТО, Барууныг тодруулж яллах кампани өрнүүлдэг. Түүнийг нь Бээжингээс тоть шиг давтдаг, олон улсын харилцааны шударга ёс гэж уриалдаг.
Нэг жилийн ойн тэмдэглэлт өдрийг оросууд хэрхэн тэмдэглэсэн нь анхаарал татна. Олон биш ч эсэргүүцэл энд тэндгүй өрнөжээ. Гол уриа нь “Прости, Украина” (Украин минь биднийгээ уучил). Сөрөг хүчний Дмитрий Скурихин ийм плакаттай тэмцэж байгаад шорон руу ачигдав. Оросын армийг гутаан доромжилсон гэдэг том ялаар хэдэн арван мянган хүн шоронд ял эдэлж байна. Путин нэрт сэтгүүлч Павел Зарубинтэй нэг жилийн ойгоор хийсэн бичил ярилцлага түүний айдас ба байр суурийг илтгэв үү, яав? Барууныхан Оросыг нурааж сөнөөж, Оросыг дотор нь “московит” ба “уралчууд” гэж хуваах гэж байна гэжээ.
Борис Немцовын алагдсаны 8 жилийн ой давхцаж байгаатай холбогдуулан оросын хотуудад ганц нэг жагсаал цуглаан өрнөх гээд бүтэл муутай. Харин хилийн чанадаас оросууд нь өөрийнхөө төр засгийг гутаасан жагсаал цуглаан хангалттай хийлээ. ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газрууд байнга бүслэлтэд, дотор нь суугаа оросууд нь сэтгэл бачууртал, гутарч үхтэл нь эсэргүүцлээ илэрхийлжээ.
Нэг жилийн ойгоор Оросын том хотуудын тэнгэрт олон дрон үзэгдэж, нефтийн баазуудад гэнэтийн цохилт өгсөн явдал давхацлаа. Оросын нийслэл ба Ленинград муж агаараас хамгаалалтгүй болж таарлаа. Украины инженерүүдийн бүтээсэн “Скорпион 2” хэмээх нисэгчгүй байлдааны жижиг онгоц хэзээ мөдгүй Оросын цэргийн ба ложистикийн баазуудад Оросын нутагт нь цохилт өгөх цаг минут ойртсоныг оросууд сэтгэл түгшин сэрэмжлүүлнэ. Хариуд нь Украин руу хөөргөөд агаараас довтлоё гэтэл оросын пуужин, дроны 85%-ийг амдан сөнөөж чадахаар украинчууд зэвсэглэсэн тул хий дэмий л хараагаад суухаас аргагүй.

Нэг жилийн өмнөх Оросын төлөвлөгөөнд Одессыг ганц амьсгаагаар эзлээд цаашаа Молдов руу довтолгон орж, Европт элэгтэй Ерөнхийлөгчийг нь унагаад Оросын талын улс төрчдийг дэвшүүлэх, хэдхэн сарын дараа “Шинэ Зөвлөлт Холбоот Улс”-даа Молдав ССР-ийг байгуулахаар төлөвлөж байсан нь агаарт замхарчээ. Нэг жилийн ой дээрээ юмыг яаж мэдхэв гээд Молдовт төрийн эргэлт хийхийг санаархаад бас бүтэлгүйтжээ. Mолдовын улс төрч, “Өөрчлөлт нам”-ын лидер Штефан Глигор оросын хэвлэлд ярьжээ. Орос нь Приднестровоос цэргээ гаргана гэж 1999, 2001 онд үүрэг хүлээгээд түүндээ хүрээгүй, тиймээс Приднестровын мөргөлдөөн шийдэгдээгүй, одоо болтол энэ “БНУ” 30 дахь жилдээ ОХУ-аас санхүүжиж байна, Кремль нь Молдовын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, үүнийг Молдовт мэдэхийн цаагуур мэддэг. Молдов ямагт эрсдэлийн өмнө байж ирсэн гэжээ.
Энэ улсаар нэг оросын тагнуулч агентурууд дүүрсэн тухай КГБ-гийн гадаад тагнуулын ажилтан асан хурандаа Александр Зеленько ярьжээ. Кремлиэс шинэ дайн өдөөхөд ямагт бэлхэн байж ирсэн нь тийм тагнуулч агентураар цаад улсаа дүүргэсэн байдагтай холбоотой.
2022 оны зун дайны ид үеэр Зеленько нь “Оросын цэрэг-аж үйлдвэрийн бараг тал нь фейк” гэсэн ярилцлага өгч шуугиан тарьж байв. СССР-ийн КГБ-д хор боловсруулах нарийн технологи бүтээсэн, устгая гэвэл 10-12 төрлийн хор бэлэн бий, дайсан гэж үзсэн цаад улсынхаа эрх баригчид, улс төрчид, цэргийнхнийг тийм ганц хоёр хороор хордуулчихаж чадна гэж ярьсан нь нэн ноцтой юм. Хорноос гадна чагнах төхөөрөмж гэж хүчирхэг зэвсэгтэй. Тэтчер ба Горбачев, Горбачев ба Рейганы хэлэлцээ, яриаг давхар чагнаж байсан гэсэн шинэ баримт дэлгэжээ. Одоо оросын агентур хилийн чанадад ид ажиллаж байна. Баруунаас Украин руу зэвсэг нийлүүлэхийг зогсоолгохоор ажилласан, барууны тусгай албад ч цөөнгүй тооны агентурын сүлжээг устгасан. Молдовт Орос зүүгдээд байгаагийн яг одоогийн шалтгааныг Зеленько өөрөөр тайлбарлажээ. Зөвлөлт Молдав гэж байх үеэс их хэмжээний зэвсэг, сум галт хэрэгсэлийн агуулах тэнд байрлаж байжээ. Эдүгээ оросын армийн бүх фронтыг хуччихаар их сум бий гэнэ. Түүндээ Орос хүрээд, зөөчих юм бол фронтын байдал өөрчлөгдөнө. Хэрэв тэр их складыг дэлбэлэх аваас Приднестровоос юу ч үлдэхгүй, Молдоваас тун бага нь тэсэн үлдэнэ, Одесс хот, муж маш ихээр хохирно гэжээ. Тийм учраас Москвагийн хувьд Приднестров биш, харин Молдовын газар нутагт байгаа сум галт хэрэгсэлийн агуулахууд чухал гэжээ.
Путин бол КГБ-гийн угшилтай, одоо хүртэл түүндээ харьяалагддаг гэдгийг А.Зеленько сануулахаа мартсангүй. Харин одоо Путинд юу ч үлдсэнгүй, одоо тэр өөрийнхөө нутаг дэвсгэрт өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагаа л хийх үлдлээ.
Oросын олигархиудад Лавров хэлж байсанчлан “Путины зөвлөгч нь Петр I, Иван Грозный, Екатерина II” байгаа цагт Путинээс эрүүл ухаан, эрүүл дуу хоолой хүлээлтгүй, Путин одоо өөрийгөө оросын царь гэж бодчихсон нь хамгийн том алдаа- КГБ-гийн хурандаагийн дүгнэлт. Путинээс урвах гэж байгаа бол эртхэн урвасан нь дээр, удаашруулбал аюултай гэж оросын элитүүд боддог болсныг нь Леонид Гозман илчлэн ярьжээ. Хэрэв Путинээ одоо л золигт гаргахгүй бол оросын улс төрчид үүрд доромжлогдоно, доромжлолын доод хязгаарт очно, оросын элитүүд юунд нь түгшээд байна гэвэл Путин Украиныг сөнөөж нураасанд нь биш, харин Орос эх орноо яг тийм болгож байгаад нь сэтгэл дундуур байна.
Нийт 20 000 хүн Украиныг өмгөөлсөн хэргээр ял аваад гянданд хоригдож байна. Оросуудын 20-25% Украин руу түрэмгийлсэн тэнэглэлийг маш ихээр ойлгож эсэгүүцэж байна. Бусад нь айснаасаа болоод зүгээр л зай барьсан, Путинг дэмжээд сүйд болоод байгаа зүйл байхгүй гэв.
ОХУ ялагдана гэдэг дээр нэг тусдаа, харин ОХУ дагалдаад задраад салаад сүйрнэ гэдэг дээр бас нэг тусдаа байр суурь байна. ОХУ задарна гэхээс нийтээрээ болгоомжилно. ОХУ-ын одоогийн нутаг дэвсгэр дээр олон улсын эрх зүйн 39 субъект буй болно гэсэн тооцоо байна. Субъект гэдэг нь тусгаар тогтносон улсыг хэлнэ. Тэгж салж бутрахаас нь өмнө Путин Сибирийг Хятадад зарна, тэр мөнгөөрөө Украин дахь дайнаа санхүүжүүлж цааш үргэлжлүүлнэ гэсэн хардлага Орост буйг цэргийн эксперт Олег Жданов анхааруулав.
Орос, Англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл0
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэгчлэн манайхан зев ойлгох болов уу!!! Бараг чадахгуй дээ. 90 жил боолчлогдсоноо ойлгодоггуй хумуус шуу дээ.
СЛАВА РОССИИ
ТЭМЭЭ ТУЙЛААД ТЭНГЭРТ ГАРАХГҮЙ,,,,ТЭНЭГ ИВАН УХААН СУУХГҮЙ,,,
жаргалаа зовлон болгож андуурсан амьсгаанууд байнаа
Хятадууд Оросыг дайнаа зогсоочих вий гэж их сандарч байгаа юм ! Орос Нато хоёрыг хооронд нь байлдуулах нь Хятадын мөрөөдөл бөгөөд үндсэн зорилт нь юм тийм болохоор Орост удахгүй зэвсэг өгөлгүй яахав ! Оросыг их суларч сарниад эхлэхээр нь ар Монголд цэргээ оруулах үндсэн төлөвлөгөөтэй байгаа юм бараг бүтчих байх ! Тайвань бол хатуу самар заавал Амёриктай байлдах болчихоод байгаа юм харин Орос суларсан Путин алагдсан үёд ар Монгол зөөлөн боорцог !! Номиндарь укрианыг дэмжиж энд тэндээс мэдээ цуглуулж эвлүүлж тавьдаг юм ! Оросыг дэмжиж энэ Номиндарь шиг эвлүүлж тавьдаг хүн Монголд байхгүй байна !
санаа чинь зовоод байвал өөрөө бичээд тавьчихаач,миний бодлоор асуудал бичихдээ биш,бичсэнийг нь тавих эсэхэд байгаа юм бишүү???!!!
Хятадын хүүхдүүд монголоос айна. Буруу сэтгэж тоглох дээрээ тулбал бид чинь ёстой дэлхийг донсолгож өгнө.
Тэнэг авгайгийн тэнэг нийтлэл гарчээ Миний бөгөөд сонин сайтын байр суурь тусгагдаагүй түүвэрлэн орчуулж зохиомжлон нийтлэв хэмээх ээлжит нийтлэл нь гарлаа.Барууны АГЕНТ д.Номиндарь , до.Сүхбаатар нарын хөршийн эсрэг турхирсан барууны мэдээлэлээр тархиа угаалгасан АГЕНТ нөхөд монголчуудын тархи угаах гээд ядчих юм.Лав монгол төрийн байр суурь биш гэдгийг саяхан ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зеленскийтэй ярьсан яриа нотлож байгаа юм.Яриа хэлэлцээгээр шийдэх асуудлыг зэвсэг өгч ардаас нь турхирч байгаа зөв арга яавч биш
Эргүү орк өөртөө ямар олон лайк дардаг лалар вэ,,,би ч бас өөртөө ийм олон лайк дарж чадна шүү,,,бас чамд 100 дизлайк дарж чадна,,,
Наад хүүрнүүдийг чинь зодох уу. Гэр нь хаагуур байна, хэн хэнтэйгээ амьдарч байна, хөрш айлынхан ам бүл хэд үү, найз нөхөд нь хэн хэн байна уу, авгай хүүхдүүд нь хаана хаана юу хийдэг гэдгийг мэдвэл гарцаагүй шаана шүү.
Харвуу чи оркоо,,,би чамд 150 дизлайк дарсан шүү,,,7 нь бусад хүмүүс дарсан байна,,,эргүү пязду минь ингээд өөрийн бичсэн балай юман дээрээ,,,, өөрөө олон лайк дарж тэнэгтэж байгаарай,,, чи,,,, оркоо,,,
Бусдын бичсэн болгонд дотор чинь давчдаад байвал наад зүрх чинь тэсэхгүй шүү.. Ингэж Оросын төлөө бачуурч цухалдаж байгаад Галдан шиг хор уугаад.. бишээ.. цус харваад үхэв дээ..кк
bugd hudlaa
Орос дайн эхлэхэд дайрсан цэргээс 150 мянга алагдаж 300 мянга шархаджээ. Сүүлд нэмэгдсэн цэргүүд бас тоонд орсон. Анх довтолсон 200мянга алагдаж шархдаад дуусчихжээ. Танк, онгоц,нисдэг тэрэг бас сөнөөд дуусчихжээ. Одоо их бууны сум дуусаж байна. Украин ч ялгаагүй иймэрхүү дүнтэй байгаа. Дайн ийм аюултай. Украинд эрчүүд харагдахаа больсон гэнэ . Эсвэл фронтод, эсвэл алагдсан, шархадсан. Халимаг, буриадад адилхан байгаа шүү.
Укрианы эрчүүд дууссан ч гэсэн 50 000 эмэгтэйчүүд Укрианы армид эх орноо хамгаалан тулалдаж байгаа. 8000 гаруй нь офицер цолтонгууд. Эдгээр эмэгтэйчүүд - Оросын цэрэгт олзлогдсоноос үхсэн нь дээр - гэж үздэг. Учир нь Вагнерчүүд, Чеченүүд, Буриадууд, Сиричүүд эмэгтэй хүн зэвсэг агсан өөдөөс нь тулалдаж байгаад маш хорсож өширхдөг бөгөөд олзны эмэгтэй дайчдад маш хэрцгий ханддаг..
Bolj baigaa uil yavdaliig boditoor l bichsen bna. Xyatad nemegdjee. Sunz n "Art of war" d daitax urlag gedgiin gol tovch sanaa ni daitaxguigeer yalax. Daitaxgui gexdee xyatad yalna gedeg ni Putleriig shaxaand oruulj Sibir, Als dornodiig olon jileer kontsessoor avax. Deer ni oroziig tuuxii ediin xavsraga oron bolgoj 2049 on xurtlex USA, baruuntai xiix daindaa ashiglax. Gol ni Putleriig uxej oroz daind yalagdaxaas omno odoo l amjuulax geed baix shig. oroz negent yalagdsan.
Шаа шаа монгол хятадыг арчина даа. Бааснууд худал шаах юм.
Pushist ruzzai kaput
За манай ах оросчингуудад таалагдахгүй юм бичиж дээ бүгд худлаа ах орос ялна гээд л бичээрэй өө мартсанаас путинчууд яагаад дуугүй болчихоо вэ ах путин аугаа ертөнцийн хамгийн их удирдагч манайд ирэхгүй л дээ гээд бичээч
Гүн шооконд орсон бөлгөө..
Бишээ Баабар ахаа НАТО ын зүгээс ОХУ ын хил орчмын сул хамгаалалттай сүвийг хайж байна. Энэ нь АНУ ын страткгын цохилтын цонхоо хайж, нээж , аль дутагдалтай талыг нь ээж байгаам ш дээ.
Clara ukrain
өмхий салтаа номин балай юмаа гаргажээ
Орост цэргийн сургууль төгссөн хэдхэн үхэр бий
Хойтон өдийд задрал нь болох байх аа. Баахан буриад, тува, халимаг, оросуудтайгаа шуугиад орж ирэх байх. Манай ЗГ нэг юм бодож л байдаг байх даа!
Mon bol morooroo zono