АН мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: "Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа үндэс болгон ажилладаг улс төрийн хүчний хувьд Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлсэн аливаа дуу хоолойг үргэлж дэмжиж ажилладаг билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Эрх чөлөөг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг. Гэтэл 2016 оноос хойш тасралтгүй төр барьж байгаа Монгол ардын нам, эрх баригчид үзэл бодлоо илэрхийлсэн бүх төрлийн дуу хоолойг хааж боож, иргэдийг шорон, гяндангаар айлган сүрдүүлж, хорьж цагдах замаар залхаан цээрлүүлж байгаа үйлдлүүд хэрээс хэтэрлээ.
Эрх баригчдын “буулганд” үзэл бодлоо илэрхийлсэн олон иргэд хавчигдаж байгаагийн тод төлөөлөл нь Ардчилсан намын гишүүн, иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ юм.
Түүний хувьд эх орныхоо төлөө санаа зовнин, нийгэмд үүсээд байгаа эрх зүйт ёсноос гажсан эрх баригчдын бусармаг үйл ажиллагааг олон нийтийн сүлжээнд илэрхийлснийхээ төлөө өнөөдөр шоронд хоригдож байна. Эрх баригчдын энэхүү үйл ажиллагаа нь Ардчилсан Монгол Улсад хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчих боломжгүй үйлдэл тул Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллахыг шаардаж байна.
Монгол Улс болон дэлхийн олон улс орны нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан. Манай улсын хувьд Олон улсын конвенцоор заасан үүргээ биелүүлж чадахгүй бол дэлхийд нэр хүндээ алдах өндөр эрсдэлтэй байгааг эрх баригчдад сануулж байна. " гэсэн байна.
Сэтгэгдэл0
Hutsaa hog namantsar
СЭМҮТ нь манай хүн гээд хүнээ нэхээч !!
Хуцадаг АН бэ хууль та нарт хамаагүй юу, аль АНыг төлөөлж хуцаад байна. Хууль зөрчсөн бол хэнийгч хуулийн дагуу гэсгээх ёстой
uursddig chine l muuhai hargaduulna shuu. odood tiime eruul bus argaar temtseh tsag bishee AN mini.
Аль ардчилсан нам бэ.
Хэдэн троллууд МАН заасан үгээр хуцаж өгч бна даа
МАН-ын маоист үзэлтэй эрх баригчид удахгүй бүх монгол хүний тархинд чип хүчээр суулгах хууль гаргаж болзошгүй.Машин тээврийн хэрэгсэл унадаг дугуйнд чип тавиад эхэллээ..
МАН Монголын 100 мянган иргэнийг цаазлан алж их яргалал геноцид үйлдсэн түүхтэй нам.Энэ намыг яаралтай авсанд хийж дарахгүй бол болохоо байж байгаа.МАН-ын мангаслал Монгол улсад иргэний дайн зэвсэгт бослого аллагад цаагуураа турхираад байгаа ч байж болно.
Монголчуудыг МАН биш Ренчин Бямбаевын Оросууд алсан. Монголын бүх ерөнхий сайдууд Оросод амиа тавьсан юм.
АН 12-16 онд дуугарсан болгоныг хорьж байлаа.
Хөөрхий муу Мөнх-Эрдэнэ чинь шоронд биш,эмнэлэгт байхаар сэтгэцийн өвчтэй хүн билээ. Талбай дээрээс эцгийгээ эмнэлэгт эргэх гэж яваад согтуу хүнтэй тааралдсан бичлэгийг харсан хүн богон ингэж оношлоно.
Энэ АН гэдэг жорлон эрх зүйт ардчилсан нийгэм байгуулах бололтой юм донгоссоор 30 жилийг үдлээ. Конрад Аденаурын нэр барьсан ЕХ ны нэг террорист байгууллага манайд эрх зүйн шинэчлэлт хийж байгаа нь энэ гэж 30 жил хорлон сүйтгэлээ.Эрх зүйт ардчилдан нийгэмд гэмт хэрэгтэн аль намынх болохоос үл хамааран хуулийн хариуцлага хүлээдэг зарчимтай байх ёстой. Гэтэл Ан н гэмт хэрэгтнүүд бүгд хэлмэгдсэн дүр эсгэн ял завшиж 30 жил болсноос иргэд хууль шүүхэд огт итгэхгүй хэмжээнд хрсэн байна.Энэ эрүүгийн элементүүдээр дүүрсэн жорлонг хууль бус гэж зарлаад татан буулгах шаардлагатай. Хэрвээ АН н гишүүн гэмт хэрэг хийсэн ч ял эдлэхгүй ёстой бол Ан үүнийгээ ийм байдлаар бус харин ил тод зарлах ёстой. Монголын ард түмэн бид шоронжсон эрүүгийнхнийг улс төрөөс зайлуулна.
Яг үнэн суллаачээ! Мэнгэтийн хүү улсаас авсан зээлээр сураад буцааж төлсөн бариит бна уу??? Тэр аав нь үнэгүй амбааруудаа орон гэргүй хүмүүст өг!!!!
Шударга үнэний дуу хоолой гэж боддог, гэтэл өвчтэй солиотой ч гэх шиг. өөрсдийг нь яах аргагүй цохилтонд оруулахаар л тэгж хэлдэг байх. Анхбаяр дурак аавынхаа буянаар их сагаж байгааг хүн бүр мэднэ. Мэнгэт хүүтэйгээ хамт хаа хүрээд хүчгүйдэхийг ард түмэн мэдрүүлнээ та хоёрт. Суллаарай Мөнх-Эрдэнийг, тэр чөлөөтэй үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Ардчилсан нийгэм чинь дуугарсан бүхнээ сэтгэл мэдрэлийн эмнэлэгт илгээхгүй байлгүй дээ. Олон улсын хүний эрхийн байгууллагаас харж байгаа шүү. Хэн нь авилгач хулгайч вэ гэдгийг бид бас харж сонсож цэгнэж л суух.
балай шахуу юм
Мөнх-Эрдэнийг сулла Нямдорж түүний хүү 2-ийг шалга