Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом, Украiна 24 сайт, Телеканал ICTV, оросын Дождь ТВ, оросын улс төрч–цэргийн зүтгэлтэн Евгений Пригожин, оросын сэтгүүлч Тимур Олевский, оросын судлаач Аббас Галлямов нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украины ялалт ертөнцийг өөрчилнө!–Зеленский Их Британийн парламентэд тэгж хэлсэн. Үнэхээр маш их өөрчлөлтийг хүн төрөлхтөнд авчирч байх шиг санагдана. Ардчилал, эрх чөлөөний төлөө ертөнц, нөгөө талд нь авторитаризмаас тоталитаризмд шилжиж буй өөр нэг дэглэм (ертөнц гэж нэрлэхгүй!) үхэх сэхэхээ үзэж байна.
Дэлхийн геополитикийн газрын зургийг хүчээр өөрчилнө гэсэн Оросын санаархал нурлаа. Тэр агуулгаар Зеленский хэлжээ. Пригожинд бүр ориг галзуу төлөвлөгөө бий гэлээ. Эхлээд Украинтайгаа эвлэрээд дараа нь хуйвалдаад Ла-Маншийн хоолой хүртэл давшина. Тэгээд Европыг Украинтайгаа хувааж эзэлнэ. Украинд Франц, Итали, Болгар, өөр ганц нэг улсыг өг, үлдсэнийг нь Орос авна гэв.

Оросын ТВ-ээр залуусын эх оронч цуглаан харуулж байна. Ахмад зүтгэлтэн авгай залууст хандан ярьж байнаа: Дайн гэдэг бол ялалт. Дайн гэдэг бол хайр сэтгэл. Дайн гэдэг бол найз нөхөд. Дайн гэдэг бол ирээдүйн энх тайванд хүрэх зам–Оросын ертөнцийн суртал нэвтрүүлэг энэ үү? Цаанаа бол орос хүн болж төрсөн л бол заавал дайн үзэж амсах ёстой гэсэн ухуулга уу? Украин дахь ялагдал нь Кремлийн дотор хямрал мөргөлдөөн зайлшгүй дэгдээнэ хэмээн Путины спичрайтер явсан Аббас Галлямов үзжээ. Оросын арми юу хийж чадах вэ, давшсан ялсан тухай дандаа худлаа ярина, харин энгийн иргэд эмэгтэйчүүд хүүхдүүдэд бяраа гаргана, Украины энгийн тайван хотуудыг устгахаа дайн гэж нэрлэнэ. Орост дотооддоо байдал бүр хүндэрлээ. Оросын төрийн байгууламж нь түрэмгийллээ дагаад авторитаризмаасаа тоталитаризмд шилжлээ. Баривчилгаа хавтгайрав. Соёл нь хүртэл дайны агуулгатай, дайнаа зөвтгөсөн, дайнд уриалсан, үхэлд уриалсан шинжтэй боллоо гэжээ.
Оросын дайны төлөөс эдүгээ 10128 гаруй санкц болж хувирлаа. Дэлхийд хамгийн олон санкцдуулсан дэлхийн том гүрэн, энэ алдраараа түүхэнд мөнхөрлөө. Сайн дураараа төсөвт хандив өргөх хөдөлгөөн Орост бүтэл муутай. Оросын бизнесийнхнээс 200-250 тэрбум рублийн “сайн дурын төлбөр” төсөвт нэг удаа төлөөч гэж Путин уриална. Нөгөөдүүл нь залхаж гүйцээд шууд “Үгүй ээ!” гэв. Украин дахь дайны санхүүжилтээс ийнхүү ил цагаан зайлсхийв.
Бүр эрс тэс тэгснийг бодохул Путинээсээ бүр айхаа больжээ. Харин Путин ба “гособоронзаказ” гэдгээс хурдан салах арга ухаан хайна. Оросын бизнес байнга санкцдуулаад байх хүсэл ч алга, тэнхэл ч алга. Бүр сүүлдээ Оросын элит дотор Путиныг золигт гаргах “Милошевичийн хувилбар” яригдсан гэх ба Югославын удирдагч асан нөхрийг нөхөд нь баривчлан Хаагад Олон улсын шүүхэд хүргэсэн тэр туршлагыг далдуур үгсэн хэрэгжүүлж магадгүй болжээ. Одоо фронтын байдлыг харъя. Нийт 360 өдөр шөнө байлдлаа. Сүүлчийн хагас сар онцгой үе гэж тэмдэглэгдлээ. Оросын Дождь ТВ “рекордные потери” гэж нэрлэв. Оросын арми нэг жилийн дайндаа хамгийн ихээр хохирол Донбасст амссан цаг үе, хоногтоо дунджаар 824 цэргээ Угледар, Бахмутад алдсан нь 2022 оны 7 ба 8 дугаар сарын ширүүн байлдааны үеийн хохирлоос 4 дахин давжээ. Энэ их хохирол Оросын эрх баригчдын хувьд зүгээр л зарлагын материал. Үнэ цэнэ гэж байхгүй. Статистикийн мэдээгээр бол алагдсан ба шархадсан орос цэргийн 92% нь сумны шархнаас бус их буу, миномет, пуужингийн цохилтоос болжээ. Жилийн өмнө Орос 3000 гаруй их буу дайнд оруулснаас үлдсэн нь цөөхөн, нэмж авчирч байгаа ч сумны нөөц 3-4 сарын дараа дуусна. Энэ дайн бол артиллерын дайн. Автоматаар автоматын эсрэг байлддаг дайн биш. Дээд зэргийн нарийвчлалтай онч мэргэн хүнд их буугаар хоёр талаасаа галлаж байна. Их бууны чанарыг шалгаж байна. Оросынх чанараараа Баруунд хол хаягдсан нь харагдлаа.

Фронтын байдал Орост, Путинд тун ашиггүй гарч байна. Ямарваа ялалт байхгүй, амжилт байхгүй, давшилт байхгүй, урагшилдаггүй, эцэст нь цөмийн бороохойгоор дэлхийг заналхийлдэг. Цэргийн шинжээчид Оросыг “гранат атгасан сармагчин лугаа адил” гэж зүйрлэнэ. Элэглэнэ. Дооглоно. Хэрэв тийм лут дэлхийд тэргүүлэх арми байсан бол Киевийг 3 хоногт, Украиныг 7 хоногт эзлээд зүйл дуусах байлаа. Гэтэл бүтэн жил зууралдлаа. Хоногтоо арван хэдэн атак хийдэг байсан бол хорин хэд болгож, тэгэх тоолондоо үхэл хорогдол, хүнд зэвсгээ алдсаар, одоо 10-15 атак хийж байна. Агаарт ноёлох ямар ч бололцоогүй боллоо. Сөнөөгдсөн нисэх онгоц, нисдэг тэрэг нь 600 боллоо.Ингэж сөнөөгдөөд байвал олон онгоц хөөргөөд нэмэр алга. Стратегийн хүнд бөмбөгдөгч хөөргөөд Украины агаарын хилд гүн нэвтрүүлэхгүй хэт алсаас энгийн хотууд руу пуужин харвачихаад ум хумгүй зугтана. Үүнийг стратегийн цохилт гэж үзэхгүй.
Түрэмгийллийн нэг жилийн ойгоор дахин томхон давшилт хийхээр 700 нисэх онгоц, нисдэг тэрэг (“300+400”) Украины хил рүү татаж авсан гэх мэдээ байна. Ийм их онгоц, нисдэг тэрэг үлдсэн гэдэгт лав Украинд итгэж ядна?
Дэлхийн цэргийн шинжээчид, дайны түүх судлаачид ихэнхи нь ийм дүгнэлтэд хүрчээ: Бүтэн жил байлдлаа, Оросын арми зүгээр л ямар ч чадваргүй юм байна. Гайхуулаад яриад үзүүлээд байсан нь зүгээр л суртал нэвтрүүлэг юм байна. Дэлхийг айлгаад чичрүүлнэ гэдэг нь зүгээр л оросын суртал нэвтрүүлэгчдийн хүсэл юм байна, өөр юу ч алга гэжээ. Путины найз, КГБ-гийн чекист асан, одоо Америкт амьдардаг Юрий Швец бүр санаанд багтамгүй зүйл ярив. Юу гэвэл Орост цөмийн зэвсэг гэж байхгүй, ОХУ-ын өнгөн дээр тэр нь бүтээгдээгүй, алга болсон, одоо юу ч байхгүй гэв.
Хоригдол ялтнуудыг “Зеки” гэсэн нэрээр элсүүлж фронт руу явуулж байлдуулах туршлага ЧВК Вагнераас эхэлсэн бол одоо ОХУ-ны БХЯ армидаа хоригдлуудыг албан ёсоор элсүүлдэг боллоо. Ялтнуудын арми албан ёсжлоо. “Русь сидящая” фондыг үндэслэгч Ольга Романовагийн ярьснаар Украинд сайн дураараа явах ялтнуудын эрэлд БХЯ гарч, шоронгуудыг сүлжинэ. “Мемориал” гэх хүний эрхийн төвийн зүтгэлтэн оросын сэтгүүлч Александр Черкасов энэ тухай баримт дэлгэн ярьжээ.
БХЯ ийнхүү шоронгуудаас цэрэг элсүүлэхдээ ял хийхээс өмнө цэргийн албан хаасан байвал онцгой хөнгөлөлт үзүүлнэ гэжээ. “Хүний амь чухал биш, гол нь үр дүн чухал” гэсэн зарчмаар фронт руу нэмэлт хүч илгээж, аль болох энэ хавартаа ядаж Донбассыг бүрэн эзэлж авсан байхыг дээрээс шаардана. Фронтод хөөгдөж хууртаж очсон орос цэргүүд амь зулбан бултахад бэлхэн. Бөөн гомдол, хэл ам. Тэднийг цалинжуулах мөнгө дууссан. Олзлогдсон вагнерч ярьж байна: Польштой байлдана, гадаадын хөлсний цэрэгтэй байлдана гэсэн чинь украинууд л байжээ?
Оросын зарим бүс нутагт, мөн Донбасст эмэгтэйчүүдийн цуглаан олширлоо. “Эрхэм хүндэт В.В.Путин танаа”- гэсэн уриалга бүхий лоозон барьжээ. Манай эрэгтэйчүүд удахгүй дууслаа. Байлдуулахаа болиоч, тэргүүн шугам руу бүү илгээгээч! Уриалгын агуулга. Украины урвагчдыг дэмжсэн дайн хийсэн биш урвагчдаа алуулж дууслаа.
Оросын армийн бүтэлгүйтэлд генералуудын дефицит айхтар нэрмээс болж байна. Японы тагнуулын албаны мэдээ олон улсад сенсаац дэгдээв. Оросын 20 гаруй генерал Украины дайнд алагджээ. Оросын генералуудын байршлыг олж тогтоох амархан, гар утасных нь дуудлагаар олоод устгачихна, эсвэл оросын арми дотроос мэдээлэгчид заагаад өгнө. Ахлах тушаалын офицерууд ч маш ихээр алуулсан. Командлах бүрэлдэхүүнээ алдвал цэргүүд нь давших байлдах зориггүй болно. Тэгж харагдаж байна. Оросын ТВ-ийн ток-шоунууд цөхөрсөн байдалтай Украин дахь дайнаа хэлэлцэнэ. Депутат Милонов, Журавлев, Вассерман, Слуцкий, Певцов нар үл цөхөрнө. Укрнацистууд гэдгийг Д.Киселев зарлана. В.Соловьёв занаж хараана. Харин хурандаа М.Ходаренок бүх цэргээ Украинаас татаж гаргахыг Жанжин штабын дарга В.Герасимовоос уриалан дуудна. “Украин нь араандаа тултал зэвсэглэж байна. ОХУ-д амжилт алга. Амжилт олно гэж хүлээх ч хэрэг алга. Иймд цэргээ нэн яаралтай Украинаас гаргая” хэмээн Ходаренок ярьж байв. “Биднээс хэн ч айхаа байчихаж. Украиныг террорист гэж нэрлэхгүй мөртлөө бүгдээрээ Оросыг террорист гэж байна”–А.Журавлев гэнэт олж харжээ. Барууны эсрэг улайрсан үзэлтэн С.Мардан гэнэт 180 градус эргэж, “украинчууд бол эх орончид, харин манайд бол бүх юм мөнгөөр, Оросын урлагийнхан эх оронч дуу дуулах гэж мөнгө авдаг, украинчуудыг хэн ч албадаагүй, тэд эх орныхоо төлөө үхтлээ зогсож байна” гэв. Ингэхэд Украины арми чинь дэлхийд хоёрдугаарт орох юм биш үү?–Төрийн Думын экс-депутат С.Марков гэв гэнэт Оросын ТВ-ээр тэгж ярив. Тэгэх мөртлөө Путиныг эх орноосоо урвагчаар дуудав. Оросын арми Украинд бүтэлгүйтсэнийг олж харсан экс-гишүүн хүлээн зөвшөөрлөө: явж явж украины арми дэндүү хүчтэй юм байна, оросын арми ийм мөргөлдөөнд огтоос бэлэн бус байжээ гэв. Орост холбоотон гэж Беларусь, Иран, Венесуэл, Хойд Солонгос үлдлээ хэмээн С.Марков чамлав.
Үнэхээр ч чамламаар юм. “Большинство казахстанцев без ОДКБ и ЕВРАЗЕС!” гэсэн пост, уриа, ярилцлага Казахстаны сайтуудад олонтаа харагдана. Казахстаныг Европын Холбоонд элсүүлнэ гэсэн зорилготой нам (“Ак жол” нам, намын лидер Азат Перуашев) Казахстаны парламентад фракц болчихсон, хэвлэлийн хурал хийж зорилгоо зарлан тунхаглав. Хэрэв евроинтеграцыг хүсч байгаа бол Оросын ар нуруунд хутга шаасантай адил болно. “Зууны СДЕЛКА” гэж оросын нэрлэсэн “Хийн холбоо”-нд нь Казахстан, Узбекистан оролцох шинжгүй. Европ оросын хийг авахаа больсон, тэгэхлээр нь Төв Азиар дамжуулан Хятад руу хийгээ тасралтгүй зарах гэсэн нь бүтсэнгүй. Хэрэв тиймдээ тулбал Хятад нь хамаагүй доогуур үнээр худалдан авна. Оросын хувьд мөнгө бол мөнгө, авахад бэлхэн. Дайны санхүүжилт нэн хэрэгтэй.
.jpg)
Путины хувь заяаг урьдчилан таамагласан элдэв мэдээ сайтуудаар дүүрэн. “Путин гэв гэнэт алга болно!”, “Пyтин аль нэг улс руу зугтаахаа төлөвлөж байна!” гэсэн агуулгатай. Дайн Украины ялалтаар дууссан тэр цаг мөчид Путин гэнэт алга болж, Путины эрин үе төгсөнө хэмээн оросын урлаг судлаач Артемий Троицкий гэдэг нөхөр ёрлон ярив. Тэгж хэлснээ зөвтгөж Украин дахь энэ дайн 90% Путины хувийн амбицаас шалтгаалсан гэв. Малайзын иргэний агаарын тээврийн MH17 дугаартай Боингийг 2014 оны зун Украины тэнгэрт “Бук”-ээр пуужиндаж сөнөөх тушаал Путин өөрөө өгсөн болохыг Хаагын олон улсын шүүх тогтоожээ. Путинээс “ЛНР”-ийн дарга Игорь Плотницкийтэй ярьсан ярианы бичлэг ил болжээ. Иргэний агаарын тээврийн онгоц, хэдэн зуун зорчигчийг устгасан ялд ОХУ-ын Ерөнхийлөгч ийнхүү уналаа. Украин буудсан, андуурч буудсан гээд байсан нь Кремлийн санаатай явууллага байжээ.
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл0
Шал тэнэг ю м бичсэн бна аа...
83.187.190.196 чам шиг өдөрт 30 км давшиж байгаа орос мэдээнд итгэдэг тэнэг орос зомбинуудыг гэгээрүүлэхэд зориулсан нийтлэл шүү Оросын армийн элит десантын фашист дивиз Киев хотын дэргэд бут ниргүүлээд удахгүй хэд хоногийн дараа 1 жилийн ой болох гэж байна Путиний фашист улс дайнд ялагдсан Одоо Путиний фашистууд ялах ямар ч боломжгүй болсон Дэлхийд 2рт ордог гэх оросын арми зүгээр л дайснуудаа айлгах цаасан бар болохыг Украйны баатруудын ачаар Монголчуудын олонхи мэддэг боллоо Ялалтын баярт жагсдаг оросын хамгийн орчин үеийн шилдэг бүтээл Армата танк зүгээр л парадад зориулсан модон танк байжээ Харин манай орос ялначуудын яриагаар Армата танк Украйны фашистуудыг будаа болгож өдөрт 30 км давшиж яваа юм байх аа ха ха Харамсалтай нь Украйны дайнд бүтэн жилийн хугацаанд Армата танк нэг ч харагдаагүй оросын сибирийн хүйтэн агуулахад хэвтэж байна
ПУТИН САДДАМ ХУСЕИН КАДДАФИ НАРЫН АРААР ОРОХ БИЙ ДЭЭ ЭРЧҮҮДИЙН ТОГЛООМ ХАТУУ ДАА
АГЕНТ Номиндарийн энд тэндээс түүвэрлэн эвлүүлж ЗОХИОМЖИЛСОН ээлжит нийтлэл гарчээ. Манай төрийн бодлого байр суурь бол биш шүү дээ.Энэтхэгийн АГЕНТ хийж хятадын эсрэг тагнуул хийв гээд нэг хүнийг хорьчихсон.Тэр хүн монголд өчүүхэн ч хор хохирол учруулахгүй.Гэтэл илэрхий нацистуудын ажиллагааг дэмжиж монгол улсаа хөршийн эсрэг турхирч буй Номиндарийг тагнуулын байгууллага шалгах л хэрэгтэй юм шиг.. Ажиллаж монгол улсаа хөгжүүлэх болохоос гаднаас бохир мөнгө авч амьдарах ёсгүй шүү.
Аль кайда, исламын улс, талибан бүлэглэлүүдийг үргэлж галт зэвсэгээр хангаж террорист халдлага үйлдэхийг нь нууцаар дэмждэг ардчилсан америкийг яах вэ?
Тэд чинь Америкийн эсрэг байлдах гэж л үүссэн янкууд л дарж байгаа хөдөлгөөнүүд шдээ
Тиймээ АНУ аль кайдаг байгуулж санхүүжүүлж байгаад хяналтандаа алдаж түүний эсрэг isis бүлэглэл байгуулж санхүүжүүлж байсныг дэлхий мэднэ .61.255.48.63 чи л ганцаараа мэддэггүй юм байна л даа.Америкийн олон оронд хядлага түрэмгийлэл үйлдэж байсныг , англи олон оронтой/178 орон/ байлдаж колоничилж байсан талаар НОМИНДАРЬ бичихгүй юм байхдаа.Эздээ муугаар бичиж чадахгүй л дээ.Гөлөг царайлчихаад
Nomindari chi bolichooch. Dandaa orosiig muulsan medeeg tuuj google translate-eer orchuuldgiig chin bugd meddeg bolson shd ee. Chadvargui baitlaa harin ulsiig ezelcheed yavahgui baildaad bh uu daa. erguu ork oo
Үхлээ юу Азизовын зулбасаг аа.. Үнэн үг аягүй байн уу.. чамд?
америкин хар халтар арит дүрвэгсэд яджж буурхй хүнлэг ариун сэтгэлт нийгүүлсэнгүй америкууд орон бүхний пролетариуд ОРСЫН ТАЛД БАЙНА ОРСЫН ЭСРЭГ ЁВРОПИЙН ОЛОН ОРОН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГААГ САММИТ ЁВРОПИЙН ЗЭВЛӨГӨӨН ХУРАЛ ЯРЬЖ БАЙНА америкийн засгийн газар орос германы хийн оолойг норвегтой польштой украйнтай хамтарч дэлбэлсэн нь ил боллоо крымийг дэлбэллээ ану-ын огайод хими цацраг элэменттэй зуун галт тэргийг дэлбэлж шатаасныг орсын хиймэл дагуул харууллаа уаураг идэвхтийн үүлийн мөр пенсильвани нью йорк вошингтон руу нүүж олон хүн хордож үхэж байна хятадын тагнуулын зонд үл мэдэх биетүүдийг буудаж унагасаар байна жон байдан дан худал яоьсаар байна ёвроп ч гэсэн суурьтаа үзэл бодол нь өөрчлөгдөн худал ярьсаар байна орос ёвропийн эсрэг тууштай явж байна ОРСЫГ МОЛИГОДОХОО ӨНГӨРСӨН ОРСЫГ орсын агуу их удрдагч путин бүрэн нэгтгэлээ бахмут угледарийн гуч дөчин мянган цэргийг устгаж ойрын үед чөлөөлж краматорск славянскаийг эзлээд харьков орно 1922 оны В И ЛЕНИНИЙ ялсан дэлхийн нэгдүгээр дайны дараах газрын зургаар украйны өмнөд хэсэг бүрэн зөвлөлтийн газрын зурагт орсон байдаг СТАЛИНЫ ХОЁРДУГААР дайны дараа болгар польш венгер румын молдов зүүн герман латив литов эстони белорусь бүгд ЗХУ-ын бүрэлдэхүүнд өнөө хүртэл бий ЗХУ-ын орууулсан хөрөнгө их бий ОРСУУД одоо ёвропийн холбоо яаж аашлахыг хараад хүлээгээд киевийг бөмбөгдөхгүй азнаад байна Хүмүүс шуудбөмбөгдхийг хүсч байна америк ёвропийн зэвсэг орж ирэхйг хүлээж яах на вэ цөмийн дайнд заавал хүрэхээс нааш өмнө хурдан дахин зуун жил босохгүй болтол цохилт өх хэрэгтэй гэж ярьж байна ПУТИНЫ МЭРГЭН УХААН ЯЛАН ДИЙЛТҮГЭЙ
Энэ нийтлэл бол цэвэр укрианчуудын болон укрианы талд урвасан урвагчдын сэтгэгдлүүд байна тэд мэдээж ингэж хэлнэ бичнэ ямар Оросыг Путиныг магталтай биш ! Тэгвэл өөрийнхөө ал ру хутга шаасантай адил юм болно ! Энд номинчимэдийн ганц ч үг байхгүй зүгээр л энд тэндээс хуулж аваад л эвлүүлээд л тавьдаг юм ! Укрианыг дэмжигч гэдэг өөрийн имиж статусаа алдахгүй байхыг л боддог юм ! Сонин сайт нь дайн эхэлсэнээс хойш Оросын талын ганц ч нийтлэлийг тавьж үзсэнгүй ! Дан л укрианы талын юм олддог юмуу хаашаа юм !!
Энэ www.sonin.mn сайт дээр Монголчуудын хооронд яс хаясан нийтлэл их тавигддаг шүү. 2000 оноос хойш Оросын эсрэг, Монголчуудын эсрэг нийтлэл их тавигддаг болсон. Уул нь шалгах цаг болсон. Энэ сайт ын админий бодлого ч .... шалгах хэрэгтэй. Энэ сайтын цаана хэн байна аа. Номиндарь Сүхбаатар гэдэг 2 сэтгүүлч гэв гэнт гарч ирээд учиргүй Украйны дайн Оросын хохирол бичээд эхлэсэн. Үнэндээ Америкийн нөлөө бүхий цэргийн эрх мэдэлтэнгүүд Жо Байденийг шүүмжилж байна. Бас томоохон эдийн засагч нар ч Америкийн бодлогыг эрс буруушааж байна Эх сурвалжууд: https://www.youtube.com/watch?v=IO7J0ZZ3a1Y Англи хэл мэдэхгүй бичлэгийн транскрипцийг www.translate.google.com - дээр орчуулж болно.
Укрианчуудын нийтлэл болгонд дотор чинь давчдаад байвал наад зүрх чинь тэсэхгүй шүү Бадарч аа.. Аягүй бол уурлаж бачуураад Галдан шиг хор уугаад.. бишээ цус харваад үхэх вий дээ. кк
Энэ бодит бичлэгт оросууд украйнчуудыг түүж байна шүү дээ. https://www.youtube.com/watch?v=rQlQRMUpMYo
Bolson boloz zviliig saixan bichsen bnoo. Putler augaa udirdagch yumaa. Gants jiliin dotor rashist oroziig vxel zovlon dampuural svireldee jivj gantsaardsan uls bolgoj xuvirgav. Kkk iim tom vil xergiig gantsxan augaa udirdagch l chadna.
ЦААНА ЧИНЬ БҮР АМЕРИКИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД ХҮРТЭЛ ИХ ӨӨР ЮМ БИЧИЖ БАЙНА ШҮҮ. БАРУУНЫХАН УКРАЙНД ЗЭР ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛСЭЭР БАЙГААД НӨӨЦ НЬ БАРАГДАЖ БАЙНА Л ГЭЖ БАЙНАШТЭЭ, ТҮҮНДЭЭ Ч САНАА ЗОВЦГООЖ БАЙХ ШИГ. АНУ ХҮРТЭЛ УКРАЙНЫГ ХАНГАХ ГЭЖ ҮЙ ЗАЙГҮЙ ЗЭВСЭГ ТЭЭВЭРЛЭЭД ӨӨРСДӨӨ ИХ ХҮНДЭРЧ БАЙГАА ГЭСЭН ШҮҮ!!!
СОЛИОРСОН ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ЮМ БИЧИЖ ЭНЭ НЬ ЭРГЭЭД БИДЭНД МУУГААР НӨЛӨӨЛНӨ Ш ДЭЭ ! ХЯТАД НЭГ ӨДӨР БУРУУ ХАРАХАД ОРОС Л ҮЛДЭНЭ ГЭДЭГТ БИ 100 ХУВЬ ИТГЭЖ БНА ТИЙМ ӨДӨР ИРНЭ ДЭЭ !ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ ГЭЖ ..,
Орос ч арай дэндүү болждээ ер нь угаасаа ийм гарууд байж
Одоо баруунд энэ дайны дараах ялагдсан Оростой хэрхэн харьцах тухай л их ярьж байна!
Оросын пропагандист Соловьёвын хүү нь Лондон хотод загварын агентлагт гэрээгээр загвар өмсдөг гэнэ л дээ….харин чөлөөт цагаараа gay клубт групп сексээр занималддаг….DANIIL SOLOVYOV 21-year-old son of propagandist Vladimir Solovyov has been spotted at a gay club in London and at an after-party orgy, where his friends call him "Blondie".
orgy гэдэг үг байгаа биз ямар учиртай үг болохыг нь өөрсдөө google-дээд сонирхоод үз л дээ
Ккк. Ядарсан ч юм доо!! Энийгээ хэд хонож байгаа л нэг оруулаад ирэх юм!! Хvмvvс хууртаад бн гэж vзээд байгаа болтой. Олон лайк авбал ялдаг дайн гэж байдаг болцон юм уу??
Оросууд ялаад байгаа нь хаана байна ? Оросын суртал нэвтрүүлэгчид хүртэл байдал биш боллоо гэдгийг захаасаа ойлогож эхэлцгээж байхад….чи оросуудын хогийн Т1 үлгэрүүдэд итгэсээр л явна уу
Галзуу хүний өдрийн тэмдэглэл, төсөөллийн мөрөөдлөө бичжээ. Тэрийг нь тархи гэж тараг болсон нэгэн Яаатуу орчуулах гэж тамалжээ.
Чадваргүй л юм бол хөөгөөд явуулаач
Ванга хэлэхдээ Владимир зүгээрээ, яах ч үгүй гэсэн. Цөмийн зэвсэг харэглэхгүй гэсэн үг ч байж болно биз дээ
Фашист Оросуудын яриад бичээд байгаөгаар бол өдөрт 30 км давшсаар яваад оросууд одо Киев байтугай бараг Парис орчихсон байхоо !
Оросын Армийн чадвар муу бол Украйньд сайн л биз дээ!! Чадваргvй армитай тулгарсан завшааныг ашиглаад нутгаасаа хурдан хеегеед гаргачихгvй юу хvлээгээд байгаам дээ??? Чадвартай болохоор нь хееж гаргах гээд хvлээгээд суугаад байгаам уу??
П₮утин гахай нүдэт Украйныг 7 хоногт эзэлнэ гэж төлөвлөсөн эь 380 хонож байхад бүр яахаа ч мэдэхээ болиод яах гэж дайн эхлүүлж өдөөвөө гэжПутин уйлж байна гэнэ ээ. Буш нэгэнтээ "Путиний нүд нь тэр юу хүсэж ямар сэтгэлтэйг нь харуулдаг" гэж хэлсэн нв яг оносон.Үнэхээр үхсэн гахайн нүд шиг маш балиар, сэтгэл нь яг түүн шиг л байгаадаа
https://www.youtube.com/watch?v=DaLxBjvqYqg Та нар хар даа энэ Америкчуудыг. Энэ эрх чөлөө мөн үү. Энэ нөгөө Америк шүү дээ Украйн бол зүгээр нэг ТОГЛООМ Та нар харнаа Украйн бол хаягдана
Чадваргүй бол үхсэндээ тусламж гуйгаад бгаам дээ Тэгээд өөрсдийнхөө чадварыг хауулаач
Бүтэн жил Оросуудын ялсан Украйн одоо ч Донецкийг буудаж байгаа.Дэлхийн 2 дахь хүчтэй арми гэдэг нь Оросуудын үлгэр шоу байсан болоод явчихсан.
Энд аль нэг талыг нь баримтлахгүй зөвхөн байгаа байдлыг нь бичсэн байна гэсэн сэтгэгдэл төрөх аж
Huushee.nogoo.tsergiin.nusgai. ajillagaa.n.odoo.hurtel.duusaagui. umuu ?
Галзуу амьтан бичжээ.
украйныг орсууд анх удаа фашистуудаас чөлөөлж байгаа юм бишээ ДАЙНЫГ удирдаж байсан хүмүүс ийн тактик стратеги арга техник хэрэгсэл түүх болсон архивт байна түүнийг судалж хэрэгжүүлж байна жигээ нь бүр напеолоныг хөөж гаргасан суворов потёмкин кутузов багритион бүр ЕКАТЕРИНА ХАТАН ХААН улаан армийн ватутин генерал маленков жуков ыг мартаж болох уу ЛЕНИНИЙ домбаассыг украйнд нэгтгэснээр домбаас укрхйныг өөрчлөа ганц орос хэлт хөдөлгүүр мөн гэдэгт итгэж байв одоо украйныг домбаасчууд өөрчилж байгааг харж байна Лениний гучин таван өотийн үзэл санаа алсыг харагч суут ухаан ирээдүйг гийгүүлнэ ЛЕНИНИЗМ ЯДАГДАШГҮЙ
Glory to Ukraine Ukraine will win
Одоо яг хэн нь ялаад байна аа
Орос орон ЗХУ запрахад хүйтэн дайнаар бий болсон асар их зэвсэг хуримтлагдсаныг өвлөж авсан билээ. Энэ их зэвсэгийг хаялтай биш газарнутгаа тэлэх зорилгоор Украйнд хэрэглэж үзхэхээр тусгай ажиллагаа явуулав. Энэ их зэвсэгээр Украйны 90 хувийг устгаж амжлаа. Оросын арми үнэхээр арчаагүйболохоо харуулав, Оросын арми авилгад бүрэн идэгджээ. Жуковын тактикаар хүнээр махан овоо босгож байна даа. Украйнчууд гэсэн их олноороо үхэж байна. Барууны зэвсэг үнэхээр үнэтэй ч гэсэн илүү болохоо харуулж байна. Орос орон бүрэн сүйрэх тийшээгээ явлаа даа.
Orosuudyg basaj bolokhgyi tednii gart xamgiin xund zevseg bii shuu
Дайн дөнгөж эхлэл үед Оросууд бараг зам тавиад өгөлдөө гээд Украйны ардуудаас гуйдаг байсан шүү.Дайраад л гарсан бол аль хэдийн дууссан ч юм билүү
Хүний амь хайрнаа
Номиндарь бол монгол түмэндээ үнэнийг өгүүлж ухааруулж яваа тэргүүний сэхээтэн гэдэгт хүмүүс итгэдэг, их баярлалаа
Jinhene uneniig niches no bn