Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд түүчээлэн манлайлж, боловсролын салбарт түүхэн үүрэг гүйцэтгэн, онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийг Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулав.
Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль 1923 оны 02 дугаар сарын 16 буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгний сайн өдөр Монгол Улсын анхны “Дунд сургуулийн танхим” нэртэй байгуулагдсан түүхтэй.
1933 онд “Үлгэр жишээ дунд сургууль”, 1938 онд “Ерөнхий боловсролын дунд сургууль”, 1940 онд “Маршал Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр дунд сургууль”, 1965 онд “Лаборатори нэгдүгээр сургууль”, хожим “Нийслэлийн нэгдүгээр сургууль” хэмээн нэрлэгдэж, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдлэгч ард түмнийхээ дунд алдар нь түгсэн оюуны өргөө болжээ. Тус сургуулиар овоглосон 9,000 орчим төгсөгч шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл, худалдаа, соёл урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарт манлайлж, эх орондоо төдийгүй тив, дэлхийд алдар нэрээ цуурайтуулсаар байна.
Тухайлбал, тус сургуулиас Монгол Улсын баатар хоёр, Хөдөлмөрийн баатар зургаа, Чингис хаан одонтон хоёр, Ардын болон гавьяат цолтон 100 гаруй, Төрийн шагналтан 14, академич 20, доктор 250 орчим, дэлхийн хэмжээний нэрт тамирчин 10, нийгэм, улс төрийн зүтгэлтэн 70 гаруй төрсний дотор УИХ-ын дарга нэг, Ерөнхий сайд хоёр байдаг юм.
Тус сургууль нь байгуулагдсанаасаа эхлэн орос, англи, хятад, манж, япон, герман хэлтэй багш, эрдэмтэд хичээл заасан, 1926 онд төгссөн анхны 40 сурагчийн 35 нь Герман, Франц, Орос зэрэг оронд суралцахаар явсан, 1930-аад оноос гар бөмбөг, хөл бөмбөг, цана, тэшүүр, гимнастик, даам, шатар, гуулин хөгжим, мандолин, европ хөгжмийг анх заасан, 1942 онд БНМАУ-ын гавьяат багш цол анх олгоход хоёр багш, хоёр төгсөгч хүртсэн, 1956 онд анхны лаборатори сургууль болсон, 1960-аад оноос сургалтын дадлагыг үйлдвэрлэл дээр анх удаа хийсэн, 1965 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх нээсэн зэрэг анхны хэмээх тодотголтой олон ажил үйл, алдар цолын эзэн болсон түүхтэй. Түүнчлэн олон улсын математикийн олимпиадаас гурван алт, 11 мөнгө, 22 хүрэл, физикийн олимпиадаас гурван мөнгө, найман хүрэл, химийн олимпиадаас дөрөв, биологийн олимпиадаас нэг хүрэл медаль хүртээд байна.


Сэтгэгдэл0
Ийм хачин юм хийхээ одоо боливол яасан юм бэ дээ. Одон медаль ч гэх шиг... Үүнийхээ оронд сургуульдаа дорвитойхон хөрөнгө оруулалт хийсэн бол зүгээр сэн дээ. Соц үеийн одон медалиа одоо болиоч дээ
санал нэг байна.Энэ одон медалаас гадна нээх урт урт гуншингууд огохоо больчих хэрэгтэй.Урамшуулах гээд гар загатнаад байвал монго тоолоод огчвол болоо.Би 1р сургуулийг Гомбосурэн захиралын уед сурж тогсгож байлаа.Одоо Германд амьдардаг
Хамаатангийн нэг хун унэн моноороо яваад одонгоор шагнуулах уед тэр одон гарадуулах еслол хариуцсан нохор 10 саяыг огвол Алтан гадасаар солиод огье гэж солиорсон байналээ..Энуугээрнь дугнэвэл Монголын торийн одон медалиуд аль хэдийн монгоний унэ цэнийн эквиваленттай болчихсон байна гэсэн уг..Тиймээс тэр авилгачдыг тэжээлгуй шалгарсан хумуусээ тэр монгоорнь шууд шагнавал дээр юм бишуу!
солиорол, балайрал
Demiirel.
Одоо солиороод бух тегссен сургуулиудаа. Шагнуулах гээд явж егнее енгерсен нийгмийн хоцрогдлоо одоо зогсоогоочээ хуухэд залуус ч эвдэрч гуйцлээ Очирбат еренхийлэгч л эрт болиулах юмыг хийгээгуйгээс дараа дараагийн гарууд нь ашиглаад аль ч угуй боллоо
Nudee olson shagnal. Bayr hurgie.
Орос эхнэртэй Женко ардчилсан холбооны бүх гишүүдэд баатрын батламж гардуулсан нь санагдлаа.
Hotin toviin darga narin hyyhed surdag boon arin haalga zusardalt ner hynd ihtei busad surguuli ni engiin hymyys bolohoor yun shagnal hehe dolignuur eronhiilogch
Jdychin hulgaich shyydee
Нөгөө баатар маань гомдоод, баатарын одонгоо яг ингээд...
Буриад баатар маань нэгийг дүүргэсэн. Харин Баяр нь 23-г сурч байсан.Төгсөж чадаагүй.
тэр цаана нь байгаа нэгмуу дүрлийсэн шар пясда хүрэлсүхийн найз гээд яваад байдаг лалар мөн байна. овоо хорчин биеэ тоосон авилгажсан нөхөр болсон байна лээ