Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо үргэлжилж байна. Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-ийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр дуудагдан ирж мэдүүлэг өгөх үеэрээ:
“Энэ одоо яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бэ? Би ерөөсөө ойлгодоггүй. Монгол Улс чинь газрын баялгаа боловсруулах ёстой гэж ойлгоод УИХ, Засгийн Газрын тогтоол нь он, сар, өдөр, цагаараа гарчихсан, үүнд оролцсон хүмүүс бүгдээрээ сууж байна.
Энэ чинь бидний хувьд анхны юм шүү дээ. Бид нар мэдэхгүй шүү дээ. Гадны мэддэг байгууллагуудыг бүгдийг нь хөлсөлж авна. Тэд нар мөнгөгүй бол хөдлөхгүй.
Анх удаа бид нар боловсруулах үйлдвэр гэдэг юмны тухай ярьсан. Би ч сайд байх үедээ үүнийг гэгээлгээр хийж байсан. Үүгээрээ би бахархдаг. Үүнийг би цаашдаа ч хийж дуусгана гэж бодож байгаа.
Нилээн ажил хийсэн. Нийт 5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх ёстой.
Монголын Засгийн газар 34 хувийг нь оруулахад энэ нь өөрөө 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой юм. Үлдсэн 66 хувь дээр нь бид хувийн болон гадаадын хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх ёстой.
Ерөнхийлөгч байх хугацаандаа энэ ажлуудыг хийгээд өнөөдөр Тавантолгойгоос Сайншанд хүртэлх 416 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул, байгаль орчны шинжилгээ гээд янз бүрийн юмнуудыг хийгээд өнөөдөр бид нар Монгол Улсын Засгийн газар өөрөө энэ хөрөнгөө үнэлэхэд 2 тэрбум ам.доллароор үнэлж болж байгаа юм. Бодвол та нар дандаа л гадаад, дотоодод сургууль соёл төгссөн, боловсролтой хүмүүс байх.
Энэ хугацаанд чинь бид нар, Монгол улс 2 тэрбум ам.доллар хийчихсэн шүү дээ. Одоо бид нар ингэж татан буулгаж байхын оронд “Монгол Улсын Засгийн Газар Сайншандын цогцолбор дээр оруулсан 2 тэрбум доллараа 34 хувь гэж үнэлж байна, 66 хувь дээр нь гадна, дотны хөрөнгө оруулагч нарыг дуудаж байна” гэж зарлах ёстой шүү дээ.
Би энэ ажлыг хариуцаад явбал босгочихно.
Үнэхээр харамсалтай нь 2015 оноос бүтэн жил эрүүгийн цагдаа саяын ярьсныг бүгдийг нь шалгасан шүү дээ. Баахан хүн аваачиж хоёр жил гаран шалгасан. Баахан хүн аваачиж шоронд хийсэн. Тэр 35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийнэ гэдэг бол тийм амар ажил биш шүү дээ. 35 мянган га. Салхи, ус, гээд л... Хөөврийн гол гээд 1984 онд Оросуудын судласан судалгаа бий. Үүнийг бид дахин судлах ёстой. Төмөр зам, авто зам хийчихсэн. Ус олсон. Одоо цахилгаанаа татчих юм бол, Монголын Засгийн Газар 2 тэрбум ам.доллар хийчихсэн. Юун татан буулгах тухай яриад байгаа юм бэ.
Бодвол тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар энэ асуудлуудыг оруулж ирж байсан. Сангийн сайд болчихоод татан буулгах тухай яриад л явж байна. Би бол энэ Ч.Хүрэлбаатарыг толгойлж хийсэн л гэж бодож байна. Ерөөсөө энэ Монгол орныг аж үйлдвэржүүлэх, арьс шир, ноос ноолуур, газрын баялгийг боловсруулхыг жадлан эсэргүүцдэг хүн бол энэ Ч.Хүрэлбаатар.
Ний нуугүй л хэлж байна. Иймэрхүү тав, арван хүн л байдаг юм.
Яагаад бид нар энэ 30 жилдээ өөрсдөө шийвэр гаргаад үүнийг цуцлаад яваад байдаг юм. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор баригдах ёстой гэж одоо хүртэл итгэлтэй байдаг” гэж хэлэв.
Ч.Бүргэд
Сэтгэгдэл(27)
Тэгээд босгоочээ Баттулгаа
Босгох гэхээр наад хазгай хэлт Хүрэлбаатар чинь саад болоод байгаа юм биш үү!
Яг үнэндээ өнгөрсөн 30 жилд Х.Баттулга шиг хийе, бүтээе, өөрсдөө үйлдвэрлэе гэдэг хүн гарсангүй! Доржханд мэт нь ичих хэрэгтэй. Хаана байна, 20 мянган төгрөгний талх чинь, Доржханд аа?! Ам руугаа алгадуулаа биз дээ? Доржханд бол МАН-ын халтар яшка! MCS-ийн хятад эзэдтэй гайнууд мөн их самрах юм даа!
женко батлага хийе бүтээе,үйлдвэрлэе гэпэг хий хоосон амлалтаар хуурч хулгай дээрэм тонуул л хийсэн байх….муу нэртэй ЭМ СИ ЭС-ийнхэн говьд Дулааны цахилгаан станц бариад бас Нүүрс угааж байяжуулах үйлдвэр бариад олон жил болж байна…женко шиг хий хоосон хаазлаагүй улсаас сохор зоос ч гаргуулаагүй…цэвэр өөрсдөө эрсдлээ дааж хөрөнгө оруулалт хийгээд энэ
Т.Доржханд: Х.Баттулга та бид хоёрын дунд хувь хүний асуудал байхгүй биз дээ? Х.Баттулга: Өөрөө намайг яриад байдаг, би харин өөрийг чинь ярьдаггүй шүү!
Ene tembuu tolgoitoo turiun ordond bish 1 hudagt zal
Женко Засгийн газраас олгосон олон тэрбум төгрөгийг зориулалтаар нь зарцуулсан, бүтээн байгуулалтыг зохих ёсоор нь хийж гүйцэтгэсэн г.м.-ээр улайм цайм гөрдөж суух юм?! Тэгвэл тэр Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хаа байнаа гэхээр гөлийгөөд суугаад байх юм?! Асууж байгаа нөхдүүд байцаалт явуулах мэргэжлийн хүмүүс биш учраас дутуу, буруу асуугаад байх юм даа?! Няцаагаад мухарлаж болно шдээ!
World famous is tough .Dont jealous dumb
Баттулга зөв ярьж байна. Монгол ямар ч үйлдвэр барих гэхээр дандаа ингэж самарч байдаг. Хэний гар хөлүүд энэ УИХ-д сууж байна а
Самардаг хүн нь наад Женко чинь,Оросын гар хөл одоо чи бидний өмнө худлаа яриа д янцаглаад сууж бна !
Хувхай царайтай төвд илжиг минь чиний босг осон юм төмөр морьтой хүнээс өөр юу байгаан ? Майдар л гэнэ, Төмөр зам л гэнэ, дандаа худлаа,дандаа дутуу... бүх мөнгий нь чи хусчихсан... байгалийн баялагаа ашиглах ёстой гэнэ,чинийй гайгаар монгол өнөөдөр Оросыг урдуураа оруулчаад өөрсдөө өрөнд баригдаад хоосон сууж бна. Чи зураачийн сургууль төгссөн гэх мөртөө бийр будаг ний лүүлсэн ганц юм байхгүй, луйвар дээрмээс өөр юм мэддэгчгүй, чаддагчгүй.... чи үхвэл таарна .
Хүрэлбаатар аймшиг. мөнгөний эздийн боол
2 хар хэрээ бие биенийхээ харыг гайхаад л ...
Түрүүчийн самарсандаа ханахгүй дахиж самрах юм яриад энэ хэддээ ээлжит молигоо үмхүүлэх нь дээ
Eersdee udeh.zarahaas eeriig medehgui.Hun ajil hiine geheer saad tavidag hulgaichuud.Sainshandad gazriin tosni uildver ashiglaltand orno.olon aimagiin ail.hotolooroo nuuj ireh gj bn gd Delgersaihaniig Huuk daguulaad hudlaa yriad songuuliin piar hgd yvsan.Enethegees irsen ih $.hurenge oruulalt.haana bn Odoo hench duugarahaa bolison.24 ond mun l ingej yriad songuuli luivardana.Battulga shig unench ajillah hun bhgui bha.
Хамгийн шилдэг луйварчин бол хаана ч өөрийгөө хамгаалаад бурханы дүрд тоглож , буруугүй буянтан мэтээр харуулж чаддаг, тэгж байж л шилдэг луйварчин байна шүү дээ.
Дээрээс нь өөрийнхөө үйлдсэн луйвар булхай гэмт хэргүүдээ хаа хамаагүй хүмүүс руу тохож бухаж чаддаг байх хэрэгтэй
Х.Баттулга Оросынхоо бодлогыг хар л даа, түүхээ хар л даа. Орос газар нутгаа томсгох бодлоготой биш. Хүн ам нь цөөхөн, сибирь нь эзэнгүй болж байгаа. Бас Хятадын аюулаас айж байгаа улс гэж хэлж байжээ Гэтэл Путиний фашизм украйны ард түмнийг дээрэмдэж бөмбөгдөж пуужиндаж хүчиндэж газар нутгаас булааж нэгтгэх дайн өдөж удахгүй 1 жил болох гэж байна
Та хэдэн ч удаа сайд хийв,Ерөнхийлөгч ч байлаа. Тэр үедээ хийж байх нь яасан юм? Харин ч төмөр зам гацаахаас эхлээд улсаа сүйрүүлж байснаа мэдэхгүй гэж бодоо юу? Энэ дайсныг байх ёстой газарт нь явуулж чадах хүн байнауу Дахиад самрах нь байна шүү
ӨЛБИЙСӨН ЛУЙВАРЧИН ХБАТТУЛГА ҮХЭЭСЭЙ ОРОС НАРИЙН ЦАРИГААР ТЗ ТАВИАД НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО 10ДАХИН ИХЭСГЭСЭН ЭНЭ ПЗДА АЛБААР ӨРГӨН ЦАРИГ БАТЛАЖ ГАЦААЖ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ХИЙГЭЭД МӨНГӨ ШААСАН ГИЧИЙ ТОНИЛ ЦААШАА
Женко батлага өчнөөн жил УИХ-ын гишүүн,ЗГ-ын гишүүн Сайд дарга явлаа…эрх мэдэл мөнгө төгрөг бүх л юм нь байлаа……тэгээд юу хийв юу ч хийсэнгүй…..буруугаа бусдаас хайсан…буруугаа бусдад тохсон…..урдныхаараа худлаа том том бүлт бүлт худлаа хуцсан хэвээрээ
Ус ундгүй Элсэн цөлд хүнд аж үйлдвэрийн цогцолбор барьдаг улс хэд байна ? Дээрээс нь женко гуай бид нарыг Хятдаын аюул занал гээч юмаа их айлгадаг….Хятадын хилээс Сайншанд хэр зэрэг хол билээ ?
Одоо монгол ялахаа болиод би ялнаа
“Б.Энхбаярын сонсгол МАН-ын хорлонтой, дайсагнасан шинжийг илүү тодруулан үзүүлж өгч бна уу даа...”
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Би “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” баригдах ёстой гэдэгт одоо хүртэл итгэлтэй байдаг. Төмөр замын бодлого дээр гаднын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа бий. Хаана бид аж үйлдвэрийн цогцолбор барих вэ гэдгийг энэ судалгаан дээрээс гаргасан. Танайх төмөр замын огтлол буюу Зүүн Ази, Азийн зах зээл рүү гарсан Сайншанд дээр нэлээд том цогцолбор хийж болох юм байна. Үүнийг дагаад 200 жижиг үйлдвэр баригдах юм байна гэсэн. Түүнээс Х.Баттулга гэдэг хүн Сайншандын макет хийгээд яриад яваа юм биш Б.Энхбаяр аа. Энэ бол маш том судалгаа. Та нар үзээгүй байх. Танай намын мөрийн хөтөлбөрт ч аж үйлдвэрийн парк, боловсруулах үйлдвэр барина гэчихсэн байна лээ шүү дээ. 2023.02.08
dahiad husah n
Улсын яллагч Б.Энхбаярыг харж байгаад хүнийг нотлох баримтгүй намынхаа даалгавараар гүтгэж хэрэг хүлээлгэнэ гэдэг ямар хэцүү зүйл вэ гэдгийг ойлголоо. 1938 онд бол хэд хоног архи уугаад тайвширч болдог байсан байх. 2023 онд бол их хэцүү юм байна.