sonin.mn
(Танин мэдэхүйн эш үзүүлэгч)
 
14. Монгол зан үйл, хувцас хоол унд, ор дэр, хүн төрөлхтний анхдагч байх нигууртай. Даварсан санаа бодол гэх хүн байж болно. Гэхдээ түүхэн үнэн, бодит зүйл дээр тулгуурлан ийм дүгнэлт хийсэн гэдгээ хэлье. Дээд оюунт ертөнц, бурхад ухаант хүнийг дэлхийд анх байршуулахдаа байгаль уур амьсгалын онцгой нөхцөл: дөрвөн улирал, төвдийн өндөрлөгөөс байгаль нуурын чанад, Хянганы нуруунаас Алтайн уулсын уртраг өргөрөгийн тэнцвэртэй нутаг усыг сонгож хөдөлгөөн нүүдлийн өлгий, шим мандлын өгөөжийг сонгожээ. Монголчууд мал ангийн арьс үсээр өвөл нэхий дээл нударга, өмд хүрэм эсгий гутал лоовууз, хавар намрын сэрүүнд үзүүрсэг хурган дээл, зун намар Дан давхар тэрлэг, цамц, шарваар, монгол дээл тэрлэг, нар дагасан энгэр, баруун ташаанд давхар зөрж товчлогдоно.
 
Монгол дээлээ өргөн урт бүсээр хэдэнтээ давхар бүслэнэ. Аливаа амьтны хэвлий эмзэг эрхтэн учраас эх байгаль давхар цорой, өөх, арьсаар хамгаалж өгсөн байдаг. Хүн босоо амьтан учраас таван цул доош унжих, доргих, гэмтлээс хамгаалж монголчууд өргөн бүс хэрэглэдэг болжээ. Энэ нь амь амьдрал тэтгэгч таван цул эрхтний эрүүл хэвийн ажиллагаа болон хөдөлмөрч спортлог хөнгөн гавшгай байлгадаг./н.б./
 
Монголчууд өвс шороо гэмтээхгүй эко гутлыг таван мянган жилийн өмнөөс бүтээн хэрэглэж байна. Монгол хүний хувцас төрийн хаад ноёдын хүндэтгэл баяр ёслол, хурим найр, цэрэг, лам хуврага, энгийн ажил төрлийн олон хэлбэр маягтай. Малгай дээлийн захыг эзэн хүний хийморь цог золбоо хэмээн дээш тавьж бүсэнд эзний сүнс энх амгалан оршино хэмээн тэнцүү эвхэн зангидаж тавьдаг ёс заншил сэтгэл санаа энүүн байх билэгдэл юм. Их эртнээс хэрэглэж ирсэн монгол ор дэр нугас, судасны эргэлт, хүний биед хатуужил суулган таргалалт олгохгүй тул урт наслахад чухал гэж япон эрдэмтэд үзсэн. Монгол хоол унд дэлхийн хамгийн хоргүй хүнс бөгөөд ходоод элэг цөсөнд шар бадгана хий үүсгэхгүй шим тэжээлээ удаан өгч чаддаг, уур амьсгалын эрс тэс нөхцөлд бие организм дасан зохицох онцлогтой, бурхдаас илгээсэн нүүдлэхүйн таван хошуу малынхаа ашиг шимээр амьдарч хөрс шороо далай тэнгисээ амар тайван байлгадаг эко хүнстэн болжээ.
 
Малынхаа мах сүүг голлон байгаль дээрх арвай сулихар, таана хөмүүл сонгино сармис, давс хужир, мод ургамлын шүүс чацаргана, гүзээлзгэнэ мооль хад, үхрийн нүд, нэрс, тэмээн гөх, шавар элс рашаан, чулуу гялтгануур, алт мөнгө зэс, алтан гагнуур, ван сэмбэрүү чихэр өвс, царван, навчит ургамал, гоёо зэргийг өргөн хэрэглэдэг.
 
15. Монгол гэр бол бурхдын санаа, ертөнцийн орчил, олон шинжлэх ухааны уулзвар мөн. Хүн төрөлхтөн дөрвөн хана дээвэр шалтай хайрцганд амьдрахаас өмнө нүхэн урц ой мод, хээрээр ор хэцээр дэр хийж явсан монгол домог хэлц үг байдаг. Монгол ойн иргэдийн хэсэг цаатангууд цаа буга маллан урцанд амьдарч байна. Тал нутгийн монголчууд байгаль ээжээс хоёрхон зүйл хүсэмжлэн шинжлэх ухаанч бодол үйлсээр монгол гэрээ цогцлуулжээ. Монгол гэр бол байгаль эхдээ хамгаас ойр, хурмастын хур, агаар нарны илч хуран амьд байгалийн бодисын солилцоо энергийн орчил гэр дүүрэн эрүүл энх үүсгэж амар амгалан айлчилна. Эцгийн эрхт ёсноос эхлэн монгол гэр хоёр багана, дотоод эмх цэцгэнд өөрчлөлт орж гэрийн баруун хойд биед өрхийн тэргүүн хөвгүүд байрлаж, зүүн талыг эхнэр охид эзэмшдэг.
 
Орчлон ертөнцийн оршихуйн арга ухааныг сайтар эзэмшсэн ард түмэн л монгол гэр сууцаа бүтээн туурьвисан ажээ. Нар, сар, сансрын од эрхэсийн дүү монгол гэр сайн зүйлийг өөртөө татах, саарыг түлхэх, хүчний тэнцвэр хадгалах, маш нарийн байгууламж. Дээд оюуны бурхад аривнайлсан монгол гэр байгалийн бүх гамшиг тохиох үед эзэндээ ээлтэй, хүмүүн монгол хөх тэнгэр, хөрст дэлхийг шүтэн биширч, хайрлан хямгадах аугаа их сэтгэл, оюуны өгөгдөл мөн. Монгол гэр нь онолын болон дулаан, механик нарийвчилвал квант физик, одон орон, анагаах ухаан, сэтгэл зүй, эрүүл ахуй, биологи, физилогийн, уран барилга, орон зай цаг хугацаа, экологийн зэрэг бараг бүх шинжлэх ухааны уулзвар юм. Зуугаад мянганы их мөстлөгийн өмнө монгол гэр, эсгий урц бий болж мөхлийн олон гаймшигаас хүн төрөлхтөний үлдэцийг аварч гарсан юм. Хумхын Тоос, хурын тусал, хурмаст тэнгэр, хөрст дэлхий, хүний тэргүүн, үрхөрвөл ч бөмбөлөг, талын бор толгод, тансаг сайхан гэр ч бөмбөлөг энэ бүгд орчлон ертөнц бурхадын таалал буй за. Монголын их тал нутагт цагаан гэрүүд ярайж, таван хошуу мал бэлчиж байхуйд орчлон ертөнц баясан бахархаж, онц сайхныг илгээнэ. /н.б./
 
Найман тахилын шидэт эрдэнэ - монгол гэрт хорогдохуй дор: үл зохилдох бүхнийг үлдэн хөөх тэмдэгүүд, үргэлжид сайхан амьдрах сэтгэлийн ганжир төгс, үнэн мөнхийн дуаз алтан хорол, аугаа олон тивд орчих билгийн мэлмий болой. Буддын номлол өнөөгийн шинжлэх ухаан ойртож байгаа энэ үед юмс үзэгдлийн өчүүхэн бөөмс маш нарийн "тоос" ч цэгийн төдий бөмбөлөг, бүх амьтан ургамлын гол эрхтэн ч бөмбөлөг монгол гэр ч хэдэн сая дахин жижгэрүүлж хөдөлгөөнд оруулбал тэд бүгд атом молекулын хэлбэрт очно. Монгол гэрийг сансрын ойроос харвал нисдэг таваг, холоос харвал од лугаа 
 
Гэр урлахуй: Монгол гэрийн хорол тооно нарийн утга илэрхийлж хамгийн сайн хуш модыг шинийн хоёрны саран хэлбэрт оруулан матаж оньсон углуургын аргаар их бага тойруу гарган 4 зүг 8 зовхисын холбоос бүхий хүрд үүсгэн одон оронг харах цонх гаргана. Өрхийг 4 өнцөг гарган сайн чанарын цагаан эсгийгээр хийнэ. Хорол тооно, хас хэлбэрт өрх бол хөх тэнгэртэйгээ холбогдон хүмүүний амьдралыг ариусгаж байдаг. Гэрийн тооноор тусах нарны гэрэл эрүүл мэндэд маш чухал. Монголчууд нар мандахаас шингэх хүртэл ам дөрвөлжин хэлбэртэй архийг хошуулан татахад тоононы урд талд ил үлдсэн хэсгээр тусах гэрлийг нарны цагт ашиглажээ. 
 
Тухайлбал, тоононд туссан нарны гэрэл бар, туулай цаг (04-06 цаг) унийн толгойноос хананы толгой хүрэх хугацааг луу, могой цаг (06- 10 цаг), гэрийн хойморт нар тусах буюу их үдийг морин цаг (12 цаг) гэнэ. Шинэ ертөнцийг үндэслэгч Чингис хаан эсгий гэрт өсч өндийн монголын их эзэнт гүрнийг тогтоон, удирдах аугаа их үйл хэргийг эрхлэн насан турш 65 жил монгол гэртээ амьдарч байв.
 
16. Эрт үеэс Монголчууд тэнгэрийг хүч тамирыг хөх цэнхэр өнгөөр хүндлэн дуудаж олон мянганыг туулах явцдаа "хөх тэнгэр" гэсэн шүтэхүйн ухаан буй болгожээ. Энэ ухаан нь газар тэнгэрийн харилцан шүтэлцээ нэн түрүүнд эх дэлхий биднийг шууд болон шууд бусаар аван явагч аварга их дээд оюунт орчлон (тогтолцоо) ертөнцийн хүч нь биет ба биет бусаар оршидгийг мэдэрсэн хэрэг Энэ зүй тогтолыг аугаа их сартваахь 
 
Чингис хаан: "Мөнх тэнгэрийн хүчин дор" гэж томьёолон дорно, өрнийн оюуны хүчийг өдөөж сэрээсэн юм. Энэ нь Галилей, Коперник, Ньютон нарын сансрын физикт гарсан өрнийн их нээлтүүдийг өөртөө багтааж бодит амьдрал, цаг хугацаанд илүү ойр хүн байгалийн шүтэлцээ, улс гүрнүүдийн харилцаа, хүчний хийгээд оюун санааны тэнцвэрийг ер нь бүхнийг хамарч байгаагаар давуу юм. Аливаа бодьгал төв рүү болон төвөөс зугатах /татах, түлхэх/ хоёр хүчний тэнцвэрт харьцаанд байж цааш Монгол нутаг дээд уургийн квант үелзэл нийлэгжилт эсийн солилцоо (пептид) гойд илүү оршихуйд хүрнэ гэсэн ойлголт билээ. /н.б./ Бидэнд хамгийн ойр амьдрал хайрлагч шүтээн бол нарт хорвоо, хөх тэнгэр минь агаад отгон дүү шоовдор Дэлхий ван 40 а.н хол оршиж түүнээс цааш ододоос хөөгдсөн сийрэг тоосонцор, жижиг гариг сүүлт одтой оортын үүлүүд хиллэж  мөнх  тэнгэрийн хүчээр орчдог. Төр оортын үүл том болсон сүүлт одоо нарны аймаг руу хөөж туудаг. Монголчууд түүнийг Рах гэж нэрлэн эрхий мэргэн харваач түүнийг тас харван нар сараа мандуулсан домог бий. Хэдэн сая зуун мянган км голчтой тэр золиг системийг өөрчлөх чадвартай байж мэднэ.
 
17.Монголчуудын домогт хурмаст тэнгэр Галбингаа гэдэг шувууг амьдрал үүсгэхээр манай дэлхий руу явуулжээ. Тэр шувуу 3 түмэн жилийн насладаг. 10.000 жил болоод 1 өндөг гаргадаг, тэр үед манай гариг бүхэлдээ усан бүрхүүлтэй хуурай газар олдоогүй тул өд жигүүрээ дэлгэн үүр засаад өндөглөж, тэр үүрэн дээр нь хумхын тоос суусаар байгаад газрын хөрс тогтож, дэлхийн амьтан ургамал үүссэн гэдэг. Энэ нь их тэсрэлтийн онолоос өмнө 2000 жилийн тэртээ энэтхэг, монгол гүн ухаантнууд ертөнцийн үүслийн тухай таамаг ойлголттой дүйж байгаа юм.
 
Олон эрдэмт судлаачийн санал бодол ухаант бодгаль бүхий од эрхэс манай галактикт 40 орчим бий гэсэн таамаг бүх шашны: дээд бурхан, ертөнцийн эзэн, Аллах тэнгэрийн номлолоос эртэч санаа бодол юм. Тэнгэрийн амьтан Галбингаа аварга шувуу сансрын нисдэг биет байсан уу? хэн мэдлээ манай гаригт амьдрал авчирсан байж мэднэ.
 
18.Манай гариг бүхэл бүтэн цул бөмбөрцөг байсныг энэтхэгчүүд Гондаваны монголчууд Замбуутив гэж нэрлэж байв. Замбуутив-Дэлхийн тулгуур багана араг яс нь А3 гэсэн монгол үгнээс АЗИ гэдэг эрхэм нэрийг олжээ. Дэлхийн хуурай бүх газраас илүү их талбай эзэлдэг номхон дөлгөөн далайн хүчирхэг түлхэлт нөлөө үзүүлж тивүүд салан оддог байж мэднэ. Европ бол Ази тивээс гулсаж тогтсон газар нутаг тул бие даасан тив биш Азийн баруун хэсэг мөн. Бичгийн хэллэгээр Ази- евро гэх нь зөв. Бас эртний монголчууд дээд, дунд, доод тив гэж байсан нь дэлхийн өндөгөн хэлбэр эсхүл сансар огторгуй гаригийн хөрсөн дээрх амьдрал, газрын гүний физик химийн үзэгдлийг төсөөлж байв уу? Манай гаригийн дундаж голчийг 12642 км үздэг. Дундаж гэдгийн учир нь дэлхий бөмбөг шиг биш "Өндөг шиг хэлбэртэй дэлхийн гадаргуу 511 сая ам дөрвөлжин км талбайн 361,3 сая нь далай тэнгис, 149,7 сая буюу (29 хувь) нь хуурай газар эзлэх бөгөөд бөмбөрцгийн умард хагаст эх газрын үлэмж хэсэг 100,5 сая км2 ногдоно. 
 
19.Гурван аварга яст мэлхийн нуруун дээр манай дэлхий тогтдог гэсэн монгол ухагдахуун 1925 онд герман эрдэмтний нээсэн тивүүд нүүдэг гэсэн тектоник хөдөлгөөнийг гадарлав уу? 240 сая жилийн өмнө дэлхий бүхэл бүтэн нэг тив байсныг шинжлэх ухаан нотлосон. Тэр бүхнийг монголчууд замбуу тив гэж нэрлэн хөгжмийн ноот гарахаас өмнө "Уяхан замбуу тивийн наран" алдарт монгол дуугаар нар, дэлхий, хүмүүний амин шүтэлцээг тунхаглан зарлажээ. Замбуу тив их эрт цагт Инди, Гондван, Ази, Номхон далайн гурван хавтан аврага яст мэлхийн адил аажим хөдөлгөөнд орсон байж мэднэ. Эсхүл, сарны орбит ойртон тэргэл сар номхон далайд даралт өгч, номхон далай замбуу тивийн араг яс тулгуур баганы зүүн талаар түлхэлт үзүүлсэн байж мэднэ. Яст мэлхий аажим алгуур мөлхөж, очих болон эргэх газраа мэднэ. Тивүүд бүтэн жилд хоёр сантиметр мөлхдөг гэж шинжлэх ухаан хэлээд байна. /4.6. /
 
20.Монголчууд шинжлэх ухаанч таамаг ухагдахуунаа үлгэр домог, цэцэн мэргэн үгс, хэлц үгээр хүмүүнд ойлгомжтой, энгийн товч үгээр өгүүлэн, ой санамж болгодог. "Сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад" гэж тектоник хөдөлгөөний сүүлч хориод сая жилийн Газар дундын тэнгис, Байгаль нуур, монгол Алтай, Гималайн нуруу, Тэнгэр уул, Отгонтэнгэр тогтсон үеийг хэлэв үү? / н.б. /
 
21. Рах байдаг уу? Монгол домогт энэ аварга амьтан нарны ертөнцийг залгих аюул тохиож нисдэг ид шидтэй хөлөг баатар эрхий мэргэн харваач тэнгэрт дүүлэн нисэж тас харваж алтан нараа мандуулаад өөрөө мөнгөн сар болон тогтсон гэдэг. Үнэхээр болсон юм мэт энэ үлгэр олон утга санааг цөөхөн үгээр нүдэнд үзэгдэж харагдтал өгүүлжээ. Нэгдүгээрт, нар дэлхийг залгих хүч орчлонд байдаг, хоёрдугаарт, сap бол манай дэлхийн нэг хэсэг, сүүн гэрэл илгээн сүртэй биетүүдээс хамгаалж байдаг ачтан мөн. Монголчууд хүннү гүрний үеэсээ нар сарыг хүндлэн дээдэлж 2230 жил төрийн сүлд далбаандаа оройн дээдэд залсаар байна. /н.б./
 
22.18 тамын хар нүх. Монголчууд их эрт үеэс нүгэл хилэнц муу ёртой явбал дээрх тамын хар нүхэнд унана гэж сургасаар иржээ. Харласан дотортон, хар хэл амтан, тогооны хар хөө, зүүн хойш харсан эрэг гуу, элдэв нүх уулын ар, хар өнгө харанхуй шөнө зэргээс болгоомжлоно. Эдүгээ хар матери, хар энерги гэж шинжлэх ухаан нотлоод, олон таамаг гаргах боллоо. Тэгвэл цагаан энерги нарны гэрэл үү? Аливаа юмс үзэгдлийн цагаан хар энергийн харьцааг олох шаардлагатай. Юмс үзэгдлийн сүүдэр харын сул энерги байж болох ба өндөр барилга монгол гэрийн ялгавар гарна. /H.6./
 
23. Овоо. Монголчууд арваад мянган халуун галавын үеэс тал нутгийн бор толгод, уул нуруу өндөр ууландаа очиж чулуу модоор овоо босгон арц хүж асаан идээ будаа өргөж тэнгэр бурхан уул усандаа залбирч шившлэг ерөөл хүслээ айлтгадаг. Өндөр уулс овоо толгод минь тэр нутгийнхаа зан нөмөр нөөлөг, буурал дээдсийн билэгдэл болж байдаг. Ер нь уулс толгодгүй бол бид хамхуул өвс шиг хийснэ биз дээ? Уулс ой модгүй бол цаг үргэлж хар салхи исгэрэн хуй, тронадо, цунами ердийн үзэгдэл болох аюултай. Шороон тоос газар тэнгэрийг харанхуйлан үнээ тугал, байшин барилга, машин тэргийг, тэр ч байтугай биднийг авч одоод амьдрал үгүй болно. Тэр бүгдийг бодолцсон ард түмэн ой мод, уул ус, говийн бор толгодоо хайрлан овоо босгодог ажгуу. /н.б./
 
24. Асуух нуруу. Сээр нуруутны дотроос бурхдын эерэг гэгддэг Монгол хонины сүү, үс ноос, шүүс арьс, бие бялдарын өгөөж шимт чанарыг Монголчууд их эрт үеэс танин мэдэж халуун хошуут, бэлэгдлийн амьтан хэмээн үзэж хонины ахар сүүл нурууны олон уулзах төв ясыг асуух нуруу гэж нэрлэн агшаан бодох, алиа хошигнол зэрэгцсэн ардын дунд асуулт хариулт өдөөхүй аман зохиол болон хоногшсон байна. Гэрийн эзэн хонины нурууг цагаан өвстэй барьж гийчнээс асуух нурууны есөн шинжийг асуухад зочин зөв хариулбал цэцэн мэргэнг бахдан зориуд хүндэтгэл үзүүлэн шагшин магтаж зөв хариулаагүй нь нурууг нугалахгүй орхидог. 
 
Асуух нурууны есөн шинж гэвэл: Алтан эмээл, эрийн магнай, авгайн суудал, агтны соёо, хангарьдын жигүүр, хэрээний хоншоор, ойл, уулын шил, урсгал гол энэ бүгд нийлээд аварга заан мэт гэцгээж ой ухаан сорьсон шинжүүд тусгай тусгай хариулттай, орон гэр дүүрэн хүүрнэлдэж хөгжлдөнө. Эцэст нь нугалж нугасыг хүртээн хаан хүн идэг, харц хүн мөлжиг, хар нохой хэмлэг гээд хаалганы хатавчаар шиддэг. Асуух нуруунд ингэж анхаарал тавьсан нь анагаах ухаан тайлж амжаагүй байгаа ардын маш нарийн ухаан таамаг оршюу. Аливаа амьтны асуудалтай энэ нуруу амь амьдралын дээд уураг-нугасыг "асуух нуруунд" үйлдвэрлэж тархинд хүргэдэг асар том асуудал онцгой ер бус энэ ясанд агуулагдаж байгааг аман зохиолоор өгүүлжээ. (Н.Б)
 
25. Чоно гөлөклөсөн домог. Хоёр түмэн жилийн тэртээ хүн ганц нэгээр идэш түүвэрлэн амьдарч байсан үед чоно шиг авхаалжтай амьтан байсангүй. Хүн тэр амьтны хоолноос хуваалцаж, өөрийн олсон зүйлийн хатуу хөтүүг үлдээнэ. Ойртож ирвэл хувь хишиг хүртээнэ. Тэгсээр өдөр сар өнгөрөн тэр хоёр айл саахалтлан аж төрж зэрэгцэн оршсоор аажимдаа дасан зохицох зан үйл давамгайлсаар байв. Хүн чоно найздаа мод чулуугаар хорго барьж бас ургамал арьс ширээр дэвсгэр тавьж өгнө. Чоно дотноссон нөхөртөө олзноосоо чадлын хэрээр авчирч урцны үүдэнд тавина. Сэрүүн орох цагаар алсад чонын улилт сонсдож "найз" чоно 4 нүхнээсээ үе үе гарч гүйн сэтгэл нь гэелзсэн байдалтай болж гонь эр ч урцнаасаа холдон овоо толгодод гарч дөрвөн зүг найман зовхист хараа бэлчээн ижил сүргээ эрж хайх болов. Хорвоогийн жам ёсоор тэр хоёр хоолноос чухал хойч үе үр төлөө үүсгэхээр салан одоцгоов.
 
Түшээт хан аймаг Мэргэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх, Хэнтэй аймгийн Галшар, Түвшинширээ сумдын зааг Халзан Хойморын уул, толгодоос баруун хойш сонин зэрэглээ татдаг эхийн мөөм мэт холбоо толгой, Дархан уулын дундуур гарч Богд хан уул энгэрлэн, Туул гол даган явсаар Орхон гол гатлан айл амьтантай хөндий уулс, ой мод бараадан амь зуухаар болов. Мань эр амьдрал үүсгэн 2 хүү, мал малын захтай болов. Хүүхэд тусгаарлан Алтайн өвөр тийш одов. Хөгшинтэйгээ нэлээн жил болохуй тэр маань тэнгэрт одсоны дараа мань Монгол нутаг бол хүмүүн эх үүсвэрийн өлгий эрийн амьд явах сэтгэл хомсдон олон жилийн өмнөх нүхэн урц, боохой "найзтайгаа уулзахаар алс хол уугуул нутаг руугаа буцахаар шийджээ. Сар хэртэй явган явсаар хуучин нутагтаа ирж "найзаа" олсонгүй. Нэгэн гичий чононы нүхнээс бэлтрэг суйлж тэжээв. Нялх амьтанд дулаан дэвсгэр уутархуу (өлгий) бэлтгэж заримдаа эзний өхөөрдөл, өвөрт орох үе байх. Бэлтрэгээ дагуулж зурам, тарвага, гөрөөс агнаж хамтдаа хооллоно. Тэр хоёрын хамтын амьдрал хэн нэгнийгээ орхиж явах ёсыг үл дагана. Дассан зан чанар хүчтэй холбож байв.
 
Нэгэн өглөө өвгөн сэрсэнгүй, мөнх нойрсчээ. - Бэлтрэг гэнгэнэн гар нүүрийг нь үнэрлэн долоож өвөрт нь хоргодон хэд хонов. Өлсөж үхэхийн даваанд эзнийхээ гар хөлийг хөхөж шим шүүс амтагдан ахин ахисаар байв. Өвгөн амьд сэрүүн байхдаа хоёр хүүгээ дагаж хойноос нь явдаг байж хэмээн бодож 7 бурхан одондоо, уул усандаа залбирч хүүхдийг минь энэ нутаг усанд авчирч өгөөч, эрүүл энх сайн сайхан байлгахыг хүссээр байжээ. Тэр олон залбирал шившлэгийн хариу гэмээр 2 хүү эхнэр хүүхдээ дагуулан аавын нутаг руу хөдөлжээ. Жингэр тэмээт, Өргөний уулс, Баянгуудын араар нутаглаж Халзан хоймрын уулын энгэрт аавынхаа нум сум, муна, модон жад, хутга, аягыг олж хүний цээжний араг ясанд чоно гөлөглөсөн байхыг хараад гайхахын ихээр гайхав. Эх гичий танилуудтайгаа уулзсан мэт баярлан шарваганаж эзэн минь ийм болсон, бид орхиж чадаагүй, биднийг авраач бид танай гэрийн амьтан болоё гэж байх шиг. Ах дүү 2 аавын минь яриад байсан чоно "найз" нь байх, бэлтрэгүүдтэй нь аваад явъя, гэрийн амьтан болгоё гэж шийджээ. Нутгийн хүмүүсийн аман яриагаар эр үхэр адуу өргөдөг том цээжтэй шүдлэн Пунцаг гэдэг хүн байсан гэдэг. Монгол гэрийн нохой үүссэн түүх энэ байж мэднэ.
 
Үргэлжлэл бий.
 
Н.Баатар (ЧХДА-ийн жинхэнэ гишүүн, доктор)