“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр нь Эрдэнэт хотоос 70 гаруй км зайтай газар тансаг зэрэглэлийн 210 ортой зочид буудал барьж байгаа. Барихдаа орон нутгаас авах ёстой саналыг аваагүй. Байгаль орчинд нөлөөлөл байдлын нарийвчилсан тайланг батлуулаагүй. Байгаль орчны ерөнхий үнэлгээний тайлан батлуулахдаа хуульд нийцэхгүй хуурамч тайланг батлуулж, 2020 онд БОАЖЯ-нд алба хашиж байсан албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж батлуулсан байгаа юм. Бидний ойлгож байгаагаар Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит буюу Монгол улсынх болсон. Тийм учраас эндээс орж ирэх орлого улсын орлого болох ёстой. Гэтэл удирдлагууд нь улсын төсөвт төвлөрөх ёстой мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэж үзэж байна. Энэ асуудлаар шат шатны хууль хяналтын байгууллагад хандаад арга хэмжээ авахгүй байгаа учраас Ерөнхий сайдад хандаж байна.

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн захирал Г.Ёндон гэж хүн Уул уурхайн сайд байхдаа өөрийн хүүхдүүдийн хувийн сургуулийн сургалтын төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр төлүүлсэн гэдэг асуудал үүсч байсан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилсон шийдвэрээ эргэж хараач ээ гэж хүсч байна. Мөн өмнөх захирал
Х.Бадамсүрэн болон одоогийн захирал Г.Ёндон нарын туслахаар Монгол хэлээр ярьдаггүй Орос хэлээр ярьдаг эмэгтэй ажилладаг. Тэр эмэгтэйтэй уулзхаар орчуулагчтай гарч ирж бичиж тэмдэглэж авдаг. Монголоор ярихгүй зогсож байдаг. Энэ үйлдвэр үнэхээр 100 хувь Монгол улсын өмчөөр ирсэн юм бол өмнөх захирлын туслах нь ч, одоо байгаа захирлын туслах нь ч Орос эмэгтэй байдаг юм бэ? Эсвэл 100 хувь Монгол улсын мэдэлд ирээгүй, биднийг хуураад байгаа юм уу?
Улсын чухал нууцад хамаарах зүйлс хүртэл байдаг газрын туслах нь яагаад Орос хүн байгаа юм бэ? гэдгийг Ерөнхий сайд таныг анхааралдаа аваач ээ гэж хүсч байна.Г.Ёндон гэж захирлаас 210 ортой зочид буудлыг хэдэн төгрөгөөр барьж байгаа вэ? Үр өгөөж нь юу байгаа вэ? гэдэг асуудлаар бичиг өгөөд өнөөдрийг хүртэл 4 сар болоход тэр хүн хариулаагүй байна. Эрдэнэт үйлдвэр дээр очоод асуухаар Орос туслах нь маргааш, нөгөөдөр хариу хэлье, таны утасны дугаарыг мэднэ, захирлаас цаг асуугаад хэлье гээд хүлээлгэдэг.
2021 онд Х.Бадамсүрэн захиралд асуудал тавьж байх үед энэ Орос туслах нь байж л байсан. Г.Ёндон захирал болсоноос хойш очиход байж л байна. Миний мэдэж байгаагаар 2021, 2022, 2023 гээд 3 жилийн хугацаанд, 2 захирлын үед энэ хүн туслахаар ажиллаж байна.
Маш их зантай, Монгол хүнийг дорд үздэг, орчуулагч нь бид нарыг Ерөнхий захирлын туслахтай аятайхан харьц гэж загнадаг. Монгол хүний үнэ цэнийг уландаа гишгэж байна гэж үзэж байна. Энэ газар нутаг, баялаг чинь ард түмний мэдэлд байдаг биз дээ? " гэв.
М.Чой
Сэтгэгдэл(31)
Ёндон Бадамсүрэн 2 бандага хам болжээ...
Хн энэ хүүхэн Орос хүүхэн гэж дайрч давшилж байгаараа харин Монгол хүний үнэ цэнийг уландаа гишгээд байгаа юм биш үү. Үндэс угсаагаар ялгаварлаж байгаа нь нэвт харагдаж байна ш дэ
ТУЯАГ ТУСЛАХААР АВААЧ БООЖ ҮХЭХ НЬ ЭЭ
гоё орос хүүхэн бхдаа
Uvuu haya bosohooroo deer ni garaad l hevtchihdeg baisan gesen
Oros hulmas ch saihan daa kkk
Орос дайн хийж байна. Монгол хэн билээ дээ. Монголыг оросоос хараат хэвээрээ гэдгийг эрдэнэт нотлоно. Удахгүй Бат-үүл, Элбэгдоржийн галзуурал зогсоно. Ардчилсан намын америкийн дэмжигч нар Монголд шоронд орох цаг айсуй байх. Оросоос айж яв, эсвэл үхэх хоёр замын нэгийг сонгох хүмүүс цөөн гэлтгүй монголд байна.
Найдаад байдаг Орос чинь Наян найман хэсэг салах нь дээ, хө ! Ангайгаад харж байгаа Гятадаас Америкийг түшиж л аврагданадаа, хө !
Америк айгаад украйны ард нуугдаж байгаа.
Маш зөв асуудлыг хөндсөн байна. Эрдэнэт үнэндээ эрх мэдэлтнүүдийн хогийн тантан, саалийн үнээ юм аа.
Бадамсүрэн зайлсан бол тэр оросоо аваад далд орохгүй монголд гай болсон юмнууд их бхмаа
KGB iin tagnuul gedeg n oilgomjtoi.
Ганц энэ муу орос хүүхний араншин биш, ерөөс орос хүмүүс монголд ямагт дээрээс доош харж харьцаад сурчихсан (төр нь сургасан), их гүрний дээрэнгүй үзэлтэй, 1990 оноос өмнө Монголд байсан оросууд монгол хэлийг сурах гэж огт оролддоггүй, монголчуудыг бохир заваан бүдүүлэг нүүдэлчид гэж ярьдаг байсан, тэр үнэр нь одоо хүртэл арилаагүй юм байна??
Ардчилсан намын хятадын гомиданы үлдэгдэл элбэгдорж, баабар, дорлигжав, энхсайхан бүгд амиа хамгаалах гээд удахгүй монголоос зугтах байх. Ашгүй оросын гүйцэтгэгч нар ирээд хулгайч нарыг буудаж өгөх шинжтэй.
ene shaamii xuuxen mongoor l yariad bauna daa
Tom dargiin naiz geheer chadvargui.hulgaich ch bsan durtai gazraa ochij gai boloh uom.Endong mun Huuk iin hun gd bicheed bdg.Zaluu.olon heltei medlegtei .ene uildveriig sev hiitel deesh tataad yvchih hunee tomilj bolohgui uo.Altanshagai gd alialagch avgaigaa mun l GOKd shahsan uo hj chadah ve
Ийм хэрцгий бүдүүлэг орос хүүхнийг энэ 2яагаад дамжуулаад ажиллуулаад байна!!!!Шалгах хэрэгтэй!!!!Оросууд ер хэрцгий бүдүүлэг дээрэлхүү хүмүүс шүү дээ!!!!Монголын үйлдвэрт г хэл мэдэхгүй орос хүүхэн ажиллана гэдэг ноотой!!!!!!
Монголынхоо үнэ цэнийг монголчууд мояа чууд бид л өөрсдөө унагаж улны болгож бай гаадаа ! Жишээлбэл энэ хүүхэн бол ердөө л атаа жөтөө болоод л хов хөөцөлдөж бна ш дээ, тэхдээ зарчимч шударгын баг зүүгээ л явж бна, энэ ярьж байгаа ховны нь цаана өөрийнх нь нэг муу өчүү хэн ашиг сонирхол байгаа даа !
Энэ мөн ч ховч, атаархалтай авгай юмаа. Монголыг тэжээж байгаа том үйлдвэр зочид буудал бариа л биз, ажлаа сайн хийдэг орос охинг ажиллуулаа л биз, түүний төлөө үхэн хатан хашгираад, энэ сонин ч гэж хөгийн юм нийтлэх юм.
Оросын тагнуул хүүхнийг хөөж гаргаачээ. Яаж ажилд орсон ямар учиртай хүн юм бол доо???
Сонин юм бичих юм. Хэн ч байсан ажил хийж болно шүү дээ. Арьс өнгөөр гадуурхаж болохгүй шүү дээ.
ПУТИНЫ ДАМШГИЙГ НУТАГ РУУ НЬ ДАГАЛДАХ БИЧИГТЭЙ ИЛГЭЭ.
Ene oros huuhen end yugaa hiij yavaa hereg ve?!
Энэ туяа бол их олон бизнесүүд дээр очиж шантааж хийдэг сурцан гардаа Монгол улсад өндөр татвар, орлого оруулж байгаа ганц үйлдвэрээ одоо шантаажлаад эхэлсэн юм биздээ! Яг уулзахад галзуу хүн шиг л хүн дээ энэ хүн
Энэ мөн ч ховч, атаархалтай авгай юмаа. Энэ орос нарийн бичиг гэр бүлтэйгээ хамт энд ажилдаг жирийн л хүмүүс, нөхөр нь инженер залуу бий. Нээх их зан энэ тэр байхгүй жирийл хүн. Манайхан гадна дотны янз бүрийн хүнтэй уулзах нь цоон болохоор ийт сэтгэгдэл төрдөг юм байхдаа. Үйлдвэрт 100 орчим оросууд ажилдаг байх, ийм ааш авиртай гэж байгаагүй. Сэлэнгэ амралтан дээр барьж байгаа байшин бол үйлвэрийн амралтын бааз, зун сурагчидын амралтын газар болдог олон хүн байнга байдаг их хөлтэй газар. 3- том модон байртай, олон жил ажиллаж байгаа. Одоо өргөтгөл шинэчлэл хийх болсон. Тэр бум мод тарих ажлын хүрээнд 100 сая мод тарина. Энэ ажилтай холбоотой Ногоон хөгжлийн төв болох газар. Энэ бүхэн энэ авгайд ямар хамаатай юм болоо? Байгаль орчины чиглээр үйлдвжртэй хамтран ажиллах боломж олдсон юм байлгүй. Тэгээд л атаархаад эхэлдэг юм. Цаан нь ямар нэг сонирхол нуугдана. Дор хаяаад ойр дотныхоо нэг хүнийг ажилд шургуулах хүсэлтэй ч юм уу гэх мэт. .. Энэ байтугай төрийн сайдууд тэг л юм билээ,
Энэ мөн ч ховч, атаархалтай авгай юмаа. Энэ орос нарийн бичиг гэр бүлтэйгээ хамт энд ажилдаг жирийн л хүмүүс, нөхөр нь инженер залуу бий. Нээх их зан энэ тэр байхгүй жирийн л хүн. Манайхан гадна дотны янз бүрийн хүнтэй уулзах нь цөөн болохоор ийм сэтгэгдэл төрдөг юм байхдаа. Үйлдвэрт 100 орчим оросууд ажилдаг байх, ийм ааш авиртай гэж байгаагүй. Сэлэнгэ амралтан дээр барьж байгаа байшин бол үйлвэрийн амралтын бааз, зун сурагчидын амралтын газар /хуучинаар бол пионерийн зуслан/ болдог олон хүн байнга байдаг их хөлтэй газар. 3-том модон байртай, олон жил ажиллаж байгаа. Одоо өргөтгөл шинэчлэл хийх болсон. Тэр бум мод тарих ажлын хүрээнд 100 сая мод тарина. Энэ ажилтай холбоотой Ногоон хөгжлийн төв болох газар. Энэ бүхэн энэ авгайд ямар хамаатай юм болоо? Байгаль орчины чиглээр үйлдвэртэй хамтран ажиллах боломж олдсон юм байлгүй. Тэгээд л атаархаад эхэлдэг юм. Цаан нь ямар нэг сонирхол нуугдана. Дор хаяаад ойр дотныхоо нэг хүнийг ажилд шургуулах хүсэлтэй ч юм уу гэх мэт. .. Энэ байтугай т
Zovhellee
Эрдэнэтэд одоо хүртэл орсууд ажилласаар байдаг бололтой! Хуучин ажиллаж байсан хүмүүсийн үр удам байгаа байх! Эсвэл, ОХУ/ын нөлөө одоо хүртэл үргэлжилж буй юм биш үү? Тэднийг ажлаас халаад явуулбал Орос цэргээ оруулан, хүчирхийлнэ биз! Мэдээж, тэр орос хүмүүс өөрийн орны төр засагтайгаа нягт холбоотой байж таарна!
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Ажилдаа сайн орос хүүхэн байж болдоггүй юм уу? Бадамсүрэн ч тэр, Ёндон ч тэр хажуудаа дагуулаад явж байхаыг бодоход ажилдаа сайн л хүүхэн бололтой
Өрөвдмөөр юм, ийм юм ярьж байхаасаа ичээсэй, хэний хатгаас юм бол? Монгол хүн ч гэсэн гадаадад ажиллаж л байдаг ? Х Тэгээд ч хэнийг ажиллуулах нь тамга барьж байгаа захирлын эрх мэдэл. Хүүхдийн төлбөр гэж ярих юм. Захирлын Монголрос, Эрдэнэт үйлдвэрийн жирийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг ч байгууллага нь төлдөг шүү дээ? Ёндон сайд харин ч нэр цэвэр, ажлаа ч сайн хийсэн уул уурхайн мэргэжлийн хүн дээ.