"Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтын үеэр жүжигчин У.Цогтбаяр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Тэрээр: "АТГ 17 хүний нэр зарласан. Гэхдээ хэнд нь ч арга хэмжээ аваагүй. Бид нар талбай дээр үзэл бодлоо илэрхийлээд явж байгаа. Одоо дулаарч байна. Бүр олуулаа болж, бүр их хүчээ авна. 17 хүний нэрээ зарласан юм чинь одоо тэр 63 хүний нэрсээ ч зарла. Тэгээд 70, 80 болгоод бүгдэнд нь хариуцлага тооцьё. Өмнөх 17 хүн дээр хариуцлага тооцсон бол бид нар болчих л байсан шүү дээ. Гэвч тооцоогүй шүү дээ. Экс Ерөнхийлөгч гэх мэт хүмүүс идсэн юм байна, тэд нараас 40 их наядаа нэхнэ гээд дайрна шүү дээ. Гэтэл арга хэмжээ авахгүй, тэд нар нь гадаад дотоодоор зугаалаад, анх удаа нүүрс харлаа гэх мэт ярилцлага өгөөд байж байна.
Шударга ёс тогтоохгүй бол Монгол хөгжинө гэж битгий ярь. Шударга, ёс суртахуунтай хүн нэг ч байхгүй юм чинь Монгол хөгжихгүй шүү дээ. Төр өөрөө улстөрийн гэмт хэргүүдээ нуун дарах, аюулгүй байх нуувч нь болчихсон учраас л уул уурхай нь эд нар руу чиглэж, спонсорлож явдаг юм байна. Ерөнхий сайдын 2024 онд 40 их наяд маань 80 их наяд, цаашлаад бид 160 их наяд төгрөгтэй болно гэдэг бичлэгийг би нийтэд зарласан. Устгачихсан л байна лээ.
Тэр нь сонгуулийнх нь төсөв байсан юм уу? Ард түмний, татвар төлөгчдийн төсөв байсан юм уу? Ямар учиртай юм бэ? Үүнийгээ тайлбарлахгүй юм. Би төр засгаасаа, Ерөнхий сайдаасаа, Ерөнхийлөгчөөсөө, УИХ-ын даргаасаа гуйя. Ард иргэд та нарын явуулж байгаа пи ар, хар энтертайнментэд л автах гээд байна шүү дээ. Ковидын үед өдөр бүр 11 цагаас тодорхой мэдээлэл өгдөг байсан шигээ Монголын ард түмний боломжийг хулгайлсан нүүрсний хулгайчдын тухай мэдээллийг өдөр бүр мэдээлж байгаач ээ. Монгол улсад ганцхан С.Батдөл гэж хулгайч байгаа юм уу? Өөр өчнөөн бичлэг байгаа байлгүй дээ. Бүгдийг нь гаргаач ээ. Төр өөрөө шатар тоглоод байна. Өнөөдөр 76 гишүүн байна. Миний ойлгосноор хэн олон гишүүнийг нэгтгэж чадсан нь төрийн эрх мэдлийг аваад, хүчтэй болоод байна.
С.Жавхлан гишүүн байхдаа МАН, АН хоёр нь тэнцчихсэн, хэн нэгний ямар нэг хүсэлт, санал хүлээгээд байгаа юм шиг өрөөндөө сууж байгаа бичлэг байдаг. Т.Доржханд гишүүн өнөөдөр тийм юм байна гэж харлаа. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн талд байгаа юм уу? Ерөнхий сайдын талд байгаа юм уу? Энэ хоёр хоорондоо муудчихаад одоо эвлэрчихсэн байна гэж би ойлгосон.
Хэрэв би Ерөнхийлөгчийн сэтгэлд сэв суулгачихвал гэж үг Ерөнхий сайдын амнаас гарсан. Энэ маш харамсалтай үг байгаа биз. Юу гэсэн үг юм бэ? Сэтгэлд нь сэв суулгаач ээ. Энэ чинь нийтийн эрх ашиг, Монголын ард түмний эрх ашиг, боломжийн тухай ярьж байхад нэг Ерөнхийлөгч ямар хамаатай юм бэ? Ялтан шахуу, казиночин, Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн Ерөнхийлөгчдөө арга хэмжээ авч чадахгүй бол намыг чинь татан буулгахын төлөө үхэн хатан тэмцэнэ. МАН, АН аль аль нь ард түмний дайсан болчихоод байна. Дайснаа ялж байж бид амжилтанд хүрнэ. УИХ-ын гишүүд 150 болохыг би үнэхээр дэмжиж байгаа. Яагаад гэвэл, жишээ нь Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол Путин ирээд хөмсөг зангидахад бие нь цуг атирна шүү дээ. Дорхноо бойкотлоно. Тийм үед Ерөнхийлөгчийн засаглалтай бол манай улс хямарч байгаа биз. Яагаад гэвэл ард түмнийг төлөөлөх нэг л хүн байгаа, тэр нь Ерөнхийлөгч. Энэ бол яагаад ч байж болохгүй.
76 байгаад нь би баярладаг. Энэ 76 ч хулгайч, луйварчин учраас, хоорондоо тохироо хийж явдаг учраас 150 болчихвол тохироо хийхэд арай хэцүү болно доо. Ядаж л арай олон хүнтэй тохироо хийх хэрэг гарч байгаа учраас эд нарын улстөрийн арга нь улам нарийн болчих вий гэж бодож байна. Бусдаар 150 болохыг нь дэмжиж байна.
" гэсэн юм.
М.Чой
Сэтгэгдэл0
Зөвөө. Олон болгочихвол чамд ганц суудал олдож юуны магад. Чиний "тэмцэл"-ийн зорилго энэ гэдгийг олон түмэн аль хэдийн ойлгоод, жагсаал тарсан.Их хашгирвал хоолорй сөөнө
Нэг толгойноос хоёр толгой илүү гэдэгсэн 150 байж болно
Ene buur yg maniin zahialgaar ajillaj bnaa
Дүү юм унш судал, төр улсаа ахин судал
Сонгуулийн НЭГ л тойрогтой болчих тэгээд гүйцээ Нэг тойрог намуудыг сайхан шигшэээд өгнө
Хулгайчдын тоог нэмэгдүүлье гээд байна уу.
76 ажилдаа ирдэг үү? Цөөлөж чанартай болгох хэрэгтэй Төрийг улам дампууруулж бнаа энэ хаанахын тагнуул вэ?
Цөөхөн хүнийг худалдаж авахад амархан л даа. Арай ч бага мөнгө зарлагадана.
Сонгуулийн 1 тойрог 29 гишүүн өндөр санал авснаар нь сонгоё чанаржуулах хэрэгтэй
76 *хулгайч*-аа яая гэж байхад, юун 150 бэ?!Дураараа бурах юм аа... Ёстой өөрөө УИХ-ын гишүүн болох санаатай юм уу?! *Их санасан газар есөн шөнө хоосон* хононо!гэж үг бий шүү...
Cham shig hog shaarnuud 1000 bolson ch oorchlogdohgui ulam dordono shudraga uhasntai zorigtoi 76 hun baihad l hangalttai
Энэ пацаан төрийн хэргийг мэддэг болоо юу
Чи өөртөө нэг суудал авахын тулд 150 гээд байнаа даа. Тэгвэл үгүй шүү. Харин бөөр цөөлөөд 50 болгомоор байна. Харин гишүүдийн хуулиар хүлээх хариуцлагыг хуулиар чангалах хэрэгтэй.
cham sig juldrai ylin hyzdaggyi yum aa!!alia salbadai mini,ta nar eh orondoo hairtai baisan bol MANAN mapiin yed haana yabsan yum be?....eneeder harin ene zasag tor ylasaa abrah tyhai yarij baina?ene tyhaid cham sig maluud hereggyi ee!!ene MAN-iig syymjlegch ni chi bis ychir ni chi yynees emne haana yabab?.....
Юун. 150 бэ Энэ Цогтбаяр гэж. Нохор. Иргэдийн ниийтлэг эрх ашгийг толоолж чадахгуй байнаа Иргэд хулгайтай яагаад тэмцэж байгаа гээч Хулгайлсан монго тхоронгийг нохон толуулж ядууралл ажилгуйдлийн эсрэг тэмцэлд зориулахыг хусэж байгаа юмаа Тийм учраас юуны омно Таван Толгойн хувьцааны дийлэнзхийг иргэдэд унэгуй огч ногдол ашгийг жил бур огдог болмоор Хоерт цалин тэтгэврийг нэмэх ундэсний уйлдвэрлэлээ хогжуулж олон мянган аджлын орон тоог шинээр бий болгохын толоо тэмцэх хэрэгтэй
76 гишүүн тэр намаараа сонгогдог,Харин Их хуралд хяналт тавьж байх дээд шат сенет маягийн Ардын их Хурал намаас биш ард нийтийн төлөөлөл 320сумаасаа төлөөлж сонгогдон оролцвол .
Хөлсний пяздук их гуцнаа
хэдийдээ бүхнийг мэддэг болчихоов.
chi amaa tat
ene myy nysan tag xeden xaltar togrog xunii xelseniig toty shig davtaj baugaa xoorxii chamaar bogsoo archaad l xaychikna
80 шинэ гишүүн. 320 шинэ туслах. Цалин. Саарал ордонд багтахгүй. Хэн энэ бүх зардлыг төлөх вэ?
Арай 150 хулгайчтай болчихгүй байгаа. Хүн болоогүй болдоггүй борууд гарчихвал хэд байсан ялгаагүй дээ......
Ene odo bo durak chin bur galuurah ni
Чиний даалгавар угаасаа л 150 ш дээ. Худлаа гар шүү, чи. Бүү сагсаганаад бай.
Цаад санаа нь 150 болчихвол "би ч" багатаж юуны магад. Энэ буруу.
90 ond mongoliin tugaar togtiiig hudaldsan dollaroos hamaaraltai bokgoson baabar enhsaihan elbeg dotligjpb bayr altanhyag humuusiig horipnd oruul uls turuus uird zailuul gadni gar huluud
Бас нэг горилогч нэмэгджээ.Хөлсний жагсагч дуугаа татсан нь дээр.Чаид итгэх хүнгүй болсон гэдгийг ухаар.
хулгайчдаа яахав гэж байхад нэмьё гэдэг дүүрсэн толгой вэ
ЭНЭ САЛБАДАЙ ЗАЙЛАА САЛБАДАЙ БОЛ САЛБАДАЙ ЖОРЛОНГИЙН ҮГИЙГ ХЭЛЖ БАЙНАА
ЗАЙЛАА САЛБАДАЙ
Чи ч иймэрхүү л юм бодож яваа нөхөр л дөө
Цогтоо чиний мэдлэг боловсрол арайл хүрэхгүй байна 17 ХҮНИЙ НЭР ЗАРЛААД Л маргааш нь хариуцлага тооцох уу? . Эдгээр хүмүүсийг хуулийнх нь дагуу шалгаад прокурор , шүүхд шилжүүлнэ тэд гэм буруутайг нь тогтоож зарлан үүнд хугацаа хэрэгтэй тэгэхгүй бол бидний ярих дуртай 37оны хэлмэгдүүлэлттэй адил юм болноо.