sonin.mn
Гал авалцах шалтаг
 
1932 он. Хар бичин жилийн хавар хавсарга шуурга нүдгүй байлаа ч ханшийн ногоо цухуйж байсан цаг. Хувьсгал ялаад арван жил давж, байлдаж олсон эрх чөлөөгөө батжуулахын төлөө нэг хэсэг нь итгэлдээ үнэнч, нөгөө хэсэг нь сэтгэлдээ сэвтэй байсан үe.  Хэт хувьсгалчид сүм хийдийг хавчин, лам хуврагуудыг албан татвараар дарамт шахалт үзүүлж бурхан шүтээнээр нь тохуурхан доромжилж байв.
 
Феодалын хөрөнгө xypaaлт нь чинээлэг ард тайж ноёдыг хувхайруулж, хамтрал коммун олноор байгyулсан нь өмчийг эзэнгүйдүүлж эздийг нь баривчилж бүсгүйчүүдийн үс гэзгийг тайрч үндэсний уламжлалт ёс заншлыг эвдэж үгүйсгэж байсан нь ард олны сэтгэлд хүйт оруулж Ардын нам, Ардын засагт итгэх итгэлд эргэлзээ төрүүлж байв. 
 
Бухимдал хорслын шалтаг шалтгааны сэжүүрээс гал авалцах тохироо бүрэлдээд байв. Нам төрийн удирдлага үндсэн шинж өрхөө алдаж, тоглоомын Засгийн газар бүрдэж Коминтерны дохиогоор алдаатай бодлогоо улам даамжруулж байв. Хар бичин жилийн хаврын нэгэн орой Дарвабандидын хийдийн Раднаа тайж нутгийнхаа эрчүүдийг цуглуулан хавчин сүржигнээд байгайтаан хувьсгалч нартай заргалдахаар Хялганатын хамтрал дээр очтол сумаас ирж ухуулга суртал хийж явсан бурхангүйчүүдийн гишүүн, хамтралын дарга Банзрагч, хоршооны дарга, сүмын нарийн бичгийн дарга, зэргэлдээх хамтралын дарга Чадраавал нарыг баривчлан хүлээд орхичохсон байв. Раднаа тайжийн бүлэг сум орох замдаа Хялганатын хамтралын дарга Банзрагчийг буудан хороосон нь босогчдын гарт үрэгдсэн хувьсгалчдын анхных нь байв.
 
Хялганатын хүрээний лам нар нийлсэн 20 орчим xүн шинээр шар шувталсан (хар болсон) хүмүүсийг элсүүлж тайж Чойжилсүрэн, хамтралын дарга Санжид, хоршооны дарга Жамсрандорж нар удирдан босогчдын тоог олшруулсаар байв. 19З2 оны lV сарын дунд хэрд тэд Рашаантын хүрээнд хуучин ноёны нэрээр Очирбатын Яам гэгчийг байгуулан өөрсдийгөө шар цэрэг гэж нэрийдэн удирдагчаараа эр бие, эрэмгий шинжээрээ жагссан Самбуу ламыг өргөмжилжээ.
 
Өвөр Монголд орогнож байсан Ванчинбогдоос бослого эхлэх цаг хугацааг зааж Самбуу дүвчингээр бослогыг удирдуул гэсэн заавар ирсэн гэж зар тарааж босогчид нэгэн тугийн дор нэгдэж хөдлөх болжээ. Самбуу дүвчин удирдах чадвартайн дээр урьд нь баруун хязгаарт Хятадын хар цэргийн эсрэг байлдаж явсан тyршлагатай нэгэн байжээ.
 
Бослого эхэлсэн нь 
 
Ардын бослого гэж нэрийдээд байгаа энэ зэвсэгт бослого 1932 оны 4-р сарын 10-11-ний өдөр Рашаант сумын Хялганатын хүрээ орчмоос эхэлж өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байв. Босогчдын тоо зуу давж байв. "Бурхан шүтдэггүй хувьсгалт засаг, нам эвлэлийг устгая. Хуучин засаг түүний журмыг сэргээе!" гэсэн уриатай хошууны хуучин ноёны нэрээр "Очирбатын Яам" гэгчийг байгуулж, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор ван Цэдэнсодномын 16 настай хүү Жигжидсүрэнг хошуу ноёноор өргөмжилж, туслахаар нь Удайжав тайжийг томилж хуучин засаг хошуудыг сэргээх зорилго тавьжээ. Рашаант сум нь төр засаг, аймгаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, анархи дур зоргоороо байдаг, дээрээс зохион байгyулсан ажлыг жадлан эсэргүүцдэг, ард иргэд нь хурал цуглаанд суудаггүй байсан учир аймгийн шүүхийн дарга Гэнэнг аймгийн намын хороо, аймгийн яамны төлөөлөгчөөр Рашаант сум нь төр засаг, аймгаас өгсөн үүрэг даалгаврыг  биелүүлдэггүй, анархи дур зоргоороо байдаг, дээрээс зохион байгуулсан ажлыг жадлан эсэргүүцдэг, ард иргэд нь хурал цуглаанд суудаггүй байсан учир аймгийн аймгийн шүүхийн дарга Гэнэнг аймгийн намын хороо, аймгийн яамны төлөөлөгчөөр Рашаант суманд томилж тэнд журам, сахилга батыг чангатгах даалгавартай томилогджээ.
 
Гэнэн бол улс төрийн идэвх сайтай, нэр нөлөөтэй нэгэн байв. Тэрбээр Хялганатын хамтралд очоод маргааш өдөр ардын хурал хийлгэхээр зар явуулахад хүмүүс төдөлгүй цугларахад урамшиж журам сахиж эхэлж байгаа юм байна гэж боджээ. Хурал дээрээ зөвшөөрөл ч үгүй нэг xүн гарч явсныг төдий л юманд саналгүй байтал төдөлгүй мань төлөөлөгчийг хүлэх сур, буу зэвсэгтэй хэсэг бүлэг хүн орж ирээд Гэнэнг баривчилж хүлээд буу тулган Улааны муу нохой биднийг сурталдах нь чи юу гээд буудан харамсалтайгаар хороожээ.
 
Босогчид улмаар бидний эрлэг гэж нам эвлэлийн гишүүд, албан хаагчдыг баривчилж эрүүдэн тамлаж байцаан хороож байв. Босогчид өөрсдийн талд энгийн иргэдээс ятган элсүүлж, ард иргэдээс агт унаа хүнсний зүйлийг албадан гаргyулж, сумын хоршоог тонон дээрэмджээ. 3эвсэгт бослогыг эхлээд Рашаантын хүрээний Чойжин Эрэндэв /Цэрэндэндэв/ Жамсран 3алан, тайж, Доржпалам, суман дарга байгаад халагдсан Санжид нар голлон удирдаж байгаад дараагаар нь Хялганатын хоршооны дарга асан Жамсрандорж Асгатын хүрээний гэсгүй Самбуу дүвчин Архангайн харьяат Чойжин Буриад нар тэргүүлэх болжээ. Бослого тун ч түргэн эрч хүч авч хаа сайгүй шийдэм далайсан цахиур буу үүрсэн эрсийн цөс хөөрч байв. Муу эр дайнд хөөрөв гэгч л болох нь тэр. Босогчид яах ийхийн зуургүй Рашаант, Тосонцэнгэл, Их-Уул, Намнан, Ар булаг Цэцэрлэг Баянцагаан сумдыг хамарчээ. 
 
Аймгийн намын хорооны дарга Даваа төвд мэдээлэхдээ: "lV сарын дунд хэрд босогчдын тоо 500 хүрээд байна. Шашныг мандуулна Ардын Засгийг устгана. Ванчинбогд Улаанбаатарыг эзэлсэн… гэж эсэргүү нарт ухуулж байгаагийн дээр өртөө улааг таслан, хоршоо хамтралыг дээрэмдэж байна гэжээ". Босогчдын гол хүч нь Архангайн Тариат, Хөвсгөлийн Тосонцэнгэлд төвлөрч Архангайн төв Цэцэрлэгийг улмаар баруун тийш давшилж Улиастайг эзлэхээр хөдөлжээ. Өнөөх эсэргүү гайхал Самбуу дүвчингийн үймээнийг даруулахаар 3асгийн газраас Аж үйлдвэрийн сайд Содномыг илгээсэн авч эсэргүү нарт баригдаж амь үрэгдсэн. Босогчдыг хувилгаан жанжин гэж нэрийдсэн Самбуу дүвчин Чойжилсүрэн хамба, хоршооны дарга Жамсрандорж, хамтралын дарга Санжид Түгж, Дагва нар биечлэн удирдаж ардын засгийн төлөөлөгч, эсэргүүг дарах хүчинтэй тэрсэлж мөчөөгөө өгөхгүй тэмцэж багагүй хохирол үзүүлж байв.
 
Хагацал сүйрэл
 
Тулалдааны халуун цэгт алаан хядаан өнчрөл хагацал, уйлаан майлаан xүн малын үхдэл энд тэндгүй нүд хальтрам үзэгдэж, уул хаданд бүгж нуугдаж явсан хүмүүсийн дурсамж түүx болон үлджээ. 1932 оны lV сарын 22-нд Самбуу дүвчингийн удирдсан хамгаалалтад МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга Ж.Лхүмбийн удирдсан цэрэг цохилт өгч Рашаантыг чөлөөлжээ.
 
Төв рүү мэдээлэхдээ: "Эсэргүүчүүдээс З0 орчим цахиур буу хурааж 204 хүнийг баривчлав" гэжээ. ОБЭК (Онц Бүрэн Эрхт Комисс) газар дээр нь 54 хүнийг цаазаар авч бусдад нь 2-10 жилийн ял сонсгож хойш нь ачуулжээ. Ж.Лхүмбэ эвийн хэлэлцээр хийх гэсэн боловч нэгэнт оройтсон байжээ.
 
"Очирбатын Яам"-наас илгээсэн бичигт Шамбалын дайн үүсэж байгаа учир лам хар цэрэг болон зүтгэсүгэй! гэж уриалсан байв. Босогчдын толгойлогчид цэргүүдийнхээ зүүн мөрөнд цагаан бөсөн тэмдэг хадаж "3ая Бандид" гэсэн төвөд үсэгтэй хадган зангиа зүүлгэж, түүнийгээ бууны суманд даагдахгүйн шинж хэмээн итгүүлж байсан нь гэнэн бөгөөд хөөрхийлөлтэй юм.
 
Тариат сумын төвд "Ногоон малгайт" Дамдинсүрэн хуучин дэглэмийг сэргээн нам эвлэлийн байгууллагыг бусниулж олон идэвхтэн гишүүдийг тарчлаан зовоож байв. Улаанбаатараас бослогын халуун цэгүүдэд олон машин цэрэг ирүүлсэн нь байдлыг улам ч дэвэргэжээ. Хоёр талаас олон мянган xүн оролцсон тулаанд тоо томшгүй олон xүн үрэгджээ. Эсэргүү бослогыг шууд дарах нь амаргүй даваа байлаа. Улаан цэрэг Товуу жанжныг цэргийнх нь хамт олзолж, Жинжин Хасаг устгаж, түүнийг 160 гаруй цэргийг буулган авчээ. Б.Түгжийн цэргүүд, Хөх Жаван бүлэг хоёрын хооронд яс хаясны учир хүчийг нь сааруулж амжжээ. Төвөөс яаралтай тусламжийн 4 отряд, цэргийн залуусаар хүч нэмэгдүүлж гол цэгүүдэд байрлуулжээ.
 
Босогчид нэлээд бэхэжсэн тyл дотоодын болоод орон нутгийн цэргийн ангийн хүчээр дарахад хүч мөхөсдөх тул 3асгийн газар байнгын армийн хүч хэрэглэх шийдвэр гаргаж Улстөрийн газрын дарга Д.Өлзийбатыг илгээжээ. Түүний мэдэлд 2 их буу, 3 хүнд пулемёт Р-5 хэмээх нисэх онгоц, 2 танк болон бусад олон галт зэвсэг байв.
 
Босогчид цахиур буу жад, бороохой шийдэм, ардын цэргээс олзолсон бирдан, карбин буу зэрэг сэлт байв. Босогчдын 200 гаруй хүнтэй бүлэгт Тариатын хүрээг Д.Өлзийбатын отрядаас хамгаалж олон хоног эрэмгий тулалдсан ч хүчинд автаж Санжид зэрэг толгойлогчид олзлогдов. Ардын цэргийн зэвсгийн хүч давуу нь аэроплан нисдэг тэрэг, пулемётоор довтолж байв. Дотоодыг хамгаалах газрын ажилтан Гиваапил төвд мэдээлэхдээ:  "Жилханзын хүрээний 300 гаруй босогчидтой тулалдаж 30 гаруй хүнийг устгаж, 40 гаруй хүнийг баривчлав" гэжээ. Бослогын гол хүч дарагдсан боловч үргэлжилсээр байв.
 
“Бөмбөгөр ногоон театр” -т хэрэг шүүсэн хурал
 
Шүүх хурлаар босогчдын толгойлогчид Чимидийн Самбуу, Цэдэнгийн Жамц, Батболдын Түгж, Бутачийн Жамсрандорж нарын 39 хүний хэргийг 1933 оны lV сарын 19-30 хүртэл шүүх таслан шийдвэрлэжээ. Шүүх хуралдааныг Ж. Дэндэв даргын гол яллагчаар улсын прокурор М.Ядамсүрэн оролцжээ. Шүүх хуралд Чимид гэгээний хүү Самбуу дүвчин өчиг мэдүүлэхдээ:
 
Намайг Асгатын хүрээнд байхад ногоон Түдэв, сагсуу Жамсрандорж нар ирж Та энэ хүрээний гэсгүйн хувьд хурлын лам нарыг цуглуулж өөрийн санал бодлоо айлтгаж бидэнтэй нийлэхийг уриалж өг! гэж учирлан гуйсан. Улмаар намайг өргөмжилж бослого хөдөлгөөний толгойлогч болгосон.Эхлээд Монголынхоо төлөө! гэсэн сэтгэлээр зөвшөөрсөн.
 
Нугалаа завхралыг засаж байдлыг тэгшитгэх өнгө аястай зөв эхэлсэн ч явцын дунд хоёр талаас зэвсэглэн халдаж үй олон хүний цус урсгасан дайсагнал болсонд харамсаад баршгүй. Оросын төмөр шувуу (онгоц гэдэг) танк ирсэн нь бидний зэвүүцлийг тэсэхээргүй болгосон. Штабын дарга Жамц эсэргүү хувилгаан жанжин гэх Жамсран Даш Буриад, Түгж нар дээрхийн өнгө аястай мэдүүлэг өгчээ. Улаантнууд яаж л харилцана, Бид тэгж л харьцана гэсэн зарчим баримталж байсан гэж мөрдөн байцаалтад тийн хариулж байжээ.
 
Шүүх эсэргүү гэдэг уггаар хэн ч байгааг өршөөл өгөх эрх байсан, төрийн төмөр нүүр тэгж харагдаж байв. Намын Төв Хорооноос гишүүн Долгорсүрэн, Улсын баг хурлын гишүүн Дарьсүрэн нарын нам төрдөө зүтгэж явсан 12 эмэгтэйг өршөөлгүй цаазын тавцанд гаргасан бус уу.
 
Эсэргүү эсэргүүгээ егүүтгэсэн, До яамныхан өөр хоорондоо урвагч шарвагч бололцож биенээ хөнөөсөн эсэргүү нарын бүлэгт ардын намын туйлбаргүй хэсэг нь нэгдсэн, эцэг хүү хоёр өөд өөдөө мэс далайлцсан эцгээ алсан хүүгийн гавьяаг үнэлж одонгоор шагнасан, олон хүний зөв буруугийн учрыг олоогүй байж барьж өгч шийтгүүлээд өөрөө "Хүндэт Чекист" болсон, жанжин гэгч Тарва Би улсын цэрэгтэй хэд хэдэн удаа тулалдсан, сумын захиргаа, сургyуль, хоршоог шатаасан, 20 гаруй хүнийг баривчлахдаа нэг хэсгийнх нь гавлыг цоо буудаж нөгөө хэсгийнх нь зүрхийг сугалсан, зүрхийг нь сугалахдаа өвчүүний эхнээс хүйс хүртэл мэсээр xүү зүсэхэд зарим нь ёо гэж дуу ч алдахгүй байсан шүү, базарваань хум пад гэж ид хөөр болгон өчиж байжээ. Бослого атаа хорсол, өш хонзонгийн дөлийг дэврээн дүрэлзсэн гал болгож хэлмэгдлийн шуурганы морийг унуулсан юм.
 
 
Хэл-бичгийн ухааны доктор, зөвлөх багш Ж.Гун-Аасүрэн
 
 
Эх сурвалж: "Хөх Толбо" сонин