sonin.mn
АН мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБдарга Д.Эрдэнэсувд, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, МҮАН-ын гишүүн Д.Дэлгэрцогт нар оролцов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Монголын иргэн бүрт 125 сая төгрөг өгөх боломжтой ийм мөнгө алга болсон байна. Гэтэл дөнгөж төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн өр ногдож байна.
 
Монголын нэг номерын мэдээлэлтэй хүн гэгдэх Ерөнхий сайд яагаад эдгээр нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахгүй байна вэ?
 
Яагаад гэвэл эрх баригчид өөрсдөө зүйл бүрээр энэ хулгайтай холбогдсон. Бид 2008 оны 7 сарын 1-нийг мартаж болохгүй. Таван хүний амь нас эрсэдсэн. Талбай дээр 3 км радиус дотор сүлжээ унасан мөртлөө цахим хурал хийж онц байдал тогтоох гэж байсан. Хууль зүйн сайд санаачилж, хотын дарга захирамж гаргаж, УИХ-ын 30 гаран УИХ-ын гишүүн дэмжсэн байсан. Эдгээр нэрс удахгүй ил болно. Ахиж ингэж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг харгислахыг зөвшөөрөхгүй ээ.
 
Өнөөдөр ард түмэн ч бас хариуцлага хүлээх ёстой. Ард түмэн сонголтоо хийсэн. Энэ их хурлыг 4 жилээр сонгож, ийм байдлыг бий болгосон.
 
Бид нар төр засгийг тогтвортой байлгах хэрэгтэй. Эмх замбараагүй байдлыг бий болгож болохгүй. Үүнийг иргэн болгон ойлгох хэрэгтэй гэдгийг АН-ын зүгээс сануулж байна. Иргэдийг албадан тараахыг завдсан Д.Сумьяабазар огцрох шаардлагаа хангасан. Хариуцлага тооцохыг шаардана." гэлээ. 
 
 
 
Ч.Явуу