сонин mn
Нийгмийн цахим сүлжээнд ил явж байгаа мэдээнээс санаандгүй түүвэрлэн өөр өнцгөөс мэдээлэл хүргэе. Энд sonin.mn сайтын байр суурь огтоос тусгагдаагүй, зөвхөн facebook, twittеr-т бичигдсэн монгол иргэдийн байр суурь, мэдээлэл нэр хаягтайгаа байгаа болно.
 
 
Путин фашистууд гээд бдаг Азовчууд ингэж үүссэн. Оросууд тоглоомын улс төрчиддөө тушаал өгч Украины зэвсэггүй иргэдийг ингэж хядуулсан. Харин иргэд нь нийлж “Азов” сайн дурын батальоныг байгуулсан. Тэд фашист биш, оросуудад дээрэлхүүлэхээс айгаагүй жинхэнэ зориг зүрхтэй эх орончид! Орос хэрхэн задрах талаар яригдаж эхэлж байгаа юм байна. Алтай, Тува, Буриад гурваа буцаагаад авчихад манайд хаваск биз дээ. Нээх шунаад яах вэ. Дэлхийн цэвэр усны ихэнхи нөөцийг бид хянах болчихож байгаа юм бишүү. Овоо хүчирхэг улс болох нь ээ.
 
 
Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ гэдэг. Арменчууд оросуудтай нийлж Азербайжаны газар нутгаас тасдаж авна гэж тэнэгтэх хэрэггүй байсан юм. Одоо нөгөө атаман ах нь Украинд зодуулчихаар дарвалзаад байсан Арменчууд өөрсдөө баларч байна. Херсонд Оросууд баларч байгаа юм байна даа. Ухарвал 15 жил, олзлогдвол 15 жил, үхэхээс өөр ямарч сонголт алга. Оросыг дэмжих нь үзэл бодол биш. Харин хүн төрөлхтөний эсрэг дайны гэмт хэрэг юм. Монгол троллуудад хандаж тэгж хэлье. Оросууд нь байнга оршин сууж байснаа санал хураагаад 1 аймаг аваад явчих вий дээ!
 
Оросын реппэр залуу “Путин орос эрчүүдэд шоронд орох, цэрэгт татагдаж хүн алах, амиа хорлох гурван сонголт үлдээлээ, би үхэхээс айхгүй байна, би хүн алмааргүй байна” гэж хэлээд амиа хорлож буй бичлэг Оросын сүлжээнд таржээ.
 
Орос их гүрэн биш ээ. Орос бол дорд архичин, худалч, хулгайч, ядуу зүдүү, дээрэмчин, тонуулчин балай улс. Зүгээр л улны гаруудын тархийг нь угаагаад их гүрэн гээд ойлгуулчихсан юм. Хуучны зөвлөлтийн үеийн хэдэн цөмийн зэвсэгнээс өөр юучгүй гөлөгнүүд. 
 
                                                                                                 Иргэн Билгүүн
 
Оросын армийн нөөцөд байсан 1.5 сая цэргийн хувцас алга болсон байна гэнэ. Энэ угаасаа анхнаасаа цаас хувилаад мөнгө олдог сүлжээ байсан байх аа. Авилга ямар ч хүчирхэг орныг сүйрүүлж чадна.
 
НАТО: Орос Украины нутаг дэвсгэрийг хууль бусаар булаан эзэлсэн нь юуг ч өөрчлөхгүй. Украин газар нутгаа буцааж авах хүртэл Украиныг дэмжинэ гэнэ. Нэг хүнийг тахин шүтсэний төлөөсөнд олон мянган, олон сая эрдэнэт хүний амь, амьдрал дэнчинд тавигддагийн жишээ. Эрх чөлөө, ардчиллаа хайрлаж, хамгаалж яваарай. Улс төрчдийг оймс шигээ сольж бай, тэд үргэлж цаг хугацаатай байх ёстой! ОХУ Украины 4 мужийг хулхи санал асуулгад үндэслэн өөрийн салшгүй хэсэг гэж зарлалаа. Энэ нь олон улсын эрх зүйд нийцэхгүй, хүч түрэмгийлсэн үйлдэл юм. Дэлхийн улс орнууд хулхи санал асуулгыг дэмжихгүй гэдгээ дараалан мэдэгдэж байна. Украин НАТО-д түргэвчилснээр элсэх хүсэлт гаргажээ.
 
                                                                                                Иргэн М.Чимэддорж
 
Нэг муу хараал идсэн зөнөг өвгөн, түүнд тархиа базуулчихсан орк народоос болж жижигхэн дэлхийгээ сүйрүүлэх нь дээ. Зөнөчихсөн дуракийг тийм тушаал өгвөл эргүүлээд өөрийг нь устгачих эрүүл сэтгэлгээтэн гарна гэж л найдахаас. Өнөө алдарт кадыровчууд ч алингаа алдаж байна даа.
 
                                                                                                    Иргэн Отгондөл
 
Северодонецкийн хойхно, Лиманаас нэлээн зүүн тийш орших Креминнаг чөлөөлөх тулалдаан эхэллээ гэнэ. Хурдан давшиж байнаа. Одоо Лиманы хэмжээний 2 ялагдал хүлээхэд л Путины тойрон хүрээлэгчид Путинаас салах арга хайж эхэлнэ гэж ярьж байна.
 
Оросын ТВ саяхан дайчлагдсан цэргүүдээс ярилцлага авсан чинь нэг нөхөр "Слава Украине, Америкийг бурхан өршөөг, Орос бол shit" гэнээ. Лиманд бүслэгдсэн орос цэрэг эхнэр лүүгээ залгаж салах ёс хийж байна. Уйлаад... 
 
Олег Жданов (украины цэргийн шинжээч): Оросын арми өдөр болгон нэг батальон цэргээ алдаж байна. 1 батальонд 500-1000 цэрэг. Орос дэд хурандаа дайчлагдсан цэргүүдийг “нядалгааны малнууд” гэж доромжлоод өөрөө балбуулж байна. Пензад болсон явдал. Дагестанд хүүг нь хүчээр дайчилсны хариу болгож нэг эцэг цэрэг татлагын байранд ирж цэрэг татлагын ажилтнуудын хамт өөрийгөө дэлбэллээ гэнэ.
                                             
                                                                                                                           С.Оргил
 
Хамтран ажилласан Оросын батлан хамгаалах яаманд баярлалаа. Лиман руу ирүүлсэн цэргүүдийг чинь цогцосны уут болон олзонд амжилттай шилжүүлж дууслаа гэнээ. Дахиад юу яах юм уу яахын гэнээ, Украины БХЯ. Аймаар юмаа 
 
                                                                                                                                   Г.Ганбат
 
Үнэхээр сэтгэл хөдөлгөм агшин урсан өнгөрч байна. Украин орон баатруудаа нэхэн шагнаж байна. СЛАВА УКРАЙНЕ!
 
Путлерийн дайчилгаа урамтай үргэлжилж байна. Автомат мөрлөж мэдэхгүй тэгсэн хэрнээ водкаг авдар авдраар нь мөрлөж чадна. Удахгүй могилизация буюу булш болцгооно. Путлер нь өчигдөр намайг 3 тоолоод дуусангуут ура хашгираарай л гээд орилоод байсан. Лиманы энэ ялагдал нь Путины хувьд хамгийн гутамшигтай ялагдал юм. Санал асуулга, ёслол, баярын парад, дайчилгаа, сүрдүүлэг энэ бүхэн юу ч бишийг нотлов. Тэднийхээр бол "нэгтгэгдсэн улсынхаа" нэг хэсгийг алдав.
 
RUSSIAN ORC-ууд хүний нутгийг булаачихаад үндэсний баяр наадам нь болж буй мэт Манежийн талбайг дүүртэл цугласан байгааг харцгаа. RUSSIAN ORC-од арт түмэн гэж байхгүй. Манайд Орос оркуудыг дэмждэг оркууд оршсоор. Удахгүй бүгд конец болно.
 
RUSSIAN ORC-ууд Херсон мужид хөлөг онгоц эсэргүүцэх мини булж байгаа зураг сүүлийн хоногуудад харагдаад байсан. Тэгтэл түүнийгээ дэлбэлж. Гол санаа нь манай ялгуулсан арми Украины зэвсгийн том складыг устгав гэсэн үзэл суртал хийхэд байж. Орос оркуудаа хуурна.
 
RUSSIAN ORC-ууд Путлер оркоо ил задгай шүүмжлээд эхэлж. НТВ Путлер оркийн хатуу хяналтан дор байдаг ТВ.
 
Гурван орк оо! Одоогоос 100 жилийн өмнө орох оронгүй оргуул босуул Барон Унгерн, гамин Сюү Шүжанууд эх оронд минь ирж Монгол түмнийг алж хядсан. Яг 100 жилийн дараа оргодол орос орк орж ирэн Монгол хүнийг хөнөөлөө. МУ-д эзэн гэж байна уу?! Бид гадны оркуудад алуулаад дуусах уу?
 
Ираныг олон жил захирч дарласан энэ лам хагалгаа хийлгээд түүнийгээ даалгүй үхлээ гэнэ үү. Иранчууд тэмцэж байгааг ч хэлэх үү, одоо хар лам нараа нэгмөсөн хөөх байх л даа. Дараагийн ээлжинд хэн бол?
 
 
                                                                                                                                             Иргэн Батсайхан
 
                                                                         Бэлтгэсэн: Д.Дандархүү