сонин mn
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр захирамж гарган, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийг уржигдар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт оролцох үеэрээ хэлсэн үгнийх нь төлөө огцруулсан билээ.
 
Ингэснээр Д.Сарангэрэл нийт 28 хоног буюу түүхэн дэхь хамгийн богино хугацаанд ажилласан сайд болж байна.
 
ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан Д.Сарангэрэлийг огцруулах захирамжийг олон нийтэд танилцуулмагц л дараагийн сайд хэн байх вэ? гэдэг марафон Төрийн ордонд үүссэн гэх. МАН-ын Удирдлагууд Засгийн Газарт эмэгтэйчүүдийн квот бий болгосон нь Д.Сарангэрэл байсан юм. Иймээс ч дараагийн сайд бас эмэгтэй хүн байх аж. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам гэх мэтчилэн олон хүн өөрийгөө сойж буй гэх ч УИХ-ын гишүүн Б.Баярсайхан илүү идэвхтэй ажиллаж буй гэнэ. Дашрамд дурьдахад Д.Сарангэрэл нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй гэгддэг бол Б.Баярсайхан нь ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Д.Амарбаясгалантай нэг баг аж. Б.Баярсайхан нь УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын имижмейкерээр анх ажиллаж, тус намд элссэн харьцангуй залуу гишүүн нь юм.
 
П.Мандах