Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс оросын TV Rain (“Бороо” ТВ), currenttime.tv, украины “24tv.ua”, “УНИАН Telegram” сайтын фронтын мэдээ болон Павел Филатьев, Михаил Фишман, Михаил Шейтельман нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Орос-Украины дайны төгсгөл харагдахгүй, аль аль тал нь буулт хийх шинжгүй үргэлжүүлсээр хагас жилийг туулж байна. Оросын хувьд энэ дайнаар тавьсан зорилго ямагт өөрчлөгдсөөр ирсэн. Нацист фашистуудыг устгаад армийг нь татан буулгана гэсэн нь ул мөргүй арилаад харин эзэлж авсан газар нутгаа ямар ч үнээр хамаагүй ОХУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болгох, тэгснээрээ Украины газар нутгийн 30 хүртэл хувийг шууд булаан авах, Украиныг далайд гарцгүй болгох амбицаа нуухгүй байна.
Харин Украин нь дайн эхэлсэн өдрөөс хойш тавьсан ганцхан зорилт дээрээ тууштай зогсоно. Тэр нь газар нутгаа чөлөөлж авах, 1991 оны Зөвлөлт Холбоот Улсаас өвлөн авсан, 1994 онд ОХУ өөрөө хүлээн зөвшөөрч олон улсын эрх зүйн акт байгуулсан тэр нутаг дэвсгэрээ үндэснийхээ хил дотроо эргэж сэргээнэ гэсэн чин хүсэл нь юм. Украинд өөр ямар нэгэн далд зорилго үгүй. Орос руу өнгөлзсөн нэг ч алхам хийгээгүй.
Тавьсан зорилгоосоо хамаараад Украин нь шударга эх оронч дайн хийж, харин Орос нь эзлэн түрэмгийлэх бусармаг, шударга бус дайн хийж байгаа хэмээн соёлт ертөнц үзэж байна. НҮБ ч мөн ийм байр суурьтай. Олон улсын санал асуулгын IRI институтын санал асуулгаар украиначуудын 98% ялалтанд, 91% нь Еренхийлөгчдөө итгэж байгаа гэсэн хариулт өгсөн нь шударга дайнаа ард түмэн нь дэмжиж байнаа гэсэн үг юм.
Тэгвэл Оросын армийн десантчин Павел Филатьев “ZOV” гэсэн нэртэй дурсамж номоо хэвлүүлж, Орос нь Украин руу шал дэмий дайн хийж байгаа, тэр дайнаас юу ч хожихгүй тухай өгүүлжээ. Тэрээр дайны эхний хоёр сард байлдаж байгаад шархдан, шархаараа далимдуулан цэргээс халагдаж, гэрээ иржээ. Гэвч цэргээс нь халаагүй, буцааж татах гэсэн заналхийлэл дор ном бүтээж, дайнд явах орос залууст сургамж хайрлан сууна. Оросын арми үнэхээр иймдээ тулчихсан, авилгад идэгдсэн, зэвсэг техник нь хоцрогдсон, сахилга бат байхгүй, байлдах дур хүсэл бүр ч байхгүй, оросын цэргүүдэд Украинаас хайх олз байхгүй гэж бичсэн ба Украин дахь дайныг командалсан орос генералуудын 40% нь шүүхийн хаалга татсан тухай тун эвгүй яриа дэлгэж байна.
Оросын арми дахь авилга, хахуулийн тухай ноцтой баримт дэлгэгдсээр байна. Шойгу ба түүний ойрын хүрээллийнхэн дайнд зарцуулах ёстой мөнгөний 80%-ийг нь хувийн хэрэглээндээ авч баяжжээ. ОХУ-ын Засгийн газрын яамд дотроос хамгийн авилгажсан нь БХЯ ажээ. БХЯ-ны орлогч сайд Алексей Криворучко гэж хариуцлагатай нөхөр зэвсэг техникийн хангалт хариуцдаг ба “Калашников” хэмээх зэвсгийн заводыг эзэмшигч, зөвхөн өөрийн үйлдвэртээ захиалга өгдөг, бас “Аэроэкспресса” гэх компанийн ерөнхий захирлаар хавсран ажилладаг, буудлагын зэвсэг төдийгүй нисэхийн пуужин, агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэг, армийн тусгай техникийн бүх захиалга энэ нөхрийн гараар орж гардаг, дайн бүхий байдлыг ашиглан түрийвчээ түнтийлгэж өгдөг, дайн сунжрах тусам түүний сан хөрөнгө арвиждаг, “Калашников” концерны хувьцаагаа Тээврийн дэд сайд А.Лушниковтой хуваалцдаг тухай муу мэдээ сайтаар дүүрэн. Ийм луйварчдын гараар батлан хамгаалах төсөв мөнгө орчихтой зэрэг фронтод орос цэрэг картонон танк, хийлдэг С-300 пуужингаар байлдахаас аргагүй. Хохирол барагдахгүй байгаагийн шалтгаан нь энэ.

Украин дахь энэ дайны шийдлийг дэлхий нийт янз бүрээр хардаг. Украины батлан хамгаалахын сайд Алексей Резниковын тэмдэглэснээр энэ дайны “сири”, “солонгос” хувилбарыг Киевт хүлээн авахгүй аж. Тэр нь одоогийн Сирийн дайн шиг бантан болгох, эсвэл 1950-1953 оны Солонгосын дайн шиг Украиныг хоёр хэсэгт хуваалгаад хуваагдлыг нь мөнхлөх. Эцсийн гарц бол Украины зэвсэгт хүчин ялж, эзлэгдсэн нутаг дэвсгэрээ чөлөөлж авах хэмээн Резников хэлжээ. Украины нутаг дэвсгэр дэх мөргөлдөөнийг царцаах алхам ОХУ 2014 онд хийсэн. Найман жил царцуу байсан мөргөлдөөн 2022 онд сэргээд одоо бүрэн хэмжээний дайн болон шат ахижээ.
Украины талаар Москвад есөн шидийн үйл сэднэ. “Саарал бүс” буй болгох, эсвэл “Орос арал” тасдаж бий болгох гэх мэт. Запорожийн атомын цахилгаан станцыг гартаа оруулсны дараа Оросын тоглолт санаандгүй эргэлээ. Дэлбэлчихвэл Украин байтугай Европ сөнөнө гэсэн уриа ч цууриатлаа. Запорожийн атомын цахилгаан станцыг дэлбэлнэ гэж айлгаж байгаад Киевийг хэлэлцээний ширээнд суулгаж “Минск-3” хэлэлцээр байгуулахаа ч нуухгүй байна. Ер нь ямар нэгэн санаандгүй үйлдлээр дэлхий дахиныг айлган чичрээх бодлогоо Кремль орхихгүй. Үр тарианы экспортыг тасалдуулаад даян дэлхийг өлсгөлөнд автуулна гэдэгтэй адил одоо Запорожийн атомын сүйрэл гэх аятайхан сэдэв гаргаад ирэв.
Михаил Фишманы үзэж байгаагаар Путин нь “Русский мир” гэдгээ өөрөөс нь айж хулчийсан, сул дорой постсовет бүх улсаар бүрдүүлэх ба харин Орос ингэж чадах эсэх нь худлаа, учир нь хөрш орнууд нь өөр холбоотон, өөр түнш зэрэг зэрэг хайцгааж байна, Оросоос эдийн засгийн хувьд хамааралгүй болохыг зорьж байна, харин ч оросын болзошгүй түрэмгийллээс хамгаалах бэлтгэл базааж байна гэжээ. Ингэснээр Путин өөрөө оросын ертөнцөө өөрийнхөө гараар нураасантай ялгаагүй юм.
Путины “Русский мир” гэдэгт Украин бүхлээрээ биш гэхэд тал нь, эсвэл гуравны нэг нь нэгдэж орохыг “референдум” гэж нэрлэж ойлгох болжээ. Украины эзлэгдсэн нутгийн хүн ам Оросын төлөө санал өгөхгүйг нэгэнтээ мэдэрсэн Орос нь айлган сүрдүүлэх, дарамтлах, барьцаалах, хуурч мэхлэх бүх арга хэрэглэнэ. Төлөвлөгөө “А” гэж байна. Тэр нь референдумыг шууд эсэргүүцэх украинчууд дээр авах арга хэмжээ. Эсэргүүцвэл элдэв аргаар цээрлүүлэх хэлбэрүүд. Тагнуулын элдэв мэдээнд тулгуурлан “санал асуулга” эхлэн явуулах, түүгээр хүн амын тодорхой тооны санал өгсөн байвал ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгтгэх дараагийн алхам руу орно. Орон нутгийн урвагчид ба 5-р цувааг ашиглана. Гэхдээ оросын түрэмгийллийг дэмжигчид үсрээд 10%-иас давахгүй тул гялалзтал референдумдэнэ гэж байхгүй. Ирц хүрэхгүй, дэмжигч байхгүй. 2014 онд Крым, Донбасст Украинаас салан тусгаарлуулах референдум зохион байгуулахад ирц 30% байж, зохиомлоор, суртал нэвтрүүлгийн хүчээр 90% болгож “баталгаажуулсан”. Украины ҮАББХ зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов ингэж ярьжээ: “Орос арал” тасдаж бий болгох нь цаанаа дагуул боол улс бий болгох, бүр Белоруссаас ч дор дуулгавартай улстай байх гэсэн санаархал нь гэжээ.
“Русский мир”-ээ Зөвлөлт Холбоот Улсын хил дотор дахин сэргээхийн тулд II фронт нээх гэж байгааг улс төрийн технологич Михаил Шейтельман улс бүр дээр нэр заан ярьжээ. Нэрс дотор Монголыг Оросын түрэмгийлэлд хараахан өртөхгүй хэмээн бичсэн нь бүр ноцтой юм. Украинд ялж чадахгүй бол бусдыг нь ялж чадна гэсэн үзүүлэн таниулах “тусгай ажиллагаа” явуулахаар эрэлхийлж байгаа, тэнд ялах нь орос-украины дайнаас эвтэйхэн мултран гарах пиар нь болно.
Орост ямагт “план Б” буюу хоёрдахь төлөвлөгөө байж ирсэн, аль нэг улсын эсрэг II фронт нээх төлөвлөгөө. Литва руу халдана гэж саяхан болтол шуугисан. Халддаггүй юм гэхэд ямар нэгэн өдөөн хатгалга хийх. Тэр нь Европыг айдаст автуулах, хямраах. Литвагийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөө болих тухай Төрийн Дум дээрээ ярьж байсан ба НАТО-гийн гишүүн энэ орон руу халдахгүй байхаар шийдэв бололтой. Казахстаны тухай бишгүй заналхийлэн ярьсан боловч оросын цэргийн хүрч ажиллах зооноос энэ улс гадуур байна. ОДКБ нэрээр тийшээ цэргээ оруулсан боловч БНХАУ-аас нэг удаа утас цохиход цэргээ буцааж татсан. Казахстан одоо өөрийнхөө аюулгүй байдлыг сахин хамгаалж байна.

Финландыг нэг хэсэг дараматлсан боловч таг болсон. НАТО-гийн гишүүн болох гэж байгаа учраас заналхийллээ намжаав. Харин Украин руу халдан түрэмгийлсэн шигээ Молдовыг тэгнэ гэсэн санаархлаа орхиогүй. Дөрвөн сарын өмнө бол Молдова улсын оршин тогтнох өдөр хоногууд тоологдож байв. “Москва” крейсер сөнөсөн нь усан цэргийн байлдаан төдий бус Хар далай дахь Оросын дараагийн фронтыг тасалдуулж Молдовыг аварсан үйл явдал болжээ. Хар далайд Орос нь десант буулгах, маневрлах, ялах бүх бололцоогоо алдлаа. Хар далайд Орос суларсан нь олон юмны эхлэл болж болно. Орос одоо Сомали руу, Сомали шиг доройтсон нэг орон руу халдан довтолж болно. Гэхдээ энэ нь хэнд ч сэтгэгдэл төрүүлэхгүй, гэхдээ халдан довтолно гэсэн заналхийллийн улсууд олон биш ч үлдсэн. Армен руу халдая гэтэл хиллэдэггүй. Азербайжанд бутцохиулсан Армен бол уг нь их сулхан бай болно. Азербайжан руу Орос халдая гэтэл тэнд нь Туркийн цэрэг байна. Азербайжаны ба Туркийн арми нь нэгдээд нэг арми болчихсон бол Орос Турктэй (Турк нь НАТО-гийн гишүүн) байлдах болж таарна.
Казахстан Турктэй ийм зам сонгосон, Оросоос Төв Азийг бүхэлд нь хамгаалах том бамбай улс болж хувирч байна. Харин Монгол руу тэгж халдаж чадахгүй, халдах ч үгүй хэмээн Шейтельман ярьжээ.
Түүний ярьснаар явж явж Гүрж л цорын ганц кандидат болж үлджээ. 2008 онд Оростой дайтсан, түүнээс хойшхи үйл явдлууд, тэр дундаа Саакашвилийг улс төрөөс зайлуулснаар Гүржид цэргийнхэн гоцлохгүй, харин оросын тал баримтлагчид засгийн эрхэнд гарч ирсэн. Оросын тал баримтлагчид нь Оросыг эсэргүүцэн байлдахгүйгээр Тбилисээ тавиад туучихаж мэднэ. Гол нь Гүржээс өдөөн хатгалга хүлээж байж болно. Өдөөн хатгаа л бол гэнэт халдаж ороод Аджария мужийг нь салган тусгаарлаад тус улсыг бүр дөрөв хувааж дөнгөнө гэжээ.
Орос, Англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь
Сэтгэгдэл(38)
Галзуу хүний өдрийн тэмдэглэл юм уу даа ...
ХЯТАД МОСКВА РУУ ГАНЦ УТАС ЦОХИМОГЦ КАЗАКААС ОРОС ХУРДТАЙ ЦЭРГЭЭ ТАТАВ ГЭЖ БАЙНА ОРОС Ч ХЯТАДААС ҮНЭХЭЭР АЙЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ АЙН МАЛУУДАА
Cham shig hurliizuud dandaa iim yumand itgej tenegteed baih yum daa hoo.
Ёстой үнэнийг бичсэн бна. Монголоор дүүрэн язганалдаж байгаа бөгс долоогч бузар ПУТЛЕРЧҮҮД алуурчин оросуудыг орж ирэхийг тэсэн ядан хүлээж хурдхан тусгаар улсаа Орост зараад өдөр шөнөгүй оросуудад хошногодуулах гээд бж ядаж байх шиг бна. БУЗАР УРВАГЧИД!!!
Харин ч их цэгцтэй ойлгомжтой бна
Орос укрианы мөргөлдөөнөөс болж олон хүн галзуу өвчин тусаад байгаа тэдний нэг нь байна ! Эмчийн хяналтад гэр орондоо хэвтэхгүй бол гай болно шүү !
Орос Монгол руу дайрч чадахгүй хятад тэгүүлэхгүй шүү дээ үнээнүүд ээ
Тэгээд очоод хэвтээч
хөөе орос ул украйн гэдэг орос хэлтэй ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан ОРОС УЛС-ыг нь германы польшийн румыний латав литов эстоны нацист цэрэгийг оруулж эзлэн авсан учраас нацистын буу зэвсгийг устгаж нацистуудыг устгаж байна ДОНЕЦК хот донецк мужийг пуужин их буу гаар буудаж байсан ПЕСКИ сууриныг эзэллээ АВЛЕЕВКИЙГ ЭЗЛЭН АВСАН ГЭНЭ ДОНЕЦКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ХОД ХЯЗГААРЫГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨД харьков муж херсон мужийг чөлөөлж байгаа гэнэ днепропетровск муид байлдаж байгаа байхаа
Наадах чинь харин галзуу хүний өдрийн тэмдэглэл байна даа
1 л өдөр Сэлэнгэ аймгийг минь чөлөөлчих вий дээ. Эсвэл Хөвсгөл, Увс, Хэнтийг ч юм уу
Хөөрхий чи тгээд баяс бачс цэнг цэнг
Orsiin sheesnuud sunutugei
ХЯТАД ШЭЭС НЭГ ХӨЛ НЬ ОРОС ДЭЭР НӨГӨӨ ХӨЛ НЬ АМЕРИК ДЭЭР МОНГОЛЫГ СОРСОН ХУВАЛЗ
Hujaa shees
Ukraine gej tusgaar uls zovlon tuulj bna
Oros gdg ulsiig Orosuud ni, Putleriinx ni deglem ni buxnii nuden deer nuraaj baigaag xarj bnaa. Cherchill: Orosuud busdiin oroltsooguigeer oorsdoo uls ornoo nuraana gsn bdg. Yag l xelj baij. Xaxaxa rashistuudiig demjdeg manai mongolchuud udaxgui 'gulug' bolnoo udaxgui...
черчиль "" ЗХУ-ыг орсыг өлгийтэй байхад нь устгах байсан юм одоо өнгөрчээ гэсэн гэдэг
Д.Номиндарь дайны талаар үнэнийг л өгүүлдэг хүн, өнөөгийн дэлхийн нөхцөл байдалд үнэнийг өгүүлэхээс өөрөөр байх арга нэгэнт алга болжээ,манай монголд цөөхөн ч гэсэн үнэнийг илэрхийлэгч аүмүүс байгаа нь өлзийтэй ажгуу.
Харин Монгол руу тэгж халдаж чадахгүй, халдах ч үгүй хэмээн Шейтельман ярьжээ... Манайхаар дүүрэн оросын боол болохыг хүсэгчид байна, байна...
Хятад бгаа Эсрэг талд орос. Тгээд тэр 2лаа бие биенээсээ харамлана хадгална
Тэр галзуу чинь харин Бадарч Тахар, чи биш үү?
Монгол уруу халдахгүй ,халдаж чадах ч үгүй- яагаад Монгол улс НҮБ-н энхийг сахиулагчдын хамгийн чадварлаг, нэр хүндтэй орон нөгөө талаар Хятадтай шууд нүүр тулна хэрэв Орос монгол уруу довтолвол Хятад зөрүүлээд 1 сая хүнтэй армийг Алс Дорнодоос шууд оруулна.
Orosuud mongol uu dovtoloh yamar ch hereg baihgui hurliizaa. Hujaa nar mongoliig yg hamgaalj als dornod uu dairch haragdaach ee. Harin mongold tsereg ee oruulah sanaatai bgaa da.. hyataduud als dornod ruu dairval shuud Orosuud hujaag dor ni Nam daran daa..
за зелинский фронтын шугам сэтэрлээ цөмөрлөө гэдгээ хүлээлээ волновахыг тасалж авсаны дараа от мариуполиос севердонецк хүртэл нэгдсэн үргэлжисэн бетон хамгаалалтын конструкц байжээ маш олон жил пески авдеевка найман жил авч чадахгүй гэж бодож байсан херсоныг авах гэж байгааг цуурхал гэж бийчиж байв пескийг орсууд авсан гэдгийг украйнчууд огт зарлаагүй ""взломана линий фронт" боллоо өмнөд бүлгэллийг тасал усгаад горловк линий фрогтыг орхисон билээ верхнакрменск хүртэл бетон хамгаалалт байжээ умардад север донецк лисичанскийг тасалж цохисон хэсэг болгон тасалж эвдсээр авдеевкад 10 мянган хүнтэй голомионд орж ирлээ эндээс бүх донецкийн район руу буудаж байсан энд тээрэмдүүлээд үлдсэн хэсэг краматорск славянск руу зугатаж ухрана тэгээд ДНР-ийн хил чөлөөлөгдөнө
Энэ одоо тэнцвэртэй мэдээлэл үү хө
Oros dain hiigeegui l baigaa dain bolbol ukriane uldehgui zer zebsiig horogduulj baigaa
Битгий тэнэгт бгаагаа бүгдийг нь туусан 80 .000 хүний амь ,шархдалт даын бишүү.?
Наад тэнэг хэллэг яриа чинь Путины зохиосон амиа хаацайлсан хууран мэхлэх луйвар
Ёстой тэнцвэргүй мэдээлэл байна даа.Ганц үнэн юм нь дайн дуусах шинж алга гэдэг л байна даа.
Yostoi ooriin bodloor duraaraa burj bna a
Украйн буюу хязгаар нутгийг Орос улс л турк, Польшоос чөлөөлж бас тусгаар улс болгосон...дайсантай нь нийлж томроод байхаар нь өгсөн юмаа буцааж авъя л гэж байх шиг...бас ч буруу ч юм биш л дээ тэдний хувьд.
Авилгалд идэгдсэн цэргийн хүнсийг гүзээндээ чихсэн генералуудаас бөөстсөн чадваргүй арми бол америк бээгс долоогч монголын арми......Жаахан боломжийн гүтгээч...Дайн болж байхад 80% -г хувьдаа завшихыг ардчилсан хулгайчууд л чадна....хахаха
Orosiin ezelsen herson zaporaej harikov donbassiin lugansiin mujuudiin hvn am ni orosd nedej oroh tun durtai bna. Haan ukirainii hvn amiin 98 hubi orosiig esergvvtsej eronhiilogch doo 95 hubi itgeed bna. Odoo orosuud medeld ukrainii nitagiin 24 hubi hvn a. Barag 9 say orood bna.getel tend bosolgo hodolgoon ogt algaa ukraintai niilj amidar gej temtsej bga yum algaa..ukrainii bvr hyanaltand bgaa hvmvvs ni odoo orosiin herson mujid ireh gej bvr heden arvan myangaarai irj bna.hersond bvh vvildver ajillaj orosuud tetgever tetgemjiig ni ogj bna. Iimees ni ukrainuud orosd irj negdeh sonirhol ihtei bgaa da. Dandaa iim hudalaa ukrainii medeeg orchuulj tavih yumdaa. Yg orosuudiig medeeg neg udaa tavij baisangui de.. nomuundari hudalaa yumiig 1000 udaa davtaad vnen bolohgui l de.
Чамд тохируулсан суртал ухууллага
Овоо явж байснаа зохиогоод авч өгдөг балай юм аа. Элэнцгийн чинь Хятад утас цохиод цэргийг нь гаргуулсан бэ. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу байдлыг тогтворжуулж өгөөд л гаргасан ш дээ.
Эндээс юу ч ойлгосонгүй аятайхан орчуулж чадахгүй бол буслын толгой эргүүлэхээ боль.
Зөв үнэн