сонин mn
Энэ асуудлыг өнөөдөр маш олон хүн  тавьж оросууд “АНУ украинчуудыг хулхидан, англи-саксончууд ах дүү славянчуудыг хооронд нь алалцуулж, сүүлчийн украин хүнийг дуустал байлдуулах зорилго тавьсан нь тодорхой байна”  хэмээн байнга сурталдах болов. Тэгвэл үнэн, бодит байдал нь ийм юм.
 
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден саяхан хэлснээр өнгөрсөн оны 10 сарын сүүлээр Украинд ОХУ довтлох гэж байгааг АНУ баттай мэдэж энэ тухай 11 сард Украины удирдлагад мэдэгдэхэд цаадуул нь тун ч хүйтэн, хөндий, ямар ч итгэлгүй хүлээж авсан байна. Үнэхээр ч  аргагүй  байдалд орсон юм байлгүй, АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям  Бёрнс тэргүүтэй төлөөлөгчид Москвад очиж  хэрэв та нар Украинд довтолох аваас АНУ Украиныг шүдийг нь хүртэл зэвсэглэх төдийгүй барууны улсууд Оросын эсрэг эдийн засгийн бүрэн хориг арга хэмжээ авна гэж анхааруулж  байсан нь үнэн. Харин Путин өөрийгөө дэмжигч  авилгачидыг хангалттай “суулгасан” барууны улсуудыг нэгдэж чадна гэдэг огт итгэсэнгүй. Үүний дараа Бёрнс Киев орж  удирдлагуудад нь бүр оросын довтолгооны төлөвлөгөөг харуулсан байна.
 
Ингээд энэ оны нэгдүгээр сарын 19-нд АНУ-ын Конгресст  “Украины ардчиллыг хамгаалах “Ленд лийз”-ийг дэмжих тухай 2022” хуулийн төсөл оруулан Украинд 13 тэрбум ам.долларын хамгаалалтын зэвсэг нийлүүлэх  шийдвэр гарав. Ийнхүү Украинд живеллин, стингерүүдийг цутгаж эхлэв. Үүнээс хойшихыг бид мэднэ. Өнөөдөр Оросын арми агаарт бүрэн ноёрхож байгаа ч стингерүүдийн ачаар үүнийгээ бүрэн ашиглаж чадахгүй байна. Оросын анхны довтолгоог бут цохиход  маш чухал үүрэг гүйцэтгэсэн танк сөнөөгч өнөөдөр Украинд “Эрхэм дээдэс Живеллин” нэр аваад байна. Энэ бол АНУ-ын Конгресс  баталсан тусламжийн үр дүн юм. Мөн тавдугаар 21-нд Токиод айлчилж байсан ерөнхийлөгч Жо Байданд Украинд дахин 40 тэрбум ам.долларын  тусламж олгох,  “Ленд лийз”-ийг эхлүүлэх тухай хуулийг АНУ-аас тусгай элч ирж гардуулан өгч өөрийн авчирсан тусгай үзгээр гарын үсэг зуруулав. АНУ одоогоор Украинд бараг 66 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх шийдвэр гаргаад байна. Энэ бүхэн Жо Байданы баталсан “Ленд лийз”-ийн хуулийг хэрэгжихээс өмнө Украинд туслах зориулалттай юм.
 
Харин “Ленд лийз”-ийн хууль АНУ-ын 2023 оны Санхүүгийн жилээс буюу энэ оны 10-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэн  дээгүүр нь нисэх онгоц, доогуур нь шумбагч, хажуугаар нь усан дээр хөвөгч цэргийн том том хөлөг онгоцууд хамгаалсан ачааны хөлгүүдийн аварга цуваа Украиныг зорино. Энэ нь АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остины амласан Оросыг өөр улсад дахин хэзээ ч халдан довтлох чадваргүй  болгох  хүчит зэвсгүүдийн их урсгал эхэлнэ гэсэн үг.Иймээс  Украины дайн шинэ оны зааг орчим дуусах байх.
 
Эцэст нь сануулахад Украинд дайны харин барууны улсуудад энхийн цагийн байдал ноёрхож байгаа учраас энэ хоёрын хооронд хууль, журмын хүнд суртлаас үүдсэн цаг хугацааны том зөрөө гараад байгаа хэрэг. Энэ нь манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлэн, цаг алдалгүй хүнд суртлыг арилгах энх үеийн дайны цагийн байдал буюу “Онц байдал” зарлаж  Монгол Улсад хүнс, эм, эрчим хүч үйлдвэрлэх,  хэмнэх, валют олох, хэмнэх гэсэн ажилд аливаа  байдлаар саад учруулсан  ямар ч төрийн албан хаагчийг үг, дуугүй шууд ажлаас нь халах зарлиг гарган эх орон, иргэддээ том тус бол гэсэн үг юм.
 
 Г.АМАРСАНАА