sonin.mn
Ардчилсан намын 21 аймаг, 9 дүүргийн Намын хорооны тэргүүлэгчдийн хурал 2022 оны 05-р сарын 12-14-ний өдрүүдэд улс орон даяар болж өнгөрлөө. Нийслэлийн Баянзүрх дүүргийн намын хорооны тэргүүлэгчид 05.12-ны өдөр хуралдаж дүүргийн Намын хорооны цаашдын бодлого, төлөвлөлт болоод тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх санал санаачилгуудыг дэвшүүлэн Төв намын аппарат, удирдлагуудад бодлогын санал, зөвлөмжүүдийг хүргүүлжээ.
 
 
 
Дашрамд дурдахад, Ардчилсан намын бүх шатны гишүүд шат дараатайгаар улс орон даяар хуралдаж байгаа. 2022.04.30-ны өдөр 21 аймгийн 330 сумын намын дарга нар Улаанбаатар хотноо цуглан чуулсан бол 2022.05.08-ны өдөр 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд улс орон даяар АН-ын бүх гишүүдийн “ОНЦ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдсан. Үүний дараагаар 21 аймаг, 9 дүүргийн Намын хорооны тэргүүлэгчид нэгэн зэрэг хуралдаж асуудлаа хэлэлцсэн өдрүүдээр АН-ын ажил хэргүүд улс орон даяар үргэлжилж байна.