Хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.
Ардчилсан нам 2022.04.15-ны өдөр УДШ-д намын даргаа бүртгүүлэх хүсэлтээ явуулсан байгаа, хуулийн хугацаандаа хэрхэн шийдвэрлэгдэхээр байна?
УДШ бол зөвхөн бүртгэл хийдэг байгууллага улс төрийн намын хувьд. Бусад юман дээр бол хэрэг маргааныг шийддэг. Харин энэ удаад бол бүртгэх л үүрэгтэй байгууллага. АН-ын гишүүд даргаа сонгочихсон, Их хурлаараа батламжилчихсан. Одоо УДШ-ийг бүртгэл дээрээ бүртгээд өгөөч л гэж байгаа юм. Энэ хүн чинь дарга болоход болж байна, болохгүй байна гэдэг асуудлыг УДШ-д шийдэх эрх байхгүй. УДШ-д хүргүүлэн өгсөн материалыг шалгаж үзээд, үнэхээр АН-ын гишүүд нь өөрсдөө сонгосон байна уу, үгүй юу гэдгийг шалгаж үзээд л бүртгэх ийм л ажлыг хийх ёстой. Харамсалтай нь манай өнөөгийн эрх баригчид сөрөг хүчингүй байхыг хүсээд байгаа юм шиг байгаа юм. Тийм болохоор УДШ-д нөлөөлж байгаа гэж бид бүхэн харж байгаа бодит байдал ч ийм байгаа. Хэнийг бүртгэх вэ, АН-ын дарга хэн байх вэ гэдгийг МАН шийдэх гээд УДШ-д хүчтэй нөлөөлөл үзүүлж байна гэж бид бүхэн харж байна. Хэрэв ийм нөлөөлөл байхгүй бол УДШ АН-ын гишүүд сонгосон тэр даргыг л батламжлах ёстой.
УДШ-д хүсэлтээ өгснөөс хойш 2 долоо хоног өнгөрсөн байна. Хэрэв хуулийн хугацаа буюу 30 хоног дуусахад АН-ын зүгээс авах дараагийн арга хэмжээ юу байх вэ?
30 хоногийн дотор энэ байгууллага хуулиа мөрдөх ёстой. УДШ-ийн бүрэлдэхүүн, шүүгчид хуулиа мөрдөх ёстой. Үгүй бол УДШ-ийн Ерөнхий шүүгч хуулиа мөрдөж байна уу гэдэг асуудал үүснэ. Үүнийг хянадаг газар нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц. Тэгэхээр 30 хоногийн хугацаандаа асуудлаа шийдчих байх, шийдэх ч ёстой. Одоогоор шийдэх хугацаа талдаа орсон байна. Энэ хоног хугацааг АН-ын гишүүд, дэмжигчидтэй хүлээцтэйгээр харж байна. Асуудлаа шийдэх гээд хүргүүлэн өгсөн тэр олон боть, цаас, бичиг баримтуудыг судалж байгаа байх. Уг нь бол яг энэ хугацаанд материалыг судалж л байгаа бол асуудал шийдэгдэх ёстой гэсэн байр суурьнаас хүлээцтэй харж байна.
Ардчилсан нам 200 мянга гаруй гишүүдтэй, гишүүдийн байр суурь ямар байна вэ?
Намын гишүүд бол мэдээж хэрэг 100 хувь УДШ-д бүртгэлтэй даргатай байхыг хүсч байгаа. УДШ-ийн хоёр ч тогтоол дээр биччихсэн байгаа. Ардчилсан намыг албан ёсны итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй байна гэж үзсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Ардчилсан намын албан ёсны дарга гэдэг хүн УДШ-ийн бүртгэлд байхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр даргаа бүртгүүлье гэдэг нь гишүүдийн 100 хувийн хүсэл.
Сая сонгогдсон намын дарга Халтмаагийн Баттулга нийт сонгогчдын 90 гаруй хувийн санал авсан. Үүнийг энгийнээр тайлбарлавал 10 хүн тутмын 9 нь сонгосон гэсэн үг. Тиймээс энэ хүмүүс сонгосон намын даргаа бүртгүүлье гэсэн ийм л хүсэлтэй байгаа. Үүнийг О.Алтангэрэл гэдэг хүн төлөөлж яриад байгаа юм биш. Дотоод Сонгуулийн Хорооноос гаргасан албан ёсны анхан, дунд шатны намын хороон дээрх баримт, материал, гишүүдийн санал өгсөн байдал дээр үндэслэж гаргасан статистик байгаа.
Эрх баригч намынхан УДШ-д нөлөөлж байна гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа. МАН-ын хувьд сөрөг хүчингүй удаан хугацаанд явбал сөрөг тал нь юу байна гэж харж байна вэ?
Маш энгийнээр бол АН-ыг томоохон аж ахуй нэгж, компани гэж үзвэл хувьцаа эзэмшигчид нь шийдвэрээ гаргачихсан. Энэ хүнээр удирдуулахгүй ээ гүйцэтгэх захирлаа сольё оо гэтэл наадхыг чинь бүртгэж авахгүй ээ гээд байдаг. Спортоор тайлбарлавал АН, МАН хоёрыг хөл бөмбөгийн баг байна гэж бодьё. Баг чинь өөрийнхөө ахлагч, удирдагчийг сонгох ёстой биз дээ. Тэнд хэнээр удирдуулбал амжилтанд хүрэх вэ, гоол оруулах вэ гэдгээ тооцолно. Үүнтэй адилаар улс төрийн намын хувьд бол аливаа нэг үйл ажиллагаа явуулах ёстой болж таарна. Гэтэл эсрэг баг нь шүүгчтэй нийлээд танай багийн даргыг бид нар сонгож өгнө гээд байвал яаж ард түмнийхээ тусын төлөө, улс төрийн нам чинь үйл ажиллагаа явуулах юм бэ. Ардчилсан намын хувьд яг л ийм юм болоод байна. Манай намын дарга асан С.Эрдэнэ дарга нэр бүхий хүмүүс энэ үйл ажиллагаанд буруутай гэж хараад байгаа ямар ч улс төрийн намд өөр өөр бодолтой хүмүүс байж л байдаг. Хаана очиж шийдэгддэг вэ гэхээр эцсийн дүндээ хууль дээр очиж шийдэгддэг. Хууль нь шударга байж гэмээн энэ нь зөв юм байна, эд нар олонхи юм байна гэж шийддэг. Ардчиллын зарчим өөрөө олонх дээр тулгуурладаг. Зориуд энэ зөрчлийг хурцатгаж Улсын бүртгэлийн байгууллагыг үүндээ оролцуулж, зөв зүгээр хүчин төгөлдөр байгаа тамгыг хаяж үрэгдүүлсэн мэт болгож байгаа үйлдлийг харахаар манай намын гишүүд биш цаана нь эрх баригчид л байгаа.
Өнөөдөр Улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчихдөө яагаад тийм зоригтой байгаа юм, яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм, яагаад УИХ-ын индэр дээрээс гишүүд нь та нар улс төрийн намын дотоод асуудлаа шийд гээд том том дуугараад загнаад байгаа юм. Бүгд мэдэж байгаа. АН-ыг яагаад нэгдүүлэхгүй, нягтруулахгүй байгаа юм гэхээр эрх баригчид өөрсдөө дураараа дургих гэж л байгаа. Хөгжлийн банкны хуулийг 2016 онд эрх бариад өөрчилсөн. Хяналтыг нь байхгүй болгосон. Ингээд хөгжлийн банкны дүүрэн дээрэм. Өөрсдөө эрх бариад сөрөг хүчнээ дэндүү хүчгүйдүүлж суусан юу гарсан ЖДҮ-ийн том хулгай гарсан. Өдөр тутам яригдаж байгаа зүйл юу байна гэхээр эрх баригчдийн муу, муухай л байна. Үүнтэй хэн тэмцэж байна сэтгүүлчид үг дуугаа хүргэж, мэдээлж байна, иргэд сошиал дээр бичиж байна. Чуулганы танхимаас үүнийг хэн ярих ёстой юм сөрөг хүчин ярих ёстой, улс төрийн акцыг хэн хийх ёстой юм сөрөг хүчин л хийх ёстой. Эсрэг энэ хүмүүс чинь болохгүй байна гэж сөрөг хүчин л дуугарах ёстой.
Өнөөдөр АН-ыг УИХ дахь 13 гишүүнээр төсөөлөөд байгаа. Үгүй АН 140 гаруй суманд бүрэн засаглаж байгаа, 20-иод суманд хамтарч засгийн эрх барьж байгаа, 8 аймагт бүрэн засаглаж байгаа. Маш олон газруудад маш цөөхөн саналын зөрүүтэйгээр засаглаж байгаа хэдэн зуун хурлын төлөөлөгчид байна, бүх шатны хуралд мянгаар тоологдох төлөөлөгчид байна. Энэ улс төрийн намыг удирдлагагүй байх зорилго нь хэнд ашигтай юм ямар ч байсан монголын ард түмэнд ашиггүй. Хэнд ашигтай байна гэхээр эрх баригчдад ашигтай. Ингээд дараагийн сонгуульд сөрөг хүчингүйгээр сонгуульд оролцохын тулд юу ч хамаагүй хийж, хэнд ч хамаагүй нөлөөлж байна. Хуулийг тэр чигт нь уландаа гишгэж байна.
Хэрвээ хуулийн хугацаандаа УДШ бүртгэж авахгүй бол цаашид авах арга хэмжээ юу байх вэ?
Түүнийг нам дотроо ярилцсаны үндсэн дээр шийдвэрлэнэ. Улс орон даяар АН шат шатны хурлаа хийж байна. Анхан, дунд шатны бүх гишүүд ярьж байна. Үүнийг зөвхөн би яриад байгаа юм биш бүх шатанд гарч байгаа байр суурь. Сошиал дээр, бодит амьдрал дээр, хурал цуглаан дээр гарч байгаа байр суурь тэмцье л гэдэг. Үнэхээр тэсрэхэд ойрхон байна. Үүнээс цааш хууль, шүүхэд итгэдэг тэр итгэл өчүүхэн төдий үлдсэн түүн дээрээ л тэсч байгаа. Үүнээс цааш шийдэхгүй гэвэл УДШ-д материал хүргүүлэх үеэр ДоСХ-ны даргаар ажиллаж байсан И.Мөнхжаргал хэлсэнчлэн бид материалыг хүргэж АН-ыг төлөөлөн ирлээ. Хэрэв бүртгэхгүй бол гишүүд маань өөрсдөө ирнэ гэсэн шүү гэж дамжуулж байсан. Үнэхээр үндэсний хэмжээний нам ямар хэмжээний асуудал гаргаж болох вэ?, Монгол төрд ямар хэмжээний асуудал дагуулах вэ? гэдгийг бодох ёстой. Сөрөг хүчнээ ингэж болохгүй гэдэг эрх баригч намын гишүүд нэлээдгүй олон байгаа юм билээ.
УИХ-д бүлэгтэй, улсын хэмжээнд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын 40 гаруй хувьд засаглаж байгаа үндэсний хэмжээний нам удирдлагагүй байх нь төрийн үйл ажиллагааны хэвийн байдал, бүр нарийн яривал улс үндэстний маань аюулгүй байдал, тогтвортой байдал, цаашдын хөгжилтэй гарцаагүй холбоотой асуудал болж байна. Энэ асуудал зөвхөн АН-ын асуудал биш монголын ардчиллын тухай асуудал, монголын ардчилал улс төрийн намд ямар үүрэг гүйцэтгэх, цаашдаа хууль шүүхийн байгууллагууд улс төрийн намд хэрхэн үүрэг гүйцэтгэх вэ гэдэг асуудал юм.
Сэтгэгдэл0
урвагч хулгайч Баттулга шүү Яахав АН гэгч нь даргаар сонгоно биз....Харин иргэд маань АН н тэгвэл нэг ч хүнд санал өгч болохгүй Харин үнэхээр АН өөрчлөгдөөд шинэ үегарөад ирвэл саналаа харамгүй өгөөрэй Баттулга бол Монголын тусгаар тогтнолын дайсан шүү
Энэ хэдэн хужаа нар удахгүй эх орноос минь хөөгдөнө гэж айж үхэх гэж бна удахгүй шоронд орцгоох бхаа
Залиар нэг улстөрчийг зайлуулах тусам эргэж ирсээр улсаа хохироодог зүй тогтол латин америкт бн. Зүгээр Еөк болгоод л хаясан нь дээр бсым даа.
Мөнхийн ерөнхийлөгч Х. БАТТУЛГА. Бүү айцгаа. Бүү чичирцгээ.
Haha hud shaa
ХӨӨЕ, БАНДИ МИНЬ ЭЭ, ЧИ БОЛОН ЧИНИЙ ХАМСААТНУУД БАТТУЛГЫГ ДААНЧ МЭДЭХГҮЙ БАЙНА. ЦААДАХ ЧИНЬ ЧАМАЙГ БАЙТУГАА МОНГОЛЫГ АМААР НЬ ШОРОО ҮНХҮҮЛЭХ ТООЦООТОЙ, ХАР ХОРОН САНААТАЙ, ӨС ХОНЗОНГИЙН УУРХАЙ БАЙГАА ЮМ. УХААРЧ ҮЗЭЭРЭЙ, ЭХ ОРОНД МИНЬ ТУНЧ ИХ ГАЙ ТАРИХ ХҮНДЭЭ
30 жилийн түүхтэй намыг сүүлийн хэдэн сонгууль ороод баталгаатай улсын бүртгэлтэй намын тамга тэмдэгтэй даргын авна гэж хууль бус хурал зарлаад үзээд байдаг. Женког дэмждэг гаруудыг улсын бүртгэлтэй тамга дарж зайлуулаад АНаа дэмждэг гаруудыг шинээр дарга болгож албан тушаал өгч эд нарын эсрэг дугаргах хэрэгтэй. Эрх биш ирэх сонгуульд нэлээд суудал авчих төлөвтэй болчихсон 30 жилийн түүхтэй намаас шоронд орох гэж байгаа хулгайч женкогийн эсрэг бодолтой түмэн олон хүмүүс байдаг байх гэж найдаж байна. Женко дарга болчих байх гэж найдаад байгаа бололтой тийм боломж байхгүй болдог байсан бол болдог цагаа эрх мэдлээ алдсан. Шоронд орох хугацаагаа хүлээж байгаа хүнийг хүлээж суудаг бол тэнэг чинь тэр ирээдүйгүй хулгайчид итгэж найдаж явцгааж хоосон хоцорцгоов наандаж нөгөөх нэр цэвэр бол яахав МАН намын бөгснөөс өөр наалдах газаргүй болчихсон МАН нам нэг шилгээхэд хол үсэрчих гээд байгаа хулгайчаас үхсэн хатсан баасаа горддог байна.
АНУ н ерөнхийлөгч Д.Трамп гуай,Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй.Улс бүр өөр өөрийн хууль дүрмээр амьдрах ёстой гэж хэлсэн. Манай АН нэртэй жорлонгийн өмхий өтнүүд 30 жилийн турш олон түмнийг оргүй хоосон юмаар тархийг нь угааж байсан байна. Булай юм. Одоо манайд ардчилсан гэсэн үгийг цаашид тоть шиг улигладгаа болих хэрэгтэй.Одоо АН дотроо гамин болоод монголоороо ялгарч байна.Энэ бол маш зөв хандлага. элбэгдорж баярцогт батүү гэхчлэн гамингийн бүлгийнхэн нэг талдаа гарч тархиа угаалгаж байсан монголчууд нь эднээсэээ салж өөрийн бүлгээ байгуулж байна. Женко ялна.
Чиний тэр "Трамп гуай" чинь Путинд элсэгдсэн этгээд байж шүү!! Как вербовали Трампа / Статья “Гардиан” / https://www.youtube.com/watch?v=5vPb5aklcrA&t=488s
Элбэгдорж Эрдэнэ гэсэн хулгайчдын гай дуусахгүй юм даа.
Тэнэгүүд хулгайч даргатай болмоор бгаан байхдаа
МАНгас их галзуурч байна аа. Хууль үйлчилдэггүй юм бол Ард түмэн удахгүй та нарыг хүчээр гудамжинд гаргаж хаяна аа...
Монголын хөгжлийг гацааж төмөр замыг саатуулсан хүнийг АН-ын 10 гишүүний 9 нь дэмжиж байгаа бол дараагийн сонгуулиар юу ч амласан АН-ын нэг ч хүнийг УИХ д сонгох ёсгүй, бүр болохгүй юм байна гэдгийг маш сайн ойлголоо.
Хуулиа дээдэлдэггүй хуулиа мөрддөггүй улс оронд ардчилсан сонголт хийсэн гэж итгэх хэрэг байна уу. Сүүлийн жлүүдэд бүх сонголтууд луйвараар яваад байгааг олон түмэн маш анхааралтай ажиж байгаа л даа.
АН-ын гишүүдийн 90 хувь нь Женког даргаараа сонгосон гэжээ. Тэгвэл АН-ын 90 хувь нь хулгайч нар юм бнаа. Энэ намыг татан буулгаяаа. Хулгайч нарын нам хэрэггүй!
Сонгогдсон, сонгосон 90 хувь ичдэггүй ээ!!!
Монголын хамгийн том хулгайч АН-ын дарга болох гээд үзээд байхын,ямар сонин юм бэ ?!
Altangerel shааdag gar baina
Ерөнхийлөгчөөс буугаад хууль зөрчин улстөр албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэж байгаа хулгайч Баттулгыг дэмжиж байгаа бол АН ынхан бүгд хулгайч луйварчид гэсэн үг.
Battulga bol Mongoliig geh setgelgui hun. Oros ehnertei olon erliiz huuhedtei hezee ch mMongoliig bodohgui
Яг тийм
ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН БОЛООГҮЙ ЭКСПОРТД ТОХИРОМЖГҮЙ ӨРГӨН ЦАРИГ ХЭТ ӨНДӨР ҮНЭЭР БАРИУЛЖ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА УЛАЙРЧ ХИЙЖ БНА ХӨӨЕ СЭРЭЭЧ ҮХЭРНҮҮДЭЭЭЭ ҮМБҮҮҮҮҮҮ
ХБАТТУЛГА ҮХЛИЙН МУУГААР ҮХЭЭРЭЙ ТҮЙ ТҮЙ ГАХХХХХХХХТҮЙЙЙЙЙЙЙ
Сэтгэгдэл, хариулахад үгээ хэлж байгаа хүмүүс ямар утгагүй, балиар үг хэллэг хэрэглэдэг юм бэ? “ Үхлийн муугаар үхээрэй.Түй түй” гэж байх шиг! Хувийн өс хонзонтой юм уу?Ямар хачин зүйл бичдэг юм бэ? Буруу зүйл хийсэн болШүүх шийдвэрлэх ёстой! Шүүхийн шийдвэр гараагүй цагт хэнийг ч үзэн ядаж болохгүй!!!
Монголыг удирдах цаашлаад энэ нам шиг юмыг чинь аваад явах Баттулгаас өөр хэн байгаа юм бэ .яагаад бүгдээрээ энэ хүний эсрэг айгаад чацага царайлцгаагаад байгаа юм бэ.
Залуу хүн бж энэ долдой холхон яваасай.Ардчилсан намтай чи бол ямарч хамаагүй золбин нохой шиг л явж байгаа долдой чи
Хэт их идсэнээс болж дахин чичрээд лайраад байдаг хүн байдаг .дундуур идсэн нь дугжирч байгаа юм шиг чимээгүй болчихдог юм биш үү.сайн бод доо манайхаан
Бүргээчээ . Монголын ард түмэн хүчтэй юмуу дээд шүүх нь хүчтэй юмуу. Одоо ингээд харахаар албан тушаал хүчтэй ажээ. Ихээхэн дарлаад бвал хүний тэвчээрт хязгаар байдаг болохоор тас үсэрчих вий дээ. Тэр үед олон түмний хүч эрх мэдлийг мэдэрнэ гэдэг хамгийн аюултай аймшигтай шүү. Би өөрөө МАН ыг дэмжигч ... Гэхдээ арай л хэтрээд бгаа харагдаж бна.
энэ нам учраа олохын даваан дээр нэг хэсэг эсэргүүнүүд нь гадна дотны юмнуудтай нийлээд нөгөөхөө татаад унагдаг жишиг тогтоод удаж байна
Баттулга хэрэгүй Нэр цэвэр боловсролтой хулгай хийгээгүй залуу хүн хэрэгтэй
Х.Баттулга бол оросын даалгавраар, МАН-ын дэмжлэгээр АН-ыг хагалан бутаргаж, дампууруулах зорилготой хүн гэж хэвлэлд бичээд байсан нь ортой байх шүү?? Мөнгөөр худалдагдсан энэ мэт хүмүүсээр ухуулга хийлгээд л ...
АН-ын дарга заавал шүүхээр л тогтоогоогүй болохоос гэмт хэрэгтэн байх шаардлагатай юм байх даа. Өөр АН-г нэгтгээд зангидаад аваад явчих хүн алга уу??? Энэ нэг алиа салбадай ч бас юу вэ дээ???
Монголын хөгжлийг ухраагч, хар мөртэй, хулгайчийг дээрээ залчихаад ядуураад байх сайхан байдаг юм байх даа
shaaldaabadmaa
Уг нь Цогтгэрэл л боломжийн байсан юм. Баттулга дэмий байхоо хэрүүлийн бай...
Монголд Ардчилал алга.Парламентын засаглал ч алга. Монгол улсын Ардчилсан үндсэн хууль үйлчлэхгүй болж. Нэг намын дарангуйлалтай, Ерөнхийлөгчийн засаглал хэлбэржин тогтнож бна. Хүүк юу гэнэ хууль тэгж засагдана. Хүүк юу гэнэ Дээд шүүх аяыг нь дагуулна.. Олон намын системтэй Парламентын Засаглал ердөө л халхавч болж бна. Хамгийн их гол гоогодсон асуудал нь Хятадын КН-аас суралцаж Хятадаас их хэмжээний зээл авч эрхэлж үрэн таран хийж оронд нь эх орноо , байгаа баялгаа барьцаалчихсан. Эд Мөнх тэнгэрт гэсгээгдэж. Тамд очиж шүүлгэх нь лавтай. Хурган тоглоомын хүүхдүүд мэдээж хамтдаа шатах буйзаа.
AN-n 10-n huwi ni l ardchilal erh choloondoo hairtai yum baina
Урвасан хулгай Женко Путлага улс орон намаар тоглоод дууслаа баахан тэмдэг тараасны телеесенд нэг ялсан болж бх шив