sonin.mn
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын малчны хотонд ихэр ботго төрсөн байна.
 
 
Энэ талаар сумын малчин О.Нэргүй “Миний аав 30 гаруй жил тэмээ малласан. Гэтэл ихэр ботго гарсан талаар надад үг хэлж байгаагүй. Ихэр ботго гарах нь их ховор тохиолдол. Сайхан цаг ирэхийг бэлэгдэж байна. Манай хотонд дөрөвдүгээр сарын 4-нд ихэр ботго гарсан" гэв.